Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдөр энэ сарын 13-нд болно.
“Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.
Сэтгэгдэл (2)