Уншигч та бүхэнд "Амралтын өдрийн жор" булангийн өнөөдрийн дугаарт Амттай wrap хийх жорыг хуваалцаж байна.
Тус хоол нь Мексик гаралтай бөгөөд үндсэндээ тортилла гуриландаа орцоо боож идэх уламжлалаас үүдэлтэй. Хөнгөн бөгөөд тэжээллэг энэ хоол нь яарч буй хүмүүст төгс тохирохоос гадна хүссэн орцоо сонгон өөрчилж болох давуу талтай.
Орц
- Сонгино – 1ш
- Улаан чинжүү – 1ш
- Үхрийн мах – 200гр
- Улаан лооль – 1ш
- Хар перц амталгаагаар
- Халепино – 10гр
- Моцарелла болон чиддар бяслаг идэх хэмжээгээрээ
- Цагаан сүмс – 10гр
- Тортилла гурил – 10ш
Хийх арга:
Алхам 1
- Эхлээд орцонд байгаа бүх ногоонуудаа дөрвөлжин жижиг хэлбэртэй хэрчинэ.
Алхам 2
- Хайруулын тавганд тос халааж байгаад хэрчсэн бүх ногоонуудаа хуурна. Ногоонууд дээрээ татсан махаа нэмж хуурна. Мөн амтлагч, улаан лооль, халепино хийгээд зөөлөн гал дээр болгоно.
Алхам 3
- Тортилла гурилан дээрээ бяслагуудаа тавиад бэлэн болсон бэлдцээ мөн нэмж тавьж ороогоод хайруулын тавганд 2 талаас нь бор шаргал болтол шараад бэлэн болно.