
Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилсон.
Тэрбээр Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх үүрэг хүлээсэн байв. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа.
Тэгвэл тэрбээр маргааш 13 цагаас төрийн ордонд мэдээлэл хийж, Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч байх хугацаандаа юу юу хийж амжуулснаа сэтгүүлчдэд мэдээлэх аж.
Л.Баяр


















































Сэтгэгдэл (3)