
Нэгдүгээр сарын 15-18-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байна.
Хур тунадас: Нэгдүгээр сарын 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Халх голын сав нутгаар, 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун, төв, зүүн аймгууды нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17, 18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нэгдүгээр сарын 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-18-нд нутгийн зарим газраар нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нэгдүгээр сарын 11, 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Нэгдүгээр сарын 11, 14-нд ялимгүй цас, 15-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нэгдүгээр сарын 11, 15, 17, 18-нд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нэгдүгээр сарын 11, 13, 14-нд хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн, 15-18-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 30-35 хэм, бусад хэсгээр 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.



















































