
Монгол Улсын төрийн байгууллагууд болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Монголын төрийн байгууллагууд ба Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хамтарсан дугуй ширээний уулзалт” зохион байгуулагдлаа.
Тус дугуй ширээний уулзалтыг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нээж үг хэлэхдээ, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой, урт хугацаанд дэмжих бодлогыг баримталж буйг онцлон тэмдэглэж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн чухлыг дурдлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, мөн төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах асуудлаар талууд санал солилцов. Түүнчлэн бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой байдлыг хангах, бодит тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүллээ.
Энэхүү дугуй ширээний уулзалт нь Монгол, Хятадын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.



















































Сэтгэгдэл (1)