
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.


















































