
Нийслэл хотын нээтийн тээврийн 1160 орчим автобус үйлчилж байгаа бөгөөд 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар НТБГ-аас мэдээлэв.
Автобусны жолооч зогсоолоос зорчигчоо аваагүй, бүхээгтээ тамхи татсан, очих ёстой газраа хүрэлгүй зорчигчдоо буулгасан, жолооч муухай харьцдаг гэсэн иргэдийн гомдлын дагуу зөрчил гаргасан таван жолоочийг торгож, нэг жолоочийг сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн байна.
Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000 төгрөгөөр торгох хуультай байна.


















































