Дуучин П.Баярцэнгэл "Хайр эзэнтэй" тоглолтынхоо талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Би 2023 онд МУАЖ С.Жавхлан ахын тоглолтыг үзсэн юм. Дорнод аймгаас аав ээжийгээ дуудаж авчирч байгаад сонсох дуртай учир хамт үзсэн. Яг энд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзээд байж байхдаа би аавдаа нэгэн амлалт өгсөн юм. Ааваа, би энэ цэнгэлдэхэд тоглолт хийнээ гээд. Маргааш тэр амлалтаа биелүүлэх гээд сууж байгаадаа баяртай байна" гэв.