Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “AIC Steppe Arena”-д болно. Уг тэмцээнд манай улсаас 56 тамирчин оролцоно.
ЭРЭГТЭЙ
- 60 КГ: ОУХМ Э. Ариунболд, ОУХМ К. Ёолк,ОУХМ Э. Сумъяабазар, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуу тамирчин Н. Мэндсайхан нар барилдана.
- 66 КГ: МУГТ Ё.Басхүү, ОУХМ Б. Эрхэмбаяр, залуу тамирчин Ө.Жанцандорж, Ө. Бямбасүрэн нар хүч сорин өрсөлдөнө.
- 73 КГ: ОУХМ Л. Анхзаяа, ОУХМ О.Уранбаяр, Ж. Энхтөр, Л. Энхдөл нар барилдана.
- 81 КГ: О.Шинэбаяр, Г.Батсугар, Н.Мөнхбаяр, Г.Түвдэнрэнчин нар хүч сорин өрсөлдөхөөр болжээ.
- 90 КГ: Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж, ОУХМ Г.Болор-Очир, Г.Очирбал нар барилдах юм байна.
- -100 КГ: Б.Хүдэрчулуун, А.Энхбаяр, Д.Баярбаясгалан, А.Мөнх-Эрдэнэ барилдах юм.
- +100 КГ: ОУХМ Б.Гончигсүрэн, ОУХМ О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц,Г.Хангарьд нар өрсөлдөнө.
ЭМЭГТЭЙ
- 48 КГ: ОУХМ Г.Наранцэцэг, ОУХМ Ж.Анударь, Н.Ундрахбаяр, А.Мишээл нар хүч сорин өрсөлдөнө.
- 52 КГ: Б. Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ, О.Оюунчимэг, Ц.Гал-Од нар барилдана.
- 57 КГ: М.Цэндбазар,Х.Энхжин, Л.Сосорбарам, Г.Ундрал нар барилдана. ОУХМ Л.Сосорбарам 52 кг-аас жин өгсөн 57 кг-д барилдах юм байна.
- 63 КГ: ОУХМ Б.Ганхайч, залуу тамирчин Х.Маралмаа, Ц.Сүнжидмаа, Х.Ариунтунгалаг нар барилдах юм.
- 70 КГ: ОУХМ Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй, С.Лхагвадулам, У. Анужин нар өрсөлдөнө.
- -78 КГ: Ж. Урангоо, А. Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Л.Болор-Эрдэнэ нарын залуу тамирчид өрсөлдөнө.
- +78 КГ: ОУХМ А.Адъяасүрэн, ОУХМ Д. Номинзул, Э. Энхзул, Э.Жаргалмаа нар өрсөлдөнө.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)