зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4805 4806 4807 4808 4809 4810 4811
  • “Сондор хилэн” төв боловсролын салбарын гран при шагнал хүртлээ
    2016 оны 12 сарын 20
    “СОНДОР ХИЛЭН” ТӨВ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
    Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг бизнесийн салбарын шилдэг байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ “Grand expo 2016”өчигдөр болж салбар салбарын шилдэгүүдээ тодрууллаа. Энэхүү арга хэмжээнд амжилттай оролцож боловсролын салбарын шилдэг сургалтын төвөөр шалгарч “Гран при” шагнал хүртсэн “Сондор хилэн” төвийн С.Төмөрбат захиралтай уулзаж ярилцсанаа хүргэе.
    “Сондорхилэн” төв оны шилдэг байгууллага шалгаруулдаг үндэсний бизнес фестиваль “Grand Еxpo 2016” –аас Боловсролын салбарын шилдэг байгууллага болж гран при шагнал хүртсэнд юуны өмнө баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцана уу?
    -Маш их баяртай байна. Монголын салбар салбарын тэргүүлэгч шилдэг компаниудтай энэ зэрэгцэн боловсролын салбараас тэр дундаа сургалтын төвүүдээ манлайлж, шилдэг гран при шагнал авсандаа баяртай байна. Энэ жил “Сондор хилэн” төвийн хувьд их онцгой жил болж байна. “Сондор хилэн” төвийн маань 10 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед шилдгийн шилдэг сургалтын төв болсон нь цаашид илүү ихийг хийж бүтээх урам зоригийг манай хамт олонд өгч байна гэж би ойлгож байна. Монголын бизнесийн салбарын шилдгүүдийн нэгдсэн чуулган болох “Grand expo” нь энэ жил “Бизнесийн тогтвортой хөгжлийн төлөө” уриан дор наймдах жилдээ зохион байгуулагдаж байгаа юм байна. “Сондор хилэн” төв энэ жил анх удаа шалгарч, тэр дундаа хамгийн том шагнал болох “Гран при” шагналыг хүртэнэ гэдэг нэр хүндийн асуудал юм. Энэ нь манай төвийн бусдыг сургах чин хүслээс гадна манайхыг төгссөн мянга мянган төгсөгчдийн маань амжилттай шууд холбоотой.
    Энэ ёслолын ажиллагаа нь “Бизнесийн тогтвортой хөгжлийн төлөө” уриан доор хийгдэж байгаа нь хүнд цаг үед бизнесийн компаниудад цагаа олсон, урмаар дэмжсэн үйл явдал болж байна гэж би бодож байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал хүнд байгаач “Сондор хилэн” төвд англи хэл сурахыг хүссэн, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүмүүсийн тоо тасралтгүй үргэлжилсээр байгаа нь бидний ажил амжилттай явж буйн илэрхийлэл юм.
    “Grand expo” арга хэмжээ нь олон нийтийн санал асуулгаар шилдэгүүдээ шалгаруулдаг гэж сонсч байсан. Тэгэхээр танай төвийг төгсөгчдийн сэтгэл ханамж энэ шагналыг авахад нөлөөлсөн байх?
    -Тэгэлгүй яахав. “Сондор хилэн” төв 10 жил үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд 8000 гаруй хүнийг амжилттай төгсгөөд байна. Цаг үеийн байдлаас хэл сурахыг хүссэн хүмүүсийн хэрэгцээ шаардлага өөр болсон. Бид олон жилийн туршлагадаа тулгуурлан монгол хүнд хэл заах арга барилыг боловсруулан, хөтөлбөртөө тусгасан нь бидний амжилтын гол үндэс. Мөн хэл сурахыг хүссэн хүнд заагаад өгье гэсэн чин сэтгэлд байгаа болов уу.
    -Арван жилийн турш тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж буй “Сондор хилэн” төвийн бусдаас ялгарах гол давуу тал нь юу вэ?
    . Манай төв суралцагсдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой. Англи хэлийг сурах асар их хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, богино хугацаанд эзэмших гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс манай вакум сургалтад хоёр сарын хугацаанд хамрагдаад анхан шатнаас, гүнзгий шат хүртэл зургаан түвшиний мэдлэг эзэмшдэг. Хоёр сарын өмнө анхан шатны мэдлэгтэй байсан хүн богино хугацаанд англи хэлтэй болоод төгсч байгаадаа баярлаж, бахархаж, омогшиж байх тэр л агшиндаа магтаал талархалын үгээ бидэнд харамгүй хэлдэг.
    Ийнхүү нүдэндээ баярын нулимстай, оюундаа хөрөнгө оруулалттай, ирээдүйдээ итгэлтэй болоод гарсан суралцагсад маань өөрийн эрхгүй хайртай дотны хүмүүсээ ’’өөр шигээ’’болгохоор “Сондор хилэн” рүү хөтлөөд ирдэг юм. Энэ л бидний онцлог давуу тал, бахархал юм болов уу.

    -Вакумжилсан сургалт гэхээр нөгөө орчноос нь таслаад гэрт нь хариулахгүйгээр сургана гэсэн үг үү? Эсвэл өөр аргаар вакумжуулаад байна уу?
    -(Инээв). Хоёр дахь асуулт чинь дөхөж байна гэх үү дээ. Манайд өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг анги байдаг. Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг. Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай. Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшиний мэдлэг эзэмшээд төгсдөг. Суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дахин нэг сар суугаад ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсдөг. Эдгээр ангиудыг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг бүрэн эзэмшээд төгсч байна гэж ойлгож болно. Ингэж богино хугацаанд чанартай сургалт явуулдагаараа “бусдаас илт давуу юм”, “арай өөр юмаа”, “үнэхээр миний хайсан” газар мөн байна гэсэн урмын сайхан үгсийг байнга сонсч байдаг даа.
    -Бүтэн өдөржин сурна гэхээр энэ ангид суух хүмүүс ажлаа төлөвлөж цаг гаргаж байж хамрагдах нь ээ дээ?
    -Тиймээ. Таны зөв. Манай БҮТЭН ӨДРИЙН АНГИУДАД хамрагдах хүмүүс ажил амьдралаа зуун хувь зохицуулахаас гадна, дээр хэлсэнчлэн англи хэлийг сурах хэрэгцээ шаардлага өндөртэй, зорилготой, тууштай, тэвчээртэй, байххэрэгтэй. Энэ нь өглөөнөөс орой хүртэл багшийн удирдлаган доор сургалтад хамрагдаж, шөнөжингөө даалгавараа хийж, нойр муутай, ачаалал ихтэй, сурсан зүйл арвинтай хоёр сарыг өнгөрөөх тул сэтгэл санаагаа давхар бэлдэх хэрэгтэй.
    -Хэд хэдэн газар мөнгө төлж хичээллээд ч хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсангүй гэх гомдол цөөнгүй байдаг. Танайд ийм байдал ажиглагддаг уу?
    -Манайд ийм байдал гарч байгаагүй. Яагаад гэхээр, урд өдөр нь заасан хичээлээ маргааш нь заавал бататган сануулж, өдөр бүр шалгалт авч алдаа оноог нь дэнслэн өдөр өдөрт үр дүнг нь мэдрүүлээд явдаг. Үүнээс гадна, анх ирэхэд нь түвшин тогтоох шалгалт авч хагас сарын дараа хичээл дундын шалгалт, төгсөх өдөр төгсөлтийн шалгалтаар юу сурсныг нь алхам тутамд нь мэдрүүлж байдаг болохоор манай суралцагсад сэтгэл хангалуун төгсдөг.
    -Монголчууд бид чанга дектатурт бариулаад сурчихсан хүмүүс. “Сондор хилэн” төв нь англи хэлийг богино хугацаанд маш эрчимтэйгээр сургадаг гэхээр хатуу чанга дектатурын тухай л бодож байлаа. Харин таньтай ярилцсанаар тухайн хүний сурах гэсэн чин хүсэл, өөрийгөө ялан дийлэх хүсэл эрмэлзлэлээр нь англи хэл сургадаг юм байна гэж ойлгогдлоо?
    -Ямарч хүнд маш их дотоод нөөц бололцоо, сэтгэлийн асар их хүч байдаг. Түүнийг нь л гаргаж ирж тухайн хүнд таниулах, дадал болгох арга барилыг бид сургалтдаа ашигладаг. Англи хэл сурах гэж зовж, шаналж, шантарч байсан үе надад ч бас бий. Тэгэхээр шавь нарынхаа жаргал зовлонг мэдэрч тэдэнд урам зориг өгч, бүх нөөц бололцоогоо ашиглах аргазүйн болон сэтгэлзүйн зөвлөгөөг байнга өгдөг. Ер нь англи хэлийг зөв аргачлал, зөв мэдрэмжээр заах нь маш чухал. Өөрөөр хэлбэл, багш хүн гэдэг олон цоожинд таардаг нэг түлхүүр байх ёстой.
    -“Сондор хилэн”-гийн өглөөний анги 06:15 цагт эхлээд үдшийн 22:30 цагт дуусдаг гэхээр та амьдралынхаа дийлэнх цагийг бусдыг сургахад зориулдаг байх нь ээ?
    - Манай төвд бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллүүлдэг. Өглөөний 6.15 – цагаас үдшийн 22.30 цаг хүртэл суралцагч өөрөө хүссэн цагаа сонгох боломжтой. Миний ажлын нэг өдөр, өглөөний “Төрийн дуулал”-аар эхлээд, орой “Төрийн дуулал”-аар дуусдаг. Энэ хэвшилд ороод нэлээд удаж байна. Миний хувьд өглөөний ангидаа (06.15-08.15) хичээлээ зааж өглөөг эхлүүлдэг. Дараа нь “VIP” ангидаа (08.20-12.20) цаг хүртэл ороод, зайны сургалт, байгууллагын сургалт зэрэг гадуурх сургалтуудаа явуулдаг.
    Мөн багш нарын баг, маркетингийн багтаа заавар зөвлөгөө өгч, тэднийг удирдан чиглүүлж, гэрээ хэлэлцээр хийх, хурал цуглаан семинар зохион байгуулах зэргээр ажлын нэг өдөр маань яах ийхийн зуургүй л өнгөрдөг. Заримдаа ч 24 цаг багадах гээд байдаг тал бий шүү.
    Мэдээж “Сондор хилэн” төвийг ганц надаар төсөөлж болохгүй л дээ. Англи хэл заасан олон жилийн туршлагадаа тулгуурлан гаргасан арга барил, хөтөлбөрөө залуу багш нартаа эзэмшүүлсэн учраас, тэд надаас дутахааргүй заадаг. Залуу багш нар маань ажилдаа дуртай учраас маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажилладаг.
    -“VIP” гэхээр өндөр төлбөртэй гэсэн ойлголт л төрдөг. Танайх энэ ангид суралцагсаддаа ямар шаардлага тавьдаг вэ?
    - Энгийн ангид 15-20 хүн хичээллэдэг бол “VIP” ангид дөрвүүлхэнээ хичээллэдэг. Хүний тоо цөөн учраас багш нэг хүнтэй тулж ажиллах давтамж их байдаг нь суралцагсдад илүү давуу талтай. Ижил түвшинтэй, ижил зорилготой ойролцоо насны хүмүүс манай “VIP” ангид суралцдаг. “VIP” анги өглөө 08.20-12.20 хүртэл ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэдэг. Энэ ангид суралцахыг хүссэн хэн бүхэн, бидэнтэй холбогдож түвшингээ тогтоолгоод, ярилцлаганд ордог. Хичээл нь өглөө орох учраас ажлаа зохицуулах, өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь заавал хийх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг.
    Орос школ гэдэг шиг, Төмөрөө багшийн школ гэж бий болчихжээ. Тэгэхээр энэ аргачлалаа ном болгох ч юмуу, олон нийтэд түгээх бодол байдаг уу?
    Мэдээж С.Төмөрбат гэдэг хүнээр удирдуулсан тус төвийн дотоод журам, тавигдах шаардлага, хөтөлбөр гээд л миний үзэл бодол арга барил манай төвд хэрэгжих нь зүйн хэрэг. Номны тухайд бол гадаадад ажиллаж амьдрах, аялах хүмүүст зориулж “Монгол, англи хэлний сэдэвчилсэн харилцан ярианууд”нэртэй, ярианы ном бичиж хэвлүүлсэн. Мөн англи хэлний хэлзүйн ном бичээд дуусч байна. Тун удахгүй олны хүртээл болгоно.
    -Мөн таны заадаг зайны сургалтууд олонд их хүрдэг. Саяхнаас www.ikon.mn сайттай хамтарсан онлайн хичээл чинь маш олон хүнд хүрсэн байсан. Энэ сургалтынхаа онцлогоос бидэнд хуваалцаач?
    -Цаг заваасаа шалтгаалаад, сургалтын төвд ирж хэл сурах боломжгүй хүмүүс маш олон бий. Тэдэнд зориулж зайны сургалт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, www.ikon.mn сайтаас надад санал тавьсан. Бид ч
    Нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд англи хэл сурах боломжийг нээж өгөх хүсэл зорилготой ажилладаг. Нэг ёсондоо бидний энэ хүсэл зорилго нэгдэж маш амжилттайгаар хамтран ажиллаж эхэлсэн. Миний хувьд төвдөө хичээл заахаас гадна “Эх орон” телевиз болон “Соён гэгээрүүлэгч” телевизээр нийт 50 цуврал англи хэлний хичээл заасан. Түүнчлэн МҮОНРадиогийн P3 сувгаар, “Sмаrт FM 107” радиогоор зайны сургалт явуулж байсан. Энэ удаад орчин үеийн технологийн шийдлийг маш сайн ашиглаж буй www.ikon.mn сайтын хамт олонтой хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Онлайнаар хичээл заах нь, оролцож байгаа хүмүүсийн тоог мэдэх боломжтойгоос гадна, ойлгохгүй, эргэлзэж байгаа зүйлээ шууд асуух, багш шууд хариулах зэргээр амьд харилцааг үүсгэж чаддаг. Энэхүү хичээл нь баасан гараг бүрийн 13 цагаас шууд явдаг. Үзэж амжаагүй хүмүүс www.sondorkhilen.mn сайт болон Сондор хилэн зайны сургалт болон Sondorkhilen English Language center хуудсанд хандаж нөхөн үзэх боломжтой. Онлайнаар суралцаж буй хүмүүсийн сэтгэгдэлээс үзэхэд бидний ажил цагаа олсон “хэрэгтэй ажил” болж чаджээ гэж бодон сэтгэл хангалуун байгаа.

    -Сая би таныг хүлээх зуураа хэрэгт дурлаад нэг ангиар шагайж үзлээ. Гадаадын иргэд сууж байгаа харагдах юм?
    -Англи хэл сурахыг хүссэн монголчуудаас гадна монгол хэл сурахыг хүссэн гадаадын иргэд ч бас манай төвд ирж суралцдаг.

    -Хүн бүр гадаад хэл сурахыг эрмэлзэхийн хэрээр монгол хэлний ариун дагшин байдал алдагдаж байна. Та монгол англи хэлний багш хүний хувьд эх хэлнийхээ халдашгүй дархан байдлыг хадгалах талаар санаа тавьдаг л байлгүй?
    -Их сайхан асуулт байна. Хоёр улсын хэлээр хольж хутгаж ярьдаг хүмүүс надад таатай санагддаггүй. Үндэсний өв соёл тусгаар тогтнолоо бодсон ч тэр эх хэлээ бид хайрлаж, хамгаалах ёстой. Энэ дашрамд хэлэхэд удахгүй төвдөө монгол бичгийн сургалт явуулахаар төлөвлөж байна.
    Танай төвийн орчин их сайхан тав тухтай цэмцгэр юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?
    - Мэдээж сайн багш нар, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, “Сөүл” рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн” төв саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад бэлэн болоод байна.

    ’’СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН
    ӨВЛИЙН СУРГАЛТУУД
    12 САРЫН 26, 1 САРЫН 23-нд ЭХЛЭНЭ.

    Сондор хилэн төв нь доорх чиглэлүүдээр элсэлт авч байна. Та бүхэн утсаар, сайтаар, чатаар, болон биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1.БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2.БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ


    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийн анги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройн цагийн анги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30

    ТУСГАЙ СУРГАЛТУУД

     VIP СУРГАЛТ
     БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
     ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
     Монголбагштай ЯРИАНЫ АНГИ
     Гадаадбагштай ЯРИАНЫ АНГИ
     ХҮҮХДИЙН АНГИ
     ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
     ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД


     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center


    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар






  • Замын цагдаагийн газраас уриалга гаргалаа
    2016 оны 12 сарын 20
    Шинэ жилийн баяр болж байгаатайгаар томоохон худалдааны төв болох Нарантуул, Хархорин, Дэнжийн-1000, Бөмбөгөр, Барс, 3, 4 дүгээр хороолол зэрэг орчимд зогсоолын хүрэлцээ муу, хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.

    Худалдааны төвийн түрээслэгч, ажилчид нь зогсоолдоо өөрсдийн тээврийн хэрэгслээ байршуулснаас болж зогсоолын талбайн эргэлт байхгүй, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд замын зорчих хэсэг, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаагаар орхих, зогсох, давхарлах зэрэг зөрчлийг гаргаж зохиомол түгжрэл бий болгож замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулж ихээхэн бухимдуулдаг.

    Иймд томоохон худалдааны төвийн түрээслэгч, ажилчид та бүхэн өөрсдийн худалдааны төвийн зогсоолоо чөлөөлж иргэдэд үйлчлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх, жолооч иргэд та бүхэн бусад хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаж, тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулах, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож оролцохыг зөвлөж байна.

    Замын хөдөлгөөний хэт ачаалалыг бууруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай ая тухтай зорчуулах зорилгоор Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, сахилга соёлтой оролцохыг уриалж байна.
  • “М Ойл” компани ба С.Баярцогтын нөхөрлөл = Оюутолгойд өндөр өртөгтэй шатахуун
    2016 оны 12 сарын 20
    ...Оюутолгойд “М Ойл”-ыг сонгох ганцхан шалтгаан нь Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогтын нөлөө. С.Баярцогт, М Ойл группын Ерөнхийлөгч Р.Батбаяр нар Москва хотын Улсын их сургуулийг хамт дүүргэсэн унаган багын найзууд аж...
  • Фото: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
    2016 оны 12 сарын 20
    Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд оролцож, иргэдтэйгээ хамтдаа сүлд модны гэрлээ асаасан юм. Мөн энэ үеэр Сүхбаатарын талбайд байгуулсан мөсөн гулгуурын талбайн нээлтийн арга хэмжээ боллоо.

    Хотын дарга С.Батболд “Улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв цэгт их жанжиныхаа талбайд хуран цугласан та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, гэрлийг нь асаан, бие биедээ сайн сайхныг хүсдэг билээ. Улаанбаатар хот маань үүний адилаар сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж байна. Мөн хүүхэд залуустаа зориулсан мөсөн гулгуурын талбайг нээлээ. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн наадмыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Үүний эхлэл болгож, сүлд модныхоо гэрлийг асаалаа” гэлээ.

    Үүнээс гадна 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийн иргэдтэйгээ хамтдаа шинэ оноо угтах баярын цэнгүүнийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгааг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Чамд ирээдүйн Элбэгдорж биш гэх баталгаа хаана байна
    2016 оны 12 сарын 20
    ...“Гарын таван хуруу” хэмээх киног Монголын улстөр, ялангуяа Ерөнхийлөгчийн хэлдэг үг, хийдэг ажил нь хэрхэн зөрж ирсэнтэй уялдуулан хийвэл гэсэн адайр бодол төрдөг юм. Мөн ч гоё, бас сургамжтай кино болно доо. “Хулгайч аа, хулгайч аа” гэдэг хэсэг ёстой янзтай...
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 12 сарын 20
    09:00-16:00 цагт: ҮСХ-ноос хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид, төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт статистикийн тоон мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна.

    09:30-12:00 цагт: Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь БХБЯ болон МХЕГ-тай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг 2017 оны 5 сараас хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийг угтаж ЖАЙКА-аас Барилгын хөгжлийн төвтэй хамтран ХАБЭА-н ажилтан, талбайн инженерүүдэд зориулсан “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын семинар”-ыг зохион байгуулна. Хаана: Барилгын хөгжлийн төвийн 5 давхрын хурлын танхим

    11:00 цагт: MN-Мэдээллийн төвд элэгний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх болсонтой холбогдуулж “Омбол” ХХК-иас мэдээлэл хийнэ

    11:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.

    14:00 цагт: БНХАУ-ын хандиваар Стандарт, хэмжил зүйн газрын ХХШБГ нь Хүч, хатуулгын лаборатортой боллоо. Тус лабораторийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болно. Хаана: СХД, 18-р хороо Стандарт, хэмжил зүйн газрын 2-р байр / “Ач анагаахын их сургуулийн” баруун талд/

    14:00 цагт: НХЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй ”Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулсан ”ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДЛЫН СУРГАЛТ”-ын хаалтын арга хэмжээ Баянгол зочид буудлын нэг давхрын хурлын танхимд болох юм.
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 12 сарын 20
    БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
  • Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
    2016 оны 12 сарын 20
    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ:

  • Үс засуулбал: Өвчин ирнэ
    2016 оны 12 сарын 20
    Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Улаанбаатарт өдөртөө 9 хэмийн хүйтэн байна
    2016 оны 12 сарын 20
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
  • Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    2016 оны 12 сарын 19
    Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Абу Даби хотноо гарын үсэг зурлаа.
  • Автозамын боомтууд энэ сарын 29, ирэх сарын 1-ний өдрүүдэд амарна
    2016 оны 12 сарын 19
    “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг.

  • ”Үдийн цай”-г хэрэгжүүлэхдээ сургуулиуд аж ахуйн нэгжтэй шууд гэрээ хийдэг болох санал гаргалаа
    2016 оны 12 сарын 19
    ”Үдийн цай”-г хэрэгжүүлэхдээ сургуулиуд аж ахуйн нэгжтэй шууд гэрээ хийдэг болох санал гаргалаа
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Калыбек Кобландиныг хүлээн авч уулзлаа
    2016 оны 12 сарын 19
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Хоёр орны харилцаа 25 жилийн ойн босгон дээр ирж буйг тэмдэглээд энэ хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн Казахстан Улс тусгаар тогтнолоо зарласны 25 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр томилогдсон. Ээлжит хуралдааны товыг тохирч, хоёр талд тааламжтай үед амжилттай зохион байгуулна гэдэгт найдаж байна гэлээ.

    Улаанбаатар хотноо өнгөрөгч аравдугаар сард бизнес форум болсон. Бизнесийн ийм арга хэмжээ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц болно гэж үзэж буйгаа Элчин сайд тэмдэглээд ирэх оны зургадугаар сард Астана хотноо болох “ЭКСПО 2017”-д 105 орон оролцохоо илэрхийлсэн, Монгол Улс энэ арга хэмжээнд оролцож өв, соёлоо сурталчилна гэдэгт итгэлтэй байгаа гэлээ.

    Уулзалтын үеэр хоёр орны худалдаа эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Энэ сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2016 оны 12 сарын 19
    Энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

  • Монголд анх удаа дөрвөн гүентэй ирвэс бүртгэгджээ
    2016 оны 12 сарын 19
    Монголд дөрвөн гүентэй ирвэс анх удаа бүртгэгджээ. Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хийсэн хээрийн судалгааны явцад эдгээр гүен бүртгэгдсэн байна. Өмнө нь 1-3 гүентэй ирвэс судалгааны явцад тохиолдож байсан бөгөөд энэ нь анхны тохиолдол болж байгаа аж.

    Энэхүү судалгаа нь Ховд аймгийн нутагт оршдог Баатархайрхан ууланд энэ оны 8, 9 дүгээр сард хийгджээ.
  • Нийслэл “Азийн сан”-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
    2016 оны 12 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Азийн сан”-гийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.


    Азийн сан нь 1990 оноос Монгол Улсад хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, сайн засаглалыг дэмжих, шударга ёс, хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн албаны үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй болгох, авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж иржээ.


    Энэ хүрээнд НЗДТГ-тай хамтран хотын үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, 2011 онд Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаа, мэдээллийг иргэдэд нээлттэй болгоход хамтран ажилласан бол 2014 онд НЗДТГ-тай авлигаас сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллажээ. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран ажилласан байна.


    НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “НЗДТГ “Азийн сан”-тай сүүлийн 6 жил хамтран ажиллаж байна. Өнөөдрийн зурсан санамж бичгийн дагуу нийслэлийн болон дүүргүүдийн ЗДТГ-ын шийдвэрүүд цахим хуудсаар ил тод болж байна. Газартай холбоотой шийдвэрүүд ч ил тод, иргэдэд нээлттэй болно гэсэн үг. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг ил тод болгох, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд “Азийн сан”-тай хамтарч ажиллахаар болж байна” гэлээ.


    Ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах, шийдвэрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэдэх олон нийтийн болон дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • МАН-ын бүлгийн хурлаар гишүүдийн ирцийг авч хэлэлцжээ
    2016 оны 12 сарын 19
    Сүүлийн үед УИХ, Байнгын хороодын ирц бүрдэхгүйгээс хуралдаан хойшлогдох, цагаасаа хоцорч эхлэх болсон. Энэ талаар эх баригч намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Цаашид гишүүдийн ирц, хариуцлагын асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн” гэлээ.
  • Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлнэ
    2016 оны 12 сарын 19
    Монголын банкны холбооны ээлжит 11 дүгээр чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцлоо. Тус чуулганы хувьд Монголбанкны үе үеийн Ерөнхийлөгчдөөс оролцож буй анхны тохиолдол болохыг чуулганы нээлтийн үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолж, өндөр ач холбогдол өгөв. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч банкны салбарынхантай өргөн хүрээнд ярилцлаа. Тэрээр хэлэхдээ “Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монголбанк арилжааны банкуудтайгаа нягт хамтран ажиллаж, дэмжих болно. Арилжааны банкууд ч бас Монголбанкны бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэв. Түүнчлэн “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед Монголбанк бодлогоо аль болох зөөлрүүлэх бодлого баримтална. Ирэх онд та бүхэн эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэлээд хийгдэнэ гэж хүлээхэд болно. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, эдийн засагт нийлүүлж байгаа мөнгө валютын ханшид дарамт болж очих учиргүй тул Монголбанк болон арилжааны банкууд ойлголцож ажиллах ёстой” гэсэн юм.



    Мөн энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ойрын үед эдийн засагт хүлээлт үүсгээд буй асуудлуудаар харилцан байр сууриа солилцлоо.
  • Хуурамч хаягаар иргэдэд 32 сая төгрөгийн хохирол учруулжээ
    2016 оны 12 сарын 19
    Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчилжээ.



    Хэрэг үйлдсэн этгээдүүд олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк хуудаст “Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэсэн утга бүхий зар тарааж, иргэдийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шуудан илгээн хэргийг үйлджээ. Ингэхдээ өөрийгөө Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн итгүүлж хүсэлт амжилттай бүртгэгдсэн тул 30 минутын дотор мөнгөө шилжүүлээгүй тохиолдолд үүссэн эрх цуцлагдана хэмээн бусдад онц их хэмжээний хохирол учруулжээ. Ийм байдлаар нийт 35 иргэнээс 32 сая төгрөгийг залилан мэхэлж авсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байна.



    Энэхүү хэрэгт зохион байгуулагчаар 1967 онд төрсөн Улаанбаатар хотын харьяат А, хамтран үйлдэгчээр 1987 онд төрсөн У нарыг татан оролцуулж, этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227.2-д зааснаар /компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.



    Дээрх этгээдүүд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэний улмаас ял шийтгэл эдэлж байжээ.



    Иргэдийг хайхрамжгүй байдлаасаа болж хохирохгүй байхыг, аливаа санал хүсэлт цахим хуудсанд нь ирсэн тохиолдолд холбогдох байгууллагаас лавласны дараа мөнгөө шилжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



    Дашрамд иргэд, олон нийтэд сонордуулахад Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаяг нь түр, болон удаан хугацаагаар виз хүсэх тухай хоёр ангилалтай аж. Харин хуурамч хаяг нь зөвхөн удаан хугацааны визний хүсэлт хүлээн авах нэг л ангилалттай юм байна. Гэхдээ хуурамч хаягийг цагдаагийн байгууллагаас устгажээ.

4805 4806 4807 4808 4809 4810 4811
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 13 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 25 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 8 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 8 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 8 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 8 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК