-
2016 оны 2 сарын 05
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийхэд сайн. Хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
-
2016 оны 2 сарын 05
2016 оны 02 дугаар сарын 04-ний 20 цагаас 02 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Зөөлөн салхитай. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эхээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 04
Хүүхэд залууст мэргэжлээ зөв сонгоход, ажилгүй иргэдэд ажил хайхад туслах зорилготой “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” үүдээ нээлээ. Улсын хэмжээнд жишиг болох уг төвийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр байгуулсан юм.
Шинэ төвийн нээлтийн тууз хайчлах ёслолд Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагуудаас гадна Щвейцарийн Хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын төлөөлөл, мөн ажил олгогч, мэргэжлийн холбоод, зорилтот бүлгийнхэн оролцлоо.
Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн ордонд өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн уг төвд ажил хайж буй иргэдээс гадна эзэмших мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголт авахыг хүсч байгаа хүүхэд, залуучууд үйлчлүүлэх боломжтой. Тэд ажил мэргэжлийн талаарх ерөнхий ойлголттой танилцаж, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах, цахим хэлбэрээр чадамжийн сорил бөглөж, өөрийн ур чадварын түвшинг тогтоох боломжтойгоос гадна, өөрт хэрэгцээтэй мэдээллийг үнэ төлбөргүйгээр хэвлэн авч, хувилан олшруулах бүрэн бололцоотойг ХЭҮСМҮТ-ийн захирал С.Чойноров танилцуулсан. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл, сургалт, уулзалт болон хэлэлцүүлэг, хөдөлмөрийн яармаг, аялал зэрэг олон талт үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах бөгөөд аймаг орон нутагт болон салбарын ажил олгогч байгууллагуудын дэргэд ийм төрлийн мэдээллийн төв байгуулж ажиллах хэтийн зорилготойг нээлтийн ёслолд оролцсон албаны хүмүүс дуулгаж байлаа.
Ажил мэргэжлийн мэдээллийн жишиг төвийг байгуулснаар мэргэжлийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд хүргэх, мэргэжлийн мэдээллийн баазуудыг макро эдийн засгийн түвшинд болон ажил мэргэжлийн салбараар, орон нутгийн түвшинд боловсруулж, хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд оруулж, ажил, мэргэжлийн нэгдсэн сүлжээг улс орон даяар холбох боломж бүрдэх юм байна.
Монгол Улсад хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд Ажил мэргэжлийн мэдээллийн 20 төв байгуулсны найм нь орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүдийн дэргэд, бусад нь төсөлд хамрагдаж буй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа. ХЭҮСМҮТ-ийн дэргэд үүд хаалгаа нээж буй шинэ төв төв нь өөрийн үйл ажиллагаагаараа Монгол Улсдаа жишиг загвар болж, цаашид үйлчилгээгээ улам чанаржуулан, цар хүрээгээ тэлснээр олон мянган залуус, ажилгүй иргэдэд мэргэжлийн өндөр түвшний зөвлөх үйлчилгээг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Швейцарийн Хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Маркус Валдфогел нээлтийн үеэр онцолсон.
Харин шинэ төвийн анхны үйлчлүүлэгчид үйл ажиллагаатай нь танилцсаны дараа “Ажил хайхад амархан боллоо” хэмээн дүгнэж байсан юм.
-
2016 оны 2 сарын 04
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.7 хувь нь дэмжсэнээр баталлаа. Уг хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харьяа дэд хорооны нэр өөрчлөгдөж Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хороо боллоо.
Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 81.4 хувийн саналаар баталлаа. Уг хуулийг баталснаар хуулийн хэрэгжих хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-н болж өөрчлөгдөж байна.
Харин Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.
-
2016 оны 2 сарын 04
Аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд хэрхэн нийцэж байгааг 2015 оны байдлаар шалгасан байна.
Шалгалтын дүнг хамтарсан хурлаар хэлэлцүүлэн, илэрсэн зөрчлийн талаар шаардлага бичиж хүргүүлсэн ба эрх бүхий албан тушаалтнуудад “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
-
2016 оны 2 сарын 04
СХД-22. “02-р сарын 03-ны 17:00-18:00 цагийн хооронд Хилчний ... тоотод уяатай байсан нохойгоо алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад: Уг тоотод суух Б /эр.39н/-ийн хашаанд байсан “Овчарка” нохойг СХД-22 хороонд суух М /эр.37н/ гэгч хулгайлсныг илрүүлэн СХДЦХ-1 шалгаж байна.
-
2016 оны 2 сарын 04
ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа
-
2016 оны 2 сарын 04
Aqua fitness төв сар шинийн бэлгээ барилаа
-
2016 оны 2 сарын 04
Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 02-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 03-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4499 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 152, зөрчлийн 1153, согтуугийн 584, зам тээврийн ослын 482, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 80 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2016.02.03 80 28 49 3 8
Говь-Алтай аймаг: “Тонхил сумын Зүйл багийн иргэн Г /эм.34н/ нь тус сумын зүйл баг Хүрэн хад гэх газар малдаа явж байгаад осгосон байдалтай олдоод 01-р сарын 30-нд нас барсан байна” хэргийг шалгаж байна.
-
2016 оны 2 сарын 04
Ирэх сарын 1-нээс эхлээд иргэд цахим гарын үсэг ашиглах боломжтой болно.
-
2016 оны 2 сарын 04
Энэтхэгийн “Bharat Biotech International Limited” гэх эм үйлдвэрлэгч компани Латин Америкийн орнуудад эрчимтэй тархаад буй зика вирусын эсрэг вакцин гаргаж авсан тухайгаа олон улсад мэдэгдсэн байна.
-
2016 оны 2 сарын 04
УИХ-ын чуулганаар Гацууртын ордыг ашиглах тухай шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотой Засгийн газрын ээлжит бус хуралдлаа. Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын чуулган өнөөдөр чухал шийдвэр гаргалаа. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, Хоёрдугаарт, энэ төлсийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгалаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудал сөхөгдсөн ч дэмжигдээгүй. УИХ-ын гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ард түмний санаа бодлыг тусгадаг. Тиймээс Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Нэг үгээр хэлбэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн үг юм. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг огцруулах тухай үндэслэл нь Оюутолгойн төсөлтэй холбоотой байсан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стартегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215,9 сая ам.доллар болж байгаа юм. Борлуулалтын орлого нь 1,8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438,8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90,6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432,3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68,2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Засгийн газар 34 хувиа эзэмших үү, эсвэл роялтын төлбөрөөр явагдах уу?
-Ашигт малтмалын хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой. Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна. Эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг аваад явах юм. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, 3 хувь байхаар тохироод байгаа. Гэхдээ энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохироод байна.
-Хичнээн төрлийн татвар авах вэ?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь үндсэндээ суурь, үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх, тусгай гэсэн гурван төрөл. Дээр нь ААНХОТ-ыг авна. Бусад улсын татварын хуулиар оногддог татвар хураамж оногдоод явна.
-Үйл ажиллагаа нь хэзээнээс эхлэх вэ?
-Одоо Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийнэ. Орд ашиглах гэрээ байгуулах юм. Үүнийг аль болох хурдан үргэлжлүүлж, ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцэж байна.
Нэг жилийн дотор эхлэх болов уу гэж найдаж байгаа. Хөрөнгө оруулагч тал яарч байх учиртай. Бид Ашигт малтмалын, Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад алтны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Алтыг Монгол банкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлнө. Энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих заалттай. Хэрэв тусгай төлбөрийн хувилбараар явбал борлуулалт хэзээ хийгдэнэ. Тэр үед орох орлогоос нь төлбөрөө аваад явах юм. Ингэснээр бидэнд орлого шууд орж ирнэ. Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх асуудал гарна. Дээр нь тухайн аж ахуйн нэгж өөрөө ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилах юм. Хэрэв хувь эзэмшээд явахад Монгол Улс ногдол ашиг авах хэлбэрээр орлого авах нь олон жилийн дараа шийдэгдэнэ. Тиймээс бидний хувьд тусгай төлбөрийг аваад явах нь улсын төсөвт эрт орлого орж ирэх боломж бүрдэж байна.
-
2016 оны 2 сарын 04
Сар шинийн баярт зориулан Монголын үндэсний бөхийн холбооноос “Бөхийн баяр” цуврал барилдааныг зохион байгуулдаг.
-
2016 оны 2 сарын 04
Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 2 сарын 04
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 4499 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 152, зөрчлийн 1153, согтуугийн 584, зам тээврийн ослын 482, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 80 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2016 оны 2 сарын 04
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав
-
2016 оны 2 сарын 04
Ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрах боловч шинийн 1-3-нд буюу хоёрдугаар сарын 9-11-нд цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 04
Судлаач инженерүүд шинээр урвалж гарган авлаа
-
2016 оны 2 сарын 04
Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 1-ний өдрөөс хийж эхэлжээ.
-
2016 оны 2 сарын 04
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих нийт 40031 албан тушаалтнаас 2016 оны 02 дугаар сарын 03-ны байдлаар 33696 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц байдал 84,1 хувьтай байна.
Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 276 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 270 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 33, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 22, Ерөнхий консул 5, Байнгын төлөөлөгч 2, Засгийн газрын агентлагийн дарга 19, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 61 нийт 142 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 52,6 хувьтай байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байх тул мэдүүлэг гаргагчид энэ долоо хоногт багтаан хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.