зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5440 5441 5442 5443 5444 5445 5446
  • “Эмоци” продакшн БНСУ-д тоглоно
    2016 оны 2 сарын 22
    “Эмоци” продакшн БНСУ-д тоглоно
  • Зогсоол худалдан авсан иргэдэд өмчлөх эрхийн гэрчилгээ гардууллаа
    2016 оны 2 сарын 22
    Авто худалдааны цогцолбороос авто зогсоол худалдан авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь гардуулан өглөө. Иргэд, бизнес эрхлэгчид худалдан авсан авто зогсоолын гэрчилгээгээ гардан авч, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 5 жилийн дараа хамгийн багадаа 7 дахин өсөх хандлагатай болохыг эдийн засагчид тооцоолжээ. Авто худалдааны цогцолборыг өнөөгийн нийслэлийн эмх замбараагүй байдлыг дахин төлөвлөх, хэт төвлөрлийг сааруулах зорилготойгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулсан. Нийт 130 га эдэлбэр газар бүхий цогцолборын эхний ээлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 30 га газарт 6375 авто зогсоолыг барьж, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад оруулан, авто машин худалдах, худалдан авахад шаардлагатай бүх төрлийн төрийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг төвлөрүүлэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн бүртгэлийг авто худалдааны цогцолборт явуулж эхлээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Хот доторх тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн буюу дугаартай машинуудын шилжилт хөдөлгөөнийг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхээр ажиллаж байна. Цогцолборын дараагийн ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар энэ хавраас хийж эхлэхээр төлөвлөсөн. Унгар улсаас 70 сая долларын хөрөнгө оруулалтыг цогцолборт оруулахаар хоёр тал санамж бичигт гарын үсэг зурсан. Тус хөрөнгө оруулагчид энэ сард хүрэлцэн ирж, хөрөнгө оруулалтын эхний ажил болох дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлэхээр болоод байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүний уулзалт эхэллээ
    2016 оны 2 сарын 22
    Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ.





    Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга О.Баасанхүү болон албаны бусад хүмүүс угтан авчээ.



    Төлөөлөгчид айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах юм.





    Мөн Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпилтэй уулзаж санал солилцоно.
  • Их сургуулиудын босго оноог тогтоожээ
    2016 оны 2 сарын 22
    2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн долоо хоногт улс орон даяар эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах юм.
  • Өнөөдөр шинийн 15
    2016 оны 2 сарын 22
    Өнөөдөр шинийн 15
  • Хятад улсын хөөргөсөн хөлөг саран дээр амжилттай газарджээ
    2016 оны 2 сарын 22
    Хятад улсын хөөргөсөн хөлөг саран дээр амжилттай газарджээ
  • Газрын дуудлага худалдаанд урьж байна
    2016 оны 2 сарын 22
    Нийслэлийн нутаг дэвсгэрт дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.
    Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 2 сарын 22
    Өнөөдөр болох зарим үйл явдал
  • “Элгийг нь авсан” ээлжит бус чуулган
    2016 оны 2 сарын 22
    Ээлжит бус чуулганыг бөөн сүр, дуулиан болж хуралдуулсан зорилго нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах л зорилготой байсан гэдэг нь батлагдлаа. УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 15-25-ны хооронд ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулах захирамж гаргасан. Гэтэл МАН болон “Шударга ёс” эвслийн бойкотоос болж хуралдаж чадахгүй байсаар өнгөрсөн баасан гаригийг хүргэсэн ээлжит бус чуулганыг тухайн өдрийн 10.45 цагт нээгээд оройн 21.00 цаг орчимд хаав.
  • Нийслэлийн удирдлагын зөвлөл өнөөдөр хуралдана
    2016 оны 2 сарын 22
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Удирдлагын зөвлөлийн хуралдааны журамд өөрчлөлт орууллаа.

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Тус төв нь нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 350 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2000-2500 иргэн үйлчлүүлж байна. Үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх өргөдөл, гомдлыг өдөрт нь шийдвэрлэж байгаа бол тодорхой хугацаа шаардлагатай асуудлыг дараагийн шатанд шилжүүлэх зарчмаар ажиллаж байна. Тус төвийн ачаалал, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийн тулд Нийслэлийн удирдлагын зөвлөл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тогтмол хуралдахаар боллоо. Ингэснээр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга, Хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитектор нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан долоо хоногийн даваа гарагт 14 цагаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, пүрэв гарагт 14 цагаас Нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордонд болно. Даваа гарагийн хуралдаанаар зөвхөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх бол пүрэв гарагийн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэхээр тогтлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Засгийн газрын ээлжит хуралдаантай
    2016 оны 2 сарын 22
    даваа гаригт буюу хоёрдугаар сарын 22-нд Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Тус хуралдаанаар долоон асуудал хэлэлцэх бол зургаан асуудалтай танилцахаар төлөвлөжээ.

    Эдгээрээс хамгийн анхаарал татах нь “Халх гол” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор салбарын яамнаас хийж байгаа ажлын талаар сайд Р.Бурмаа танилцуулах аж. Мөн хэд, хэдэн сайдын гадаадад хийсэн ажлын айлчлалын үр дүнтэй танилцах юм байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү хүснэгтээс тодруулж харна уу.
  • Хөх нохой өдөр
    2016 оны 2 сарын 22
    Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, мал адгуус муулах үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
  • Улаанбаатарт 13 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 22
    2016 оны 02 дугаар сарын 21- ний 20 цагаас 02 дугаар сарын 22-ны 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 46-51 градус, өдөртөө 32-37 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна..

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
  • Ирэх долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч суларна
    2016 оны 2 сарын 21
    -ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН СҮҮЛЧЭЭР ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА-

    Маргааш буюу энэ сарын 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 33-38 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
  • “Цэцэгс” үзэсгэлэн дэлгэгдэнэ
    2016 оны 2 сарын 21
    Хүйтний эрч суларч цас ханзрах цагаар “Blue Moon” арт галерейн танхимд цэцэгс дэлбээлнэ. Уран бүтээлч та бүгдийг шинэ хайр, шинэ бүхний эхлэл болсон улирлыг угтaн цэцэгс үзэсгэлэнд идэвхитэй оролцохыг урьж байна. Үзэсгэлэн энэ оны 03-р сарын 01-10-ний хооронд “Blue Moon” арт галерейн танхимд дэлгэгдэх юм.Бүтээл авах хугацаа: 2016.02.25-26 нд 11-18 цагийн хооронд хүлээн авна.
  • Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойн тоглолт болно
    2016 оны 2 сарын 21
    Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч ЦОГЗОЛЫН НАЦАГДОРЖ нь 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ”Шаврын ханан” гэдэг газар төржээ. 1966-1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид, 1970-1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972-1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцан төгссөн.

    1978-1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982-1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984-1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

    1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг 2-р симфони, ”Хөдөөгийн сайхан” симфони чуулбараар, 1993 онд ”Үүлэн заяа” дуурь, 4-р симфони, ”Хөдөөгийн сайхан” симфони чуулбараараа Төрийн соёрхол хүртсэн. Тэрээр ”Үүлэн заяа” (1988), ”Өгөөдэй хаан” (1991), ”Гэсэр хаан” (1995), ”Гүн гэрийн гүнж” (2004) дуурь, 1-5-р симфони (1978, 1979, 1988, 1990, 2002) бичсэн.

    “Тунгалаг тамир” романыг мюзикл болгохоор зорьж байсан тэрээр 5 симфони, 4 дуурь, 2 бүжгийн жүжиг, морин хуурт зориулсан дөрвөн том бүтээл гээд маш олон бүтээл туурвисан. Мөн 60 гаруй дуу бичжээ. Тэрээр олонд хамгийн танил “Нутгийн чулуу” дуугаараа нэрлэсэн дууны гурван түүвэр гаргахаар төлөвлөж байсан ч эхний түүврийг гаргаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Иймд энэ удаад түүний уран бүтээлийн анд нөхөд 60 насны ойд нь зориулан “Нутгийн чулуу” түүврийн хоёр дахийг хэвлүүлэн гаргажээ.

    Энэ жил төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ой тохиож байгаа бөгөөд тус ойд зориулж улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид хөгжмийн зохиолчын дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтыг 2-р сарын 26-нд улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Тоглолтын хөтөлбөрт “Симфони №3”, “Өргөөний баяр наадам” симфони удиртгал, ”Үүлэн заяа” дуурын “Хоролдой ноёны ари, Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюит, “Нутгийн чулуу” гэх зэрэг бүтээлүүд нь тоглогдох гэнэ.
  • Өнөөдөр төвийн нутгаар цасан шуурга шуурч хүйтэрнэ
    2016 оны 2 сарын 21
    Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 32-37 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.
  • Нийслэлийн удирдлагын зөвлөл маргааш хуралдана
    2016 оны 2 сарын 21
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Удирдлагын зөвлөлийн хуралдааны журамд өөрчлөлт орууллаа.
    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Тус төв нь нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 350 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2000-2500 иргэн үйлчлүүлж байна. Үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх өргөдөл, гомдлыг өдөрт нь шийдвэрлэж байгаа бол тодорхой хугацаа шаардлагатай асуудлыг дараагийн шатанд шилжүүлэх зарчмаар ажиллаж байна. Тус төвийн ачаалал, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийн тулд Нийслэлийн удирдлагын зөвлөл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тогтмол хуралдахаар боллоо. Ингэснээр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга, Хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитектор нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан долоо хоногийн даваа гарагт 14 цагаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, пүрэв гарагт 14 цагаас Нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордонд болно. Даваа гарагийн хуралдаанаар зөвхөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх бол пүрэв гарагийн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэхээр тогтлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Reuters” агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
    2016 оны 2 сарын 21
    ”Reuters” агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
  • ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээлийн дарга солигджээ
    2016 оны 2 сарын 21
    Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурор Юрия Чайка ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Олон нийт,Хэвлэл Мэдээлэлтэй харилцах албаны дарга Марина Гредневаг Ерөнхий прокурорын чухал хэргийн ахлах туслахаар томилогдсонтой нь холбогдуулан, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

    Ерөнхий прокурор Юрий Чайка 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Олон нийт, Хэвлэл Мэдээлэлтэй харилцах албаны даргын албан тушаалд Александр Куренног томилсон байна.

    Александр Куренно нь М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн, мэргэжлийн сэтгүүлч юм. Тэрээр ОХУ-ын телевизийн “НТВ” болон эрэн сурвалжлах чиглэлээр нэвтрүүлэг явуулдаг “ТВ центр” телевизийн сувгуудад сурвалжлагч, тусгай сурвалжлагчаар, телевизийн “Рен ТВ” сувгийн хууль, эрх зүйн сэдэвт баримтат кинонуудын зохиогчоор ажиллаж байсан байна. Мөн нэлээд хэдэн жил “Оросын дуу хоолой” радио станцын “Радио Россий”, “Арсенал” зэрэг нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг байжээ. Александр Куренно нь олон нийттэй харилцах ажлын асар их туршлагатай бөгөөд ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Олон нийт, Хэвлэл Мэдээлэлтэй харилцах албаны даргын албан тушаалд томилогдохоос өмнө Оросын улс төрийн “Нэгдсэн Орос Улс” намын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байжээ.
5440 5441 5442 5443 5444 5445 5446
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 49 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 2 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 44 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 44 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 44 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 44 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК