зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5442 5443 5444 5445 5446 5447 5448
  • Жүжигчин Н.Төмөрбат зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье
    2015 оны 11 сарын 29
    Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин, МУСТА Н.Төмөрбат нь энэ сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсчээ.
  • Ам.долларын ханш 1996 төгрөгтэй тэнцэж байна
    2015 оны 11 сарын 29
    Тэгвэл өнөөдрийн байдлаар “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1994 төгрөгөөр авч, 1996 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1990 төгрөгөөр авч, 1999 төгрөгөөр зарж байна.
  • “Эх дэлхийн мисс” тэмцээнээс Монголын мисс ахин нэг шагнал хүртлээ
    2015 оны 11 сарын 29
    Эх дэлхийн гоо бүсгүйчүүдийг тодруулдаг дэлхийд гуравт эрэмбэлэгддэг “Эх дэлхийн мисс” тэмцээнд А.Баярцэцэг оролцон, тун амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна.
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ
    2015 оны 11 сарын 29
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн пүрэв гарагийн орой телевизүүдээр хандан олон нийтэд үг хэлсэн.
  • Замуудад хурд хэмжигч суурилуулна
    2015 оны 11 сарын 29
    Улаабаатар хотод хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг нэвтрүүлэхээр болжээ.
  • “Монгол-Японы цэвэр эрчим хүчний форум” болно
    2015 оны 11 сарын 29
    Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-наас Монголын салхины эрчим хүчний ассоциаци, Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтран ирэх сарын 14-ний өдөр “Монгол-Японы цэвэр эрчим хүчний форум” -ыг Токио хотноо зохион байгуулахаар болжээ.
  • Шуурхай: Онц хүнд гэмт хэрэгтэнг дөнгөж сая баривчиллаа
    2015 оны 11 сарын 29
    Хүн амины онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд дөнгөж сая саатууллаа.
  • Ирвэс хамгаалагч залуугийн хэрэгтэй холбоотой мэдээллийг 10 сая төгрөгөөр авна
    2015 оны 11 сарын 29
    Байгаль хамгаалагч залуу учир битүүлэгээр амиа алдсан хэрэг олны анхааралд байгаа. Тэгвэл тус хэргийн талаар байгаль хамгаалагчид болоод УИХ-ын гишүүд ч анхаарал хандуулж эхэлжээ.
  • Багануур хотын захирагч Н.Тавинбэхийн бүрэн эрхийг баталгаажууллаа
    2015 оны 11 сарын 29
    Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулж, санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн.
  • Нэгдүгээр төрөхийн удирдлагуудад хариуцлага тооцохоор болжээ
    2015 оны 11 сарын 29
    Нийслэлийн “Өргөө” амаржих газар буюу нэгдүгээр төрөхөд энэ сарын 21-нд эх, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан.
  • Ц.Элбэгдорж VS Ц.Мөнхбаяр: Өргөдөл өгсөн, өгөөгүй
    2015 оны 11 сарын 29
    Төрийн ордон руу галт зэвсэг нээсэн хэргээр 7 жилийн ял сонсон хоригдож байгаад Өршөөлийн хуулиар саяхан суллагдсан ”Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг 24VS24 буланд онцолж байна. Ц.Мөнхбаярын хувьд уучлал хүссэн өргөдлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан гурван удаа явуулсан байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Надад захидал” албан ёсоор ирээгүй гэж мэдэгдсэн юм.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
    2015 оны 11 сарын 29
    Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.
  • Улаанбаатарт өдөртөө 7-9 градус хүйтэн байна
    2015 оны 11 сарын 29
    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
  • Г.Уянга: Хэрвээ би эр хүн байсан бол шанаа өгөх гишүүд их байна
    2015 оны 11 сарын 28
    <iframe width=”420” height=”315” src=”https://www.youtube.com/embed/qcLz63w7CRw” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2015 оны 11 сарын 28
    УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.11.30-12.04/

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

    2015.11.27-ны өдрийн хурлаар батлав.

    2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 30-ААС 12 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

    Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд;

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;

    Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

    12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

    Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.

    12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

    Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас ”В” танхимд;

    Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

    12 дугаар сарын 03-ны Пүрэв гарагт:

    Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 14.00 цагаас “Б” танхимд;

    Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

    12 дугаар сарын 04-ний Баасан гарагт:

    Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;

    Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин хот үүсгэн байгуулагдсаны 795 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан эрдэм шинжилгээний бага хурал “Б” танхимд.

    ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    12 дугаар сарын 01-ний Мягмар гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;

    Бусад.

    2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөрийн танилцуулга /Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцоно/.

    3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

    Хэлэлцэх асуудал:

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

    Бусад.

    4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсоно;

    Намрын ургац хураалтын дүн болон 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөд байдлын талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох.

    4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар 1059 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох;

    Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын талаар ирүүлсэн 3000 иргэний өргөдлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн мэдээллийг сонсох.

    5.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.

    12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт:

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлт.

    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

    Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт;

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын 7 гишүүн 2014.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар.
  • Билл Оделл: Нээлттэйгээр ажиллах нь Монголд зохицох загвар юм
    2015 оны 11 сарын 28
    Чуулганы үеэр Хок фирмийн дэд ерөнхийлөгч Билл Оделлоос Монголын шинжлэх ухааны хөгжлийн талаарх санал бодлыг нь сонслоо.
  • Нөхрүүдийн хайрт эхнэрээсээ дандаа сонсохыг хүсдэг үгс
    2015 оны 11 сарын 28
    Нөхрүүдийн хайрт эхнэрээсээ дандаа сонсохыг хүсдэг үгс
  • Тосгүй хоол тураадаг уу
    2015 оны 11 сарын 28
    Тосгүй хоол тураадаг нь эргэлзээтэй
  • Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна
    2015 оны 11 сарын 28
    Цагдаагийн аминд хүрсэн этгээдийг хайж байна
    12 минутын өмнө

    Баянзүрх дүүргийн 1 дүгэээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 30-р байрны 212 тоотод оршин суух цагдаагийн алба хаагч болон түүний аав С, Ц нарыг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө мэс хүргэн амь насыг нь хохироосон онц хүнд хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаяр /РД:ХГ85041913/-ыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

    Жич: Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд, ул хэсэг нь цагаан, хар өнгөтэй хар өнгийн кеттэй явж байж болзошгүй. П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авна.

    Холбогдох утас: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /94945413, 96167705/, цагдаагийн хурандаа З.Гомбо /99197089/, дэд хурандаа С.Баянмөнх /88119413/, мөрдөн байцаагч, ахмад У.Амартүвшин /99102767/, эрүүгийн төлөөлөгч, ахмад М.Бат-Эрдэнэ /88850880/.

    Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс
  • УИХ-ын дарга Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганд оролцож байна
    2015 оны 11 сарын 28
    УИХ-ын дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулганд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.28/ Төрийн ордонд болж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулганд оролцлоо.

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Сэргээн засалт, хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж буй тус чуулганы эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудалд төр засгаас онцгой анхаарал хандуулж, Улсын Их Хурал хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хуулийн төслүүдийг хэлэлцэж байгааг танилцуулав.

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд үндэсний II чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, 21 дүгээр зууны хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол дан ганц халамж, асрамж шаарддаг хүмүүс биш жирийн иргэдийн нэгэн адил сурч боловсорч, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд бололцооны хэрээр оролцох чин хүсэлтэй иргэд юм. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс баримтлах бодлого чиглэлийг үндсээр нь өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авьяас сонирхол, чадварт нь суурилсан сургалтад хамруулж мэргэжил олгох улмаар мэргэжлээр нь ажиллах тогтвортой ажлын байр бий болгох асуудлыг тэргүүн зэрэгт шийдвэрлэх хэрэгтэй болж байна гэлээ. Түүнчлэн Улсын Их Хуралд өргөн барьсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”, “Хөдөлмөрийн тухай, “Баялгийн сангийн тухай” зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг тусгасан хуулийн төслүүдийг энэ Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм.

    Монгол Улсад нийт 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа байдаг аж. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний анхдугаар чуулганыг 2013 онд зохион байгуулжээ. Энэ удаагийн чуулганаар ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт”, ”Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үл ялгаварлан гадуурхах”, ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх”, ”Хууль зүйн туслалцаа авах, бусад эрх” зэрэг илтгэлүүдийг хэлэлцэн, анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг дүгнэн, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох юм байна.

    Энэхүү чуулган уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөл болсон 600 гаруй төлөөлөгч оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
5442 5443 5444 5445 5446 5447 5448
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454 болов
    14 цаг 13 мин
  • ДАШТ: Т.Ариунзаяа, Л.Анхзаяа, О.Уранбаяр нарын гурван жүдоч барилдана
    14 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 35 мин
  • Гадаад улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна
    14 цаг 46 мин
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
    Уржигдар 20 цаг 08 мин
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хоёрдугаар шатны үр дүн
    Уржигдар 20 цаг 04 мин
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ГУРВАН найдвар
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
    Уржигдар 11 цаг 36 мин
  • ЯНДАНГАА БУУЛГАЖ, НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ШИЛЖСЭН АЙЛ ӨРХҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
    Уржигдар 11 цаг 19 мин
  • MGL-ийн түүхэн дэх хамгийн том тулаан болно
    2025-06-13
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
    2025-06-13
  • Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна
    2025-06-13
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 37 байршилд хямдралтай үнээр борлуулагдана
    2025-06-13
  • "ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    2025-06-13
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
    2025-06-13
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
    2025-06-13
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2025-06-13
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
    2025-06-13
  • “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна
    2025-06-13
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
24 баримт
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК