зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5604 5605 5606 5607 5608 5609 5610
  • “Moon dance” Австрийг зорив
    2015 оны 12 сарын 10
    Монголд бүжгийн урлагийг хөгжүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахаар зорин
    яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол “Moon dance” хамтлаг билээ.

    Хамглагийн залуус эх орныхоо нэрийг гарган олон ч тэмцээн уралдаанд амжилтгай оролцож байсан юм. Тэгвэл тэд энэ уцаад Австрийн Вена хотод зохион байгуулагдах Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруупах тэмцээнд оролцох юм байна. Тус тэмцээн энэ сарын 12- нд эхлэх бөгөөд долоо хоног үргэлжлэх аж. Өчигдөр хамтлагийн залуус мэргзжлийн урлагийн мастеруудаас заавар зөвлөгөө авч бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Тэд өнөөдөр Австри упсын зүг хүлгийн жолоо залж байна.
  • Солонгосын Ерөнхий сайд айлчилна
    2015 оны 12 сарын 10
    Солонгосын Ерөнхий сайд айлчилна
  • Г.Ариунбаатар бие даасан хоёр дахь тоглолтоо хийнэ
    2015 оны 12 сарын 10
    Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байраас гадна “Гран При” шагналыг бахархалтайгаар хүртсэн Монгол Улсын дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар ирэх сарын 10-нд алдарт Их театрын тайзнаа дуулах болсоныг бид та бүхэнд мэдээлж байсан.



    Тэгвэл тэрбээр Их театрын тайзнаа Елена Обрацовагийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн концертод алдартнуудтай нэг тайзан дээр дуулах нь. Улмаар ирэх 12 сард эх орондоо бие даасан тоглолтоо толилуулахаар төлөвлөж байгаа аж.

    Д.Дуулим
  • ОХУ, БНХАУ-ын тусламжийн зэвсэг, техникийг хүлээн авлаа
    2015 оны 12 сарын 10
    ОХУ, БНХАУ-ЫН ТУСЛАМЖИЙН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
  • Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж даваа гарагт эхэлнэ
    2015 оны 12 сарын 10
    2015 оны цахим газар өмчлөлийн 5-р ээлж 2015 оны 12-р сарын 14-ний өдрийн 12 цагт эхэлнэ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
    Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4016 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар боллоо гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.
  • Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах албан бичиг илгээлээ
    2015 оны 12 сарын 10
    МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын гишүүдийн томилуулах албан бичиг илгээлээ. Уг албан бичигт Монгол Улсын Шадар сайдад Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Оюунбаатарыг томилуулахаар уламжилжээ. Мөн албан бичигт энэхүү томилгоо нь эрх баригч АН, Засгийн газарт хамтрагч МАХН-ын тохиролцооны дагуу явагдаж буйг онцлон тэмдэглэжээ.
  • “Гэртээ харих зам”-ын нэгдсэн төлөвлөгөөг баталлаа
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Төлөвлөгөө батлах тухай” А/942 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 187 дугаар тогтоолоор баталсан “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөний дагуу Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг тоолох, мэдээллийн сантай тулгалт хийх, мэдээллийн санг тодотгох, Сургуульд хамрагдаагүй хүүхэд, иргэнийг зохих шатны боловсрол эзэмшүүлж, сургууль, цэцэрлэгт хамруулах, Хөдөлмөрийн чадвартай иргэдийг ”Цэвэрлэгээ, тохижилтын бригад”-аар дамжуулан нийтийг хамарсан ажилд оролцуулах, Хөдөлмөр эрхэлж, бие даан амьдрах чадвартай болсон иргэдийг байгууллагуудад хариуцуулж дэмжүүлэх, гэр бүлд нь нэгтгэх, өөрсдийн хүчээр хямд өртөгтэй орон байртай болоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна. Мөн Хотын төв хэсгээр тэнэх, олон нийтийн газар байрлах, хонох, хооллох, гуйлга гуйхыг хориглох, Халдварт өвчтэй иргэдийг тусгаарлаж, албадан эмчлэх, Хүүхдээ тэнэмэл байдалд хүргэсэн эцэг эхэд Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.
    “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт, дүүргийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, уг үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.
    Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Бичил бизнесийн сангийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ны Баасан гарагт болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэх юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай, “Соёл урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам” батлах тухай, Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, “Бичил бизнесийн сангийн журам”-д өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Галтай зууханд асаагуур хийснээс зуух дэлбэрч, айл шатжээ
    2015 оны 12 сарын 10
    Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 09-ний өдрийн 05:00 цагаас 12-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4329, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 162, зөрчлийн 1203, Зам тээврийн ослын 379, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 87-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • Жүжигчин Б.Хулангийн тачаангуй төрх
    2015 оны 12 сарын 10
    Монголын анхны фото мисс Б.Хулан ”Х ТҮЦ” продакшнаас өрх тусгаарласнаас хойш хошин урлагаас хөндийрсөнөөр чөлөөт уран бүтээлч хэмээх гуншинтай болсон. Тэрбээр хошин урлагаас хөндийрч, дэлгэцийн уран бүтээлд хүч сорихын зэрэгцээ загварын ертөнц рүү хэлбийгээд буй.





    Тэрбээр хамгийн сүүлд ”Гоёо”-гийн 2016 оны шинэ загварын нүүр царай болсон. Тэгвэл хамгийн сүүлд тэрбээр дэлхийд алдартай брэндийн хувцасаар гангарч, тун тачаангуй бүсгүйн дүрийг ”бүтээжээ”.





    Жүжигчин, мисс бүсгүйд топ моделиудаас дутахааргүй өндөр гоолиг бие, миссүүдийг ч хол хаяхаар царайлаг бүсгүй маань гэвч загварын тайзнаа алхдаггүй. Зөвхөн фото моделиор л ажиллах сонирхолтой байгаа бололтой.
  • Д.Оюунхорол гишүүний хоёр ааш
    2015 оны 12 сарын 10
    АН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталснаар ахмадуудын асуудлыг шийдвэрлэсэн мэт ярьж байгаа ч МАН-ын бүлэг үүнтэй санал нийлэхгүй байгаа аж. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Хамтын тэтгэврийн тухай хууль нь 15 жил хамт амьдарсан, ажилтай орлоготой байсан ахмадуудад л зөвхөн хамаатай. Гэтэл амьдрал баян учраас 15 жил амьдраагүй ч насны эцэст бие биеийнхээ хөлийг хучин хамт амьдарч байгаа олон ахмад настан байдаг. Эдгээр ахмадуудад Хамтын тэтгэврийн тухай хууль үйлчлэхгүй. Ингэж ахмадуудаа ялгаварлан үзсэн хууль батлах гэж буйг МАН-ын бүлгээс сануулсан ч алдаагаа засаагүй хэмээн мэдэгдлээ.


    Тийм учраас тэтгэврийнхээ 190.000, 230.000 төгрөгөөр амьдардаг ганц бие ахмадууддаа амьд байх хугацаанд нь төр яаж тусалж, дэмжих вэ гэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт Нийгмийн хамгааллын сайдын УИХ-д хийсэн мэдээллийн цагаар МАН-ын бүлгээс асуулга тавьж, төрийн бодлогоо үүнд чиглүүлэхийг сануулсан байна. 2017 оноос хэрэгжих Хамтын тэтгэврийн хуулийг баталснаараа ахмадуудын асуудлыг шийдсэн мэтээр үзэж байгаа эрх баригчдын байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч хатуухан сануулжээ.
  • ”Харлах” тохиолдол ихэсвэл дараагийн иргэд зорчиход хүндрэлтэй
    2015 оны 12 сарын 10
    Солонгос руу 90 хоногийн хугацаатай зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүдийн нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон явдал юм. Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарах даа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсныг болиулсан билээ. Түүнчлэн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэд нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол мөнгө байршуулах шаардлагагүй нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авч болох аж. Энэ мэт Солонгос улсын виз авах шалгуур нөхцөл багассантай холбоотойгоор тус улсад “харлах” тохиолдол нэмэгдсэн байна. Энэ талаар тодруулахад, “Манай иргэд Солонгос руу олноор зорчиж байна. Энэ хэмжээгээр тухайн улсад манайхны хэлдгээр “харлах” өөрөөр хэлбэл визийн хугацаа хэтрүүлэх асуудал түгээмэл болсныг тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Тэгэхээр иргэд бусдыгаа бодоод дор бүртээ ухамсартай хандаж, визийнхээ хугацааг хэтрүүлэхгүй байхыг хүсье. Учир нь, “харлах” тохиолдол ихэсвэл дараа дараагийн иргэд зорчиход хэцүү болж болзошгүй. Хилийн чинадад гарсан болон манай улсад зорчиж ирж буй иргэдийн нарийн тоог Иргэний шилжилт хөдөлгөөний газраас авах боломжтой” гэсэн юм. - See more at: http://www.unen.mn/content/57554.shtml?alias=unen#sthash.HaWGtdIN.dpuf
  • Сонгуулийн хуультай холбоотойгоор намууд жагсана
    2015 оны 12 сарын 10
    сонгууль үнэн зөв, шударга явагдахад хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл бол сонгуулийн тухай хууль юм.
  • Энэтхэг улсад дөрвөн хөлтэй хүн амьдардаг
    2015 оны 12 сарын 10
    Энэтхэг улсад дөрвөн хөлтэй хүн амьдардаг
  • Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр
    2015 оны 12 сарын 10
    Арванхоёрдугаар сарын 10. Энэ өдрийг дэлхийн олон улс орон Хүний эрхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг. Манай гариг дээр оюун ухаант хүн болж төрсөн хэн боловч эрхээ эдлэх ёстой гэсэн зарчмын үүднээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн саналаар 1950 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн тэмдэглэж иржээ.

    1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг хэлэлцэж баталсан учраас энэ өдрийг ийн сонгосон гэдэг. Энэ тунхаглал дэлхийн бүх улс орон, ялангуяа НҮБ-ын гишүүн орнуудад хамаарч үйлчилнэ.

    Хүн төрөлхтөнд хамгийн их гай гамшиг учруулсан Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан баталсан энэ тунхаглалд хүний наад захын эрхийг тунхаглаж өгсөн байдаг. Өөөрөөр хэлбэл дэлхийн бүх улс орны иргэд хэн нь ч гэсэн улс төр, иргэний, нийгэм, соёл, эдийн засгийн хувьд эрхээ эдлэх ёстой гэжээ.

    НҮБ энэ өдрийг жил бүр өөр өөрийн уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2004 онд “Хүний эрхийн салбар дахь боловсрол”, 2005 онд “Тарчлаан зовоохтой тэмцэх нь”, 2008 онд “Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 60 жилийн ойд”, 2013 онд “Таны эрхийн төлөө 20 жилийн тэмцэл” гэсэн уриатай тэмдэглэж байжээ.


    - Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөж эхлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт хүний үндсэн дөрвөн эрхийг нэрлэсэн байдаг. Энэ бол үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, хэрэглээний эрх, айдсаас ангид байх эрх гэжээ.

    - Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлахын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хороо 85 удаа хуралдаж, зүйл заалт, үг өгүүлбэр нэг бүрээр 1400 удаа санал хурааж байсан гэдэг. Ингээд 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 183 дахь хуралдаанаар олонхийн саналаар баталсан байна. Санал хураалтад оролцсон 56 орноос 48 нь зөвшөөрсөрч баталсан бол 8 нь түдгэлзсэн санал өгч байжээ.

    - “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын эхийг канадын иргэн Жон Хампре, АНУ-ын тэргүүн хатагтай Элеоноре Рузвельт нар боловсруулсан гэдэг.

    - Манай улсад Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1989 оны хоёрдугаар сарын 9-нд нам засгийн “Үнэн” сонин анх удаа олон нийтэд зориулан хэвлэсэн ч 20 дугаар зүйлийн 1 дүгээр заалт дахь “Хүн бүр тайван жагсаал цуглаан хуралд оролцох эрхтэй” гэдгийг нь “Энхтайвны жагсаал цуглаанд оролцох эрхтэй” хэмээн засварлан хэвлэж байжээ.

    - Энэ жилийн Олон улсын хүний эрхийн өдрийг хүний эрхийн салбар дахь хоёр чухал пакт батлагдсаны 50 жилийн ой угтсан нэг жилийн аяныг эхлүүлж байгаа юм байна. Энэ нь Хүний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Иргэний улстөрийн эрхийн тухай олон улсын пакт юм. Олон улсын энэ баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1966 оны арванхоёрдугаар сарын 16-нд баталжээ.
  • Чуулганы нэгдсэн хуралдаан болно
    2015 оны 12 сарын 10
    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.



    1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт үргэлжилнэ:

    2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    3. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    5. Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    6. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

    7. “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    8. Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    9. “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    10. Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    11 .Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    12 .Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 12 сарын 10
    Төрийн ордонд

    09:00 цагт 21 аймгаас ирсэн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.



    Засгийн газрын 11-р байрны 514 тоот танхимд

    11:00 цагт Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хүний эрхтэй холбоотой сонирхолтой мэдээллүүд өгөх тул та бүхэн өргөнөөр ирж сурвалжлана уу. Холбоо барих утас 88026226



    Хөшөөнд цэцэг өргөнө

    11:30 цагт Олон улсын хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.



    ШӨХТГ-т

    10:30-11:00 цагт СӨХ-ийн талаар мөнхийн гомдол, санал хүсэлт ШӨХТГ-т өдөр, цаг, минут тутамд ирж байдаг. Иймд ШӨХТГ-ын зүгээс ”Шилэн СӨХ” буюу айл хоорондын амьд харилцаа үүсгэх facebook группыг СӨХ болгонд нээж өгч, хурлаа хэрхэн зохион байгуулах, гомдлыг хэрхэн гаргах гээд иргэдэд боломж бололцоог гаргаж өгч байна. Энэ талаар мэдээлэл авч, СӨХ-ийн хүмүүстэй уулзаж болно. 91021020



    Улаанбаатар зочид буудлын 6-н давхрын ”Өргөө” танхимд

    09:00 цагт Олон улсын ”Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан АИФО Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар Монголын Аутизмын Холбоотой хамтран уулзалт хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлэгт ЭМСЯ, ХАХНХЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах ”Тэгш дүүрэн” хөтөлбөр, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв зэрэг байгууллагууд оролцоно. Холбоо барих утас №99095302, 89008516



    МН мэдээллийн төвд

    11:30 цагт ”Театр хүний эрхийн төлөө” төслийн хаалтын ажиллагааны хэвлэлийн хурал болох гэж байна. Хуралд Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, УДЭТ-ийн уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцоно.
  • Халиун бугын эвэр ОХУ руу гаргах гэж байжээ
    2015 оны 12 сарын 10
    Бугийн эвэр хилээр гаргах гэж байгаад баригджээ. Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны Дүүхээ төвийн гадна байсан сэжиг бүхий тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчид шалгаж, халиу бугийн эвэр ачиж явсныг илрүүлсэн байна.



    Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Ц /эр.54н/ гэгч нь 4.9 тонн халиун бугын эвэр “HINO” автомашинаар тээвэрлэж ОХУ руу гаргах гэж байжээ.



    Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хорёдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
  • “Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
    2015 оны 12 сарын 10
    “Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
  • Абдул Каримдаа асар их баярлалаа
    2015 оны 12 сарын 10
    ...Тэрбээр барьцааныхаа 810 сая төгрөгийг огтхон ч юманд бодохгүй май та нар ав гээд өгч байхыг бодоход нэг бол дэлхийд байхгүй буяны өглөгч, нэг бол Монголд багтахааргүй хулгайн наймаачин байж таарна. Ингэхэд одоо юу гэнэ вэ, энэ хэвлэлийнхэн л есөн жороор ярьж, бичиж байгаад Абдулыг үргээчихлээ гэсэн чимээг манай “аваргууд” нийгэмд хаяж байна билээ...
5604 5605 5606 5607 5608 5609 5610
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    3 цаг 22 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    4 цаг 33 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    5 цаг 6 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 14 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    5 цаг 42 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    6 цаг 20 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    6 цаг 35 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    6 цаг 52 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    7 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 30 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    8 цаг 35 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    8 цаг 51 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    9 цаг 3 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    9 цаг 4 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    10 цаг 3 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    10 цаг 17 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    11 цаг 52 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    11 цаг 58 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Өчигдөр 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК