Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5114 5115 5116 5117 5118 5119 5120
  • Баар, цэнгээний газрууд 00.00 цагаас хойш ажиллаж болно гэв
    2016 оны 9 сарын 26
    Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагаас хойш ажиллахыг хориглох тухай мэдээлэл үндэслэлгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээлэв.

    Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай мэдээлэл гарсан. Одоогоор НЗД энэ талаар ямар нэгэн захирамж гаргаагүй бөгөөд шөнийн цэнгээний газрууд хуучин цагийн хуваариар буюу 04.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж. Шөнийн цэнгээний газруудтай ойр байрлаж буй иргэдийн тав тухыг алдагдуулдаг талаар олон нийтээс гомдол ирдэг .Тиймээс шөнийн цэнгээний газрууд болон иргэдийн тав тухыг алдагдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг судлахыг НЗД С.Батболд Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болгожээ. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авсан. Одоогоор санал асуулгын дүнг нэгтгэж байна хэмээн О.Нарантуяа дарга хэллээ.

    Тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд 1500 гаруй шөнийн цэнгээний газар, караоке үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрууд 04.00 цаг хүртэл ажилладаг болсноор ахуйн хүрээнд архидан согтуурах болон гэмт хэргийн гаралт буурсан. Мөн аялал жуулчлалын улиралд аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгддэг” гэв.
  • Нийслэлийн хүүхэд залуусыг гамшгаас хамгаалах сургалтанд хамруулна
    2016 оны 9 сарын 26
    Нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулагдсан нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагаа эхэлж иргэд олон нийтэд гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыгаа хэрхэн аврах талаар мэдлэг олгох гэж байна.

  • Хальтиргаа гулгаа үүсэхээс болгоомжил
    2016 оны 9 сарын 26
    Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

    2016 оны есдүгээр сарын 26-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, зүүн аймгуудын өмнөд болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
  • “JCI”-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг зохион байгуулна
    2016 оны 9 сарын 26
    “JCI”-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг НЗДТГ хамтран зохион байгуулна
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2016 оны 9 сарын 26
    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан удирдан явууллаа.
  • БНХАУ-ын Шенянь хот Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа тогтооно
    2016 оны 9 сарын 26
    НИТХ-ын дарга Ц.Сандуй БНХАУ-ын Шенянь хотын Хятадын асуудал хариуцсан орлогч дарга Жен Жи Жунийг хүлээн авч уулзлаа.

  • Нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш гардуулна
    2016 оны 9 сарын 26
    УИХ-ын 2016 оны 6 дугаар тогтоол батлагдаж, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явуулахаар тогтсон.

    Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм.

    Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс

    Улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч
    Бие даагч 723 нэр дэвшигч байгаа ажээ.

    СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД:

    Монгол ардын нам

    Ардчилсан нам

    Иргэний зориг-ногоон нам

    Монголын ногоон нам

    Бүгд найрамдах нам

    Монгол ардын хувьсгалт нам

    Ардчилсан нам-монгол ардын хувьсгалт намын ”ТӨВ НУТАГ” эвсэл

    Эх орон нам

    Монгол үндэсний ардчилсан нам

    Хөдөлмөрийн үндэсний нам оролцож байна.

    Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-ны өдөр гардуулах юм. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, аравдугаар сарын 17-ныг дуустал явагдана.
  • Гааль дээр хураагдсан автомашинуудыг дуудлага худалдаагаар зарна
    2016 оны 9 сарын 26
    Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсний улмаас хураагдаж, улсын орлого болсон авто машины нээлттэй дуудлага худалдаа ирэх аравдугаар сарын 13-нд болох юм байна.
  • Хүнсний гол нэрийн барааны үнэ 3.1 хувиар буурчээ
    2016 оны 9 сарын 26
    Есдүгээр сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.1 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.1 хувиар буурсан байна.
  • Монгол хүнд хэл заах нууцыг мэддэг багш
    2016 оны 9 сарын 26
    Англи хэлний “Сондор хилэн” төвийн нэг сарын сургалтад суусан найзаасаа “Багшийн заах арга барил нь, ямар вэ” гэтэл “Гайхамшигтай“ гэсэн ганцхан үг хэлсэн. Бас найз минь хэл сурахаас гадна цаг барьдаг, тэсвэр хатуужилтай, хариуцлагатай, зорилготой болсоноо гайхан ярилаа. Ямар арга барил гэхээрээ түүнд ийм онцгой сэтгэгдэл үлдээснийг сонирхон сарын дотор англи хэлтэй болгодог тэрхүү сургалтын төвийн захирал С.Төмөрбатыг “Амьдралын тойрог” буландаа зочноор урилаа.

    С.Төмөрбат багштай холбогдож, уулзахаар тохиртол маргааш өглөө 6:00 цагт хүрээд ир гэдэг юм байна. Өглөөний зургаан цагтаа гээд гайхан асуувал, манай эхний сургалт 06:15 цагт эхэлдэг гэв. Ингээд өглөө эртлэн гарч, С.Төмөрөө багшийн зааснаар паркийн баруун талд Сөүл рестораны хажууд байрлах өндөр шилэн барилгыг зорилоо. Өглөө эрт замын түгжрэлгүй болохоор тавхан минутын дотор л хүрээд ирэв. Энхтайваны гүүрний зүүн талд шинээр баригдсан, 13 давхар барилгын VI давхарт “Сондор хилэн” төв байрладаг юм байна. Лифтнээс буугаад баруун гар талд байрлах тохилог оффис руу ороод явчихлаа. Сургалтын орчин нь л лав тохилог тухтай юм. Цагаа харвал 06:20. С.Төмөрөө багшийн хичээл аль хэдийнэ эхэлсэн байлаа. Хоцорсондоо бага зэрэг нэрэлхэн зогстол багш толгой дохин орох зөвшөөрөл өглөө. Өглөөний ангийн хичээл нь аль хэдийнэ жигдэрчихсэн бололтой. “do”, “does” биеэр хувирахдаа зэргээс хэмээн заахыг үзвэл жирийн одоо цаг үзэж байгаа бололтой.

    Одоо ногоон балаа гаргаад томъёогоо дэв­тэртээ томоор бич. Ягаан балаараа тодорхойлолтоо бичээрэй. Сургалт дууссаны дараа дэвтэр чинь та нарт багшлах болно гэхчилэн бага ангийн багшийг санагдуулам арга барилаар хичээлээ заадаг нь эрхгүй анхаарал татлаа.

    Хэл сурахад харах, сонсох, ярих бичих гээд үнэрлэхээс бусад дөрвөн мэдрэхүйгээ 100 хувь ашиглах хэрэгтэй. Анхан шатны үг өгүүлбэрээсээ л бүх хэллэг яриануудаа хамгийн чанга, хамгийн тод, хамгийн хурдан гаргаж ярих гурван зарчмаар давтаж бай. Өгүүлбэрээ бүтцээр нь цээжлээд ярьж эхэл. Цаашлаад нэг өгүүлбэрийг доод тал нь 30-60 удаа давт. Гадаад хэл сурахад хамгийн гол нь өөртэйгөө ажиллах юм шүү дээ гэх зэргээр хичээл заахын хажуугаар үнэтэй зөвлөгөөнүүдийг харамгүй өгөх аж. Суралцагсад ч түүний амнаас унах үг бүрийг алдалгүй бичиж авахыг хичээж байлаа.

    06:15-08:15 цаг хүртэл орох энэ анги нь өглөөг үр бүтээлтэй өнгөрөөх хүсэлтэй ажил хэрэгч хүмүүст зориулагдсан аж. Ихэнх хүнийг унтаж байхад өглөөний хоёр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа суралцагсдаараа тэр бахархаж байгаагаа хичээлийн дундуур дурьдаад авсан. Хүний тархи өглөө сэргэг, цээжлэх мэдрэмж өндөр байдаг учраас хэл сурахад хамгийн тохиромжтой цаг гэнэ. Замын түгжрэл аливаа стресст өртөхгүй, дулаан сайхан цагийг ашиглаад авах хэрэгтэйг ч тэр бас санууллаа. Өглөөний ангийн гурван цагийн сургалт яах ийхийн зуургүй өнгөрлөө.

    Есөн цагаас бүтэн өдрийн нэгдүгээр шат, бүтэн өдрийн хоёрдугаар шатны ангиуд хичээлээ эхлэхэд бэлэн болжээ. Бүтэн өдрийн сургалт нь “Сондор хилэн” төвийн 10 жилийн турш явуулж байгаа олны талархлыг хүртсэн гол сургалт нь юм байна. Найзын маань яриад байсан сарын дотор хэлтэй болгодог сургалт нь энэ байх нь. Бүтэн өдрийн ангиуд сар бүрийн эхэнд эхэлдэг тогтсон өдөртэй учраас орон нутгаас ажил амьдралаа зохицуулаад ирж суралцах хүмүүс олон байдаг байна. Бүтэн өдрийн I шатны сургалтад үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямар ч хүн суралцах боломжтой гэнэ. Энэ сургалтад сууснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг эзэмшээд төгсдөг байна. 09.00 цагаас 12.30 хүртэл С.Төмөрөө багш гол лекцээ орно. 13.00-16.30 цагаас түүний бэлдсэн залуу багш нар семинарын хичээлээ орж түүний заасан хичээлийг давтан орж хоногшуулдаг байна. 08.58 минут С.Төмөрөө багш лекцээ ороход бэлэн болжээ. Гаднаас орж ирэх хүүхэд залуус багшийн лекц эхлэхээс өмнө амжиж суудлаа эзлэхээр яарцгаана. Багш лекцээ орохоос өмнө үзсэн дүрмүүдээ бататган нэр заан асууж гарлаа.

    Өнөөдөр бид таван цаг үзнэ. Эхний цаг нь Төгс өнгөрсөн цаг. Төгс өнгөрсөн цагийн томьёо had+PII гээд дэвтэртээ томоор бич. Ягаан балаараа энэ цагийнхаа тодорхойлолтыг бичээрэй. “Үзсэн цагийн томьёогоо өөрийн нэр шигээ цээжлэх ёстойг багш нь дахиад сануулья” гэв. Хүүхдүүдийн хэрхэн бичиж байгааг хичээлийн дундуур явж харж амжина. “Ингэж бичихээр чи дараа нь лекцээ яаж ойлгох юм бэ. Энэ дэвтэр чинь эргээд та нарт багш болох ёстой” гэх мэтээр хичээл үргэлжилсээр.

    “How long have you been studying English?

    I have been studing English for 3 years”

    Мөн тэрээр үргэлжлүүлэн англи хэлтэй холбогдсон л бол энэ хоёр өгүүлбэр алхам тутамд чинь гарч ирнэ. Элчингийн ярилцлага, ажилд орох ярилцлагад энэ өгүүлбэр зайлшгүй ирнэ. Энэ өгүүлбэрийг өөртөө итгэлтэйгээр хэлж байгаарай. Учир нь хүнд төрүүлсэн анхны сэтгэгдэл их чухал байдаг юм. За тэгээд тэнцсэн бол багшдаа хэлж амжилтаа хуваалцаж байгаарай. Та нарынхаа амжилттай явааг хараад багш нь эрч хүч урам зориг авдаг юм шүү гэх зэргээр харилцан яриа өрнүүлээд амжина. Суралцагсад ч түүнийх нь хэрээр цаг ямагт анхаарлаа төвлөрүүлж багшийн амнаас унах үг бүрийг алдалгүй бичиж авахыг хичээж байгаа нь илт. Эндээс харахад С.Төмөрөө багшийн лекцийн уур амьсгал сонирхолтой, ач холбогдолтой болдог аж. Суралцагсад түрүүн яараад байсны учрыг сая нэг ойлгов.

    Толинд хараад англиар өөрөөсөө асуу, эргээд хариул, хагас галзуу юм шиг бай гэх зэргээр хэл заахаас гадна амьдралд ойр үнэ цэнэтэй зөвлөгөөг харамгүй өгч байлаа. Урмын үгээр ч сурагчиддаа ташуур өгөхөө тэр мартахгүй аж.

    Лекцийнхээ дараа даалгавар өгөх гол ажилдаа тэр орлоо. Өнөөдрийн байдлаар англи хэлэнд хэрэглэгддэг 12 цагаа үзэж дууслаа. Дунд шат руугаа орж байгаа болохоор бие даагаад гэрийн даалгавараа итгэл төгс хийх хэрэгтэй. Гэрийн даалгавараа зөвхөн өөртөө зориулж чанарын өндөр түвшинд заавал, заавал, заавал хийж ир. Чадахгүй бол багшаасаа утасдаж асуу гэнэ.

    1.Номноос орчуулга хий.

    2. Дүрмийн бус үйл үгээ цээжил,

    3. 250 өгүүлбэрээ хувиргаж ир гэхчлэн тоймгүй их даалгавар өгөв. Бүх даалгавараа хийгээд дуусахад шөнийн дөрвөн цаг болж байдаг гэв. Түүний хэлснээр бүтэн өдрийн ангийн суралцагсад хоногийн 24 цагийн 20 ба түүнээс дээш цагийг хэл сурахад, зориулж байж үр дүнд хүрдэг байна.

    250 өгүүлбэрээ хийж байж өглөө хичээлд суух эрхээ авдаг л гэнэ. Дүрмийн бус үйл үгээ цээжлээгүй бол маргаашийн хичээлд суулгахгүй гэх зэргээр хариуцлагыг нь тухай бүрт нь авдаг гэнэ. Шавь нартаа шаардлага өндөртэй гэж сонсч байсан минь үнэн байх нь. Түүний шавь болж төгсөхийн тулд энэ дайны шалгуурыг давах юу ч биш гэнэ.

    Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангийн лекцийн хичээл.

    Бага ангийн хүүхдийн анги.



    Ингээд дээрх сургалтад сууж байгаа шавь нартай нь уулзсан сэтгэгдлээ хүргэе.



    Суралцагч Б.Ганцэцэг: ДӨРВӨН ЖИЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НЭГ САРД СУРГАДАГ НЬ ҮНЭН ЮМ БАЙНА



    -“Сондор хилэн” төвийн сургалт хэр үр дүнтэй байна вэ?

    -Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сарын дотор сургана гэхээр сонирхол татаад энэ сургалтад суусан. Үнэхээр үнэн юм байна. Миний хувьд их сургуульд ажилладаг болохоор сургуулийн англи хэлний программыг хэрхэн явагддагийг мэднэ л дээ. Англи хэлний 26 цагийг дөрвөн жилийн турш үздэг. Төгсөхдөө 26 цагаа мэдээд төгсч байна уу гэдэг бас асуудалтай. Харин цаг заваа зарцуулаад “Сондор хилэн” төвд сурвал богино хугацаанд хэл сурах боломж байна. С.Төмөрөө багшийн заах аргачлалын талаар урьд нь сониноос уншиж байлаа. Хувь хүн л өөрийгөө дайчилж чадвал энэ төв сургаж чадаж байна. Өөрийгөө дайчлахгүй байхын ч аргагүй юм. Англи хэл заахаас гадна цаг барих, бие биеэ хүндлэх хичээл дээр зөв суух зэрэг хүмүүжлийн зарчмыг хүүхдүүдэд сайн суулгаж өгч байгаа нь их таалагдлаа. Монгол хүмүүс юмыг цагт нь хийдэггүй, хойшлуулдаг талтай. Харин энэ сургалтад сууж байгаа хүмүүс даалгавраа хийхгүй бол дараагийн хичээлд суух боломжгүй. Тэгэхээр даалгавраа хийхээс өөр аргагүй. Түүнээс гадна бие даах, ажил хичээлдээ хариуцлагатай хандах чухал ач холбогдолтой зан чанаруудыг хүмүүст суулгаж өгч байгаа нь олзуурхмаар санагдлаа.

    -Таны хэлний түвшин ямар байсан бэ?

    -Миний хувьд ганц нэг сар л хэлний курст сурч байсан анхан шатны л мэдлэгтэй байсан. Гадны зочидтой яриа өрнүүлж чаддаггүй байлаа. Ажлын болон хувийн шугмаар гадагшаа явах, интернэт, тв, сонин, сэтгүүлээс мэдээлэл авахад нас ахисан гэлтгүй англи хэл сурах хэрэгтэй болсон. Хүний яриаг ойлгоод байгаа мөртлөө, ярьж чаддаггүй дүрмийн ямар ч ойлголтгүй байсан. Харин одоо бол хамтарч ажилладаг зочидтойгоо чөлөөтэй ярих боломжтой боллоо. Энэ дашрамд “Сондор хилэн” төвийнхөө багш нарт баярлаж байгаагаа хэлмээр байна гэв.



    Суралцагч Б.Галбадрах: ХЭЛ СУРАХ СУУРЬ МЭДЛЭГИЙГ МАШ САЙН ТАВЬЖ ӨГЛӨӨ



    -“Сондор хилэн” сургалтын төвд англи хэл сурах болсон талаар хоёулаа яриагаа эхлэе?

    -Миний хувьд “Kewiko” ХХК-д сүлжээний инженерээр ажилладаг. Ажлын шаардлагаар шинэ тоног төхөөрөмж ирэх болгонд англи хэл дээр зааврыг нь уншиж танилцах шаардлага гарна. Тэр болгонд ганц нэг мэддэг үгээрээ баримжаалаад ойлгодог төдий байсан. Их сургуульд хоёр улирал л хэл үзэж байсан болохоор анхан шатны мэдлэгтэй байсан.

    -Англи хэл заах арга барилын нууц нь юундаа байна гэж та бодож байна вэ?

    -“Сондор хилэн” төвд сурснаар дүрмийн мэдлэг маш цэгцтэй боллоо. Хувь хүн л өөрийгөө дайчилж чадвал С.Төмөрөө багш сургаж чаддаг юм байна. Товч бөгөөд тодорхой хамгийн гол нь системтэй мэдлэг олгодогоороо онцлог санагдлаа. С.Төмөрөө багш маань хичээлээ зүгээр нэг заагаад өнгөрдөггүй, заавал ойлгуулахыг хичээдэг хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайн багш. Манай ангийнхан 12 цагаа үзэж байгаа гэхэд хүнтэй чөлөөтэй ярьж чадаж байна. Багш биднийг бүх мэдрэхүйгээ хэл сурахад хандуул гэдэг. Шаардлага өндөр байхад сурах арга барилаа олдог л юм байна. Одоо цагт баймааргүй хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй багш гэж би хэлнэ. Миний хувьд алсдаа тэтгэлгээр магистрт сурах зорилготой байгаа. Суурь мэдлэгийг “Сондор хилэн” төв маш сайн тавьж өглөө гэж би хувьдаа баярлаж байна.



    БҮТЭН ӨДРИЙН II ШАТНЫ СУРГАЛТ

    Хичээл 12:30 цагаас завсарлахад бүтэн өдрийн II шатны ангийн хичээлийн явцтай танилцах боломж гарсан юм. Энэ ангид залуу багш Э.Нандинцэцэг хичээл ордог байна. Түүнийг залуухан гэлтгүй чадварлаг багш гэдгийг шавь нар нь онцлов. Өөрийн арга барил боловсруулсан хөтөлбөрөө С.Төмөрөө багш, багш нартаа гайгүй сайн эзэмшүүлсэн бололтой.

    Бүтэн өдрийн I шатны ангид сурч байсан үе үеийн төгсөгчид нь олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн сурах хүсэлтэй байгаагаа удаа дараа тавьж байж. Үүнээс улбаалан С.Төмөрөө багш сүүлийн таван жил судалгаа хийсний дүнд бүтэн өдрийн II шатны сургалтын хөтөлбөрөө боловсруулжээ. Нэг сэдвийн хүрээнд гурван улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншлыг харьцуулан орчуулж унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн дадлыг цогцоор нь ордогоороо энэхүү сургалт үр дүнтэй онцлог болж чаджээ. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаагийн хувьд мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ цогцоор заах нь түүний зорилго байв. Сургалт ч амжилттай болж, эхний сараасаа л, төгсөгчдийнхөө талархалын үгээр даруулсан гэнэ. Нэгдүгээр шатны сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны ангийг эзэмшээд төгсдөг бол, II шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсдөг юм байна. Өөрөөр хэлбэл, энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой байх нь.



    Суралцагч н.Aззаяа: ХОЁРХОН САРЫН ХУГАЦААНД СУРААД АНХАН ШАТНААС ГҮНЗГИЙ ШАТНЫ МЭДЛЭГТЭЙ БОЛЖ ТӨГСЛӨӨ



    -“Сондор хилэн” төвийн бүтэн өдрийн хоёр шатны сургалтад хоёуланд сурсан юм байна. Хэлний мэдлэг нь ямар болов?

    -Миний хувьд арван жилдээ англи хэл сурч байсан ч цэгцтэй мэдлэг олж авч чадаагүй байсан. Өөрийгөө дунд шатны мэдлэгтэй гэж боддог байсан. Яг үнэндээ анхан шатны мэдлэгтэй байсан юм байна лээ. Үндэсний телевизийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээр С.Төмөрөө багш оролцож ярилцлага өгсөн. Нэвтрүүлгээр сарын дотор гурван хүнийг англи хэлтэй болгоно гэж маш итгэлтэйгээр амласан нь надад сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд есөн сард нь ажилаа зохицуулж байгаад, бүтэн өдрийн I шатны сургалтад суусан. Эндээс англи хэлний 26 цагаа ойлгож, дүрмийн цэгцтэй мэдлэгтэй болсон. Арван сараас хойш бэлдэж чадалгүй байсаар сая II шатны сургалтад үргэлжлүүлэн сурсан. Арван нэгэн сарын дараа мартаагүй байгаа нь бидэнд дүрмийн мэдлэгийг хоногштол сайн заасан байгаа юм.

    Бүтэн өдрийн II шатны сургалтад I шатны сургалтад олж авсан дүрмийн мэдлэгээ бататгахаас гадна, улс орны түүх соёлыг харьцуулан судлаж гүнзгий шатны мэдлэг олгож байна. Хэдхэн хоногийн дараа бүтэн өдрийн II шатны сургалтаа төгсөх гээд сэтгэл догдолж байна. Цаашид IELTS, TOEFL-д суралцаж гадаадад магистраа хамгаалах зорилготой байгаа.

    “Сондор хилэн” төвд ердөө хоёрхон сарын хугацаанд сураад анхан шатнаас гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсөнө гэхээр уншигч таньд итгэмээргүй санагдаж магадгүй. Гэвч энд сурч байгаа, сураад төгссөн хүмүүсийн сэтгэгдэлүүдээс харахад үүнийг батлаад өгнө. Тус төвийн бүтэн өдрийн хоёр шатны сургалтад хоёр сар англи хэл сурсан бүсгүй, Канад улсад хэл сурахаар жил амьдарсан нөхрөөсөө ч илүү мэдлэгтэй болсон байжээ. Ямар сайндаа л Монголдоо хоёрхон сар суугаад сурчих юмыг хаа байсан тийшээ зардал мөнгө болж, цаг хугацаа алдах хэрэггүй юм гэлцэж байсан аж. Манайхан хэл сурахаар Малайз, Сингапур, Энэтхэг улс руу их явдаг. Тэгж цаг мөнгөө үрэхгүйгээр англи хэл сурах боломж бидэнд байгааг С.Төмөрөө багшийн үе үеийн шавь нар батлаад өгнө.

    Сургалтын төвдөө өглөөнөөс оройг хүртэл хичээл заахын хажуугаар “Смарт радио 107” дээр долоо хоногт хоёр удаа радио хичээл заадаг гэнэ. Цаг зав, боломжоосоо хамаараад хэл сурч чадахгүй байгаа олон хүнд зориулж “Смарт радио” -тай хамтран ажилласан нь амжилттай болж, радиогоор англи хэл сурч буй олон зуун шавь нартаа болжээ.

    Радио хичээл рүүгээ явах замд нь яриа өрнүүлэх боломж бидэнд сая нэг олдов. С.Төмөрөө багштай ярих зуур сурахыг хүссэн хүмүүсийн хүсэлт, ТВ хичээлийн бичлэг, FM-ийн нэвтрүүлгийн бичлэг гэхчлэн түүний утас зогсоо зайгүй дуугарах аж. Тэр үнэхээр завгүй бас эрэлттэй багш юм. Түүний амжилттай яваагийн гол нууц нь юундаа байгааг асуухад: Мэргэжилдээ дуртай хэл сурахыг хүссэн хэн бүхэнд чин сэтгэлээсээ ханддагт байдаг байх хэмээн даруухан хариулсан.

    Дөрвөн хүүхэдтэй айлын том хүүхэд болж төрсөн, тэр долдугаар ангид байхдаа л багш болох шийдвэрээ гаргаж байж.

    Сургуулиа төгсөөд цэцэрлэгийн насныхан, арван жилийн хүүхдүүд, оюутнууд зэрэг бүх насныханд хэл зааж байсан нь түүнд маш том туршлага болж, өнөөдрийн амжилтынх нь эх үндэс болсон байна. Одоо бол тэрээр англи хэлгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй гэсэн. Англи хэлний ачаар амьдралынхаа ханьтай ч таарчээ.

    Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард багтаан заах аргыг хэрхэн боловсруулсан талаар асуухад “Дөрвөн жилийн хөтөлбөрийг нэг сард багтаан цэгцтэй системтэйгээр зааж боловсронгуй болгохын тулд би олон жилийг зарцуулсан.

    “А” үсгээс эхлээд л, 26 цагаа хүнд хэрхэн системтэйгээр заах вэ гээд л боловсронгуй болгохын тулд өглөөний 04:30, оройны 08:30 хүртэл бэлддэг байлаа. Хоёр жилийн турш өдөр шөнөгүй бэлдсэний үр дүнд өнөөдрийн заах арга барилаа бий болгосон” гэв.

    Үнэндээ түүний олон жилийн хөдөлмөрийн үр дүнг нэгхэн сарын дотор сурч байгаагаараа шавь нар нь азтай юм. Бид ийн ярилцсаар “Смарт радио 107” дээр ирлээ. Нам жим өрөөнд чихэвчээ зүүн, микрофоны ард байраа эзэлсэн С.Төмөрөө багш сонсогчиддоо өдрийн мэнд хүргээд хичээлээ эхлэв. Өмнөө ямарч дэвтэр цаас харалгүй дүрмээ цээжээр ярин, өгүүлбэрт хэрхэн ашиглагдах талаар тайлбарлан ярих нь гайхалтай. Богино долгионы үелзлээр Улаанбаатар хотын өнцөг булан бүрт, гэртээ, машиндаа, ажил дээрээ С.Төмөрөө багшийн олон зуун шавь нар үг алдалгүй бичихийг хичээж байгаа байх гэсэн бодол энэ үед өөрийн эрхгүй төрсөн. Түүний мэдэлд 40 минутын турш удирдуулсан англи хэлний хичээлийн цаг дуусах, дөхсөнийг найруулагч санууллаа. Хичээлийн төгсгөлд багш үзсэн дүрмээ давтан сануулаад, даалгавараа өгч дараагийн хичээл дээр уулзахын ерөөл тавин өндөрлөв.

    FM-ээс гараад бид сургалтын төв рүү явах замдаа түрүүчийн яриагаа үргэлжлүүлэв. “Сондор хилэн” төв 10 жилийн хугацаанд нийт 8000 гаруй хүнийг амжилттай төгсгөжээ. Ямарч хүнд чин сэтгэлээсээ заагаад явуулдаг болохоор, шавь нарынх нь 80 гаруй хувь нь өмнө төгссөн хүмүүсээс мэдээлэл авч ирсэн байдаг гэнэ.

    Ярилцаж явсаар бид сургалтын төв дээр ирлээ. Одоо та ямар хичээлтэй вэ гэвэл “Худалдаа хөгжлийн банкны ангид орно гэв. Ажилчдынхаа хэлний боловсролд анхаардаг байгууллагууд “Сондор хилэн” төвтэй хамтарч ажилладаг гэнэ. Худалдаа хөгжлийн банк “Глобал бридж” ХХК, ХААИС, Нийслэлийн хүүхэд хөгжлийн төв, “Орчлон” сургууль зэрэг байгууллагууд ажилчдаа хэд хэдэн групп болгон сургасаар байгаа аж. Хамгийн том түнш Худалдаа хөгжлийн банк. 2011 оноос хойш нийт 13 дах удаа тус төвд ажилчдаа сургаж байгаа аж.

    Байгууллагын соёл, сахилга батыг дээд зэргээр нэвтрүүлсэн тус банкныхантай урт хугацаанд хамтарч ажиллаж буйдаа баяртай байгаагаа С.Төмөрөө багш дурьдаад авсан.

    Биднийг ороход Худалдаа хөгжлийн банкны 40-өөд ажилтан С.Төмөрөө багшийн хичээлд суухаар иржээ. Багшийн заах арга барилаас гадна зарчимч хариуцлагатай, цаг минут секунд бүрийг бүтээлчээр ашиглаж, багш нараа удирдаж байгаа гээд, түүнээс авах чанар олон байгааг тэд онцолж байлаа. Мөн сургалтын төв гэхэд хичээлийн хөтөлбөр нь ямарч их дээд сургуулиас дутахааргүй боловсронгуй байгааг тэд дурссан.

    Оройн 18 цаг болж “Сондор хилэн” төвд өнжсөн өдрийн сурвалжлага маань өндөрлөлөө. Намайг гарахад С.Төмөрөө багш хичээлээ заагаад л үлдсэн.

    Зөвхөн нэг өдөр л түүний хичээлд суусан би ийм их мэдээлэл олж авч байхад, бүтэн сарын турш сууж байгаа хүмүүс ямар их зүйл сурч байгаа бол доо хэмээн бодогдох. Түүний сургалт яах аргагүй өөр юм.

    Хөдөөгийн малчнаас эхлэн өнөөдрийн улс төр, бизнесийн хүрээнийхэн хүртэл тусгайлан цаг авч С.Төмөрөө багшаар англи хэл заалгадаг гэж бодохоор түүнийг хэр чансаатай багш болохыг баталдаг гэлтэй. Түүний ярьснаар. Өглөөний төрийн дууллаар гарч үдшийн төрийн дууллаар харьдаг түүний гол нууц нь хэл сурахыг хүссэн хэн бүхэнд чин сэтгэлээсээ ханддагт байдаг буй за. Одоо цагт монголчуудад үгүйлэгдээд байгаа хариуцлага гээчийг өөрийн болгож чадсан С.Төмрөө багшийг энэ цагийн амжилттай хүн гэж би нэрлэнэ.



    Төгсөгчдийн сэтгэгдэл:

    ♦ Сондор хилэн сургалтын төвийн англи хэл зааж байгаа арга барил маш их таалагдсан. Хэрвээ та англи хэл сурах гээд болохгүй байна бүтэхгүй байна гээд шантарч байгаа бол энэ төвд заавал ирээрэй. Би өөрөө энэ төвийн бүтэн өдрийн вакумд суусан. Маш их таалагдсан. Англи хэлний маань дүрмийн мэдлэг цэгцэрч, цаашид суралцах урам зориг нэмэгдсэнд их баяртай, сэтгэл хангалуун байгаа.

    --- Г.Дэлгэрмаа ---

    ♦ Сондор Хилэндээ баярлалаа. Үнэхээр үр дүнтэй маш сонирхолтой. Өөрөө л хичээвэл та англи хэлтэй болно шүү.

    --- Хишигжаргал ---

    ♦ Гадаад хэл сурахад сурахад хамгийн чухал нь оролдлого хувь хүний хичээл зүтгэл юм байна лээ.

    --- Б. Очирхуяг ---

    ♦ Хамгийн гол нь надад сарын дараа үр дүн нь бодитойгоор мэдэгдэж би гадаад хүнтэй ярихад саадгүй ойлголцож байсан нь итгэхэд бэрх хэрнээ цорын ганц үнэн энэ байлаа. БИ БАС ТА БИД ХОЁР ХОЁУЛАА ЯМАР МУНДАГ ЮМ БЭ?

    --- Д. Долгормаа ---

    ♦ Уг төвийн бусдаас ялгарах гол онцлог нь хүнийг маш сайн шахаж чаддаг, мөн хичээлийг маш сонирхолтой бөгөөд хялбар аргаар заадаг үзсэн зүйлээрээ байнга шалгалт авч шалгаж байдаг учраас суралцагсад маш их зүйлийг мэдэж авдаг.

    --- Б. Баярбуян ---



    ХАЯГ: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)

    УТАС: 9911-2414, 9999-2414, 99283293, 98103020.

    - WEB: www.sondorkhilen.mn

    PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center
  • МУСТА Э.Анхбаяр олон улсын дуурийн дуу дуулаачдын наадамд түрүүллээ
    2016 оны 9 сарын 26
    Унгарын Будапешт хотноо энэ сарын 19-нөөс25-нд Ф.Листийн нэрэмжит академиас зохион байгуулдаг дэлхийн нэрт дуучин Эва Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаан болж өнгөрлөө.
  • Дэд сайд хар тамхины хэрэгт холбогдсон уу
    2016 оны 9 сарын 26
    Хар тамхи боруулсан бүлэг хүнийг баривчлав
  • Намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ
    2016 оны 9 сарын 26
    УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 5-нд хуралддаг.
  • “Шинэ-Яармаг” хорооллын барилгын талбайгаас онгоцны бөмбөг олджээ
    2016 оны 9 сарын 26
    ОБЕГ-т өнгөрсөн бямба гаригт /2016.09.24/ тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой дуудлага ирсэн байна.
  • Усанд автсан 16 иргэний амь насыг авран хамгааллаа
    2016 оны 9 сарын 26
    Усанд автсан 16 иргэний амь насыг авран хамгааллаа
  • Хөрсний усыг авто машин угаалгын газруудад ашиглана
    2016 оны 9 сарын 26
    Хөрсний усыг ногоон байгууламж, авто машин угаалгын газруудад ашиглана
  • 24 баримт: МАН-ын улс төрийн томилгооны модыг хэн тарьж, хэн ургуулав
    2016 оны 9 сарын 26
    МАН-ын тодотголтой бүхэн зөөлөн сэнтийд заларч харин АН-ын гишүүд арчигдан үгүй болсоор. Эрх баригчид томилгоо явуулахдаа ах, дүү, хамаатан садан, найз нөхөд, ураг садныханыгаа өндөр албан тушаалд томилж төрийн албыг төрлийн алба болгож буй нь иргэдийн дургүйцлийг төрүүлж эхэллээ. Ингээд МАН-ынхан өөрсдийн ураг төрлийн томилгооны модыг хэрхэн өргөтгөж буйг 24 баримтаар хүргэе.
  • Нийслэлийн хүүхэд залуусыг гамшгаас хамгаалах сургалтанд хамруулна
    2016 оны 9 сарын 26
    “Т.Бадамжунайгийн төрсөн охин Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга болох нь” гэсэн “бор шувуу” нисч эхэлжээ.
  • Төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлэхээ боль
    2016 оны 9 сарын 26
    Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн баасан гаригт(2016.09.23) МАН-д шаардлага хүргүүүлжээ.

    Түүнд “УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авснаар Монгол Улсын төрд нэг намын дарангуйлал тогтов. МАН Засгийн газар байгуулсан өдрөөсөө эхлэн Ардчилсан намын эрх барьж байх үед хийж бүтээсэн бүгдийг үгүйсгэн харлуулах, Ардчилсан намын гишүүдийг гэмт хэрэгт холбон шалгах аргаар айлган дарамтлах, тэдэнд ямар нэгэн бурууг олж тохох, ардчилсан үзэлтэй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хоморголон халах ажиллагааг зохион байгуулалттай өрнүүлж байна.

    Цагдаагийн болон бусад хүчний байгууллагыг ашиглан Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүдэд зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж, заримыг нь шоронд хорьж байгаа нь орон нутгийн сонгуульд нөлөөлөх, ардчиллыг нухчин дарах, коммунист дэглэмийг сэргээх улс төрийн зорилготой үйлдэл гэж Ардчилсан нам үзэж байна. Эрх баригчид орон нутгийн сонгуульд зориулан Ардчилсан намын нэр хүндийг гутааж, элдэв гүтгэлэг хийж, Ардчилсан намын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж хэлмэгдүүлэлт явуулж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.

    Улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд танаас шаардаж байна. Ардчилсан нам улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай, эрс хатуу тэмцэх болно” гэжээ.
  • Сонгууль угтсан шоу: Долоо, наймдугаар сарын хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх үү?
    2016 оны 9 сарын 26
    Тэгвэл тус нам дээрх шийдвэрээ өөрчилж долоо, найм, есдүгээр сарын хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч магадгүй гэнэ. Засгийн газрын хуралдаанаар ч дээрх асуудлыг ярилцсан байна. Сонгуулийн өмнө бүх хүүхдэд мөнгө өгвөл иргэдийн санаа бодлыг эргүүлэх цаашлаад сонгуулийн үр дүнд эерэгээр нөлөөлөх учир МАН-ынхан ийм заль хэрэглэхээр шийдсэн бололтой. Харин аравдугаар сараас эхлэн хүүхдүүдийн 60 хувьд нь мөнгийг нь олгоод явах бололтой.
5114 5115 5116 5117 5118 5119 5120
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    10 цаг 2 мин
  • Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
    14 цаг 9 мин
  • Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    14 цаг 9 мин
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
    15 цаг 18 мин
  • УБЕГ: Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ХУДАЛ
    15 цаг 51 мин
  • УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ
    15 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
    16 цаг 20 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 29 мин
  • Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 32 мин
  • “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
    17 цаг 41 мин
  • Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 11 мин
  • Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа
    18 цаг 24 мин
  • С.Баярцогт: С.Зориг агсны үхлийг улс төрийн зорилгоор ашигладагт туйлын харамсдаг
    19 цаг 18 мин
  • НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонсжээ
    19 цаг 24 мин
  • СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
    20 цаг 20 мин
  • Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    20 цаг 25 мин
  • "Титаник"-ийн ослоос амьд үлсэн эмэгтэйн аврах хантаазын дуудлага худалдаагаар зарна
    20 цаг 27 мин
  • НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно
    20 цаг 32 мин
  • Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана
    20 цаг 50 мин
  • Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
    21 цаг 6 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК