
УИХ дахь Үндэсний эвслийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд Үндэсний эвслийн дөрвөн гишүүн нэг байр суурьтай байгаа. Парламентын дархлааг, иргэдийн сонголтыг хамгаалах асуудал. Тиймээс бид энэ хуулийг төслийг дэмжихгүй.
Өчигдөр УИХ-ын эмэгтэй гишүүд уулзалт зохион байгуулсан. 32 эмэгтэй гишүүний 18 нь оролцсон. Уулзалтаар эмэгтэй гишүүдийн бүлгийн даргыг сонгосон. Бүлгийн даргаар миний бие А.Ундрааг сонгож, итгэл хүлээлгэсэн. 32 гишүүн гэдэг бол Монголын ардчиллын, хүний эрхийн хүрээнд гарсан ахиц дэвшил гэж ойлгож болно" гэв.





















































