Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5113 5114 5115 5116 5117 5118 5119
  • Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
    2016 оны 9 сарын 26
    Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
  • “Никитон”,“Камертон” хамтлаг үнэгүй тоглоно
    2016 оны 9 сарын 26
    Энэ сарын 30-нд буюу ирэх Баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно.
  • Д.Эрдэнэбат: ОУВС-тай хамтран ажиллахад бэлэн
    2016 оны 9 сарын 26
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын Суурин төлөөлөгч Нэйл Сакерийг хүлээн авч уулзав
  • Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослоор 36 хүн гэмтжээ
    2016 оны 9 сарын 26
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 632 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 458 дуудлага бүртгэгдэж, 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.


  • Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээд ахмад цол олголоо
    2016 оны 9 сарын 26
    Э.Содномпэлжээ Бразилийн Рие-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн билээ.
  • АТГ: Гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авчээ
    2016 оны 9 сарын 26
    Авлигатай тэмцэх газар 2016 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авчээ
  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ
    2016 оны 9 сарын 26
    Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ
  • Паралимпийн медальтнуудыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 9 сарын 26

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2016.09.26/ “Рио 2016” Зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа.

    Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин оролцсоноос хоёр хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, байт харвааны холимог баг болох Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэллээ. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж, Азийн рекорд амжилтыг тогтоосон гээд ганзага дүүрэн Риогийн наадмыг өндөрлүүлсэн байна. Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Паралимпийн наадамд амжилт гаргаж, эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсан тамирчиддаа баяр хүргэе. Та бүхэн өөрсдийн нөөц, бололцоогоо дайчлан оролцож, амжилт үзүүлсэнд баяртай байна. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Энэ удаагийн зуны олимпийн наадам бидэнд том сургамж боллоо. Дараагийн олимпийн наадам хаяанд ирснийг үргэлж санаж, маргааш эхлэх юм шиг бэлтгэл сургуулилалтаа базаагаарай. Бидний зүгээс боломжит бүх дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллах төдийгүй спортод илүү шинжлэх ухаанчаар хандаж, бодлогоор дэмжих болно” гэв.
  • Анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчид томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ
    2016 оны 9 сарын 26
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
  • Хоёр яамны ТНБД-ын сонгон шалгаруулалт маргааш болно
    2016 оны 9 сарын 26
    Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн баасан гарагт Дорноговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, мөн Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдчдийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтанд орох хүмүүсийг бүртгэсэн байна.
  • Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ
    2016 оны 9 сарын 26
    Улсын төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өнгөрсөн пүрэв гаригт 125 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.
  • Чуулганы хуралдааны цагийг өөрчилжээ
    2016 оны 9 сарын 26
    рр
  • ”Галзуу зугаалга”-нд хэн, хэн явав
    2016 оны 9 сарын 26
    ”Галзуу зугаалга”-нд хэн хэн явав
  • Дэлхийн банкны Монгол улс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 9 сарын 26
    ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛС ХАРИУЦСАН ЗАХИРАЛ БЕРТ ХОФМАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
  • Гурван аймагт дахин сонгууль явуулна
    2016 оны 9 сарын 26
    Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болсон. Гэтэл Дархан-Уул, Сүхбаатар, Өмнөговь аймгийн хэд хэдэн тойрогт ИТХ-ын сонгууль маргаантай явагдсан гэдэг нь шүүхээр тогтоогдож, дахин сонгууль явуулахаар болжээ.

    УИХ-ын сонгуультай холбоотой гомдол маргаан харьцангуй бага гарсан гэж цагдаа болоод бусад байгууллагаас мэдээлж буй. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбогдуулж Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймагт маргаан гарсан байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт 15 бие даагчийг аймгийн сонгуулийн хороо нь бүртгээгүй гэсэн шалтгаанаар маргаан үүсчээ. Маргааныг аймгийн шүүхээр авч хэлэлцээд аймгийн сонгуулийн хороог буруутай гэж үзсэн тул дахин сонгууль явуулахаар болсон байна.

    Мөн Өмнөговь аймагт ИТХ-ын сонгуулийн хоёр тойрог, Сүхбаатар аймагт ИТХ-ын сонгуулийн нэг тойрогт маргаан гарч, шүүхээр буруутай нь тогтоогдсон тул дээрх гурван тойрогт дахин сонгууль явуулахаар болжээ.

    Дашрамд дуулгахад Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн үеэр маргаан гарсан. Одоогоор шүүх буруутай эсэхийг тогтоогоогүй байгаа тул дахин сонгууль болох эсэх нь тодорхойгүй байна.

    Маргаан гарсан тойрогт явуулах дахин сонгуулийг авардугаар сарын 19 буюу сум,дүүргийн ИТХ-ын өдөр хамт зохион байгуулах юм.
  • Нохой, мууранд 5 тэрбумаар спираль тавина гэдэг нь худал гэв
    2016 оны 9 сарын 26
    Таван тэрбум тойрсон ташаа мэдээлэлд тайлбар хийлээ
    50 минутын өмнө Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр нохой, муур устгалын талаар буруу ташаа мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан ёсны мэдээлэл хийлээ. Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал “Нохой, муур устгалын ажилд 5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн болон спираль тавих замаар устгалын ажлыг эхлүүлнэ гэдэг нь ташаа мэдээлэл юм. Улаанбаатар хотын ЗАА-аас хариуцаж ажиллаж байгаа Хот тохижилтын газар болон төвийн зургаан дүүрэг алслагдсан гурван дүүргүүд бүгд нохой устгалыг буудах, уургалах, тор тавих зэргээр хуучин аргаараа ажиллаж байна. НИТХ-ын 2002 оны тогтоолоор тогтоосон үнэлгээ нь өнгөрсөн жил шинэчлэгдэн 12 500 төгрөг болсон. Өнгөрсөн хугацаанд 890 сая орчим төгрөгийг нохой устгалд зарцуулсан. Жилийн хугацаанд дунджаар 80-90 мянган нохой устгадаг. Бид ХААИС болон нийслэлд үйл ажиллагаа эрхлэж байгаа мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран судалгааны түвшинд ажиллаж байна. Одоогоор цаасан дээр буугаад ажил хэрэг болчихсон зүйл байхгүй. Иргэдэд хүрээд байгаа 5 тэрбумаар нохой устгах болсон талаарх мэдээлэл нь ор үндэсгүй зүйл юм.” гэдгийг мэдэгдлээ.

    Мөн баар, рестораны ажиллах цагийн хуваарийн талаар худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаар байгаа юм. Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 9-ний А/609 тоот захирамжийн дагуу баар, цэнгээний газрууд хоёр жил гаруй хугацаанд мөрдөгдөж ирсэн хуучин цагийн хуваариараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иргэд, аж ахуйн нэгжээс нэг давхарт байдаг болон орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулдаг болгож өгөөч гэсэн санал, гомдлууд тасралтгүй ирж байна. Иргэдийн гомдол, саналын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд судлаж үзэх санал тавьсаны дагуу бид иргэд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжүүдээс судалгаа авсан. Одоогийн байдлаар судалгааны дүнг нэгтгэж байна. Баар ресторны цагийн хуваарийг өөрчилсөн шинэ захирамж гараагүй.” гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ю.Цэдэнбал агсны гэрэлт хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэлээ
    2016 оны 9 сарын 26
    Увс аймагт БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
    2016 оны 9 сарын 26
    Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
  • Тарваганы есөн тулам хураан авчээ
    2016 оны 9 сарын 26
    Нийслэлийн Засаг даргын захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/321 тоот ”Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж байна.
  • “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
    2016 оны 9 сарын 26
    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул ”Шүүгчийн сонгон шалгаруулалт”, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг ”Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоо” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.



    385 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ


    Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг хуульчдаас шилж олох чиг үүргийнхээ хүрээнд Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн 2013 оны 04 сарын 15-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо эрхлэн 385 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Тодруулбал, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 6, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 47, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 43, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 129, анхан шатны шүүхийн шүүгчийн 160 сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Эдгээр сул орон тоонд 2000 гаруй хуульч, шүүгчид нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ гаргасны дагуу МУ-ын Үндсэн хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан 1500 гаруй нэр дэвшигчийг бүртгэн авч, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Энэхүү сонгон шалгаруулалт Шүүхийн тухай багц хуульд заагдсаны дагуу хэд хэдэн байгууллагын оролцоотой, олон үе шатаас бүрдсэн, урт хугацааг хамарсан, үйл ажиллагааны дагуу явагдсан гэдгээрээ өмнөх сонгон шалгаруулалтуудаас онцлогтой талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцууллаа. Жишээлбэл, нэр дэвшигч нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Шүүхийн мэргэшлийн хороо шалгаж үнэлгээ дүгнэлт өгөх, Хуульчдын холбоо тухайн хуульчийн мэргэжлийн ёс зүйн талаар дүгнэлт гаргах, Шүүхийн ерөнхий зөвлөл хувь хүнтэй биечлэн ярилцлага зохион байгуулах зэрэг хэлбэрээр зохион явуулжээ. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүгчид нэр дэвшигчээр бүртгүүлэх хуульчдын боловсролын түвшин дээшилсэн бөгөөд хуулийн төрөл бүрийн салбар чиглэлээр ажиллаж байсан хуульчид шүүгчээр томилогдож байгаа талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул мэдээллээ.



    2016 онд нийт 98 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулжээ. Үүнд, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2, давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 23, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 12, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 43, анхан шатны шүүхийн шүүгчийн 18 сул орон тоо зарлагдсан байна. Эдгээр орон тоонд 355 хуульч нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргаснаас хуульд заасан болзол шаардлагыг хангасан 275 нэр дэвшигчийг бүртгэн авч, сонгон шалгаруулалтад оролцуулсан байна. Үүнээс 2016 онд 24 хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүгч, ерөнхий шүүгчид томилуулахаар МУ-ын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Одоогийн байдлаар 2016 онд 21 хуульч МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна. Зарлиг хараахан гараагүй, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн 3 хуульч байгаа талаар тэрээр нэмж хэллээ. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчийн 2, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 23, Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 3, Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 24, Анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд нэр дэвшигчдээс Шүүхийн мэргэшлийн хороо шалгалт авах ажиллагаа 2016 оны 09 дүгээр сард явагдсанбөгөөд 10 дугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхнийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 24 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.



    Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба 50 орон тоотой ажиллаж байна


    Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоотой холбоотой ташаа мэдээлэл удтал ам дамжсан. Тэгвэл энэ талаарх бодит мэдээллийг Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг бусад төрийн байгууллагуудтай харьцуулан өгсөн юм.
5113 5114 5115 5116 5117 5118 5119
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    10 цаг 2 мин
  • Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
    14 цаг 9 мин
  • Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    14 цаг 9 мин
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
    15 цаг 18 мин
  • УБЕГ: Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл ХУДАЛ
    15 цаг 51 мин
  • УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ
    15 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
    16 цаг 20 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 29 мин
  • Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 32 мин
  • “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
    17 цаг 41 мин
  • Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 11 мин
  • Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай тул хол замд гарахгүй байхыг анхаарууллаа
    18 цаг 24 мин
  • С.Баярцогт: С.Зориг агсны үхлийг улс төрийн зорилгоор ашигладагт туйлын харамсдаг
    19 цаг 18 мин
  • НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын танилцуулгыг сонсжээ
    19 цаг 24 мин
  • СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
    20 цаг 20 мин
  • Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    20 цаг 25 мин
  • "Титаник"-ийн ослоос амьд үлсэн эмэгтэйн аврах хантаазын дуудлага худалдаагаар зарна
    20 цаг 27 мин
  • НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно
    20 цаг 32 мин
  • Т.Даваадалай: Худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандана
    20 цаг 50 мин
  • Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
    21 цаг 6 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК