зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4538 4539 4540 4541 4542 4543 4544
  • Майли Сайрус хуримаа хийжээ
    2017 оны 3 сарын 14
    Дуучин Майли Сайрус, “Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Лиам Хемсворт нар хуримаа хийжээ.
  • Монголын сонгуулийг ажиглах их сонирхолтой байдаг гэв
    2017 оны 3 сарын 14
    Монголын сонгуулийг ажиглах их сонирхолтой байдаг гэв
    Танай сонгууль их өрсөлдөөнтэй болдог учир манай ажиглагчид Монголд очиж сонгууль ажиглах их сонирхолтой байдаг. Түүнээс гадна сонгууль зохион байгуулж буй Монгол Улсын туршлага болон сонгууль ажигласан талаарх манай ажиглагчдын тайлан зөвлөмжүүд, тэдгээрийг Монголын сонгуулийн байгууллага хэрэгжүүлж буй байдлаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бусад орон их зүйл авч байгаа билээ.
    Энэ тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал ноён Михаэль Линк Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв.
    Тэрээр мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын урьдчилсан судалгааны баг Монголд ирж сонгуулийн урьдчилсан төлөв байдлыг судалж ажиглаад энэ талаарх тайлангаа удахгүй хэвлүүлж нийтийн хүртээл болгох гэж буй талаар танилцууллаа. Ноён Михаэль Линк цаашид шинжээчдийг Монголд ирүүлж сонгогчдод зориулсан хэвлэмэл материалыг хэвлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
    Уулзалтад оролцсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дарга А.Шлык, Монголын парламентын 2016 оны сонгуулийг ажиглаад “эерэг” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд сонгуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг өндөр, хуулиа баримталж ажиллаж байсныг тэмдэглэв. Сонгогчид ч сонгуульдаа итгэлтэй оролцсон тухай, сонгуулиудад автоматжуулсан системийг сонгож, ашиглаж буй талаар тодорхой мэдлэгтэй болсоноо тэрээр онцоллоо.
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын тайлан зөвлөмж сонгууль зохион байгуулах, үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход их хувь нэмэр болж байгааг тэмдэглээд эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
    Төлөөлөгчид тус байгууллагын бүсийн гишүүн орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн явц, байдалтай танилцах ажлын хүрээнд ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна.
    Ноён Михаэль Линк ХБНГУ-ын Гадаад харилцааны нэгдүгээр дэд сайд, Европын харилцааны асуудал хариуцсан төрийн сайд, мөн ХБНГУ-ын парламентын гишүүн байсан гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
    //////////////////////// //////////////////////////// ////////////////////////////////////
    Мөн өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргилтой ажил хэргийн уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр гадаад улсад байгаа монгол иргэдийн санал авах ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцаж санал бодлоо солилцов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

    2017-03-14
  • Шуурхай: Шүүх хурал шүүмжийн шатандаа явж байна
    2017 оны 3 сарын 14
    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал түр завсарлаад 16.00 цагаас үргэлжлүүлэн хуралдлаа. Яг одоо хурал шүүмжийн шатандаа явж байна.

  • Инфографик: УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хуулиудын танилцуулга
    2017 оны 3 сарын 14
    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаархи танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байна.
  • Айлын гэр ачиж байсан хулгайчийг үйлдэл дээр нь баривчилжээ
    2017 оны 3 сарын 14
    Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Шархадны “Эмнэлгийн” гудамжинд оршин суух айлын хашаанаас бариатай байсан таван ханатай
  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллана
    2017 оны 3 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 14 хоног тутамд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль нэгэнд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч зарим асуудлыг шийдвэрлэж өгдөг билээ. Хотын дарга энэ удаа НЗДТГ-ын байранд иргэдтэй уулзав. Уулзалтад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

    Энэ өдрийн уулзалтад ирсэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Мөнхбаяр хаягдал дугуйг дахин боловсруулж, резинен хавтан хийдэг өөрийн компанийнхаа талаар нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Тэрбээр “Энэхүү технологи нь Улаанбаатар хотын хог хаягдал, утааг бууруулахад маш их ач холбогдолтой. Бид нийслэлийн тохижилт үйлчилгээнд өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр гэрээ хийж, нийлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ.

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллах бодлого барин ажиллаж байгаа гэдгээ нийслэлийн Засаг дарга С.Батболд тодотгоод “Та бүхэн бүтээгдэхүүн болон үнийн саналаа Үйлдвэрлэл инновацийн газар, Худалдан авах ажиллагааны газар болон бусад холбогдох газруудад хүргүүлэх хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож буй залуустай бид хамтран ажиллах болно” хэмээлээ.

    Хан-Уул дүүргийн иргэн Г.Энхбаатар 20 гаруй жил МУБИС-ийн гадаа хуучин номын худалдаа эрхэлдэг байсан аж. Тухайн хэсэгт автозам барихаар болж 2014 онд худалдааны төвийг нь буулгасан байна. Дахин номын худалдааны төвийг барьсан хэдий ч лангуу олж авч чадаагүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг тэрбээр Засаг даргаас хүссэн юм.

    “Тухайн хэсэгт дахин баригдсан номын худалдааны төв Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагддаг. Тиймээс иргэн Г.Энхбаатарыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөртэй биечлэн уулзуулж, ажлын байраар хангах үүрэг өгөх болно” гэдгийг нийслэлийн Засаг дарга хэлж байлаа.

    “Баянгол дүүргийн ахмадуудын чийрэгжүүлэлтийн төвийг 2011 оноос эхлэн хариуцан ажиллуулдаг байсан. Өөрсдийн эзэмшлийн байргүйгээс өнөөдөр төв маань ажиллах боломжгүй болоод байна. Ахмадууд бид нэгдэж хотоос гадна ч хамаагүй газартай болж чийрэгжүүлэлтийн төвөө байгуулаад, газар тариалан эрхлэхээр шийдэж хөөцөлдсөн юм. Газрын асуудлыг шийдэгдэж бүх хүмүүсээс мөнгө хурааж газрын гэрчилгээний мөнгийг тушаасан. Ингээд 2014 оноос хойш юу ч шийдэгдсэн юмгүй байсаар байна. Холбогдох албаны хүмүүст нь хэлж түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” хэмээн Баянгол дүүргийн иргэн, ахмад настан М.Хулганаа хүсэлт тавьсан. Түүний хүсэлтийн хариуд нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын асуудлыг яаралтай шийдэрлэж өгнө” хэмээлээ.

    Иргэн н.Ганбаатар Оросын хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагуудтай хамтран орон сууцны 7-р хорооллын ерөнхий төлөвлөгөөний дагуу 6837 ам метр талбайг барилгажуулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох болсон аж. Барилгын ажлыг эхлүүлэн суурийг цутгасан ч газрын маргаан гарч дөрвөн жилийн хугацаанд шат шатны байгууллагад хандсан боловч шийдэгдэлгүй өдийг хүрчээ. Одоо тэрбээр барилгын суурийг цутгасан газрыг өөрийн компанид эзэмшүүлж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Нийслэлийн Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газартай уулзаж тохиролцоод, эргэн ярилцах хэрэгтэй. Тухайн газарт 7-р хорооллын барих барилгын компанитай шүүхийн асуудалтай учраас ажил нь зогссон байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа танай асуудлыг шийдэж өгөх болно” гэсэн тайлбарыг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Шуурхай: С.Зоригийн хэргийн шүүх хурал завсарлалаа
    2017 оны 3 сарын 14
    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж буй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал дөнгөж сая завсарлалаа.
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр Т.Аюурсайхан сонгогджээ
    2017 оны 3 сарын 14
    Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр тохиодог билээ. Тэгвэл энэ өдрийн босгон дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  • Хуучин орон сууцны үнэ буурсаар байна
    2017 оны 3 сарын 14
    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 2-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
    Тус судалгаагаар өнгөрсөн 2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0.9%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 2.85 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,44 хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
    Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1,44 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,33 хувиар буурсан хэвээр байна.
    Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 7,8%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,26 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 5,53 хувиар буурсан үзүүлэлт юм.
    Үзүүлэлт
    Ерөнхий
    Шинэ о/с
    Хуучин о/с
    Индекс
    1,01
    1,14
    0,92
    Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/
    0,9%
    14,3%
    -7,8%
    Өмнөх сартай харьцуулахад
    2,85%
    1,44%
    0,26%
    Оны эхэнтэй харьцуулахад
    -0,07%
    -1,03%
    -0,05%
    Өмнөх оны мөн үетэй харьцуулахад
    -4,44%
    -2,33%
    -5,53%

    ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4978 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
  • АНУ-ын цэргийн онгоц Улаанбаатарт ослын буулт хийжээ
    2017 оны 3 сарын 14
    Өнөөдөр 14 цаг орчим Улаанбаатарт АНУ-ын цэргийн онгоц ослын буулт хийжээ. АНУ-ын цэргийн С-10 маркийн онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож,
  • Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхижиж байна
    2017 оны 3 сарын 14
    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд Орхон гол, Увс нуурын сав, Хангайн нурууны Идэр, Богд, Завхан, Чулуут, Хэнтэйн нурууны Хэрлэн, Улз, Их Хянганы нурууны Халх голын сав дагуу газраар цасны зузаан 15-25 см, цасны нягт 0.10-0.15 гр/см3 байна.



    Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар их хэмжээний цас орсны улмаас 2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт (Багануур, Налайх) өвөлжилт хүндэрсэн байсан. Харин өнөөдрийн байдлаар хаваржилтын нөхцөл байдал 17 аймгийн 124 суманд хүндэрсэн мэдээтэй байна.



    Ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаагийн зэрэгцээ голуудын сав газарт мөсний зузаан эрчимтэй буурах, голуудын эрэг, татам орчимд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автаж болзошгүй байна.



    Иймд иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.





  • Засгийн газар маргааш есөн асуудал хэлэлцэнэ
    2017 оны 3 сарын 14
    Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар есөн асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ.

  • Шүүх нүцгэн жагсагч нарыг 50 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
    2017 оны 3 сарын 14
    Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүдийг шүүх хурал боллоо.
  • Татварын Ерөнхий газартай хамтран ажиллана
    2017 оны 3 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг нар 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хотын дарга хэлэхдээ “Хүн ам болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжийн төвлөрөл ихтэй Улаанбаатар хотын хувьд татварын бааз суурийг өргөтгөх, татварын орлогоо нэмэгдүүлэх талаар хийх ажил их. Үүнээс гадна татвар төлөгчдөө дэмжих тал дээр Татварын Ерөнхий газар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн зүгээс татварын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, тэнд ажиллагсдын ажиллах нөхцөл бололцоог хангах чиглэлээр тодорхой үүрэг хүлээдэг. Түүнийгээ хангаж ажиллах болно.” гэлээ.

    Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг “Өнөөдрийн байгуулсан санамж бичиг бол Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар цаашид дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтран ажиллах үндсийг тавьсан чухал баримт бичиг гэж харж байна. Бид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй. Уг санамж бичгийн хүрээнд бид нийслэл, дүүргийн хэмжээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, НӨАТ-ын хууль, Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг нар 2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хотын дарга хэлэхдээ “Хүн ам болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжийн төвлөрөл ихтэй Улаанбаатар хотын хувьд татварын бааз суурийг өргөтгөх, татварын орлогоо нэмэгдүүлэх талаар хийх ажил их. Үүнээс гадна татвар төлөгчдөө дэмжих тал дээр Татварын Ерөнхий газар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн зүгээс татварын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, тэнд ажиллагсдын ажиллах нөхцөл бололцоог хангах чиглэлээр тодорхой үүрэг хүлээдэг. Түүнийгээ хангаж ажиллах болно.” гэлээ.

    Татварын Ерөнхий газрын дарга Л.Зориг “Өнөөдрийн байгуулсан санамж бичиг бол Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар цаашид дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтран ажиллах үндсийг тавьсан чухал баримт бичиг гэж харж байна. Бид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих, төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй. Уг санамж бичгийн хүрээнд бид нийслэл, дүүргийн хэмжээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, НӨАТ-ын хууль, Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ким Жөн Нам-ын цогцсыг таниулахад Хятад улс туслаж байна
    2017 оны 3 сарын 14
    Малайзын цагдаа нар Ким Жөн Нам-ын цогцос мөн эсэхийг тогтоохын тулд Хятад улсаас тусламж авч байна.
  • Ц.Төмөрбаатар өөрийн хүсэлтээрээ ажлаа өгчээ
    2017 оны 3 сарын 14
    Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар МУГЖ Ц.Төмөрбаатар томилогдсон талаарх мэдээлэл өнөөдөр гарч, олны гайхшралыг төрүүлсэн.
  • Эрэн сурвалжилж байсан жолоочийг илрүүлжээ
    2017 оны 3 сарын 14
    Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд нэгэн үл таних жолооч зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарчээ.
  • С.Зориг агсны шүүх хурал хаалтай горимоор үргэлжилсээр байна
    2017 оны 3 сарын 14
    Өнөөдөр болж буй С.Зориг агсныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шүүх хурал олны анхаарлын төвд байна.
  • Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриаллаа
    2017 оны 3 сарын 14
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг. Энэ хүрээнд тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн цэцэг зүлэг тарих ажлуудыг хариуцах үүрэгтэй. Тиймээс уг тогтоолын дагуу нийслэлийн Хот тохижилтын газраас гаднах орчны цэвэрлэгээ хийгээгүй, хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгжүүдэд идэвхитэй оролцохыг уриалсан мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.
  • Гавьяат Ц.Төмөрбаатар БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн хэлтсийн дарга болсон гэв үү
    2017 оны 3 сарын 14
    УИХ, нийслэлийн сонгуулийн будилаан Баянзүрх дүүрэгт өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа.
4538 4539 4540 4541 4542 4543 4544
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    2 цаг 32 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Өчигдөр 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК