-
2016 оны 10 сарын 12
“Мэргэжлийн” гэгдэх мэдрэмжгүй Засгийн газар байгуулагдаад 106 хонож байна. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо олон сайхан зүйлийг амлаж, ард түмнийхээ итгэлийг олж, олонх болсон. Гэвч өнөөдөр МАН-ынхан Засгийн эрхэнд гарангуутаа хэлсэн үг, хийх ажлаа мартаж байгаа нь олон нийтийг бухимдуулж, мэдрэмжгүй гэх тодотголыг зүүх боллоо.
-
2016 оны 10 сарын 12
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Үндэсний агуулгыг дэлхийд” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Монгол контент” компанитай хамтран хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын талаар судалгаа явуулж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 2015 оны байдлаар өсвөр насныханд чиглэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх 389 газар, талбай, төв байдаг гэж бүртгэгдсэн байна. Тодруулбал усан спортын төв 18, чийрэгжүүлэх клуб 37, хүүхдийн зуслан 22, спорт цогцолбор 22, сургалтын төв 50, үзвэр үйлчилгээний газар 44, кино театр 7, мөсөн гулгуур 23, спорт талбай 134, өдөр өнжүүлэх 50 байдаг байна.
Нийслэлд 13-18 насны 53 700 хүүхэд байгаа бөгөөд тэдний 30 хувь нь л дээрх газар, төвүүдээр чөлөөт цагаа өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа юм. Иймд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжлийг дэмжих орчин үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор БИД ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? судалгааг сонирхолтой хэлбэрээр явуулж эхэллээ.
Хүүхдүүд та бүхэн www.yolo.mn цахим хуудсаар дамжуулан энэхүү судалгаанд оролцох боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 12
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорилоо. Энэ удаагийн айлчлалаас Манай улс гуравдагч хөрш Япон улстай хөгжиж буй харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон, ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирно. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлал ирэх бямба гариг хүртэл үргэлжилэх юм.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр буюу энэ сарын 11-нд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзтэй уулзлаа. Тэрбээр ногоон байгууламж болон хөрсний гадаргууны усны хомсдлын чиглэлээр БНТУ-тай хамтран ажиллах хүсэлт тавьжээ.
Элчин сайд БНТУ байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, туршлага хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлж , ойрын хугацаанд энэ чиглэлээр Санамж бичиг байгуулах болно гэв.
Энэ үеэр Д.Оюунхорол сайд, “Энэ сарын 13-15-нд Улаанбаатар хотноо болох “Нүүдлийн аялал жуулчлал, тогтвортой хотууд” сэдэвт хуралдаанд Турк Улсын оролцох болсонд талархаж байна. Мөн БНТУ-ын Соёл, аялал жуулчлал, Байгаль орчин, хотжилт болон Ой, усны сайд нарыг Монголд айлчлахыг урьж байна” гэлээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 12
Турк Улс энэ жил 75 монгол оюутанд тэтгэлэг олгоно. Бүгд Найрамдах Турк Улсын Хилийн чанад дахь туркууд, ах дүү нийгэмлэгүүдийн газрын ивээл дор 2016-2017 оны хичээлийн жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Дэлхийн 170 гаруй орноос 92780 хүсэлт ирснээс 4000 оюутан энэхүү тэтгэлгийг авах эрхтэй болжээ. Энэ хүрээнд бакалаврт 30, магистрантурт 33, докторантурт 12, нийт 75 монгол оюутан Туркийн Засгийн газрын тэтгэлгээр сурах аж. Өнөөдрийг хүртэл тэднээс 65 нь бүртгэлээ хийлгээд байна.
Одоогоор Турк Улсын Их, дээд сургуулиудад 170 гаруй орны 50 мянга орчим гадаад оюутан суралцаж байна. Энэхүү тэтгэлэг нь 2012 оноос хойш Туркийн тэтгэлэг нэрээр нэгдсэн зохион байгуулалтанд орсон бөгөөд сурлагын амжилтаар тодорхой босгыг давсан оюутнууд цахим орчинд шууд хүсэлт явуулан, улмаар тэтгэлгийн хүсэлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг ярилцлагын шалгалтаар эцэслэн шийдвэрлэдэг байна. Туркийн тэтгэлэгт хоёр талын онгоцны тийз, сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн даатгал, 1 жилийн турк хэлний бэлтгэл, оюутны стипенд болон зуны хугацаанд дадлага хийх боломж багтдаг байна.
Монгол Улсад энэ жил байгуулагдсан Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг – АТА ТББ-ын хамт олон Турк Улсад тэтгэлгээр дээд боловсрол эзэмшихээр явах гэж буй залуустай уулзлаа. Энэ хүрээнд АТА ТББ-ын удирдлагууд болон өмнөх жилүүдэд Турк Улсад Их, дээд сургуульд суралцаж төгссөн залуучууд Турк Улс болон Турк Улсад дээд боловсрол эзэмших тухай мэдээлэл өглөө. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөз өөрийн Өргөөнд зохион байгуулагдсан уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ Туркийн тэтгэлгээр суралцахаар болсон 75 оюутнаас гадна Турк-Ойрхи дорнодын төрийн удирдлагын хүрээлэн болон Монгол Улсын ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн хамтын ажиллагааны хүрээнд 2 судлаач, Туркийн “Сосяал-Бэн” НҮТББ-ын туслалцаатайгаар 1 оюутныг Турк Улсад илгээж байгааг дурдаад, мөн Хойд Киприйн БНТУ-ын Их, дээд сургуулиудад 7 оюутан суралцах эрхтэй болсныг тэмдэглэж хэлээд, энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулж буй Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг – АТА ТББ-ын хамт олонд талархсанаа илэрхийллээ.
Арга хэмжээний дараагаар Элчин сайд Мурат Карагөз ирсэн зочдод босоо хүлээн авалт зохион байгууллаа.
-
2016 оны 10 сарын 12
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж, эрүүгийн хэргийг нь нэгтгэж, улмаар өчигдөр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг баривчилсан байна.
-
2016 оны 10 сарын 12
...Ийм анекдот байдаг: “Ээж аавыг гахай гэлээ, аав ээжийг тахиа гэлээ, тэгэхээр би хэний хүү, хэн юм бэ гээд нэг хүүхэд уйлж суусан” гэж. Тэгвэл нэг сонин бодол толгойд орж ирж байгаа юм: “Ард олон “энэ нам засгийнхан бүгд хулгайч дээрэмчин” гэдэг. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна” гэж бас олон түмэн хэлдэг...
-
2016 оны 10 сарын 12
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны А танхимд Хамтын тэтгэвэр болон Засгийн газрын 100 хоногийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
-
2016 оны 10 сарын 12
МХЕГ
09.00 цагт: Худалдаанд байгаа болон импортоор орж ирж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулж, хүнс үйлдвэрлэгчид, импортлогчид, иргэдэд зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91989890, 99080298
МҮХАҮТ
09.30 цагт: ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран зохион байгуулж байгаа “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган”-ы нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 94002420
Гадаад Харилцааны Яам
10.00 цагт: “Монгол Улсын төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа” хурал болно. Хурлыг Стратегийн судалгааны хүрээлэн, ХБНГУ-ын Конрад Аденауэр сан хамтран зохион байгуулна. Хуралд Монгол Улсаас гадна ХБНГУ, Туркменистан зэрэг орнуудын төлөөлөгчид оролцоно.
Төрийн ордон
10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барина.
11.00 цагт: АН-аас байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн сонгуулийн талаар болон сонгогчдын бүртгэлийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
НЗДТГ
11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж худалдан авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Утас: 325044, 99092568
”Mонгол ньюс” Мэдээллийн төв
11.30 цагт: Монголд хүнд үйлдвэрийн суурь тавигдаад 30 жил болж байгаа хэдий ч өнөөдөр Монголд нэг ч хүнд үйлдвэр байхгүй болсон талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Ганжууржав болон анхны төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын төлөөлөл хамтарч хэвлэлийн бага хурал зарлалаа.
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхим
16.00 цагт: СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн уран бүтээлч багш нарын ”Орон зай” нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.
-
2016 оны 10 сарын 12
Ховд аймагт мялзан өвчний вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлэн хийхээр болжээ. Ховд аймгийн 2 сая 900 мянган малыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй аж.
-
2016 оны 10 сарын 12
2016 оны аравдугаар сарын 11-ний 20 цагаас аравдугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэн байна.
-
2016 оны 10 сарын 12
10 сарын 12, 2016. Лхагва гараг
Намрын
адаг шар нохой сарын Нэг цагаан мэнгэтэй Улаагчин туулай өдөр. Буд гараг
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Малын үс ноос авахад: Дунд зэрэг.
Суудал: Огторгуй
Барилдлага: Pашаан
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Од: Тооно
Наран ургах, шингэх: 07:11 - 18:21
Өдрийн өнгө: Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиаболой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
-
2016 оны 10 сарын 11
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
-
2016 оны 10 сарын 11
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
-
2016 оны 10 сарын 11
Шүүгчдэд нийгмийн мэдрэмжтэй байхыг санууллаа
-
2016 оны 10 сарын 11
Аравдугаар сарын 1-ээс эхлэн “Хэрэглэгчийн жил”-ийн ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Шадар сайдын ажлын албатай хамтран эдийн засаг хямралтай байгаа өнөө үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Ховд зэрэг орон нутгийн тариалан эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашигладаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж байна.
-
2016 оны 10 сарын 11
Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөхийн барилдаан өнгөрөгч долоо хоногт ”Баянзүрх хайрханы хишиг” барилдаанаар үргэлжилсэн билээ.
-
2016 оны 10 сарын 11
“Эрдэнэт”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар сонслоо.
-
2016 оны 10 сарын 11
“Монголын үндэсний балет” анхдугаар уралдаан болно
-
2016 оны 10 сарын 11
”Сандэй плаза”-д гарсан галын шүүх хурал өчигдөр болж, шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээ маргаантай байгаа тул нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.