зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4723 4724 4725 4726 4727 4728 4729
  • Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна
    2016 оны 12 сарын 01
    Монголын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын комисс, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Ю.Цэдэнбалын академи хамтран Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

  • СЗХ-ны гишүүнээс Ж.Цэдэнрагчааг чөлөөлж, Н.Мандуулыг томилов
    2016 оны 12 сарын 01
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүдийг чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцлээ. СЗХ-ны гишүүнээр Сангийн яамны газрын дарга Н.Мандуулыг дэвшүүлэв.
  • Эрдэнэтийн шинэ захирлын хүнд ачаа
    2016 оны 12 сарын 01
    Дөчин жил Монгол Улсыг нуруундаа үүрсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь дан ганц монголчуудаас шалтгаалах цаг ирээд байна. Цаашдаа ямар менежментээр удирдахаас улс орны эдийн засгийн өөрчлөлт шууд хамаарна гэхэд хилсдэхгүй.



    Зуун хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирал Х.Бадамсүрэн эгзэгтэй үед энэхүү албыг авч, өөрийн чавдараа харуулах цаг ирлээ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан хамгийн анхны том аж ахуйн нэгж. Одоо Оросуудтай зохицож биш, хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөж ажиллана.



    ШАХААНЫ БИЗНЕСИЙГ ЦЭГЛЭХ ТӨР-КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ


    Өмнө нь нууц байсан Эрдэнэт үйлдвэр дэх шахааны бизнес, өрийн асуудлыг олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр тасралтгүй түгээж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанд огтхон ч хэрэгцээгүй 10 тэрбумын “хог” агуулахад нь байгааг зарласан. Төрийн мөнгөөр туйлах гэдэг ойлголтын туйл болсон газрыг эмхэлж цэгцлэх үүрэг дан ганц хувийн хэвшлийнхэнд хамааралтай бус. Төр болон компанийн засаглалын нэгдмэл бодлогын хүрээнд элдэв хэрэгцээгүй бараа материалын шахаа болон нэмэлт үргүй зардлууд шууд танагдана. Энэ бол шинэ захирлын 01 тоот албан бланканд тусгах ёстой асуудал. Үүнийг цэгцэлж байж дараагийн асуудлуудаа ярих боломжтой.



    ЗАСГИЙН ГАЗРАА “ДЭГЭЭДЭЖ” БОЛЗОШГҮЙ ЭРДЭНЭТИЙН ӨР


    Оросын тал хамтран эзэмшиж байхад нууцын зэрэглэлд дарагдсан олон мэдээлэл ил болсон. Түүний нэг нь Эрдэнэттэй холбоотой өр. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 633,9 тэрбум төгрөгийн өртэй ажээ. Энэ нь төрийн өмчит компаниудаас эхний гуравт бичигдсэн “амжилт”. Шалгаж тогтоосон нь энэ болохоос, цаана нь нэмээд 200 тэрбумд багтах хэмжээний тоо, тодорхой хүрээнийхэн дунд яригддаг.



    Бидний мэдэхээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх тухай асуудал олон улсын арбитрын шүүхэд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Арбитрын шүүх яаралтай төлүүлэхийн төлөө шийдвэрээ гаргана. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хоёр улсын эзэмшлийнх биш, дан ганц Монголынх болсноор хариуцагч талыг бүр их шахах таатай нөхцлийг бүрдүүлж байна.



    Өнгөрсөн есдүгээр сард Лондонгийн түүхий эдийн бирж дээр Монголын өрийг дурдаад шүүхийн эцсийн шийдвэрийн дараа Эрдэнэтийн арилжааг бүрэн хаах тухай мэдээлсэн байсан. Хэрэв ингэхэд хүрвэл Монголын Засгийн газарт оруулдаг мөнгөний урсгал бүрэн зогсож, эргээд засгаас өр төлбөрийг барагдуулах талаар яриа гарна. Өөрөөр хэлбэл төсвийн тал хувийг дангаараа бүрдүүдэг байсан “Эрдэнэт”, Засгийн газраа татаж унагах хэмжээнд очих ноцтой байдал үүсч болзошгүй.



    ЖИЛ БҮР БАГАСАХ НӨӨЦ, ӨСӨХ ЗАРДАЛ...


    Х.Бадамсүрэн захирлын анхаарах дараагийн нэг зүйл бол Эрдэнэтийн цаашдын үйл ажиллагаа. Нөөц нь дуусч байгаа үйлдвэрийг хэрхэн үр ашигтай удирдан явуулах нь хувийн хэвшлийнхэнтэйгээ сайтар зөвшилцсөн шилдэг менежментийн бодлогыг боловсруулахаас хамаарна. Нэг тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь 6600 доллар байсныг бууруулж 3900-д хүргэсэн гэсэн өмнөх захирлын мэдээлэл бий. Гэвч энэ нь хүдрийн агууламж нь 0,53 хувьтай байснаа байгалийн тогтоцоороо 0,4 хувь хүртэл буурах эрсдлийн өмнө огтхон ч хэмнэлт биш. Жил ирэх бүр уурхайн гүн нэмэгдэж, олборлолт, тээвэрлэлт, боловсруулах зардал нь өснө. Ажилтны тоог ч нэмэх шаардлагатай болно. Энэ мэт зардлын өсөлтийг тооцоолж, үр ашигтай ажиллах менежментийг хэрэгжүүлэх нь удирдагчийн гол үүрэг.



  • Загварын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
    2016 оны 12 сарын 01
    Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл 2017” наадмын загварын долоо хоног өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус наадмын хаалтын үйл ажиллагаа болж, энэ оны шилдэг дизайнерыг шалгаруулах юм.
  • Н.Алтанхуягийг байцааж, төрсөн дүүг нь суллажээ
    2016 оны 12 сарын 01
    Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өчигдөр Авлигатай тэмцэх газраас дуудан байцаалт авч, улмаар дүүг нь сууллажээ. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон мэдүүлэг авсан байна. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн уг мэдүүлгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Д.Золжаргал нар явуулжээ.


  • Хонины махны үнэ буурчээ
    2016 оны 12 сарын 01
    ​Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын V долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Танилцуулгыг гаргахдаа 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээлэлд тулгаарласан байна.

    Махны дундаж үнэ



    Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5575 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 85 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5300 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.7 хувиар буюу 235 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.



    Гурилын үнэ



    Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.



    Төмс, хүнсний ногоо



    Өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 5.8 хувиар буюу 85 төгрөгөөр буурчээ.
  • Танилц: Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан компаниудын жагсаалт олон нийтэд ил боллоо
    2016 оны 12 сарын 01
    Олны анхаарлыг татсан энэхүү мэдээллийг ийг өчигдөр Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяр зарласан юм. Тэрбээр ”Та бүхэнд хэлсэнчлэн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТ-тэй холбогдсон жагсаалтыг нийтэллээ. Өөрсдөө цэгнэж, дүгнэх буйзаа...” хэмээн зүгээр цахим ертөнцөөр жиргэж орхив.
  • Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн ажлаа хүлээлгэн өглөө
    2016 оны 12 сарын 01
    Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Ерөнхий захирал
    Ц.Даваацэрэн ажлаа хүлээлгэн өглөө.

    Зэсийн үнэ буурч компаний өөрийн өртгөөс доош орсон хүнд үед зөв бодлогоор Эрдэнэт үйлдвэрийг амжилттай удирдсан Ц.Даваацэрэн захиралдаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

    Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хэдий ч Эрдэнэт үйлдвэр 2013-2016 оны 10-р сарын байдлаар нийт 1,5 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж амжилттай ажилласан байна.

    Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тонн зэс үйлдвэрлэх тооцоот өөрийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2343 ам.доллароор бууруулж 2016 оны 10-р сарын байдлаар 3717 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 4 жилд 379 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.

    Судалгаанаас үзэхэд дэлхийн хэмжээнд 1 тонн зэс үйлдвэрлэх өөрийн өртөг дунджаар 3986 ам.доллар аж.

    Мөн компанийн хэмжээнд авлага, өглөгийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт авлагын хэмжээг 2012 онтой харьцуулахад 67 хувиар, нийт өглөгийн хэмжээг 13 хувиар тус тус бууруулсан байна.

    Компанийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, хямралын эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, 1 тонн цэвэр зэсийн өөрийн өртгийг олон улсын зэсийн уурхайн компаниудын дундаж өөрийн өртгийн хэмжээнд хүртэл бууруулахад нийт компанийн ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, идэвх оролцоог өндрөөр үнэлэн цаашид бүтцийн нэгжүүд болон ажилтан бүрийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн 4 жилд 1 ажилтанд нийт 4,05 сая төгрөг буюу компаний бүх ажилчиддаа нийт 32,5 тэрбум төгрөгийн урамшууллыг ажилчиддаа олгожээ.

    Компаний өөрийн өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн ба 48 мвт цахилгаан үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн, баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд хийгдсэн бүтээн байгуулалтууд, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, 2025 он хүртэлх үйлдвэрийн хөгжлийн концепци болон компанийн хаалт хөгжлийн менежментийн бодлогыг боловсруулсан зэрэг олон ажлуудыг амжилттай удирдан зохион байгуулсан нь зэсийн үнэ буурсан хүнд үед компани хэвийн, амжилттай ажиллах боломжыг бий болгожээ.
  • Төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэхгүй
    2016 оны 12 сарын 01
    Эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилов
    2016 оны 12 сарын 01
    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдаас, Б.Батсайханыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаас тус тус чөлөөллөө.
    Мөн Х.Батбилэгийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, П.Ганхуягийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ц.Ганхүүг Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Г.Эрдэнэбатыг Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилов.
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 12 сарын 01
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 01, 02-НЫ ӨДӨР /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
  • Арванхоёрдугаар сарын ерөнхий зурхай
    2016 оны 12 сарын 01
    ХОНЬ - (3/21-4/19)
    Хосуудын хайр сэтгэл, нөхөрлөлийн хүчтэй холбоо нь сэтгэл амар, урамтай байлгана. Хайртай хүн тань уурлаж бухимдвал сайтар ярилц. Өөр тийш нүүх, гадаад руу явах чин хүсэл тань хайртай хүмүүсийн өмнө хүлээсэн хариуцлагатай зөрчилдөж магадгүй. Харин энэ зөрчлийг дэвэргэхгүй байхыг хичээ. Хожим харамсаж мэднэ. Санхүүгийн асуудал эергээр шийдэгдэх боловч өгч чадахгүй бол зөвшөөрөх хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    ҮХЭР - (4/20-5/20)
    Таны хувьд дарамттай нөхцөл байдал үүсэхэд тун ойр байна. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах нь маш бүдүүлэг явдал гэдгийг сана. Найдваргүй гэж бодож байсан зүйлдээ маш үр бүтээлтэй хандаж чадна. Гэхдээ та таагүй нөхцөл байдлаас өөрийгөө авч гарахын тулд нилээд тэвчээр шаардана. Хов живээс татгалз. Ялангуяа найзуудын дунд байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхалд бүү итгэ. Хайртай хүн чинь хачин жигтэй байна. Тиймээс зөрчил болон маргаантай сэдвүүдэд бэлэн бай.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    ИХЭР - (5/21-6/21)
    Өнөөдөр таны сэтгэл санаа их тогтворгүй байна. Хэн нэгэн таниас авсан зүйлээ эргүүлэн өгөөгүйн упмаас өнөөдөр өөрийн эд хөрөнгөө маш ихээр хамгаалахыг хүсэх бололтой. Ямар нэг маргаантай асуудалд орооцолдохоос сэргийл. Нэг л буруу үг хүмүүсийг таны эсрэг болгох болно. Хэт их зүйлд анхаарап хандуулснаар таны сэтгэл санаа хямрах болно. Тайван байж, гүнзгий амьсгаа ав.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Зарим талаар тав тухгүй өдөр байх болно. Од гарагуудын ерөнхийдөө сөрөг нөлөө ажил хэрэгт чинь нөлөөлөх тул нөхцөл байдал тайван байна гэж найдаад хэрэггүй. Бодохгүйгээр ярьдаг зан чинь хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх магадлалтай. Тулгарсан асуудлыг бүтээлчээр шийдэж, омголон зангаа хязгаарлахын тулд сэтгэлийн тэнхээ, уян хатан байдал шаардах бөгөөд та үүнийг хийж чадна. Хэтрүүлж хэрэглэх хандлагаас зайлсхий.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    АРСЛАН - (7/23-8/22)
    Гэр ахуйд тулгарсан аливаа саад бэрхшээл ид шидийн гэмээр замхарч таны гайхширлыг төрүүлэх болно. Таны төсөөлснөөр бүх зүйлс эргэнэ. Хийж байгаа зүйл эрч хүчийг тань шавхах тул өөрийн бодол санаагаа цэгцэлж ухамсарлах нь зүйтэй. Гэр бүлээрээ цугларч өвөг дээдсийнхээ түүх, дурсамж, туулсан хүнд хэцүү үеүүдийг дурсан санагалзах бөгөөд энэ нь таньд эрч хүч, урам зориг өгөх болно. Ихэнх арслангуудын хувьд бүх анхаарлаа өөрийн хийх зүйлдээ төвлөрүүлэхийн тулд бусдаасаа тусгаарлагдмал байх нь таатай санагдана.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    ОХИН - (8/23-9/22)
    Энэ cap таны хувьд нэлээд амжилттай cap байх бөгөөд төлөвлсөн бүхий л ажил саадгүй бүтнэ. Та өөрийнхөө байр суурийг хамгаалж, хэт өөрийнхөөрөө зүтгэх гэсний хэрэггүй. Хааяа ч болов бусдын хэлж буй үгийг сонс. Санхүүгийн асуудалд болгоомжтой байхыг сануулж байна. Гэр бүлийн харилцаанд зөрчилтэй асуудал үүснэ. Тиймээс гадуур алхаж, цэвэр агаар амьсгалж, тархи толгойгоо сэргээ.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Эргэн тойронд тань маш их энерги байна. Амжилтад хүрэхэд тэсвэр тэвчээр шаардагдана. Олон нийтийн нүдэнд та илүү зоримог, идэвхтэй харагдана. Ямар ч юм хийсэн сэтгэл хөөрөлд бүү авт. Хямдралаас ашиг олж болно. Сэтгэл санааны асуудалд орвол таны нэр хүнд унаж магад. Бохир хувцасаа гэртээ орхи. Санаа нийлсэн найзуудтайгаа ярилцаж цагийг хамтдаа өнгөрөө.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Жилийн хамгийн сүүлчийн cap ирж байгаа болохоор орчлон ертөнцийн энерги маш идэвхтэй байна. Алтан наран өөрөө хөгжилдөх дуртай Нумын ордод таны мөнгөний 2-р гэрт гэрэлтэх тул Хилэнц бүхэлдээ аз жаргал, баяр хөөрөөр тойрон хүрээлүүлнэ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролц. Өөрийн санхүүдээ анхаарч Шинэ жилийн баярт зарцуулах мөнгөө жаахан хязгаарла. Үгүй бол баярын дараа нь зээлийн баримт, овоолсон их тооцооны хуудсууд таныг отон хүлээх байх.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    НУМ - (11/22-12/21)
    Эрч хүчтэй, хүчирхэг өдөр. Ямар ч ажил үйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Эрч хүчний илүүдэл таныг сүйтгэж мэдэхээр байна. Ялангуяа найз нөхөдтэйгээ маргалдах, гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх магадлалтай. Харилцан ярилцаж буй хүнээ анхааралтай сонс. Сэтгэл хөдлөлөө хэвийн хэмжээнд тогтоон барихыг хичээ.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    МАТАР - (12/22-1/19)
    Өнөөдөр танд бага зэрэг төөрөгдөлд орсон мэт мэдрэмж төрнө. Энэхүү мэдрэмж нь таныг хөдөлгөж өдөөх онцгой өдөр байх болно. Дотны хүмүүсдээ маш их хайртайгаа мэдрүүлж асран халамжил. Ялангуяа та ажилдаа хэт анхаарч амьдралын бусад зүйлсдээ хайхрамжгүй хандсан бол шүү дээ. Худалдаа, эд хөрөнгийн талаар мэдээ хүлээж байгаа матрынхан бага зэрэг хүлээ. Хайртай хүнээ одоогийн найз нөхдийн хүрээгээ болихыг ятга.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    БУМБА - (1/20-2/18)
    Эрч хүчтэй, эерэг хандлага бол өнөөдрийн давуу тал. Харамсалтай нь та үүнийгээ бусадтай хуваалцаж чадахгүй байх. Ажлын байрны эрүүл, аюулгүй байдал санаа зовоох шинжтэй. Зохих газарт мэдээлж, арга хэмжээ ав. Эрүүл, аюулгүй ажиллах орчинг бий болгохын зэрэгцээ, ажилчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах хэрэгтэй. Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих боломж олгоно.
    Дэлгэрэнгүй
    ПҮРЭВ, 2016 ОНЫ 12 САРЫН 01
    ЗАГАС - (2/19-3/20)
    Өнөөдөр Загаснуудын зугтах хэрэгтэй зүйл бол хэт их хэтрүүлэл юм. Аливаа зүйлийг хэтрүүлэх заримдаа хөгжилтэй байдаг ч болих хэрэгтэй. Харин өөр арга олон түүнтэйгээ наалдах нь ухаалаг хэрэг болно. Хэрвээ та дэлгүүр хэсэх мөн өөр зүйлд мөнгө үрмээр байгаа бол урьдаас хэр их мөнгө үрэх боломжтойгоо тооцоолж орлогоо өөртөө болон үр хүүхдүүддээ хадгалах тухай бод.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 12 сарын 01
    09:00-17:30 цагт: ”ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ БАЙДАЛ, ТӨЛӨВ БА МОНГОЛ УЛС” нэртэй эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.

    09:30 цагт: ХХААХҮЯ-ны нэг давхрын хурлын танхимд ”ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООНД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ТАЙЛАН” сэдэвт хэлэлцүүлэг болох гэж байна.

    11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ЭМСЯ, НЭМХ-ээс дэлхийн ДОХ-ын өдөрт зориулж мэдээлэл хийнэ.
    12:00 цагт: Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй бөхийн цол дуудаачдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт бөхийн өргөөн дээр болно.
  • 24 баримт: Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр байна
    2016 оны 12 сарын 01
    АТГ-аас өчигдөр Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирүүлж, тэрбээр тус газарт очиж мэдүүлэг өгсөн билээ. Энэ үеэр Н.Алтанхуяг сэтгүүлчдэд чухам ямар асуудал үүсээд байгаа талаар мэдээлсэн нь өдгөө олны анхаарлыг татсан хэвээр байгаа юм. Тэгвэл Н.Алтанхуяг үүсээд буй нөхцөл байдлын талаар юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.
  • Өнөөдөр ДОХ/ХДХВ-тэй тэмцэх дэлхийн өдөр
    2016 оны 12 сарын 01
    Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна.

  • Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
    2016 оны 12 сарын 01
    Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Улаанбаатарт өдөртөө 5 хэмийн хүйтэн байна
    2016 оны 12 сарын 01
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ
    2016 оны 11 сарын 30
    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжив. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш Улаанбаатар хот өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр гарахын хэрээр хууль цаг үетэйгээ нийцэхгүй болж байгаа учир шинэчлэх шаардлагатай болжээ. Манай улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 64,5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь нийслэлд төвлөрсөн гэсэн статистик мэдээлэл байдаг.
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилнэ
    2016 оны 11 сарын 30
    Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 1943-1974 оны хооронд баригдсан, 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 144 км замд ээлжит болон их засвар, 2014-2015 онд 25 км замд хэсэгчилсэн ээлжит засвар хийжээ.

    Энэ зам ачаа, тээврийн өсөлт, хөдөлгөөний ачааллыг дааж чадахгүйд хүрснээс гадна огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй, өгсүүр, уруу ихтэй учир осол их гарч байна.

    Сүүлийн хоёр жил хийсэн судалгаанаас үзэхэд энэ замаар хоногт дунджаар 2600 тээврийн хэрэгсэл өнгөрч байгаа учир нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.

    Шинэчлэлийн хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

    Автозамын шинэчлэлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаа, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын хуралдаанаас Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгалаа.

    Товч мэдээ

    - Бүгд Найрамдах Хорват Улс нь Европын Холбооны гишүүн улс болсонтой холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколыг батлав. Ингэснээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх эрх зүйн суурь тавигдаж байна.

    - Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг ирэх оны нэдүгээр улиралд багтаан улсын хэмжээнд зохион байгуулахаар болов.

    - Мэргэжлийн боловсрол, сургалтын Зндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанас мэдээллээ.
  • Залуучуудын тухай хуультай болно
    2016 оны 11 сарын 30
    Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт даалгалаа.
4723 4724 4725 4726 4727 4728 4729
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
    16 цаг 11 мин
  • Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
    16 цаг 54 мин
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
    17 цаг 8 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    17 цаг 14 мин
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    Уржигдар 16 цаг 08 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    Уржигдар 14 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 37 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 10 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    2025-08-15
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    2025-08-15
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    2025-08-15
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    2025-08-15
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    2025-08-15
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    2025-08-15
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    2025-08-15
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    2025-08-15
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК