-
2017 оны 12 сарын 19
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.
Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэд эх орондоо шилжин үлдсэн ялаа эдлэх боломжтой болж байгаа юм. Мөн Монгол, Макао хоорондын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.
-
2017 оны 12 сарын 19
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн Нарийн бичгийн дарга, хатагтай Чань Хойфань нар БНХАУ-ын ЗЗОБ Макаод 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Макаод суугаа Гадаад хэргийн яамны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Юань Хөнгэ нарын хоёр талын албаны хүмүүс оролцов.
Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэд эх орондоо шилжин үлдсэн ялаа эдлэх боломжтой болж байгаа юм. Мөн Монгол, Макао хоорондын хууль зүйн салбарын хамтын ажиллагаа төдийгүй бусад салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд түлхэц болох юм.
Гадаад харилцааны яам, Консулын газар
-
2017 оны 12 сарын 19
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ”Дэн буудал” тусгай арга хэмжээг дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийн дагуу цагдаагийн байгууллагатай хамтарсан шалгалт хийжээ.
Шалгалтаар нэр бүхий 6 дэн буудал нь тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан зөрчлийг илрүүлэн ажиллахын зэрэгцээ дэн буудлуудын гадна дотор гэрэлтүүлэг хяналтын камертай эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын мэдэгдэл өгч ажилласан бөгөөд мөн насанд хүрээгүй, бичиг баримтгүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхгүй байх талаар дотоод журамдаа тусгаж ил харагдах газар байршуулсан байх, мөн шаардлагатай бусад асуудлаар зөвлөмж зааварчилгаа өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх яриа таниулгыг хийж ажилласан байна.
ЭХ СУРВАЛЖ: http://prokuror.mn
-
2017 оны 12 сарын 19
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2017.12.18) Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болон холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүсэд 58.8 сая ам.долларын хөрөнгө орсон байна. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний шат хэрэгжсэн. Энэ бүсийг яаралтай эргэлтэд оруулахгүй дахиад нэг жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг олон нийт сураглахаа ч больж мэднэ. Усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулаан болон цахилгаан хангамжийн 4 багц ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Одоо чөлөөт бүсээ нээ, ажлаа эхэлье” гэв. “Алтанбулаг чөлөөт бүсийн туршлагаас харахад, чөлөөт бүсэд Гаалийн тухай, Чөлөөт бүсийн тухай хуулиуд зөрчилддөг, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байгаа нь ажиглагдсан. Тиймээс Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, БХБЯ, ГХЯ зэрэг чөлөөт бүсийн ажил хэрэгт оролцоотой бусад байгууллагын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хууль журмын зохицуулалтыг нэг мөр болгоно. Чөлөөт бүс Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон олон улсын тээврийн Н2 автозамыг ашиглах ёстой” гэж Шадар сайд хэллээ.
Чөлөөт бүсэд баригдаад байгаа барилга байгууламжуудыг Замын-Үүд чөлөөт бүсийн ажлын алба өөртөө төвлөрүүлэх, удирдлага, үйл ажиллагааны менежмент, гүйцэтгэлийг хариуцан ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийлсэн бол Шадар сайд тэдэнд хандан энэхүү томоохон хөрөнгийг ямар тооцоо, судалгаагаар эдийн засгийн эргэлтэд оруулах, үр дүнтэй ашиглах ул суурьтай төлөвлөгөө байгаа, эсэхэд нь эргэлзэж байгаагаа хэлсэн юм. Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхэд 2 обьектыг ашиглалтад бүрэн өгөхөд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан, мөн станцуудын үйл ажиллагааны зардалд төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг нотлох тооцоог тус бүсийн ажлын албаны захирагч И.Батнасан өгүүлсэн.
Хорт бодисыг устгах Ажлын хэсэг байгуулахаар болов
Шадар сайд Ө.Энхтүвшин Дорногвь аймгийн Замын-Үүд суман дахь Онцгой байдлын хэлтсийн ажилтай (2017.12.18) танилцлаа. Түүний хамт ОБЕГ-ын дарга, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд уулзалтад оролцов.
39 албан хаагч, 3 гэрээт ажилтан бүхий тус хэлтэс сүүлийн 5 жилд 135 түймэр унтрааж, 89 хүний амь насыг аварчээ. Жилд 376.8-567.3 сая төгрөгтэй тэнцэх эд хөрөнгийг галын аюулаас хамгаалсан байна. Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Алтанхишиг “Бид улирч буй 2017 онд 500 орчим хүнийг гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай туулах сургалтад хамруулсан. Манай хэлтэс иргэдэд сургалт явуулах тусгай танхим тохижуулахаар төлөвлөсөн. Яг одоо бид өвөлжилтөд түлхүү анхааран ажиллаж байна” гэв. ОБЕГ-ын дарга, генерал Л.Бадрал энэ үеэр 2019 онд олон улсын “Говийн чоно” сургуулилалтыг Замын-Үүдэд хийх болсныг Шадар сайдад дуулгалаа.
Замын-Үүд сумын Засаг дарга Б.Алдарбаяр дараах хоёр асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшинд тавьлаа. “2015 онд гарсан малын цэцэг, шүлхий өвчний улмаас малаа алдсан малчид нөхөн төлбөрөө нэхэж байна. Өнгөрсөн жил хохирлын 30 хувийг барагдуулсан. Үлдэгдлийг хэрхэх бол”, “Химийн хортой бодисууд хилийн мэргэжлийн хяналтын агуулахад олноороо хадгалагдаж байна. Хэрхэн устгах талаар бидэнд ямар ч шийдэл байдаггүй” гэсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин нөхөн төлбөрийн тухайд “Та бүхэн 3.3 тэрбум төгрөгийн санал өгснөөс 1.5 тэрбумыг нь шийдсэн гэж надад мэдээлсэн. Учир нь нөхөн төлбөр авах материалын бүрдүүлэлт дутуу байсан юм билээ” гэв. Харин агуулахад хураагдсан хорт бодисуудыг устгах талаар БОАЖС-ын сайдтай ярилцаж Ажлын хэсэг гарган шийдэхээ илэрхийлэв. Ийм хорт бодисууд зөвхөн Замын-Үүдийн бус, Монгол орны томоохон асууудал болж байгааг Шадар сайд хэлсэн.
“2018 оны долдугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эсрэг Азийн сайд нарын хурал болох юм. Энэ нь бидэнд бусдын сайн туршлагаас суралцах, тэдэнтэй харилцаа тогтооход чухал ач холбогдолтой. Аюул ослыг ирсний дараа биш, урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэн иргэдээ сургахад онцгой анхаараарай” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин онцгойгийн албан хаагчдад даалгалаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин хил дээр алба хаагчидтай ярилцлаа
Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай (2017.12.18) уулзаж ярилцав.
2017 онд Замын-Үүд боомтоор 3134 галт тэрэг, 277013 автомашин, 1 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Хилийн постоор нэвтрэгчдийн хөдөлгөөн ихэссэн ч тэдэнд үйлчлэх цогцолборын багтаамж хэтэрхий бага байгааг албан хаагчид ярьж байна. Уг цогцолборт хилийн мэргэжлийн хяналтынхнаас гадна гааль, иргэн харьяатын албаныхан гээд хяналтын бүхий л байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг тул оффисын өрөө тасалгаа гэж үгүй. Албан хаагчид цалингаа нэмүүлэх, хуучирч муудсан компьютераа сайжруулах, гадаа ажилладгаас нормоос түрүүлээд элэгдчихдэг гутал, хувцасны хангалтыг сайжруулах шаардлагатайг Шадар сайд болон МХЕГ-ын дарга нарт дуулгасан.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү 2018 онд шинээр 5 компьютер албан хаагчдад өгөх, 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ амлаад “Миний хувьд Замын-Үүдийн байцаагч нарын ажиллах нөхцлийг сайн мэддэг учраас үргэлж анхаарлын төвд байдаг. Тиймээс МХЕГ-ын удирдлагын зүгээс бүх боломжоороо дэмжинэ” гэв. 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухайд Засгийн газар ОУВС-тай хэл амаа ололцож эхэлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин албан хаагчдад хэллээгэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 19
Өнгөрсөн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр хуурамч цагаан будааны талаарх мэдээлэл цацагдаж, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа билээ. Тодруулбал иргэд өөрсдийн хэрэглэж буй цагаан будаагаа шатааж үзэн хуурамч байна хэмээн шуугиад буй.
-
2017 оны 12 сарын 19
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулсан бөгөөд энэ жилийн шалгаруулалтанд 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдэгийн шилдэгээр 5 хүүхэд шалгарна.
Энэ жилийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагааг онцлог байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж тэдний гаргасан амжилт бүхнийг өөрийн хүрээллийн найз нөхөд, багш, сургуулийн удирдлагуудтай хуваалцаж сургууль дээр нь гардуулав.
2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД-ээр
Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль 12 дугаар ангийн сурагч Мижидсүрэнгийн Дашсүрэн шалгарсан юм.
Түүний амжилтуудаас дурдвал:
Олон улсын хэмжээнд гаргасан амжилт:
- “Алтан гадас” 2016 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр дэд байр, гоцлол бүжгийн төрлөөр дэд байр
- “Алтан гадас” 2017 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр
Улс, үндэсний хэмжээнд гаргасан амжилт:
- 2016,2017 оны Бий биелээчдийн хүүхдийн улсын уралдаан хамтлаг биелэгээний төрлөөр хошой хүрэл, хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр
Нийслэл, бүсийн хэмжээнд гаргасан амжилт:
- 2015,2016,2017 “Бидний бахархал” Чингэлтэй дүүргийн хүүхдийн урлагийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр 3 удаагийн алтан медальт, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр.
Бусад гаргасан амжилт:
- БНХАУ-ын Манжуур хотын тоглолт
- Нийслэлийн хүүхдийн баярын үйл ажиллагаа
- “Бид сайн сайхныг дагуулна”
- БНТУ-ын хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолт
- “Хавсаган” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
- “Нийслэлийн шилдэг хүүхэд-2016” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа
Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууд болон салбартаа амжилт гарган ажиллаж яваа олны танил хүмүүс амжилт хүсэн талархал дурсгалын зүйлийг гардуулсан юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 19
Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны 2018 оны 1-2 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээг малчид, тариаланчид, нийт ард иргэддээ мэдээллэж байна. Мэдээллийг ЦУОШГ-ын Ерөнхий технологич инженер Ч.Сарантуяагаас авлаа.
2017-2018 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын зураг (багийн нутгаар)
Ган зуншлагын нөхцөл байдал дээр ирэх өвөл-хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд нийт нутгийн 80 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрч, 40 хувьд нь олон дахин хэтэрч гарсан нь ирэх өвөл, хавар байгалийн бэлчээрийн нөөц муу, хүрэлцээгүй байхыг харуулж байна.
MODIS Хиймэл дагуулын үүлний зураг (2017-10-10-ны байдлаар)
Цасан бүрхүүлийн байдал (2017\11\10 )
Нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын Халхгол сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай, нягт нь 12-0,30 г/см3
2017-2018 оны Зудын эрсдэлийн төлөв (2017\11\10)
Нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй. Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй. Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар их эрсдэлтэй.
MODIS хиймэл дагуулын цасан бүрхүүл
Цасан бүрхүүлийн байдал (2017\12\10 )
12 дугаар сарын 10-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цастай, Баян-Өлгийн Сагсай /Даян/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Өлзийт, Булганы Сэлэнгэ, Могод, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Төвийн Бүрэн, Цээл, Хэнтийн Өндөрхаан, Мөрөн, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Завханы Сонгино, Хөвсгөлийн Жаргалант, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-40 см зузаан цастай,12-0,32 г/см3 нягттай байна.
12 дугаар сарын сүүлийн хагасын цаг агаарын урьдчилсан төлөв
12 дугаар сарын 19-нд төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 23-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-26нд зүүн аймгуудын нутгаар, сарын эцсээр зарим нутгаар бага зэргийн цас орж, салхилж зөөлөн цасан шуурга шуурч цасны зузаан нэмэгдэн малын бэлчээрлэлт болон зам тээвэрт хүндрэлтэй нөхцөл бүрдэх төлөвтэй.
Агаарын температур 20-21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч харьцангуй суларна. 22-нд баруун аймгуудын нутгаар, 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө томоохон голуудын хөндийгөөр -32..-42, говийн нутгаар -18..-23, бусад нутгаар -23..-28 градус хүрэх төлөвтэй.
-
2017 оны 12 сарын 19
80 ортой хүүхдийн тасагт 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
-
2017 оны 12 сарын 19
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүгийн 7 хэрэг хүлээн авсан бөгөөд 19 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 194 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 эрүүгийн хэргийг хаах, 4 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-
2017 оны 12 сарын 19
Интернэт орчинд зарим сонин, веб сайтуудаар 12-р сард цочир хүйтрэнэ гэсэн ташаа мэдээлэл гарсан байгаа учир та бүхэн албан ёсны байгууллага болон веб хуудасаас үнэн бодит мэдээлэлийг авна уу.
-
2017 оны 12 сарын 19
МҮОХ-ны ”Бөртэ Чоно-2017” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол маргааш буюу энэ сарын 20-нд болно. 15 дахь жилтэйгээ золгож буй ”Бөртэ Чоно-2017” ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай билээ
”Бөртэ Чоно-2017”-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг танилцуулъя.
-
2017 оны 12 сарын 19
09:00 цагт: Хэвлэл мэдээллийн салбарынхан Жендэрийн Тэгш Байдлын талаар анх удаа бодлогын түвшинд зөвлөлдөх гэж байна. Сургалт- Хэлэлцүүлэг: 9.30-14.00 цагт Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, өрөнхий редакторууд 14.00-17.00 цагт сэтгүүлч нарт зориулсан 2 хэсгээс бүрдэнэ. Хаана: SMS төвд
09:00 цагт: ”Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал СТӨргөөний 3 давхрын ШУА-ийн Их чуулганы танхимд болно.
10:00 цагт: “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл” бизнес уулзалт Best Western зочид буудлын хурлын танхимд болно.
10:00 цагт: Цагаан будаатай холбоотой олон нийтийн сүлжээгээр цацагдсан асуудлын талаар мэдээлэл хийнэ. Хаана: НМХГ-ын хурлын танхимд
11:00 цагт: Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар мэдээлэл Багшийн хөгжлийн ордоны 4 давхарт хийнэ.
11:00 цагт: Зуун хөрөнгө оруулагчид “Шилдэг 10 гарааны бизнес”-ийг шалгаруулж, хөрөнгө оруулалт хийх ”NATIONAL DEMO DAY 2017” арга хэмжээ Хэвлэлийн хүрээлэнд болно. Топ корпорациудын төлөөлөл, Элчин сайдын яамдууд хамтарсан хөрөнгө оруулалтын хамгийн том үйл явдлын талаар мэдээллийг хэвлэлийн бага хурлаас аваарай.
11:30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ажиллана. Хаана: Сонгинохайрхан дүүрэгт
MN-Мэдээллийн төвд
11:30 цагт Тост, Тосон бумбын нурууны улсын тусгай хамгаалалтын бүсийн зааг дагуу байрлах газар нутагт олгосон хоёр тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай шүүхийн маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүү нар хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт Барилгын салбарын тулгамдсан асуудлын хүрээнд төрийн захиргааны зарим нэг чиг үүргийг тус салбарын ТББ болон мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудлаар төрийн бус байгууллага, холбоод байр сууриа илэрхийлж мэдээлэл хийнэ.
-
2017 оны 12 сарын 19
Mонголчууд бид багаасаа л ѳѳр хоорондоо уралдан ѳрсѳлдѳж ѳсчээ. Бага балчир насандаа хүмүүжлээрээ бус хов, гомдлоороо уралдана, дунд сургуульд мэдлэгээрээ бус дүнгээрээ уралдана, их дээд болон мэргэжлийн сургуулиудад ур чадвараараа бус дипломоороо уралдана, ажил дээр гарахаараа чин сэтгэлээрээ бус зусардлаараа уралдана, амьдрал дээр болохоор хэрэгцээгээрээ бус хэрэглээгээрээ уралдана.
-
2017 оны 12 сарын 19
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
Улсын Их Хурлын даргын 2017 оны 188 дугаар захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож хэлэлцэх;
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тайлан, мэдээлэл сонсож хэлэлцэх;
Бусад.
-
2017 оны 12 сарын 19
2017.12.19, Мягмар гараг / Билгийн тооллын: 1
Өвлийн дунд хар хулгана сар
Есөн улаан мэнгэтэй Цагаан луу өдөр
Аргын тооллын: 2017.12.19, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.37-17.01
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
-
2017 оны 12 сарын 19
2017 оны 12 дугаар сарын 17-ны 20 цагаас 12 дугаар сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
-
2017 оны 12 сарын 18
Өнөөдрийн байдлаар хоёр аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм
-
2017 оны 12 сарын 18
“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд” сэдвийн хүрээнд дөрвөн хүн илтгэл тавилаа.
Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн проректор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Ц.Сүхбаатар “Үндсэн хууль ба эдийн засаг” сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөр, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцахаар Үндсэн хуульд шинээр заалт оруулах, Монгол Улсын Үндсэн хуулинд эдийн засгийн бүлэг шинээр нэмж боловсруулан оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тус бүлэгт Монгол Улс Эдийн засгийн хөгжлийн яамтай байх, гадаадын зээл, бонд, өрийн барьцаанд газар, эрдэс баялгийн нөөцийг ямар нэгэн хэмжээгээр тавихыг хатуу хориглох, ашигт малтмалын хайгуулын лицензийг төрийн хатуу хяналтад байлган, газар нутгийн 5 хувиас хэтрүүлэхгүй лицензийн зөвшөөрөл олгож, геологи хайгуулын үйл ажиллагааг төрийн өмчийн мэргэжсэн компаниар гүйцэтгэхээр тусгах нь зүйтэй гэсэн саналтай байв. Түүнчлэн стратегийн орд газруудын нөөцийн олборлолт, боловсруулалтыг зөвхөн төрийн өмчийн үндэсний компаниуд гүйцэтгэх, уул уурхайн олборлолт, боловсруулалт хийх компаниуд заавал хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, хувьцааны тодорхой хэсгийг орон нутгийн иргэдэд хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшүүлж ногдол ашиг хуваарилахаар Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж буй аж.
Ингэж Монгол Улсын иргэдийг аль болох уул уурхайн компаний хувьцаа эзэмшигч болгож Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг санал болгосон юм. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн заалт бүрийн хэрэгжилтийн явц, байдлыг судлан дүгнэж, бүх ард түмний санал агуулга явуулж, ул суурьтай өөрчлөлт хийх цаг үе болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Мөн хуралд Судлаач, эдийн засагч Т.Доржханд “Үндсэн хууль ба эдийн засгийн тогтвортой хөгжлийн баталгаа” сэдвээр илтгэл тавилаа.
Судлаач Т.Доржханд Монгол Улс хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадварын индекс, монгол хүний бодит орлого, зээлжих зэрэглэл, төсвийн зарлагын үр ашиггүй байдлаараа дэлхийн улс орнуудын хаана жагсч явааг жишээ баримттайгаар өгүүлсэн. Мөн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар өнөөг хүртэл юуг бүтээсэн талаар танилцуулаад тулгамдаж буй асуудал, түүний шийдлийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр, УИХ-ын сонгуулийн хувь тэнцүүлсэн (пропорцианоль) тогтолцоог Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзэж буй аж. УИХ-ын нийт мандатын 50-иас дээш хувийг пропорцианоль болгох гэсэн саналтай байлаа. Мөн улсын төсвийн алдагдлын хэмжээг Үндсэн хуульд тусгах, ингэхдээ төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх, зээлжих зэрэглэл буурсан бол дараа жил нь Засгийн газар гадаад арилжааны зээл авахыг хориглохоор Үндсэн хуулиар хуульчлах гэсэн саналтай байгаагаа илтгэлийнхээ төгсгөлд танилцуулсан.
ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх, хууль зүйн шинжлэх ухааны доктор Б.Мандахбилэг “ХБНГУ-ын Үндсэн хуулиар зохицуулсан төрийн тогтолцооны туршлагаас Монгол Улсад хэрэгжүүлэх боломж” сэдвээр илтгэл танилцуулсан.
Төлөвшсөн хариуцлагатай парламентын олонхи, буюу эрх баригч улс төрийн нам, намуудын эвсэл Германд Засгийн газраа тогтвортой ажиллуулдаг болохыг Засгийн газрыг олон удаа тэргүүлсэн канцлер Конрад Адэнауэр, Хэльмут Коль, Ангела Мэркэль нараас харж болно гэж тэрбээр хэллээ. ХБНГУ-д Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанд харш улс төрийн намыг Үндсэн хуулийн шүүх нь хориглох бүрэн эрхтэй аж.
Германы Үндсэн хуулийн шүүх төрийн тогтолцоонд - чухал тулгуур нь, төрийн тогтвортой байдлын хүчин зүйл. Үндсэн хуульд тодорхой зүйл заалтанд өөрчлөлт ороогүй л бол тухайн асуудлаар Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд нь залгамж чанарыг хадгалдаг бөгөөд Үндсэн хуулийн шүүх нь нийслэлийн өдөр тутмын улс төрөөс хол, 700 км зайтай Карлсруэд байрладаг аж.
Засгийн гакрын гишүүдийн “давхар дээл” Германд улс төрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлдөггүй гэж тэрбээр хэллээ. Сүүлчийн парламент нь 630 гишүүнтэй, Засгийн газар нь 16 cайдтай, сайд нарын 14 нь “давхар” гишүүн байсан. Үүнээс гадна яамны дэд сайд - парламентын Төрийн нарийн бичгийн дарга нар парламентын гишүүн байдаг зарчимтай. Парламентын засаглалтай Герман Улсад “давхар дээлийг” бэрхшээл, зөрчил гэж огт үздэггүй. Тэгээд ч парламент дахь олонхийн бүлэг-бүлгүүд өөрийн Засгийн газраа ямагт дэмжих жам ёсыг баримталдаг бөгөөд парламентаас ганцхан канцлерийг л томилдог. Бусад сайдыг канцлер өөрөө сонгож Ерөнхийлөгчид өргөн барьж томилуулдаг зарчим нь бас Засгийн газрын тогтвортой байдалд сайнаар нөлөөлдөг байна.
Доктор Б.Мандахбилэг, манай улс УИХ-ын 76 гишүүний тоог нэмэгдүүлж 100 гаруй болгоход “давхар дээл” улс төрийн “хурц зэвсэг” биш болж хувирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрчлэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь эсвэл хагас нь УИХ-ын гишүүн байж болох тухай дээд хязгаарыг Үндсэн хуульд тодорхой заах нь тохиромжтой хэмээн үзэж буй аж.
Тогтвортой байдлыг хангах зорилгоор Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулийн зарчмуудыг, ялангуяа хувь тэнцүүлэх системийг буюу намын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгож болохыг тусган, сонгуулийн хуулийн аливаа өөрчлөлтийг 4-5 жилийн дараа буюу сонгуулийн нэг циклийн дараа хүчин төгөлдөр мөрдөж эхлэх зарчмыг Үндсэн хуульд нэмж оруулах нь зүйтэй гэлээ. Ер нь Үндсэн хуулийн хэм хэмжээ их тодорхой байх тусам Үндсэн хуулийн цэцээс савалгаатай шийдвэрүүд гаргах боломж нь хумигдах учиртай хэмээсэн. Эцэст нь, парламентын засаглалын сонгодог хэлбэр рүү монголчууд бид тэмүүлэх нь зүйтэй. Хариуцлагатай, төлөвшсөн нам, улс төрчдөөс бүрдсэн хүчтэй Улсын Их Хуралтай, тогтвортой шударга ажиллах Засгийн газартай, хууль ёсыг ягштал сахиулах Үндсэн хуулийн цэц, шүүхүүдтэй, үндэсний эв нэгдлийг эрхэмлэгч Ерөнхийлөгчтэй ийм л Монгол Улсыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрдүүлэхийг ард иргэд олон нийт хүсэн хүлээж байна гэлээ.
Мөн МАХН-ын дэд дарга, хуульч Ц.Оюунбаатар “Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан.
Тэрбээр, МАХН Монгол Улсын 5 дахь Үндсэн хуулийн төслийг боловсруулж Монголын бүх ард түмнээр хэлэлцүүлж эхлээд байна хэмээн танилцуулсан. 2016 онд монголын хуульчид, эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор дээрх хуулийн төслийг боловсруулж, 2017 оноос эхлээд монгол орноо тойрч 21 аймагт 60 гаруй сумын ард иргэд, Улаанбаатарын 9 дүүрэгт хэлэлцүүлж, одоо 3 дахь удаагаа орон нутагт ажиллаж 60,000 км зам туулж, 80 гаруй мянган иргэдийн санал, дүгнэлтийг бичгээр аваад байгаа аж.
Тэрхүү Үндсэн хуулийн төсөлд Монгол Улсаа Бүгд Найрамдах Монгол Улс гэж тунхаглан зарлах саналтай байгаа бөгөөд засаглалын хэлбэрийн хувьд Бүгд Найрамдах улс бөгөөд парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг хосолж, аль алины дэвшилттэй чанарыг шингээсэн төрийн тогтолцоотой улс байна гэж тусгажээ. БНМУ нь төрийн байгууллагын хувьд төр засгийн эрхийг хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл, хянах эрх мэдэлд хуваагдана гэж үзжээ.
Хууль тогтоох эрх мэдлийг улсын бага Хуралдай болон Үндэсний их хуралдай хэрэгжүүлж, Үндэсний Их Хуралдайг 21 аймаг, хот, 330 сумын иргэдээс шууд нэр дэвшүүлэн сонгох бөгөөд төр засгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өргөн эрхийг эдэлнэ хэмээн заажээ. Улсын бага хуралдай нь байнгын ажиллагаатай парламент байх бөгөөд хууль хэлэлцэж батлах, улсын төсөв батлах үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ хэмээн төсөлд тусгажээ.
Эдгээр болон өглөөний хуралдааны үеэр тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцогчид байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хурал үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 18
МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг цагдаагийн
-
2017 оны 12 сарын 18
Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг