зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4224 4225 4226 4227 4228 4229 4230
  • Хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохионо
    2017 оны 6 сарын 22
    Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ.

    Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт нь болдог аж. Харин экватороос урагшхи бүсийн орнуудад эсрэгээрээ арванхоёрдугаар сарын 21, 22-нд хамгийн урт өдөр болж, зургадугаар сарын энэ өдрүүдэд хамгийн богино өдөр болж байна.
  • Өнөөдөр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ эгшиглүүлнэ
    2017 оны 6 сарын 22
    Маргааш “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулна гэв
  • B, C вирус тоолох шинжилгээг 22 лабораториор хийнэ
    2017 оны 6 сарын 22
    40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.
    “Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лаборатораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулаад байна. Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ.
    Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:
    1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
    2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
    3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
    4. Хавдар судлалын үндэсний төв
    5. Багануур эрүүл мэндийн төв
    6. Интермед эмнэлэг
    7. УБ Сонгдо эмнэлэг
    8. Грандмед эмнэлэг
    9. Аллергимед эмнэлэг
    10. Монгол Хьюндай эмнэлэг
    11. Итгэл эмнэлэг
    12. Онкоген лаборатори
    13. “Гялс” Анагаах ухааны төв
    14. Мобио лаборатори
    15. Оношмед лаборатори
    16. “Бона Вита” лаборатори
    17. “Протолаб” лаборатори
    18. Элэгний төв лаборатори
    19. “Гэгээн Ар Үр” лаборатори
    20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
    21. “Евростандарт лаборатори
    22. Хаппи веритас
  • Бяцхан хүү Б.Бат-Энэрэлд тоглолтынх нь орлогоос 2 өрөө байр захиалж өгчээ
    2017 оны 6 сарын 22
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F1077018192310799%2Fvideos%2F1577028648976415%2F&show_text=0&width=225” width=”225” height=”400” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • Монголд заларсан анхны судар
    2017 оны 6 сарын 22
    Бурханы шашин соёл дэлгэрсэн улс үндэстний дотор “Гурван эрдэнэ” буюу тухайн эрдмийн орныг заасан “Багш”, эрдэм ухааны орон болсон “Ном”, түүнийг бүтээгч нөхөр болсон “Хувраг буюу номын нөхөр”-өө дээдлэн хүндэтгэж ирсэн уламжлал байдаг. Буддын эрдэм мэдлэгийн эртнийуламжлалтай Монголчуудын хувьд ч гурван эрднээ хүндэтгэн дээдэлж, эд таваараас эрдэм оюуныг эрхэмлэж ирсэн дорнын ард түмний нэгэн их бүл билээ. Тиймээс “Багш дор мөргөмүй. Ном дор мөргөмүй. Бурсан хувраг дор мөргөмүй” хэмээн алив ном буяны титэм болгож эртнээс залбирч сүслэн хүндэтгэж ирсэн мөр нь эл их учрыг бидэнд сануулнам.

    Мөн нөгөө талаас тухайн улс оронд юм уу, тухайн үндэстэн ястны дотор анх заларч, түгэн дэлгэрч, тухайн улс оронд номын буяны их мөрний анхны эх булаг болж ундарсан дээдийн номын анхдагч эх судар номыг машид эрхэмлэн үзэж, үе удам дамжуулан уламжилж авч ирсэн нэгэн хүндэтгэлт ёс бурханы шашинт улс түмний дунд уламжлагдан иржээ. Жишээ нь: Эртний бурханы шашин соёлт Шриланк, Суматра зэрэг улс орны бурхан шашинтнууд бурхан багшийн айлдсан “Номын бадаг”, “Тухайлан өгүүлэх үгийн бадаг” зэрэг судруудыг, Хятад, Япон, Слонгос зэрэг улсуудад ”Дээдийн ном Цаган лянхуан эрхэс”, “Бясалгалын хаан” зэрэг судруудад, Цаст Түвдийн оронд тэнгэрээс бууж ирсэн гэх “Банган чагжа” хэмээх судар зэргийг “бурханы айлдагч судар” хэмээн эрхэмлэж иржээ. Чингэвээс Монголчуудын дунд монгол газар заларсан дээдийн ном аль вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултын хариуг бид ухаант өвөг дээдсийнхээ үлдээсэн оюуны өв сангаас хайх хэрэгтэй болно. Зава Дамдин \ Лувсандаян\ гавж бээр “Умар зүгийн хор Монгол оронд дээдийн ном эрдэм гарсан ёсны тухай домог уламжлал, өлзийт лавай мишээсэн дууны эгшиг оршвой” хэмээх бүтээлдээ: “Эн тэргүүнд заларч ирсэн ном нь Алтангэрэл мөн тул эртнэээс айл бүр Алтангэрлийн ботийг тахидаг журмыг өнөд тасалдуулахгүй байвал эдүгээ ирээдүйд буянтай өлзийтэй хэмээн өвөг дээдэс өгүүлдэг” хэмээжээ.

    Гавж Т.Булган





    Уншсан: 441
  • Зурхай: Халууны ес эхэлнэ
    2017 оны 6 сарын 22
    2017.06.22 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28
    ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Наран ургах, шингэх: 04.53-20.51
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Суудал: Гал
    Аргын тооллын 6 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 28, Чөлөөт эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл болох улирал 12 цаг 45 минутад эхэлнэ. Халууны ес эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэмийн дулаан байна
    2017 оны 6 сарын 22
    2017 оны 06 дугаар сарын 21-ний 20 цагаас 06 дугаар сарын 22-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
  • “Багахангайн цом” яруу найргийн наадам болно
    2017 оны 6 сарын 21
    “Багахангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 29-нд болно.

    “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Номоо солилцъё” өдөрлөгөөр дээрх наадмыг зохион байгуулсан нь дээрх дүүргийн хүүхэд багачууд, иргэдэд яруу найргийн үгийн увидас, тансаг хэллэг, туурвилыг хүргэхэд гол зорилго оршиж байна.

    Наадамд оролцох найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээр эхний даваанд өрсөлдөх ба үүнээс шалгарсан 25 найрагчийг хоёрын даваанд оролцуулах аж.

    Наадам нэгээс дөрвөн байр эзлүүлэх ба цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч байгаа гэнэ.

    Сонирхуулахад тус наадамд “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох бөгөөд Багахангай дүүргийн номын санд найрагчид өөрсдийн номоо хандивлах боломжтой аж.
  • Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг бий болно
    2017 оны 6 сарын 21
    Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд 10 жишиг өрхийн эмнэлэг барих юм. Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн дагуу өнөөдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч, ажилтан, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хэмжээнд нийтдээ 20 жишиг өрхийн эмнэлэг буюу олон улсын стандартад нийцсэн өрхийн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхээр холбогдох тогтоол шийдвэрүүд гарсан байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10, БНТУ-ын Истанбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлгийн барилга барих юм. Өнөөдрийн хувьд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлгийн барилгын ажлын шав тавих ёслол болж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй. Хороо, цагдаагийнхаа байртай хамт байдаг учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэхэд маш хүндрэлтэй байгаа. Энэ асуудлыг шийдэх үүднээс эхний ээлжид өрхийн эмнэлгийн 20 байрыг барихаар төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд стандартад нийцсэн барилгыг бариад зогсохгүй сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр хангах талаар “Тика”-тай ярилцаж, гэрээ хэлэлцээр хийж байгаа” хэмээн онцлов.

    Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд нийслэлийн алслагдсан хороод болох Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст од”, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх үйлстэн” ӨЭМТөв, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны “Нарны элч” ӨЭМТөвийн барилгыг “Тика” олон улсын байгууллага барихаар шийдвэрлэж, шав тавих ёслолын үйл ажиллагааг хийж байна. Уг 10 ӨЭМТөвийн олон улсын стандартад нийцсэн барилгыг барьснаар иргэдэд үйлчлэх ээлтэй орчин бүрдэж, анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээнд гарын үсэг зурав
    2017 оны 6 сарын 21
    НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурав. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Белиз Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Луис Мишел Янг нар гарын үсэг зурав.

    Ийнхүү Белиз Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв.

  • Үйлдвэрлэл, технологийн гурван парк байгуулна
    2017 оны 6 сарын 21
    Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 20 өдрийн хуралдааны 178 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналын дагуу үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо.

    Тодруулбал “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д тус тус 4 жилийн хугацаагаар олголоо.

    Уг тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх, паркийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
  • Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална
    2017 оны 6 сарын 21
    “Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар болон Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал “Байгаль орчны хамгийн том хяналт бол тухайн газрын иргэд өөрсдөө байдаг. Тиймээс Та бүхний баримтжуулсан мэдээ мэдээллийн дагуу хүрээлэн буй орчноо хамгаалах асуудлаар хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тус байгууллагын гишүүдэд иргэдэд байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардуулсан юм. Ингэснээр 50 гаруй гишүүнтэй “Туулын хар шугуй” ТББ-ынхан байгаль хамгаалах үйл ажиллагаанд гар бие оролцох боломжтой болж байгаа бөгөөд БОАЖЯ-наас Туул голын орчимд эргүүл хийх унаа, тэмдэглэгээ бүхий хувцас хэрэглэлээр хангана гэдгийг дуулгалаа.



    Үүнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар Сонсголонгийн гүүрний орчмын газар дээр нь ажилласан талаар танилцуулж, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар “Туулын хар шугуй” ТББ-ынханд хариуцан хамгаалах газар гаргаж өгнө гэдгээ хэлсэн. Тухайлбал, 18 мэргэжилтэнтэй ч нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Туул голын сав газрын захиргаа Улаанбаатар хотын орчмыг дангаараа хянахад хүч дутагддаг болохыг учирласан. Харин тус байгууллагын гишүүн З.Доржпалам “Туул гол орчимд үйл ажиллагаа хайрга, дайрга олборлож байсан компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Сонсголонгийн гүүрний орчмын голын сав газар үлэмж хэмжээгээр сүйдсэн. Гэвч сүйдэлсэн газар дээр нь нэмж хог хаях үзэгдэл ойрын өдрүүдэд улам л эрчимжээд байгаа. Иргэдийн зүгээс БОАЖЯ иргэдийнхээ гомдол, саналыг хүлээн авч байгаад талархаж байна” гэлээ. Дашрамд дурдахад, уг асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийн зүгээс Туул голын орчмыг бохирдуулсан дээрх үйл ажиллагааг таслан зогсоож, нөхөн сэргээлгэх арга хэмжээ авч ажиллах юм.
  • Ж.Эрдэнэбат: Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл аслаа
    2017 оны 6 сарын 21
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өнөөдөр үдээс өмнө Мандал сумын иргэдтэй уулзалт хийсэн Ерөнхий сайд дараа нь Баянгол сумын иргэдтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.

    Манай Засгийн газар ажил аваад 10 сар орчим болохдоо макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засагт эерэг үр дүн авчирлаа. Эдийн засагт нэгэнт ногоон гэрэл аслаа. Иймд ирэх оноос цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Тэтгэврийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, цалинг 2019 оноос нэмэхээр шийдвэрлэлээ. Зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд гэхэд 150 тэрбум төгрөг зарцуулахаар ирэх оны төсөвт тусгана.

    ”Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордоо хөдөлгөж, иргэддээ үр дүнг нь хүртээх цаг болсон” гэдгийг орон нутгийн иргэд Ерөнхий сайдад хэлж Ноён уулаа хөндөхгүй байхыг захиж байлаа.

    Уул уурхайн ордоо ашиглахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой. Бид хийж чаддаг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангая, цаашид гадаадад экспортолъё. Манай Сэлэнгэ нутгийн түмэн олон жинхэнэ эко үр тариа, төмс, хүнсний ногоо тариалдаг гэдгийг Ерөнхий сайд хэлээд, Засгийн газар тариаланч, ногоочиддоо ”Итгэлийн зээл” олгож, ногооны зоорьтой болоход дэмжлэг үзүүлнэ гэлээ.

    Мөн уул уурхайн салбарт нөхөн сэргээлт чухал. Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, түүхэн дурсгалт орд, газраа авч үлдэх шийдвэр гаргасан. Энд Ноён уулын асуудал ч багтаж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сонгуулийн өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 6 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд буюу ирэх даваа гарагт болно.

    Сонгуулийн санал хураах өдөр олон нийтээр амардаг. Олон нийтийн амралт, баяр ёслолын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.

    Энэ журмын дагуу зургадугаар сарын 26-нд улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • Газрын дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ
    2017 оны 6 сарын 21
    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн дуудлага худалдааг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 8:00 цагаас эхлэн Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авч эхэллээ. Хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

    Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна.

    Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар, 315712, 96008990 утсаар авна уу гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • 51 орны 3,640 ажил хэрэгч, манлайлагч, олон улсын идэвхтэй залуус Улаанбаатарт чууллаа
    2017 оны 6 сарын 21
    “JCI Монгол” байгууллагын эрхэм гишүүд ээ,

    Ази-Номхон далайн бүсийн “АСПАК-2017 Улаанбаатар” чуулган Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

    Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсон “JCI Монгол” байгууллагын олон зуун гишүүддээ баяр хүргэе, бас баярлалаа.

    “JCI” олон улсын байгууллага бол итгэл үнэмшил, сайн дурын үндсэн дээр нэгдсэн дэлхийн 127 оронд 250 мянга гаруй гишүүнтэй залуусын хүчирхэг нэгдэл.

    Мөн JCI-чуудын хувьд Ази–Номхон далайн бүсийн байр суурь нэлээд чухал. Яагаад гэвэл гишүүд дэмжигчдийн хувьд, “JCI” олон улсын байгууллагын 60 орчим хувь нь Ази-Номхон далайн бүсэд хамаардаг.

    Дэлхийн түвшний энэ нэгдлийн хамгийн хүчирхэг хэсэгт Монгол Улс, Монгол залуус харъяалагдаж буй нь нэг талаар өндөр завшаан, нөгөө талаар басхүү сорилт мөн билээ. Учир нь өндөр зэрэглэлийн энэ байгууллагын өнөө цаг үеийн бүхий л удирдагчид болон өмнөх үеийн лидерүүд, ирээдүйд энэ байгууллагад манлайллаар өнөөдөр бэлтгэгдэж буй гишүүд бүгд Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалт “АСПАК”-ийг жил бүр зорин оролцдог. Тиймээс бид “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулах үүрэг хүлээж, түүнийгээ ч нэр төртэйгээр биелүүллээ.



    Юун түрүүнд Монгол Улсыг дэлхийн залуучуудын анхааралд оруулсан “АСПАК-2017 Улаанбаатар” чуулга уулзалтыг зохион байгуулахад олон зуун хамт олон, олон зуун сэтгэл зүтгэл оролцсон гэдгийг онцолмоор байна. Энэхүү чуулганд оролцохоор өнгөрсөн өдрүүдэд дэлхийн 51 орноос 3640 залуус хүрэлцэн ирлээ. Мөн бид энэ арга хэмжээний хүрээнд 127 үйл ажиллагаа зохион байгуулж, бидний хариуцаж, хийсэн ажлын тоо 1800 давжээ.

    Тоон дүнгээр харвал 3600 гаруй хүн Монгол эх оронд минь хувиасаа зардлаа гарган МИАТ-ын нислэгээр нисэж ирж, өөрсдийн зардлаар зочид буудалд бууж, өөрсдийн оролцооны хураамжаараа энэхүү арга хэмжээнд ирэхэд Монгол Улсад маань нийт 12 орчим сая ам.доллар хөрөнгө оруулалт болж орлоо. Энэ бол цэвэр бизнес эрхлэгчдийн гар дээр орлого болж очсон учраас улсын эдийн засагт үр өгөөжөө өгөх нь дамжиггүй.

    “АСПАК-2017 Улаанбаатар” уулзалт үнэхээр “JCI Монгол” байгууллагын залуусын үйл ажиллагааны нэгдэл, зүтгэлийн шинэ давалгаа байлаа. Чуулганыг дэмжсэн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд онгойлон талархаж байна. Засгийн газрын агентлаг нэгжүүд, тэр дундаа Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаад хэргийн яам зэрэг газруудад талархал илэрхийлье.



    Мөн Нийслэлийн засаг дарга С.Батболдод гүнээ талархаж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж, хүлээн авагч хот нь Улаанбаатар хот учраас нийслэл иргэдийн хандлага, соёл, дэлхий дахинд нэгэн шинэ имиж, өнгө төрхөө олон улсад сурталчлагдсанд бид итгэлтэй байна.

    Хэдийгээр бид анх удаагаа энэ арга хэмжээг зохион байгуулсан ч асар их зүтгэл, оролцоо бий болгож чаддаг, нэгдэн нягтардаг гэдгээ сэтгэл хангалуун олж харлаа. Чуулганыг зохион байгуулахад оролцож, өдөр шөнөгүй ажиллаж, суралцаж, хамт олон болж ажилласан сайн дурын 300 залууд тусгайлан талархал илэрхийлье.

    Бидэнтэй хамтарч ажилласан бизнесийн байгууллагуудад мөн чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидний ноён нуруу болж, дэмжиж ажилласан эдгээр спонсор компаниуд байгаагүй бол Ази-Номхон далайн бүсийн ийм том чуулганы ард гарахад бэрхшээл учирах байлаа.

    Нэр дурдвал, “APU Company”, “Скайтел групп”, “Шунхлай” ХХК, “MCS Холдинг”, Голомт банк, “Говь” ХК, “KPMG” компанид гүнээ талархая. Мөн “JCI монгол” байгууллагын гишүүдийн нэр бүхий компаниудын хүч урам зориг бидэнд ихээхэн дэм тус болсныг хэлэх хэрэгтэй. Гишүүд маань өөрсдөө энэхүү чуулганд оролцохоос гадна эрхэлдэг бизнесээрээ дэмжиж оролцсон юм.

    Тухайлбал, “Summit” ХХК, “НВЦ групп”, “Саунд оф Монголиа”, CRM компаниудыг энд алдаршуулмаар байна. Түүнчлэн хэвлэлийн дэмжигчиддээ талархал илэрхийлэх нь зүйтэй. “Медиа групп”, “Блүүмберг телевиз”, “25 р суваг”, VTV телевиз тэргүүтэй бүх л хэвлэлийнхэндээ баярлалаа.

    Дэлхийн хөгжил, өөрчлөлтийн талаар ярилцахаар ирсэн 3640 залууг хүлээн авахад Улаанбаатар хотын 30 гаруй шилдэг зочид буудал, 50 орчим ресторан хамтарч ажиллав. “Шангри Ла”, “Блью скай” “Корпрейт конвеншн центр” тэргүүтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр зэрэглэлийн үйл ажиллагаа зохион байгуулахад бүрэн төлөвшсөн зочид буудлуудын үйлчилгээнд ирсэн зочид маань ч, зохион байгуулагчид бид ч сэтгэл хангалуун байлаа.

    Нэгэн зүйлийг онцлон өгүүлэхэд “АСПАК-2017 Улаанбаатар”-ыг зохион байгуулах эрхийг авснаас хойш 790 хоногийн турш “JCI Монгол” байгууллагын залуус бид хоног тоолон бэлдэж эхэлсэн. Харин энэхүү томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаас нэг жилийн өмнө АСЕМ буюу “Ази-Европ”-ын дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болсон нь бидэнд маш том туршлага болсон юм.

    Яагаад гэвэл энэхүү дээд хэмжээний уулзалт бидэнд, монгол залууст их зүйл сургасан. Иргэд маань ч олон улсын томоохон чуулганд эергэ хандлагаар ханддаг болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бид талархаж байна.

    Мөн 3000 гаруй залуусыг хүрэлцэн ирэхэд МИАТ компанийн үйл ажиллагаа, хичээл зүтгэл үнэхээр үнэлж баршгүй чухал байлаа. Чуулганд оролцогчдод зориулж олон арван нислэг зохион байгуулж, Монгол Улсынхаа нүүр царай болсон МИАТ компанид бид дахин дахин талархал илэрхийлье.

    Энэ дашрамд би тун саяхны мэт боловч “JCI Монгол” байгууллагын хувьд дотно нэгэн түүхийг дурсмаар байна.

    1992 онд С.Зориг, Д.Галсанбуян, Б.Жаргалсайхан нарын залуус анх Монголд JCI хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш 26 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд “JCI Монгол” байгууллагын үе үеийн үндэсний ерөнхийлөгч нар “АСПАК” буюу Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг эх орондоо авчрахыг хүсэж байлаа. Бидний энэхүү нийтлэг хүсэл мөрөөдлийг одоогоос 10 жилийн өмнө 2007 онд “JCI Монгол” байгууллагын үндэсний ерөнхийлөгч П.Батсайхан олон улсад тууштай илэрхийлж, дэлхийн JCI байгууллагад санал тависан юм.

    Улмаар түүнээс хойшх үе үеийн ерөнхийлөгч нар энэхүү хүсэл эрмэлзлэлийг уламжлан илэрхийлж ирсэн хичээл зүтгэлийн үр дүнд 2015 онд бидэнд боломж нээгдсэн. Малайз улсын Кота Кинабалу хотод болсон тэр жилийн Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтад “JCI Монгол” байгууллагын залуус бид нийслэлийн Засаг даргын хамт очиж эрхийг нь өрсөлдөж авсан нь дөнгөж өчигдрийн үйл явдал мэт санагдаж байна.

    Тэгэхэд Малайз улс руу залуус бид хувийн зардлаар 165 уулаа очиж, “АСПАК”-ийг зохион байгуулах 700 гаруй шалгуур үзүүлэлтийг хангаж чадсан. Миний бие тэдгээр өдрүүдэд Өрсөлдөх хорооны даргаар ажиллаж, нөхдийнхөө хамт тэрхүү 700 гаруй шаардлага бүхий материалыг бүрдүүлэх ажлыг хийхдээ урам зориг, итгэл зүтгэл, эерэг сайхныг бүтээх урмаар огтхон ч дутаагүй. Бид хамтдаа Кота Кинабалу хотод очин Хотын даргатайгаа хамт олон орны залуусаар дамжуулан дэлхий дахинд улсаа сурталчилсан.

    Улмаар бид Улаанбаатар хотноо “АСПАК”-ыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, ойрын жилүүдэд “АСПАК” зохион байгуулсан таван улсын үндсний ерөнхийлөгч нартай уулзаж, JCI байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдэд саналаа тавьсан юм. Ийм хичээнгүй чармайлтын үр дүнд бид Ази-Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулах олон жилийн хүсэл тэмүүллээ 2015 онд сая нэг биеллүүлж “АСПАК-2017”-г зохион байгуулах алхыг ёслол төгөлдөр цохиулж, эрхээ авсан.

    Харин өнөөдөр бид энэхүү томоохон чуулганыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ бол “JCI Монгол” байгууллагын хувьд түүхэн үйл явдал болсон гэдгийг дахин дурдъя.

    Эцэст нь хэлэхэд аливаад чин сэтгэлээсээ зорьж, хүсэж, тэмүүлэн түүнийхээ төлөө төвлөрч, төлөвлөж, сэтгэл гарган зохион байгуулж, суралцаж, хөгжиж чадвал монгол залуус өнөөдөр гадны хөгжилтэй улс орнуудын залуусын дэргэд огт хоцрохгүй, мөр зэрэгцэж чаддагаа харууллаа. Цаашид бид илүү дээшээ гарах манлайллын төлөө явах ёстой. Боломжтой гэдгийг ч бид бүгд харлаа.

    Монгол залуус урам зориг хөгжлийн галаа асааж, үлгэр жишээ манлайллыг бий болгож, улс орондоо, амьдарч буй хотдоо, хамт олондоо, гэр бүлдээ, найз нөхөддөө шинэ Монголын залуу хүний хөгжлийн түлхүүрийг атгуулах манлайллын эхлэл цэг ийнхүү эхэлж байна. Бий болгосон манлайллаараа ирээдүйн зүг дэвшилтэйгээр алхах, илүү их дэвшлийг авчрах ийм цаг үе нэгэнт иржээ. Бидний энэ ололт цаашдаа уламжлал болж, илүү их амжилт өөд урагшилна гэдэгт машид итгэж байна.

    Та бүхнийг хүндэтгэсэн,

    ”JCI ASPAC-2017” Чуулган Зохион Байгуулах Хорооны Дарга Г.Баярмагнай
  • Буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна
    2017 оны 6 сарын 21
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.

    Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ хийн хамтран ажиллаж байгаа компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дээрх хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг өгсөн юм. Мөн хэрхэн зөв зохистой зарцуулах, цаашид дахин төлөвлөлтийн ажлыг илүү хурдацтайгаар өрнүүлэх арга замын талаар санал солилцлоо.

    Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлын эсрэг бүхий л боломж бололцоог ашиглана. Эхний ээлжийн шийдвэрүүд гараад байна. Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-аас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон. Энэ мөнгийг бүхэлд нь дахин төлөвлөлт, шугам сүлжээнд зарцуулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Энэ бол та бүхний хувьд маш чухал шийдвэр болж байна. Цаашдаа ч бид аливаа хөрөнгө оруулалтыг дэд бүтэц рүү хийнэ.

    Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, дэд бүтэц байхгүй учраас дахин төлөвлөлтийн бүх ажил зогссон байна. Мөн зарим компани өөрийн хүчин чадлаасаа илүү ажил авч гэрээ хийсэн нь энэ ажлыг удаашруулж, зогсооход хүрч байна. Гуравдугаарт, иргэдийн хүлээлт маш их байна. Бид гурван чиглэлээр ажиллахаар болсон. Нэгдүгээрт, та бүхэнд дутагдаж буй хөрөнгө оруулалт дээр дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ ажлын үр дүнг түргэн шуурхай байлгах үүднээс талбайн хэмжээ дээр ярилцах хэрэгтэй байгаа. Хүчин чадал багатай компани том талбай авч байгаа нь ажлыг удаашруулж байна. Үүнийг бид хувааж олон компани нэгэн зэрэг оруулна. Дараагийн асуудал шугам сүлжээ хүрч чадахгүй байгаа алслагдсан газруудад түлхүү хөрөнгө зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ.

    “Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулахад томоохон дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзээд өчигдөр санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагшлахгүй, гацаад байгааг бид бүх талаас нь судалж үзсэн. Нийслэл болон төрийн дээд байгууллагууд анх судалгаа муутай, туршлагагүй эхлүүлсэн. Мөн компаниудын санхүүгийн чадавхигүй байдал, зохион байгуулалтын буруу төлөвлөгөө зэрэг олон асуудал гарч байна. Судалгаагаар одоо төлөвлөсөн байгаа талбаруудад зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг гүйцээж барихад 70 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа. Үүний санхүүжилтыг ирэх жилүүдэд шийдвэрлээд явах бололцоо бий. Хотын зүгээс дэд бүтцээ шийдвэрлэсний дараа тэр талбайг барилгажуулах ажил үлдэж байна. Бид нэг компаниар гүйцэтгүүлээд олон жил хүлээгээд суух биш олон компанийг нэгэн зэрэг ажиллуулж түргэн шуурхай, богино хугацаанд хямд өртөгтэй барилга барих нь чухал уу гэдгийг өнөөдөр ярилцах хэрэгтэй байна” хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн юм.

    Мөн тэрбээр “Хот болон холбогдох яамны зүгээс дэд бүтцийг шийдвэрлэсний дараа барилгын компанийн хүчийн чадалд тохирсон газрыг олгож ажлыг эхлүүлэх болно. Мөн дахин төлөвлөгдөх орон сууцнууд өртөг хямд, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой” гэдгийг онцолж байв.

    Барилгын компаниудын зүгээс дэд бүтэц болон баригдсан барилгын борлуулалтын асуудал дээр бодлогоор дэмжиж ажиллахыг салбарын сайд болон нийслэлийн Засаг даргаас хүсч байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Арьс ширний байрыг шинэчлэн барих орон сууцны шав тавилаа
    2017 оны 6 сарын 21
    Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна.

    Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн 10 дугаар байр. Хагас зуун жилийн насжилттай уг байранд ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байна. Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр туурга хана нь цуурсан энэ байранд 70 гаруй иргэн амьдардаг аж. Хотын дарга өнгөрсөн 5 дугаар сард оршин суугчидтай уулзах үеэрээ “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.” гэж амласан. Энэ амлалт ажил болж өнөөдөр арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын шав тавилаа.



    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хийе гэвэл арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог” гэдгийг онцлоод “Эхний ээлжинд 20 айлын 10 дугаар байрны суурин дээр 40 айлын 2 давхар орон сууц баригдана. Дараагийн ээлжинд мөн 40 айлын орон сууц ашиглалтад орно. Иргэд урд нь 16 м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ угаалга, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдах юм. Нийслэлийн зүгээс иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан м2 дээр нэмж 8.32 м2 талбайг лүү бодож өгч байна. Энэ ажил иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр эхэлж байна.” хэмээлээ.



    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ “Өргөдлийн байнгын хороонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж өгөх талаар иргэдээс маш олон өргөдөл гомдол ирдэг. Өнөөдрийн шав тавьж байгаа арьс ширний 10 дугаар байртай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдол ч цөөнгүй ирсэн. 10-аар жил шийдэгдээгүй энэ асуудлыг шийдэж, иргэдэд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа хотын дарга С.Батболд, түүний багийнханд талархал илэрхийлье.” гэсэн юм.



    Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью Биг Фиш Констракшн” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хайлаастаас Дарь-Эх хүртэлх 1,4 км зам, гүүр барих ажлыг эхлүүллээ
    2017 оны 6 сарын 21
    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57 метр гүүрийн хамт шинээр барих” ажлыг Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ гадна тойрог зам нь хотын төвийг тойрсон гол гудамж байх бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг жигд хуваарилан өнгөрүүлэх үүрэгтэй юм.
    Төслийн хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км замыг 57у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, дөрвөн эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн зам барихаар төлөвлөсөн.
    Энэ замыг барьснаар Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын хойд хэсэг болон зуслан чиглэлийн авто замын ачааллыг бууруулж, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийг холбон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдасгах чухал ач холбогдолтой юм. Төслийн хэрэгжүүлэгчээр “Мотор сервис” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 20-ноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр 6 353 399 881 төгрөгийн гэрээ байгуулан, ажлаа эхэлж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт суурьшсан Завхан, Төв аймгийн төлөөлөлтэй уулзлаа
    2017 оны 6 сарын 21
    Уулзалтад Хан-Уул дүүрэгт ажиллаж, амьдарч буй Завхан, Төв аймгийн төлөөллөс 200 гаруй хүн хүрэлцэн ирсэн бөгөөд хүндэт зочны индэрт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Улаанбаатар хотын Засаг дарга асан Ц.Баасанжав, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Даш-Өлзий, Гавьяат дасгалжуулагч Г.Батбаяр, Ардын жүжигчин А.Долгор нар хүрэлцэн ирж, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй М.Энхболдыг дэмжихийг уриаллаа.





    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ үеэр “Би өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт сонгуулийн сурталчилгааны ажиллаад ирлээ. Завханчууд маань нутгаасаа 2 ч Ерөнхийлөгчийг төрүүлж гаргасан улс учир энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын дэмжиж ажиллахаа илэрхийлснийг дуулгахад таатай байна. Төв аймгийнхан ч энэ танхимд сууж байна. Нутгийнхаа хүүг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр би М.Энхболд даргыг сонгох хэдхэн шалтгааныг тодорхой тайлбарлъя. М.Энхболд дарга Ерөнхийлөгч байж чадна гэж үзсэн учир манай намынхан Бага хурлаараа дэмжиж өрсөлдүүлж байгаа. Нөгөөтэйгүүр, энэ хүний мөрийн хөтөлбөрийг биелүүлж ажиллах УИХ дахь 65 гишүүн бүхий бүлэг, дангаараа бүрдүүлсэн Засгийн газар нь байна. Мөн нэр дэвшигч маань төрийн албыг мэргэжилтнээс нь эхэлж хашиж үзсэн төрийн хар хүн мөн. Тиймээс та бүхнийг М.Энхболд даргад саналаа өгч төрийг бүтэн болгоно гэж найдаж байна” гэлээ.


4224 4225 4226 4227 4228 4229 4230
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
    5 мин
  • "Номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна
    8 мин
  • АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТ: Парис Сен-Жермен vs Интер
    12 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, үүлшинэ
    26 мин
  • Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ
    Уржигдар 18 цаг 00 мин
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    Уржигдар 17 цаг 13 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    Уржигдар 17 цаг 03 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    Уржигдар 16 цаг 55 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    Уржигдар 13 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Уржигдар 12 цаг 49 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    Уржигдар 12 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК