-
2017 оны 6 сарын 21
Уулзалтад Хан-Уул дүүрэгт ажиллаж, амьдарч буй Завхан, Төв аймгийн төлөөллөс 200 гаруй хүн хүрэлцэн ирсэн бөгөөд хүндэт зочны индэрт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Улаанбаатар хотын Засаг дарга асан Ц.Баасанжав, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Даш-Өлзий, Гавьяат дасгалжуулагч Г.Батбаяр, Ардын жүжигчин А.Долгор нар хүрэлцэн ирж, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй М.Энхболдыг дэмжихийг уриаллаа.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ үеэр “Би өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт сонгуулийн сурталчилгааны ажиллаад ирлээ. Завханчууд маань нутгаасаа 2 ч Ерөнхийлөгчийг төрүүлж гаргасан улс учир энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд манай намын дэмжиж ажиллахаа илэрхийлснийг дуулгахад таатай байна. Төв аймгийнхан ч энэ танхимд сууж байна. Нутгийнхаа хүүг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр би М.Энхболд даргыг сонгох хэдхэн шалтгааныг тодорхой тайлбарлъя. М.Энхболд дарга Ерөнхийлөгч байж чадна гэж үзсэн учир манай намынхан Бага хурлаараа дэмжиж өрсөлдүүлж байгаа. Нөгөөтэйгүүр, энэ хүний мөрийн хөтөлбөрийг биелүүлж ажиллах УИХ дахь 65 гишүүн бүхий бүлэг, дангаараа бүрдүүлсэн Засгийн газар нь байна. Мөн нэр дэвшигч маань төрийн албыг мэргэжилтнээс нь эхэлж хашиж үзсэн төрийн хар хүн мөн. Тиймээс та бүхнийг М.Энхболд даргад саналаа өгч төрийг бүтэн болгоно гэж найдаж байна” гэлээ.
-
2017 оны 6 сарын 21
Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас зарим гудамж, талбай, автозамуудад их хэмжээний ус тогтож түүгээр зорчиж явсан зарим #тээврийн #хэрэгслийн #улсын #дугаарууд #унаж #алдагдсаныг Замын цагдаагийн алба хаагчид олсон байна.
Иймд доорх тээврийн хэрэгслийн #улсын #дугаар эзэмшигчид тээврийн хэрэгслийн #гэрчилгээний хамт #Чингэлтэй дүүрэг дэх #Замын цагдаагийн хэлтэст ирж авна уу.
Холбогдох утас: ☎️93029797-цагдаагийн дэслэгч Б.Чимэдбат
9327 УНИ, 9685 УБП, 0024 УНЗ, 4333 УНИ, 4180 УБХ, 8588 УНЦ, 1989 УБР, 0400УБД, 0409 УНД, 0834 УНГ, 3414 УНГ, 3315 УНӨ, 3460УБЕ, 8378 УБХ, 5273 УБӨ, 6595 БРА, 0550 УНӨ, 6128УБЧ, 6108УНВ
-
2017 оны 6 сарын 21
Улаанбаатар хот орчмоор тасралтгүй 27 цаг орчим үргэлжлэн ихээхэн хэмжээтэй бороо орлоо хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 21
Энэхүү тэтгэлэг нь Азийн Цус Сэлбэлт Судлалын Холбооны нийт гишүүд дунд жил бүр зарлагддаг бөгөөд тус холбооны сургалтын төвүүд дээр 4-6 долоо хоногийн хугацаатай сургалтанд хамрагдах боломжийг олгодог байна. Сургалттай холбоотой бүхий л зардлыг тус холбооноос санхүүжүүлэх бөгөөд тэтгэлэгт 45-аас доош насны хүн бүр (АЦССХ-ны гишүүн) нээлттэй оролцож болох юм.
Дашрамд дурдахад анкет хүлээн авах сүүлчийн хугацаа 2017 оны 6 сарын 30-ны өдөр дуусах аж.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж авна уу.
http://aatmweb.org/saatm.php?fid=6&sid=46&name=Fellowship
-
2017 оны 6 сарын 21
Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга, тактикийг төлөвлөн хэрэгжүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн ИргэдийнТөлөөлөгчдийнТэргүүлэгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлуулсан.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийх, мэдээлэл нэгтгэн боловсруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах ”Удирдлагын төв”-ийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Нийслэлийн цагдаагийн газарт байгуулан үйл ажиллагааг эхлүүлж байна.
“Удирдлагын төв”-ийг байгуулснаар:
Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг “Гэмт хэргийн цахим зураглал”-аар гарган дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж, камержуулна.
Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг Олон улсын жишигт хүргэснээр, иргэдээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа сайжирна.
Телекамерын хяналтын удирдлагын төвтэй болж, телехяналтын камерын хэвийн үйл ажиллагаа хангагдана.
Нутгийн захиргааны байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэж, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд шуурхай очих нөхцөл бүрдэнэ.
Эргүүлийн алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар сайжирч, албаны шуурхай байдал хангагдан ажлын бүтээмж дээшилж, цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилнэ.
Гэмт хэрэг, зөрчлийн гаралт, үйлдэгдэж буй газар, үйлдлийн арга, цаг хугацааг тодорхойлон дүн шинжилгээ хийж, нөхцөл байдалд тохируулан хүн хүчээ зөв хуваарилан удирдан зохион байгуулснаар гэмт хэрэг, захиргааны зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч иргэдийн амар тайван байдлыг хангах ач холбогдолтой.
-
2017 оны 6 сарын 21
Саяхан Архангай аймагт хүчтэй салхи дэгдсэний улмаас хэд хэдэн айлын гэр нурсан байна. Хүчтэй салхины бичлэгийг цахим хуудсанд байршуулсан нь олны анхаарлыг нэлээд татсан бөгөөд хамрах хүрээ, салхины эрчээрээ нэлээд хүчтэйд тооцогддог ихэнхдээ говийн нутагт үүсдэг “Угалз үүссэн байна гэж үзсэн байна.
Энэ талаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатараас тодруулахад тэрээр ”Манай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван сумыг дамнасан хүчтэй салхи дэгдсэн. Энэ салхины улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр нурсан. Мөн нэг айлын том гэр нурсан байгаа. Нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн гэж хэлж болно. Хүн гэмтээгүй. Борооны өмнө боссон л салхи.
Үдээс хойш салхи дэгдэж эхэлсэн бөгөөд гурван сумын нутаг дайраад намжсан. Ер нь Хашаат суманд иймэрхүү салхи үе үе гарах тохиолдол бий. Газар зүйн хувьд тал нутаг учраас салхи их үүсдэг. Өмнө нь үүнээс ч хүчтэй салхи дэгдэж байсан удаатай. Энэ удаагийн салхи ердийн гарч байдаг салхи. Гэхдээ манай Онцгой байдлын газраас болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс малчдад цаг агаарын мэдээг зарлан мэдээлж байдаг” гэв.
-
2017 оны 6 сарын 21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан билээ.
-
2017 оны 6 сарын 21
Богдхан уулын дархан цаазат газрын Ихтэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд туул голын бургасыг сүйтгэж, барилга барьж байгаа тухай мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал зарлаж, уг асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал мэдээлэл хийлээ.
-
2017 оны 6 сарын 21
60 тэрбумын бичлэгийг задруулсан гэх иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр мэдээлэл хийж ”Хуулийнхан манай үйлчлүүлэгчийг гүжирдсэн” хэмээн мэдэгдлээ.
-
2017 оны 6 сарын 21
Сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн хоног үлджээ. Бариа хүрэхэд тавхан хоногийн зай байна. Энэ хугацааг нэр дэвшигчид онцгой гэгч нь ашиглаж, иргэдийн сонголтыг өөртөө татахгүй бол энэ удаагийн сонгуульд тэр нь ялна гэх урьдчилан харах нүд “бүдгэрэх” нь. Судалгааны байгууллагууд өөрсдийн хийсэн ажлаа тайлагнацгааж байна.
-
2017 оны 6 сарын 21
мрирахрахрхарахрахрхар
-
2017 оны 6 сарын 21
Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Тэгвэл шүүх хурал маргааш буюу энэ сарын 22-ны 09 цагт болно.
-
2017 оны 6 сарын 21
Монгол Улсын Их Сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 2017 оны 06 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 03-ны 12.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ явагдаж байгаа тул элсэгч та амжиж бүртгүүлээрэй.
МУИС нь 2017-2018 оны хичээлийн жилд
Шинжлэх ухааны сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Хууль зүйн сургууль
Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
Завхан сургууль
Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.
-
2017 оны 6 сарын 21
БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн сан хамтран “Алтны бичил уурхайгаас үүдэлтэй бохирдлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулах” төсөл болон “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хүрээнд Монгол Улсад хийх эхний үнэлгээ” төслийн нээлт, анхдугаар уулзалт хэлэлцүүлгийг хийж байна. “Блью Скай” зочид буудлын Топаз танхимд болж буй уг арга хэмжээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган болон бусад холбогдох албаныхан оролцсон юм.
-
2017 оны 6 сарын 21
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна.
-
2017 оны 6 сарын 21
2017 оны 06 дугаар сарын 20-ны Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 348 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4, автомашинтай мөргөлдсөн 4, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
1. 2017.06.21-ний өдрийн 03 цагийн орчим БГД-ийн нутаг “Нар” хүүхдийн дэлгүүрийн хойд замд амины Domani автомашины жолооч Э нь явган зорчигч 15 настай А, 16 настай О нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
2. БГД-ийн нутаг “Оргил” худалдааны төвийн урд замд T.prius маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч 37 настай Б, 25 настай А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Мөн явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна
-
2017 оны 6 сарын 21
Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 179 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 243 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 201, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 34, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 7 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 210 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны хэлстийн мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн А.Содбилэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын шуурхай бүлгийн мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн М.Буянхишиг, Монгол Улсын Их сургуулийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Булгамаа нарын зэрэг 201 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.
-
2017 оны 6 сарын 21
Улаанбаатар хотод 2017.06.19-ний өдрийн 22:00 цагаас 20-ны өдрийн 21:00 цаг хүртэл их хэмжээний усархаг бороо орсны улмаас орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай нийт 71 дуудлагыг Нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авсан байна.
ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах 105 анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 ангийн 179 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр иргэд, аж ахуй, нэгж байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажиллав.
-
2017 оны 6 сарын 21
“Улаанбаатар цом” боксын ОУТ-д 10 орны боксчид хүч үзнэ
Сонирхогчдын боксын ”Улаанбаатар цом” олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд Хандгайт дахь ”Их тамир” спорт цогцолборт болно
МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан хэлэхдээ” Улаанбаатар хотноо 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулж ирсэн боксын олон улсын уламжлалт тэмцээнийг МБХ-ноос дахин сэргээж 2016 онд “Улаанбаатар цом” нэртэйгээр 27 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд гадаадын 5 орноос тамирчид ирсэн бол энэ жилийн тэмцээнд 9 орны боксчид манай нийслэлд ирээд байна.
Тэмцээний тов Европын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учраас энэ тивээс ганц ОХУ-аас тамирчид ирлээ. Улаанбаатарын олон улсын тэмцээнд /Интернациональ/ өмнө Куба, Румын, Польш, БНАСАУ, хуучин ЗХУ-ын шилдэг боксчид ирж тоглож байсныг тухайн үеийнхэн сайн мэднэ. Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж “Улаанбаатар цом” тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө бид ажиллаж байгаа. Жил ирэх тусам энэ тэмцээний чансаа, нэр хүнд өсч байна. Энэ удаагийн тэмцээний хоол болон байрны зардлыг зохион байгуулагч тал дааж байгаа. Манай тэмцээнд Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МИАТ компани, Капитрон банк зэрэг олон байгууллагаас ивээн тэтгэж байгаад МБХ нийт тамирчид, баг хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Бид “Улаанбаатар цом” ОУТ-ийг “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх авах сонгон шалгаруулах тэмцээн болгох зорилт тавиад ажиллаж байгаа” хэмээн онцлов.
”Улаанбаатар цом” боксын 28 дахь удаагийн олон улсын тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин аваргын төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас Зохион байгуулагч орны хувьд давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийт 40 тамирчин оролцоно. Хандгайт дахь ”Их тамир” спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдгүүдийн тулаан өрнөх юм.
Энэхүү тэмцээнд манай шилдэг боксчдоос олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, Рио 2016 наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар нараас бусад нь хүч, ур чадвараа сорино.
Энэ тэмцээн ирэх наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. “Улаанбаатар цом” тэмцээнийг “Эх орон” ТВ шууд дамжуулан үзүүлнэ. Мөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж тэмцээний талаар гадаад, дотоодод мэдээлнэ.
Дашрамд дуулгахад, Тэмцээн болох өдрүүдэд 12,13,14 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт ”Их Тамир” спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
-
2017 оны 6 сарын 21
Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 31, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн замналыг 1.2 км тус тус сунгаж, дээрх чиглэлийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс мөрдөн үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.