-
2017 оны 6 сарын 13
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Энэ жилийн хувьд нийт 73 иргэн, аж ахуйн нэгжээс сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга С.Батболд барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 35 цэцэрлэг, 11 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох захирамж гаргажээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр дээрх 35 цэцэрлэг, 11 сургуулийн удирдлагуудад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өгөв.
“Та бүхний үүрэг оролцоотойгоор энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 2536, сургуулийн суудлын тоо 3464-өөр нэмэгдлээ. Улс, эх орны ирээдүй болсон бяцхан үрсээ асран хамгаалах, сурган хүмүүжүүлэх нэр төртэй ажлыг өндөр хариуцлагатайгаар биелүүлнэ гэдэгт итгэж байна. Боловсролын салбарт хүчин зүтгэхээр сэтгэл шулуудан үйл ажиллагаагаа зориглон эхлүүлж буй та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ үеэр хэлсэн юм.
Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэдэг 34 сургууль байдаг. Мөн цэцэрлэгүүд хоёр дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа. Энэ мэтчилэн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал” гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 13
Улсын онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан сум, Бичигт олон улсын худалдааны боомтонд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан байна.
Тус аймагт мал, амьтны гоц халдварт өвчин энэ оны 01 дүгээр сарын 24-нд гарч, улмаар 04 дүгээр сард хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч Дарьганга, Түвшинширээ суманд вакцин тарьсан малаас дахиж өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн. Түвшинширээ суманд хорио цээрийн дэглэм үргэлжиж байна. Уг өвчнөөр нийт 9 сумын 28 голомтод 2932 мал өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 2800 малыг зориудаар устгасан байна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлж байгаагаар нийт 2,7 сая малыг вакцинжуулсан нь 96,7 хувьтай байна. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шүлхий өвчинтэй тэмцэхэд 176 сая төгрөг зарцуулжээ.
Сүхбаатар аймагт Засгийн газрын 2016 оны 163, 2017 оны 08, 55, 56 дугаар тогтоолоор хуваарилсан нийт 238,6 сая төгрөгийн өвс, тэжээл, 4 автомашин, малын эм биобэлдмэл, мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, хяналт тавьж ажилласан аж.
Мөн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, хуулийн этгээдийн бэлэн байдлыг хангуулж, Засаг даргын нэрэмжит үзлэг, шалгалтыг явуулж, сургалт зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн 70 ширхэг үлээгч аппарат, Шилийн гол аймгийн Ойн шугуйн албанаас өгсөн 20 ширхэг аппаратыг нөөцөд нийлүүлсэн. Масс мессежээр 3700 хүнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, нүүрсний болон ашигт малтмалын уурхайнуудад түймрээс хамгаалах шороон даланг босгуулах ажлыг хийлгүүлж, хяналт тавин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 16 бүлэг, 150 албан хаагч, 13 автомашиныг томилгоожуулжээ.
Тус аймагт 1,3 сая хээлтэгч мал байдгаас одоогийн байдлаар 82,3 хувь буюу 1,1 сая хээлтэгч төллөж 1,1 сая төл бойжиж байна. Нийт нутгаар зуншлага хэвийн байна.
Улсын онцгой комиссын Ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомтод очиж, хилээр өвс экспортолж буй үйл ажиллагаатай танилцав.
Шилийн гол аймагт ажиллах үеэр Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар нар Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн барилга байгууламжийг барих санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх асуудлаар Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны орлогч дарга н.Алтансүх, Ойн шугуйн албаны дарга н.Баатар нартай уулзав.
БНХАУ-ын зүгээс, Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг барих, бараа, материал, техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн байна.
Аймгийн Онцгой комиссоос мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зардалд шаардагдах нийт 2,0 тэрбум гаруй төгрөг, Дарьганга сумын Засаг даргын тамгын газарт 1 автомашин, Эрдэнэцагаан суманд тохиолдсон хүчтэй шуурганы улмаас орон гэргүй болсон 5 өрхөд улсын нөөцөөс 5 гэр олгох, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын автомашины гүйлтийн норм дууссан тул гамшгийн үед дайчлагдан ажиллуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 1 фургон автомашин олгох, Хилийн цэргийн 0146 дугаар ангиас шүлхийн үеэр постод хэрэглэхээр аваад дахин ашиглах боломжгүй болсон 14х6 хэмжээтэй майхны зардлын асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Улсын онцгой комисст тавьсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 13
Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн ахалсан 72 сургууль, цэцэрлэг болон бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажилтай холбоотой шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шуурхай хуралд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Газрын албаны орлогч Д.Нямдаваа болон Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор Улсын төсвийн концессоор нийслэл хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК шалгаран ажиллаж байгаа юм. Тус компани өнөөг хүртэл 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлыг 5-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байна. Дээрх үргэлжлэн баригдаж байгаа 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд нэмж 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шинээр баригдах 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын байршлыг судалж, яаралтай дүгнэлт гаргахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын байршилтай холбоотой асуудлыг шийдвэрлэн Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулан шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд, байршлын судалгаа болон бусад байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт, газар чөлөөлөлт болон бусад тусгагдаагүй зардлын асуудлыг төлөвлөгөөндөө тусган ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. Мөн эхний ээлжинд баригдаж буй 15 барилгын ажлыг хугацаандаа багтаан хүлээлгэн өгөх, шинээр баригдах 15 барилгын ажлын зураг төсөвт нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөлт хийхийг “Рич голден буллс эдукэшн” ХХК-д даалгасан юм.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 70 байсныг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж буй 33 ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжид шилжүүлэхээр тусгасан. Энэ онд дээрх 30 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 4800, цэцэрлэгийн хүүхдийн суудлын тоог 3600-аар тус тус нэмэгдэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 13
Меланья Трамп “Цагаан ордонд нүүж ирсэндээ баяртай байна, Манай гэрт болох сайхан агшин бүрийг тэсч ядан хүлээж байна” хэмээн жиргээд тус ордны цонхоор авсан зургаа тавьсан аж.
-
2017 оны 6 сарын 13
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан билээ. Хамгийн харамсалтай нь гоё нэртэй ч голоо цохьсон хэдэн гэрэлтэй, хав харанхуй газар байсныг харсан иргэдэд үнэндээ хэлэх үг олдоогүй.
-
2017 оны 6 сарын 13
09.00 цагт “Blue sky” зочид буудалд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас ”Хандивлагчдын зохицуулах уулзалт” зохион байгуулна.
-
2017 оны 6 сарын 13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
2017 оны 6 сарын 13
2017.06.13 / БИЛГИЙН ТООЛЛЫН 19
ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 05.02-19.49
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 6 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Яруу эгшигт одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
-
2017 оны 6 сарын 13
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:. Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
-
2017 оны 6 сарын 12
2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус дэд хөтөлбөр нь нийслэлийн эрүүл мэндийн салбарыг дунд хугацаанд хөгжлийн нэгдсэн бодлогоор хангах анхны баримт бичиг юм.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого-2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний бусад бодлого, эрх зүйн баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн зорилтыг тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, нийслэлд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэнэ.
“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон асуудал төлөвлөснөөс эхнээсээ хэрэгжиж эхлээд байна.
Үүнд:
- БЗДХ,ХДХВ,ДОХ, сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Сүрьеэ, БЗДХ-ыг бууруулахад салбар дундын оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг нийслэл, дүүргийн засаг даргын холбогдох хэлтсийн удирдах ажилтны дунд зохион байгуулж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Халдварт өвчний дотор сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Сүрьеэгүй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, Хан-Уул дүүргээс эхэлсэн бөгөөд цаашид нийт дүүрэгт үргэлжлэх юм.
- Койка олон улсын байгууллагатай хамтран Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн 12000 орчим иргэдэд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхэлсэн. Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран орон гэргүй 900 хүнд сүрьеэгийн илрүүлэг үзлэг хийж, өвчтэй илэрсэн хүмүүсийг хяналтанд авч, эмчилж эхлээд байна.
-
2017 оны 6 сарын 12
Монголбанк 1 долоо хоногтой 608.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 06-р сарын 12-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1634.4 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 6 сарын 12
С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонсоод байгаа билээ.
-
2017 оны 6 сарын 12
Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 05-р сарын 19-ны А/321 дүгээр захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан батлагдсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага Монгол улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэнд 2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд хяналт шалгалт хийсэн.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг мэргэжлийн 6 байгууллага нийслэлийн ногоон бүсийн 3 чиглэлд ажилласан.
Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр даргаар удирдуулсан ажлын хэсэг 2017 оны 06-р сарын 12-ны өдөр хуралдаж хүүхдийн зусланд хийгдсэн хяналт шалгалтыг дүгнэн хэлэлцэж хүүхдийн 20 зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх боллоо.
Ажлын хэсэг нийт зуслангуудад зөвлөмж, шаардлагатай зуслангуудад хугацаатай албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийн шалгалтыг 2017 оны 07-р сарын эхээр хийхээр боллоо гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 12
Зургаадугаар сарын 26-нд саналаа өгөх 2026154 сонгогчдын саналын хуудсыг хэвлэх ажил өнөөдөр эхэллээ. Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа хуульд заасны дагуу 6 дугаар сарын 23-наар дуусгавар болно.
Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг батлагдсан загварын дагуу, тоогоор хэвлүүлэхээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.
Саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө, хуваарь гарган ажиллаж байна
-
2017 оны 6 сарын 12
УИХ-ын хаврын чуулганыг энэ сарын 14-нөөс эхлэн хоёр долоон хоногийн хугацаатай түр завсарлуулах болжээ
-
2017 оны 6 сарын 12
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.
-
2017 оны 6 сарын 12
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэр дэх 350 мянга гаруй хэрэглэгч буюу Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангах үйл ажиллагаа эрхэлдгээрээ эрчим хүчний дотоодын зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг, 85 жилийн түүхтэй, салбарын ууган компаниудын нэг юм.
Тиймээс ч Эрчим хүчний яамнаас нийслэлд зохион байгуулж буй эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т онцгой ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнээр оролцоно.
УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчид Сүхбаатарын талбайд байрлаж буй нэг цэгийн үйлчилгээний асраас 6 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд 15 нэр төрлийн үйлчилгээг авахаас гадна сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлээд байгаа цахим үйлчилгээний http://my.tog.mn, түгээх сүлжээний өгөгдлийн менежментийн Arc GISсистемүүдтэй танилцах боломжтой.
Талбай дээрээс шууд үзүүлэх үйлчилгээний нэрс:
· http://my.tog.mnхэрхэн ашиглах тухай зөвлөгөө, мэдээлэл
· Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаар зөвлөгөө
· Гэрээний мэдээлэл шинэчлэнэ
· Тоолуурын заалт шалгах хүсэлт хүлээн авна
· Цахилгааны төлбөр хураана (᠌пос машин)
· Цахилгаан эрчим хүчний болон бусад үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл
· Орон сууцны борлуулалтыг хүлээлгэж өгөхөд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө
· Ажлын захиалга хүлээн авна
· Санал хүсэлт, өргөдөл хүлээн авна
· Тоолуурын баталгаажуулалтын тухай мэдээлэл, зөвлөгөө
· Тоолуурын заалтыг хэрхэн авдаг тухай мэдээлэл
· Цахилгаан хэмнэх энгийн аргууд
· Техникийн нөхцөлийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгч, хүсэлт хүлээн авна
· Гэрэлгүй, хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэдээллийг өгнө
· Дэд станц, цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад хүлээн авах, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө
-
2017 оны 6 сарын 12
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд гэдэсний эмгэг төрөгч нян байгааг илрүүлжээ. Лабораторийн нян судлалын шинжилгээний
-
2017 оны 6 сарын 12
Pirelli-ийн алдарт хуанлийн уламжлал ёсоороо оддын нүцгэн зургаар хуудсаа чимдэг. Тэгвэл ирэх жилийн хуанлид нүцгэн зургаа авахуулах оддын зураг авалт эхэлсэн байна. Хуанлид дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн загвар өмсөгчид нүцгэн зургаа авахуулдаг билээ. Удаад Кейт МОСС, Мила ЙОВОВИЧ тэргүүтэй сайхан бүсгүйчүүд бие бялдраа гайхуулсан аж.
-
2017 оны 6 сарын 12
Ц.Дуламсүрэн: Богдхан ууланд гарсан түймэр иргэдийн дутуу унтраасан тамхи, шүдэнзнээс үүдэлтэй
Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд олон удаагийн гал түймэр гарч, багагүй хохирол учраад буй. Тиймээс энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-Богдхан ууланд сүүлийн саруудад хэдэн удаагийн түймэр гарсан бэ. Улирлын чанартай хуурайшилт гал түймэр гарахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна уу?
-Хуурайшилт эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сараас хойш Богдхан ууланд нийт 10 удаагийн түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байна. Зургаадугаар сарын 6-наас хойш л гэхэд яг явган аяллын маршрутын дагуу ойрхон ойрхон таван түймэр гарсан. Энэ таван түймрийг цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч унтраасан. Одоо цурмын байдалтай байна. Уулын түймэр хамгийн аюултай байдаг. Энэ түмэр цурмын байдалтай газар доогуур явж байдаг юм.
-10 удаагийн гал түймэр хэдэн га талбайг хамарсан бэ. Мөн гал түймэр унтраахад ямар хүндрэл, бэрхшээл тулгарав?
-Манай Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг. Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Хүндрэл бэрхшээл их бий. Хамгийн сүүлд л гэхэд Түргэний эхэд гарсан түймэрт машин очих боломжгүй байсан учраас усаа явган зөөсөн. Гэх мэт хүндрэл бэрхшээлүүд олон байдаг. 10 удаагийн түймрийн эхний гурван түймрээс болж 10 гаруй га талбай шатсан. Харин одоо цурмын байдалтай байгаа учраас га талбайг тодорхойлох боломжгүй байна. Га талбайг тодорхойлоогүй учраас хохирлын хэмжээг мөн тодорхойлох боломжгүй гэсэн үг.
-Богдхан ууланд гарч байгаа түймэр ихэвчлэн дутуу унтраасан тамхи, шүдэнзний цогоос үүсдэг гэдэг...
-Тийм. Жишээлбэл, Нүхтэд гарсан түймрийн шалтгаан нь тамхины цог байгаа юм. Тодруулбал, тус газарт харьцангуй амьдралын боломжтой хүмүүс аялал жуулчлалын чиглэлээр, эсвэл лагерийн зориулалтаар байшин бариад амьдардаг. Гэвч харуул, хамгаалалтын ажилтандаа бие засах газар бэлдэж өгөөгүй байсан. Улмаар тэндхийн нэг айлын газрыг харж байсан харуул ил бие засч байгаад тамхиныхаа цогийг алдсан байгаа юм. Мөн Богдхан ууланд аялж явсан гурван залуу мөн л тамхиа асаагаад шүдэнзээ дутуу унтрааснаас болж түймэр гарсан байдаг. Бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстойг энэ мэт жишээнээс харж болно. Түүнээс гадна сүүлийн үед гарсан түймрийн эзэн нь олдохгүй байгаа. Уг нь түймэр алдсан хүн нь сэтгэл гаргаад, түүнийгээ мэдэгдээд бидэнтэй хамтарч ажиллаад түймрээ унтраах ёстой юм шүү дээ. Ингэсэн тохиолдолд ирэх хариуцлага нь ч багасдаг. Ер нь эцсийн дүндээ хариуцлагагүй байдлаасаа болж гал алдсан бол түүнийгээ холбогдох газрууд, хүмүүстэй хамтарч унтраах, илүү их талбайг хамраагүй байгаа дээр мэдэгдэх зэрэг сэтгэл гаргахыг л иргэдээс хүсч байна.
-Богдхан ууланд аялж, амарч байгаа хүмүүс гал түймэр алдахгүй байх тал дээр хэрхэн анхаарах, сэрэмжлэх ёстой вэ. Богдхан уулыг хамгаалж ажиллаж байгаа хүний хувьд та тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Монголчууд Богдхан ууландаа аялах эрхтэй. Тэгвэл эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой. Хариуцлагагүй, анхааралгүй байдлаасаа болж уулаа шатаагаад байж болохгүй шүү дээ. Уг нь Богдхан ууланд аялах нөхцлийг бүрдүүлэх гэж БОАЖЯ бодлого барьж, дэд бүтэц бий болгох чиглэлд ажиллаж байгаа. Ингэж ажиллах явцад түймэр тавиад байж болохгүй. Нөгөө талдаа ганцхан хүний болгоомжгүй байдлаас бий болсон түймрийг унтраахад маш их зардал гардаг. Зөвхөн манай газраас л гэхэд гал түймрийг унтраахад 3 сая төгрөг зарцуулсан. Түүний цаана Онцгой байдал, цагдаагий байгууллага хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгаа юм мэдэхгүй. Мөн хамгийн чухал нь байгаль дэлхийд маш их хэмжээний хохирол учирч байна. Нэг хэсэг нь гал түймэр гаргахгүй гэж тэмцэж байхад нөгөө хэсэг нь өөрсдийн анхаарал болгоомжгүйгээс болж гал гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тэгэхээр бүх хүн сэтгэл гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлж Богд уулаа, байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Хариуцлагатай, анхаарал болгоомжтой байцгаая. Мөн ойн түймэртэй байхад аялж, амрахгүй байхыг зөвлөе. Ойн түймэр газар доогуур явдаг болохоор мод доогуураа шатаад гэнэт унах аюул байдаг. Гал унтраах машины цонхыг мод унаад хагалсан тохиолдол бий учраас ийн сэрэмжлүүлж байна.