Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

150 151 152 153 154 155 156
  • Спортын мастер А.Зоригтбаатарын нэрэмжит тэмцээн Сайншандад болно
    2017 оны 10 сарын 03
    Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, тэргүүлэх багш, Дорноговь аймгийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Адьяагийн Зоригтбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын нээлттэй тэмцээн аравдугаар сарын 6-7-нд Сайншанд хотын спортын ордонд болно. Чөлөөт бөхийн спортыг хичээллэгч хүүхэд, залуусын тоог нэмэгдүүлэх, бөхийн спортыг сурталчилах, ирээдүйн олимп, тив, дэлхийн медальтнуудыг тодруулах зорилготой тус тэмцээнд 2001 оноос хойш төрсөн тамирчин хөвгүүдийн 29, 34, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, охидын 38, 50, 60, 65, 70 кг гэсэн нийт 15 жинд өрсөлдөнө.
    А.Зоригтбаатар нь насанд хүрэгчдийн улсын аварга С.Сайнбаяр, УАШТ-ий медальт Б.Эрдэнэбаяр, Б.Наранболд, Ц.Чингэс, А.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан ачтан. Түүний шавь нараас өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс нийт 21 алт, 28 мөнгө, 30-аад хүрэл медаль хүртээд байна.
  • Рамазан Кадыровын нэрэмжит багийн тэмцээн болно
    2017 оны 10 сарын 02
    ОХУ-ын Чечений ерөнхийлөгч Рамазан Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн багийн тэмцээн аравдугаар сарын 7-нд Грозный хотод болно. Тус тэмцээн өмнөх жилүүдэд хувийн төрөлд өрсөлддөг байсан бол энэ жилээс багийнх болж өөрчлөгдсөн. Энэ жилийн тэмцээнд Узбекистан, Киргизстан, Казахстан, Турк, Беларусь, Европ болон ОХУ-ын шигшээ, Чечений “Ахмат” тулааны клуб гэсэн найман баг өрсөлдөх юм. Узбекистанаас Давит Мозманашвили, Ихтиор Наврузов, Туркээс Европын аварга Риза Йилдырим, Европын шигшээ багт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритов (Румын), дэлхийн дэд аварга Магомед Гажиев (Польш), “Ахмат” багт 2013 оны дэлхийн аварга Бекхан Гойгереев, ДАШТ-ий хүрэл медальт Ахмед Чакаев, ЕАШТ-ий медальт Расул Жукаев, Исраил Касумов, 23 хүртэлх насны Европын аварга Имам Ажиев гэсэн шилдгүүд зодоглох нь. Тэмцээний нийт шагналын сан 90 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 40, дэд аварга 25, гурав 15, дөрөвдүгээр байр 10 мянган “ногоон”-ы шагнал хүртэнэ.
  • О.Үйтүмэн, М.Лхагвагэрэл нар Сахагаас хүрэл медаль хүртэв
    2017 оны 10 сарын 02
    ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд ОХУ-ын Сахагийн бүгд найрамдах улсын «Триумф» спортын ордонд боллоо. Нийт 44 мянган.ам.долларын шагналын сантай 10 дахь удаагийн тэмцээнд 26 орны 172 тамирчин найман жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор З.Занабазар (57), Т.Түвшинтулга (61), Т.Тулга, А.Мөнх-Эрдэнэ (65), Э.Тэмүүлэн (70), З.Сумъяабазар (74), О.Үйтүмэн, Б.Нямбаяр (86), Б.Одсүрэн (97), М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ (125 кг) гэсэн 11 тамирчин хүч үзсэн юм. 86 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, цэргийн спортын наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн, 125 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, “Монголиа Опен”, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий хошой мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртэв. Тэд Дмитрий Коркинийн нэрэмжит тэмцээнээс Монголын бөхчүүдийн 24, 25 дахь медалийг (нийт 3 алт, 4 мөнгө, 18 хүрэл хүртсэн) эх орондоо авчирлаа.
    О.Үйтүмэн Израилийн Дмитрий Фурман, Туркийн Габер Демирташ нарыг ялсан ч хагас шигшээд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2009 оны Евопын аварга Хойд Осетийн 35 настай хашир туршлагатай бөх Сослан Кцоевтой тун тэнцүүхэн барилдаж 3:4-өөр ялагдав. Хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт ОУХМ Б.Нямбаярыг цэвэр ялснаар долоо хоногийн өмнө Кемеровод болсон “Шахтерская Слава” тэмцээний хүрэл медалиа Якутад ихэрлүүлэв.
    Өсч яваа залуу тамирчин М.Лхагвагэрэл шөвгийн наймд 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Хойд Осетийн Виталий Голоевт ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ болон ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт Буриадын Цыбик Максаровтой барилдах байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй.
  • “Сошиал эвлүүлэг” нээлтээ хийлээ
    2017 оны 10 сарын 02
    “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн цоо шинэ уран бүтээл болох “Сошиал эвлүүлэг” шоу тоглолт өнгөрсөн хагас сайн өдөр нээлтээ хийлээ. Танхим дүүрэн үзэгч, халуун алга ташилтан дор үзэгч олонтойгоо уулзсан тус шоу тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байна.
  • “Цагаан Уул” яруу найргийн наадам болно
    2017 оны 10 сарын 01
    Гэгээн хайрыг магтан дуулагчид жилдээ нэг хуран цуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам 19 дэх жилдээ 10-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. 1991 оноос хойш тасралтгүй, уламжлал болгон зохион байгуулагдаж байгаад яруу найрагчид, яруу найраг сонирхогчид талархалтай байдаг. Уг наадам нь залуу яруу найрыгчдыг төрүүлэхэд томоохон түлхэц өгдөг гэдгийг хэлэх хүн цөөнгүй байдаг.
    Наадмын хамрах хүрээ улам өргөжиж нийслэлийн яруу найрагчдаас гадна 21 аймаг, 330 сумын уран бүтээлчид оролцдог болсон. Орон нутгийн яруу найрагчид оролцдог болсон нь энэхүү наадмын чанар чансааг улам нэмэх болсон.
    Уг наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр тус тус шалгарсан нь энэхүү наадмыг ямар үнэ цэнэтэй болохыг улам тод томруун харуулах бизээ.
    Залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу авьяастнуудыг төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан Уул” наадмын эхний шалгаруулалт 10-р сарын 10 хүртэл явагдана. Наадмын сүүлийн шалгаруулал 10-р сарын 13-ны өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулагдах болно. Яруу найрагчид та бүхнийг оролцохыг урьж байна. Оролцох хүсэлтэй залуус ... дарж бүртгэлээ хийлгэнэ үү.
  • Аравдугаар сарын зурхай
    2017 оны 10 сарын 01
    Аравдугаар сарын зурхай
  • Алдарт “Мона Лиза” зургийн ноорог олдлоо
    2017 оны 9 сарын 30
    150 гаруй жилийн туршид өөр нэгэн урлагийн цуглуулгад хадгалагдаж байсан нүүрсэн будгаар зурсан нэрт зураач Леонардо да Винчигийн алдарт бүтээл ”Мона Лиза”-ийн хөрөг зургийн нооргийг олсон гэж Францын урлаг судлаачид мэдээлсэн байна.
  • Хью Хефнергийн бүсгүйчүүд
    2017 оны 9 сарын 30
    Playboy-ын үүсгэн байгуулагч Хью Хефнер амьдралынхаа турш маш олон бүсгүйчүүдтэй болзож, нэр холбогдож явсан, тэдгээрийн дунд эрэгтэй хүн хүртэл байдаг гэнэ. Хью Хефнерийн найз бүсгүйчүүдээс хамгийн онцлох бүсгүйчүүдийг танилцуулж байна.
  • Шилдэг тамирчид болох П.Орхон, Д.Сумьяа нарт шагнал гардуулав
    2017 оны 9 сарын 30
    Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй ”Сарын шилдэг тамирчин”-ыг нийт иргэд болон спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсан. Энэ сарын шилдэг тамирчдаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид болсон билээ.



    Тэгвэл өнөөдөр тэднийг МҮОХ-ны байранд хүлээн авч уулзан шагнал гардууллаа. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган сарын шилдгийг тодруулах тус шагналыг цаашид уламжлал болгон явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
  • Хю Хефнерийг Мэрилэн Монрогийн хажууд оршуулна
    2017 оны 9 сарын 29
    ”Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хю Хефнер 91 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн
  • Б.Уудам хүү алдарт хөгжимчин Эдгар Муенала нар “Алсад суугаа ээж” дууг амилуулав
    2017 оны 9 сарын 29
    Одоогоос таван жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011” шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас оролцсон бяцхан хүү Б.Уудам “Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Эцэг эхээ хар багадаа алдсан хүү тухайн үедээ дэлхийг нов ногоон өвсөөр бүрхдэг шидэт бэх зохион бүтээхийг мөрөөдөж явдгаа ярьсан юм. Хожим нь хүү мориор дэлхийг тойрох хүсэлтэй хэмээн хүсэл мөрөөдлөө уудалсан.

    Б.Уудам хүү өнгөрсөн намраас Канадад суралцаж эхэлсэн бөгөөд тэндээ хэдэн жил амьдрах төлөвтэй байгаа аж. Тэрбээр Канадын алдарт хөгжимчин Эдгар Муеналатай хамтран “Алсад суугаа ээж” дууг дахин амилуулжээ. Хөгжмийн зохиолч, удирдаач Эдгар Муенала 25 жил аялан тоглолт хийж яваа уран бүтээлч ажээ. Уудамтай хамтарсан талаараа “Уудам хүүгийн дууг сонсоод хамтрах хүсэл төрсөн. Та нар намайг сайн дэмжвэл энэ сайхан аялгууны оронд очно” хэмээн ярьсан байна.
  • Эерэг 24: Дэлхийн загварын олимпоос Монгол охин гран при хүртжээ
    2017 оны 9 сарын 28
    Дэлхийн хүүхдийн загварын олимп болох “Top Teen Model of the Planet- 2017” тэмцээний Гран при цомыг монгол охин хүртжээ. Гүрж улсын нийслэл Батуми хотод энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулсан уг тэмцээнд амжилттай оролцсон бяцхан моделиуд өнөөдөр эх орондоо ирлээ.

    Дэлхийн 19 орны 36 модель оролцож, авьяас чадвараа сорьсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг нэгдүгээр байранд шалгарчээ. Харин бүх насны ангиллын Гран при шагналыг “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин хүртсэн тухай мэдээг “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг дуулгалаа.

    Энэ удаагийн тэмцээнд “Seoul LBMA STAR AGENCY TOP 7”-ийн С.Түмэнжаргал, “Бяцхан мисс-2016” Улсын уралдаант тэмцээний “Шилдэг оролцогч”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” А.Маралгуа, Дорноговь аймгийн “Оны шилдэг хүүхэд”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Г.Уянгадарь, Эрдэнэт хотын “ТОП” загвар өмсөгч Э.Охиноо, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Н.Эмүжин зэрэг үзэсгэлэнт таван бяцхан охид оролцжээ.
  • ”ART Public UB 2017” урлагийн долоо хоног маргааш эхэлнэ
    2017 оны 9 сарын 28
    Энэ сарын 29-өөс 10-р сарын 5-ыг дуустал XБНГУ-ын Фридрих-Эберт-Сан, Ланд Арт Монголиа ТББ хамтран ART Public UB 2017 нэртэй олон нийтийн урлагийн долоо хоногийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Дээрх өдрүүдэд олон улсын соёл урлагийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн чуулган болохоос гадна орчин үеийн уран бүтээлчдийн урлагийн бүтээлүүдийг толилуулах юм байна. Ингэснээр олон нийтэд урлагийн тухай хоорондоо хөөрөлдөх боломжийг бий болгож, уран бүтээлчдэд цаашдын ажилд нь шинэ санаа сэдлийг, өгөх зорилготой хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Мөн энэ өдрүүдэд болох чуулганаар уран сайхны бүтээл, найруулгын онол, гүн ухаан зэрэг сэдвүүдээр олон улсын мэргэжилтэнгүүд санал солилцоно. Бүх арга хэмжээ хүн бүрт нээлттэй үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд музей, хувийн галлерэйнүүдийн нээлтэд очих боломжтой юм байна.
  • Алдарт ”Playboy” сэтгүүлийн үндэслэгч 91 насандаа таалал төгсчээ
    2017 оны 9 сарын 28
    Дэлхийн алдарт ”Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 настайдаа таалал төгсчээ.
  • “Улаанбаатар” олон улсын IX кино наадам ирэх сарын 10-нд нээнэ
    2017 оны 9 сарын 27
    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцоно.

    Наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.

    “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтанд 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарсан. Түүнчлэн “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруулалтын дүнг 2017 оны 10 сарын 10-ны өдөр танилцуулж шагнал гардуулах юм.
  • Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга шилдэг киноны шилмэл хөгжмөөс толилуулна
    2017 оны 9 сарын 27
    Тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийн концертыг Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жил, Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулан зохион байгуулах гэнэ.

    Хурдан морь унаач гурван хүүгийн тухай өгүүлсэн, уянгын сэдэвтэй уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр /СТА/ ажиллажээ. Нийт арван зохиолоос бүтсэн тус хөгжмийг дангаар нь сонсох боломжийг Улсын Филармонийн уран бүтээлч хамт олон бидэнд олгоод байна. “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концерт нь хоёр хэсэгтэй аж. Эхний хэсэг нь та бидний сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох The good the bad and the ugly, Pearl Harbor, Terminal, Malena, Playing love, Алтан өргөө, Pirates of the Caribbean, Аравт гэх зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол түүний дараагаар “Чингисийн хүүхдүүд” дангаараа тоглогдоно. Тус хөгжмийг дээрх кинонд Морин хуурын чуулга дангаараа тоглосон бол энэ удаад Улсын Филармонийн Симфони найрал хөгжимтэй хамтарч, удирдаач Д.Нямдаш /СТА/, Д.Түвшинсайхан /СТА/, Б.Батбаатар /СТА, Б.Анар нарын удирдлагаар толилуулах юм. Тоглолт 2017 оны 10-р сарын 05-нд 19:00 цагт “The Corporate Hotel and Convention Centre”-н концертын танхимд болно. Тасалбарыг Филармонийн кассаар болон цахим худалдааны https://www.ticket.mn/event/date/772/ сайт, EMart, Hifi records, Shangri La Mall-н ticketbox-р худалдаалж байгаа юм. 200 гаруй уран бүтээлчийн хөгжмөөр дамжин үзэгчдэд хүрэх сэтгэлийн хөг эгшиг, гэрэл гэгээт аялгуунд саатах цорын ганц үдэш мөдхөн ирэх нь байна.
  • Шатарчин Д.Батсүрэн Дэлхийн аварга боллоо
    2017 оны 9 сарын 27
    Уругвай улсын Монтевидео хотод шатрын өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 16-26-нд болж, монгол шатарчин түрүүллээ.
    Тэмцээнд 53 орны 400 орчим тамирчин гурван насны ангилалд есөн өрөг өрсөлдөхөд 14 хүртэлх насанд ДШХ-ны мастер Д.Батсүрэн алтан медаль хүртжээ. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Мандуухай, Ү.Агьбилэг нар 10-12 дугаар байрт оров.
  • Манай сагсчид дэлхийн чансааны 39 дүгээрт бичигдлээ
    2017 оны 9 сарын 26
    Азийн оюутны аварга, Азийн танхимын наадмын хүрэл медаль хүртсэн амжилтын оноогоор FIBA 3x3-ийн гишүүн 190 орноос Монгол Улс чансаагаараа 39 дүгээрт бичигдэж эхэллээ.

    Үүнээс гадна play.fiba3x3.com-д 520,000 гаруй тамирчин бүртгэлтэйгээс 120,000 сагсчин FIBA 3x3-ийн дэлхийн чансааны оноо авав.

    Монголын тамирчид Азийн наадмын хүрэл медаль авсны дараа чансаа нэмэгдэж Г.Цэнгүүнбаяр 74, Д.Дэлгэрням 79, Э.Дөлгөөн 83 дугаарт тус тус бичигдсэн байна.
  • Ахмадуудын хүлээлтийг ирэх сарын 1,2-нд ”UB palace”-д тайлна
    2017 оны 9 сарын 25
    Алтайн уулс шигээ нөмөртэй, ачлал буянаа түгээгч ахмадууд, азай буурлуудаа баярлуулах өдөр хаяанд ирлээ. Жилдээ ганц тохиох Ахмадын баяраар аав ээж, эмээ өвөө, ачит буурлуудаа баярлуулдаг хамгийн том арга хэмжээ буюу “Ахмадын баяр 2017” тоглолт 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уламжлал ёсоороо аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд UB PALACE-ийн концертын их танхимд тоглогдохоор боллоо. Буурлаа баярлуулахад буян нь ирнэ. Та бүхэн аав ээж, азай буурлууддаа монголын сор болсон уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг дуу хуур, инээд хөөртэй өнгөрүүлэх алтан боломжийг олгоорой. “Ахмадын баяр 2017” тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт ... брэндийн гарын бэлэг гардуулна. Тоглолтын билетийг 1900-1950 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99114600, 89114600 дугаарын утсаарлавлаарай. “Ахмадын баяр- 2017” тоглолт 6 дахь жилдээ.



    Тоглолтонд Монгол улсын гавьяат жүжигчин: С.Вандан
    Д.Дуламсүрэн
    Н.Чулуунхүү
    Ц.Өлзий-Орших
    Л.Чулуунчимэг
    Д.Энхзул
    Э.Бүрнээбаяр

    Монгол улсын соёлын тэргүүний ажилтан: М.Бямбажав
    Л.Банзрагч
    Д.Бурмаа
    Д.Намсрайноров
    Э.Төрмандах
    О.Гансувд
    Э.Чинбаяр
    Т.Амина
  • “Миний дуранд 2” номын нээлт боллоо
    2017 оны 9 сарын 25
    МҮОНРТ үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баяртай холбоотой “Миний дуран хоёр” номын үзэсгэлэн өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд Театрын музейд нээлтээ хийлээ. “Миний дуран хоёр” үзэсгэлэнд МҮОНРТ-ийн өнгөрсөн 50 жилийн түүхийг өгүүлэх фото зургийн цомог багтсан байна. Нээлтийн үеэр МҮОНРТ-д ажиллаж байсан ахмад үеийнхэн оролцсон юм. Уншигчиддаа сонирхуулахад “Миний дуран нэг” ном нь МҮОНРТ-ийн 40 жилийн ойг тохиолдуулан гарч байсан бол “Миний дуран хоёр” үзэсгэлэн 50 жилийнхээ ойд зориулан нээлтээ хийж буй гэнэ. Номын зохиогч Ч.Баяраа нь МҮОНРТ-ийн анхны уран бүтээлчдийн нэг ажээ. Түүний номын нээлтийн үеэр Сүхбаатарын нэрэмжит одонг Ч.Баяраад олгох тухай мэдээллийг задалсан юм
150 151 152 153 154 155 156
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    7 цаг 21 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    9 цаг 55 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    10 цаг 9 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    11 цаг 0 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    12 цаг 20 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    12 цаг 46 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    13 цаг 4 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    13 цаг 31 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    13 цаг 35 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    15 цаг 4 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    15 цаг 14 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    15 цаг 26 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    16 цаг 22 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    16 цаг 29 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    16 цаг 45 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    18 цаг 21 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    19 цаг 18 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК