-
2017 оны 4 сарын 16
Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Гарнер нар албан ёсоор салахаар болсон байна
-
2017 оны 4 сарын 16
Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс Монгол
-
2017 оны 4 сарын 16
БНСУ-ын нийслэл Сөүл хотын ”Жанчүн арена” спортын ордонд холимог тулааны “Road FC” холбооны нэг сая ам.долларын
-
2017 оны 4 сарын 16
Дуучин Жанет Жексон амаржсанаасаа хойш анх удаа хүүгийнхээ зургийг Инстаграм
-
2017 оны 4 сарын 14
Энэ жил Монгол улсын морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож байна. Тэртээ 1992 онд Цэндийн Батчулуун багшийн санаачилгаар засгийн газрын тогтоол гарган байгуулагдаж байсан тус чуулга өдгөө дэлхийд Монгол улсын нэрийн хуудас болоод даруй 25 жил өнгөрчээ. 1994 онд соёлын сайдын тушаалаар улсын Филармони гэдэг их айлын бүрэлдэхүүнд багтааж улсын Филармонийн морин хуурын чуулга болсон түүхтэй.
25 жилинхээ ойн хүрээнд Морин хуурын чуулгаас шинэ уран бүтээлүүд, концерт туурвиж байгаагийн нэг нь “NOVEL MELODY” концерт юм.
Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тус тоглолт жил бүр шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолтуудых нь нэг билээ.
“NOVEL MELODY” concert 100 хувь шинэ бүтээлүүд байх ба концертын урын санд Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүхийн “Red rose”, “Soft” зэрэг бүтээлүүд багтана.
Тоглолтонд: Морин хуурын чуулга
удирдаач Д.Түвшинсайхан /СТА/
Н.Жигжиддорж урилгаар жазз дуучин А.Оюундарь оролцож Францын алдарт дуучин Edith Piaf-н дуунуудаас үзэгчдийн хүртээл болгоно.
Тоглолт 2017.04.16-нд улсын Филармонийн тайзнаа болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу.
-
2017 оны 4 сарын 12
Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулдаг аэробик гимнастикийн өсвөр үеийн 13 дахь удаагийн УАШТ энэ сарын 16-нд болно. Тус тэмцээн 6-8, 9-11,12-14, 15-17 насны ангиллаар болох бөгөөд аэробик гимнастикийн спортоор хичээллэгч аймаг, орон нутаг, сум дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага, клуб, төвийн тамирчид оролцох боломжтой аж.
Тэмцээн олон улсын гимнастикийн холбооны 2017-2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд оролцох баг тамирдын зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.
-
2017 оны 4 сарын 11
Нэгэн үе Монголын залуучуудыг доргиож байсан ”Сүнс”, ”Камертон”, ”Номин талст”, ”
-
2017 оны 4 сарын 11
Дэлхийн дуурийн ноён оргил болсон агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлээс ”Травиата” дуурь Монгол Улсын сонгодог урлагийн тайзнаас үзэгчдэд хүрээд 40 жил боллоо.
-
2017 оны 4 сарын 11
Оросын загвар өмсөгч Ирина Шейк, Америкийн жүжигчин, продюсер Брэдли Купер нар хүүхэдтэй боллоо хэмээн TMZ сайт мэдээллээ. Ирина Шейк хоёр долоо хоногийн өмнө амаржсан,
-
2017 оны 4 сарын 10
Монгол туургатны чансаа өндөр хүчит 16 бөхийн халз барилдаан “Аса” циркт энэ сарын 22-нд болно.
Барилдаанд Монгол Улсын талаас улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Л.Батзориг нар байгаа бол ӨМӨЗО-ны талаас арслан Батжаргал, гарьд Гэгээрэх, харцага Сэцэнбилэг, Алтаншагай, Дүүрэнжаргал, Сарансүх, залуу бөх Амарчанаа, Эрхэмсүлд нар хүч үзэх юм байна.
-
2017 оны 4 сарын 10
Туркийн Анталья хотод жүдо бөхийн ”Анталья-2017” гранпри тэмцээн энэ сарын 7-9-ний өдүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас 11 жүдоч өрсөлдсөн юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан нар тус тус хүрэл медаль хүртсэн. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана алт, эмэгтэйчүүдийн +78кг-д Б.Мөнхтуяа хүрэл медаль тус тус хүртжээ.
Ийнхүү манай баг тамирчид ”Анталья-2017”-оос 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар нийт 36 орноос тавдугаар байр эзэллээ.
-
2017 оны 4 сарын 09
АНЭУ-д энэ сарын 7-12-нд болж буй буудлага спортын олон улсын тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртлээ.
-
2017 оны 4 сарын 09
Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойд зориулсан барилдаан чансаа өндөр боллоо. Харцага Ө.Бат-Орших түрүүлж,
-
2017 оны 4 сарын 09
”Дөрвөн уулын хишиг” барилдааны 2017 оны эхнийх болох ”Сонгинохайрханы хишиг” барилдаан өнөөдөр болно.
-
2017 оны 4 сарын 08
”Дөрвөн уулын хишиг” барилдаан болно
-
2017 оны 4 сарын 08
Тайландын нийслэл Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын олон улсын тэмцээн эдгээр өдрүүдэд болж буй.
-
2017 оны 4 сарын 08
Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр /04.08/ 14 цагт ”Монгол бөхийн өргөө”-нд болно.
-
2017 оны 4 сарын 07
Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос гуравдугаар сарын эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Өнгөрсөн сарын чансааг гаргахад Яшар Догугийн нэрэмжит ОУТ, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, Унгарын Сомбатхэйд болсон 23 хүртэлх насны ЕАШТ-ийг харгалзаж үзсэн юм. Өмнөх сарын чансаанд багтсан манай улсын эрэгтэй хоёр, эмэгтэй найм, нийт 10 тамирчин ахисан ч үгүй, буусан ч үгүй байрандаа баттай зогссоор байна. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран зургаад, 74 кг-д гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат 17, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 20, 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг гурав, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 18, 58 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон зургаад, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 15, 63 кг-д гавьяат тамирчин Соронзонбодын Батцэцэг 11, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 10, ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг 16, 75 кг-д спортын мастер Ган-Очирын Уртнасан 18 дугаар байрт бичигджээ.
-
2017 оны 4 сарын 07
Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулж шагнаж урамшуулдаг ”Мөнгөн мод” ёслол хүдэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр болно. Тодруулбал тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн 7 төрлийн 2016 оны шилдэг уран бүтээлчийг тодруулж, “Мөнгөн мод” цомыг гардуулах юм.
Монголын шилдэг уран бүтээлчдийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах, уран бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, алдаршуулах зорилгоор зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2016 оны шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр соёл, урлагийн 17 байгууллагын шилдэг 25 уран бүтээлчид нэр дэвшин өрсөлдөж байна.
Журмын дагуу шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг гардуулдаг бөгөөд цомыг 3.0 сая төгрөгийн шагнал дагалддаг билээ. Дашрам дуулгахад, “Мөнгөн мод”-цомыг гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр 18:30-20:00 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн 600-ийн Студиэс орон даяар шууд дамжуулах юм байна.
-
2017 оны 4 сарын 07
Асашёорү Д.Дагвадорж Монголын Холимог Тулааны “ЗЭВ” холбоонд “капитан” буюу ахмад нь болж тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн талаар Yahoo мэдээллээ.