-
2017 оны 1 сарын 26
Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний шагайн харвааны УАШТ ирэх сарын 3-5-ний өдрүүдэд Тэрэлжид болох гэж байна.
Мөсний шагай нь өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулсан спортын нэгэн төрөл юм.
УАШТ-д орон нутгаас мэргэжлийн тамирчдын олон баг, дэвжээд оролцохоор бүртгүүлжээ.
-
2017 оны 1 сарын 26
Дорнод нутгаас төрөн гарсан Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай олимпийн медаль, цолны мялаалгын хүндэтгэлийн хүлээн авалтаа хийхээр болжээ. Хүлээн авалт энэ сарын 29-нд болох бөгөөд өөрийн бүх л найз нөхдөө урин залсан байна.
-
2017 оны 1 сарын 26
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохиогдсон ”Дэлхийн мисс” тэмцээнд улсаа төлөөлөн загвар өмсөгч А.Баярцэцэг оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр АНУ-ын “Уорнер Брос” студийн киноны шалгаруулалтанд оролцохоор болжээ.
Тус студиэс А.Баярцэцэгт дэлхийн бэстселлер болж байгаа ”Галзуу Баян Азиуд” киноны шалгаруулалтад орох урилга ирүүлсэн аж. А.Баярцэцэг өнөөдөр шалгаруулалтад оролцох юм байна.
-
2017 оны 1 сарын 26
Анхны тоглолтоо тухайн үедээ л хит болж байсан “ Хилийн Заставын Хар нүдэн бүсгүй” дуугаараа нэрлэж, энэ цагаас хойш тасралтгүй 10 жил уран бүтээлийн дээжээ ард түмэндээ өргөн барьж яваа Монгол Улсын Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын бие даасан 11 дэхь тоглолт 2017 оны 01 сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаа гэнэ шүү. Анхны тоглолтоо ийнхүү өөрийн хит дуугаараа нэрлэж байсан бол 11 дэхь тоглолтоо 2016 онд хит болж хүн бүхний сонсох дуртай дууны нэг болсон “Хун цагаан хайр” дуугаараа нэрлэсэн гэнэ лээ.Болдоо Гавьяатыг нийтийн дуучид дундаа хамгийн олон сонсогчтой гэж яридаг. Бүр зарим хүмүүсийн ярих нь Жавхлангийн өмнө фэнүүдийнхээ тоогоор ч ордог гэсэн яриа бий шүү.Өнгөрсөн жил “Сүү гэрэлтсэн аялгуу” тоглолтоороо Бөхийн өргөөг пиг дүүргэж, нэгэн оройг дуутай хууртай өнгөрөөсөн эрхэм дуучин маань “Хун цагаан хайр” тоглолтондоо түмэн олноо морилон саатахыг урьж байгаа гэнэ.
-
2017 оны 1 сарын 25
7 настайгаа эхлэн хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид элсэн орж урлагийн гараагаа эхлэж байсан дуучин О.Солонго тоглолтоо хийх гэж байна. Дуучин О.Солонго 9 настайга эхлэн “Mongol TV” телевизийн дэргэдэх “Зул” хүүхдийн хамтлагт дуулж байсан бөгөөд 12 настайдаа Япон улсад зохиогдсон Олон улсын ая дуу зохиогчдын наадамд оролцож “Graind-Prix” шагнал хүртэж байсан. Дуучин О.Солонгын хувьд Япон улсын Токио хотод амьдардаг бөгөөд “CIMS Music studio”-д дуучин, хөгжмийн зохиолч мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2013 оноос хойш сар бүр өөрийн тоглолтоо хийдэг бөгөөд дараагийн тоглолт нь энэ сарын 28-ны өдөр болох юм байна.
-
2017 оны 1 сарын 25
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бүх оддын тоглолт” энэ сарын 26-ны 18:00 цагт Спортын төв ордонд болно.
Тус тоглолтод Монгол Улсын залуучуудын шигшээ баг АНУ болон БНАСАУ-ын легионеруудтай өрсөлдөх юм. Манай залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд Тайвань улсад энэ зун болох Дэлхийн “Универсиад” наадамд оролцох тамирчид тоглох юм байна. Тоглолтын үеэр холын зайн мэргэн буучдын шидэлтийн тэмцээн, багийн тэмцээн, ур чадварын тэмцээн зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох аж.
-
2017 оны 1 сарын 25
Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн Цомын төлөө тэмцээн ирэх хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болно.
Ираны бөхийн холбооноос ДБНХ-той хамтран зохион явуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдэг 8 багийн нэгээр Монголын багийг урьжээ. Чөлөөт бөхийн багийн дэлхийн аварга гэж нэрлэгддэг энэ тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Иран улсын багаас гадна Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг улсын багууд оролцоно.
Нийслэл Тегеран хотоос баруун өмнөд зүгт 525 км-ын зайд орших Керманшах хотын “Азади спорт цогцолбор”-т болох Дэлхийн Цомын төлөө тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар ажээ. Түрүүлсэн баг 25, хоёрдугаар байранд шалгарсан баг 15, гуравдугаар байранд шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
-
2017 оны 1 сарын 24
Хүн төрөлхтөний бүтээсэн оюуны гайхамшигт сонгодог хөгжмийн бүтээлийг өөрийн орны ард түмэнд танилцуулах “Дэлхийн хөгжмийг дэргэдээс нь” төслийн хүрээнд улсын Филармони ажиллаж байна. Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен нь барууны хөгжмийн урлагийн сонгодог ба романтизмын үеийн хоорондох шилжилтийн үед маш чухал хүн байсан бөгөөд одоо ч гэсэн тэрээр хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохиолч байсаар байна. Түүний алдарт есөн симфонийн нэг болох V симфони болон Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковийн дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Шехеразада” симфони чуулбарыг 2017.01.26-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаарүзэгч, сонсогчдын хүртээл болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88010854, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.
Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.
-
2017 оны 1 сарын 24
”Болор цом-34” наадмын эхний шатанд шалгарсан 30 яруу найрагчийн нэр тодорчээ.
Оны шилдэг шүлэг шалгаруулах ”Болор цом” наадам энэ сарын 28-нд буюу ирэх бямба гарагт Дорнод аймгийн төв Чойбалсанд болох юм. Энэ удаа Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулж зохион байгуулах билээ.
Наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс дараах найрагчид тэнцэж үлдсэн байна.
”БОЛОР ЦОМ-34” наадмын эхний шатанд тэнцсэн найрагчид:
Б.Алтанхуяг
2. А.Амгаланбаатар
3. Дү.Батжаргал
4. Б.Батсайхан
5. Ж.Батцэцэг
6. Б.Баттулга
7. Я.Баяраа
8. Б.Буянбадрах
9. У.Баярсайхан
10. Д.Гансүрэн
11. Ц.Жамбалгарав
12. Н.Минжинсайхан
13. Н.Мөнхбаяр
14. Г.Мөнхбаатар
15. Ц.Мөнх-Очир
16. С.Начин
17. Х.Нямхишиг
18. Л.Торой
19. Б.Төгсжаргал
20. Ай.Төмөр-Очир
21. М.Уянсүх
22. Ч.Ууганбаяр
23. Ө.Үлэмжтөгс
24. Б.Цогбадрах
25. Д.Цогбадрах
26. О.Цэнд-Аюуш
27. О.Элбэгтөгс
28. Б.Энхжаргал
29. А.Эрдэнэ-Очир
30. Д.Эргэнэзулай
-
2017 оны 1 сарын 24
“Лондон-2012” зуны олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир энэ сарын 16-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зодог тайлсан.
Түүний гэргий жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд мөн зодог тайлахаар төлөвлөж буй ажээ. Тэд хамтдаа гадаадад суралцахаар төлөвлөж буй юм байна.
-
2017 оны 1 сарын 23
”Хоёр сайхан нүднээс чинь Хорвоог би дандаа мэдрээд…” хэмээх сайхан дууг 80, 90-ээд оныхон андахгүй. Энэ дууны үгийг хаан найргийн хатан Ш.Дулмаа бичиж, Буурлаа нэрээрээ хөгжимийн зохиолчдын дунд алдаршсан Отгонбаярын ая данг нь тохируулсан билээ.
-
2017 оны 1 сарын 23
”Рио-2016” олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчдад Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БСШУСЯ-ны газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн захирал, МУ-ын ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Ц.Дамдин, МҮОХ-ны ЕНБД Ж.Отгонцагаан нар ”Lapel Pin” энгэрийн тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Монгол улс Токио1964 оны олимпоос хойш нийт 13 удаа зуны олимпийн наадамд оролцож, 259 тамирчин спортын 11 төрөлд /чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, гимнастик, байт харваа, дугуй, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, тэквондо, усанд сэлэлт/ өрсөлдөөд байна.
Нийт оролцсон тамирчдаас эх орноо төлөөлөн хөдөлмөрийн баатар, О.Гүндэгмаа буудлагын төрөлд 6 удаа, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх чөлөөт бөхийн төрөлд 5 удаа тус тус оролцжээ.
-
2017 оны 1 сарын 23
“Сайн аав” Монголын уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт үзэгчдийг байлдан дагуулж, баярын нулимс, хүлээлт, догдолсон сэтгэлээр дүүргэн бүх кино театруудаар нээлтээ хийлээ.
-
2017 оны 1 сарын 23
Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн 10 дахь удаагийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
-
2017 оны 1 сарын 22
БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” байгууллагад ажиллаж буй дуучин С.Гантогоо тус улсын хамгийн олон үзэгчтэй “Дуунд дуртай” уралдаант шоу нэвтрүүлэгт оролцон, түрүүлжээ. KBS телевизийн бэлтгэдэг уг нэвтрүүлэгт мэргэжлийн дуучид өрсөлддөг аж.
Сонирхуулахад, түүний өнгөрсөн онд гаргасан “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх дуу БНСУ-ын “M-net” хит дууны жагсаалтын шилдэгт багтаж, тэрбээр “Migrant Arirang Multiculturural festival 2016” олон улсын дуулаачдын 11 дэх удаагийн уралдааны гран при шагналыг хүртсэн юм байна.
-
2017 оны 1 сарын 22
ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 21, 22-ны өдрүүдэд “Чингис хаан” дуурийг тоглох гэж байна. Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав, цомнолыг УГЗ П.Бадарч бичсэн бол найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, ерөнхий зураачаар Ч.Гунгаасүх, тоглолтын удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллаж байна.
Б.Шарав зохиолч “Чингис хаан” дуурьт бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүрийн бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургааль, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан, суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, “Мянганы хүн” хэмээн тодорсон Тэмүүжинг Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөн он хүртэлх амьдрал, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааны түүхийг өгүүлсэн байдаг.
Тус дуурьт зөвхөн Их эзэн Чингис хааны тухай биш Монголчуудын аж байдал, XIII зуунд хэрхэн аж төрж, тухайн үед ямар зөрчил, тэмцэл явагдаж байсан бэ гэдгийг үзүүлэхийг зорьжээ. Дуурь гэдэг бол өвөрмөц урлаг бөгөөд тайзнаа зөвхөн дуулдаг, ярьдаггүй учраас “Чингис хаан” гэдэг том түүхэн сэдвийг хөндөж дууриар илэрхийлэхэд хэцүү байсан нь мэдээж хэрэг.
“Чингис хаан” дуурь нь 2003 оноос хойш УДБЭТ-ын урын сангийн байнгийн бүтээл болж тайзнаа тасралтгүй тоглогдож байсан бөгөөд 2016 онд буюу 13 жилийн дараа УДЭТ-ын найруулагч Ч.Найдандорж тайзны шинэчилсэн найруулга хийснээр шинэлэг бүтээл болон дахин мэндэлж байна.
-
2017 оны 1 сарын 22
М
онголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй 21 аймгийн ”Үндэсний лиг” тэмцээний плей-оффын тоглолтууд өнгөрегч долоо хоногт эхэлсэн. Хоёр дахь удаагийн ”Үндэсний лиг”- ийн плей-оффт 12 баг өрсөлдсөнөөс найм нь цааш өрсөлдөх эрхийг авсан билээ. Плей-оффын эхний тоглолтыг Зүүн бүсийн “Эрдэнэт хот Икон”, “Өвөрхангай Хас Хэлхээ” эхлүүлсэн. Тэгвэл удаах тоглолт Баруун бүсийн “Баянхонгор мазаалай”, “Архангай Алтайн Дорнод дайчид” багуудын хооронд болохоор болжээ. Хоёр багийн эхний тоглолт өнөөдөр Архангай аймагт, хоёр дахь тоглолт энэ сарын 22-нд Баянхонгор аймагт болно.
-
2017 оны 1 сарын 22
Үгээр хэлж чаддаггүй ч үйлдлээрээ жинхэнэ хайр байдгийг илэрхийлсэн амьтдын ертөнцийн сэтгэл хөдөлгөм зургууд!
-
2017 оны 1 сарын 21
Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 20
<iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fjargal.sambuu%2Fvideos%2F1087495338026117%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>