Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

179 180 181 182 183 184 185
  • Өвлийн “Универсиад” XXYIII наадамд манай 10 тамирчин оролцоно
    2017 оны 1 сарын 20
    Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад XXYIII наадам Казахстаны Алматы хотноо 2017 оны энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-нд болно. Тус наадамд манай улсаас оролцох багийн бүрэлдэхүүнд багтсан 10 тамирчны нэрс тодорчээ.



    Тодруулбал, цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Ариунсанаа, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн “Алтау” спортын цогцолборт хурд, хүч, ур чадвараа сорино. Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн төрөлд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдийн ангилалд А.Зул өрсөлдөхөөр боллоо.



    Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар оролцох юм. Монголын баг тамирчид өвлийн ”Универсиад” наадамд анх 1991 оны Японы Саппоро хотноо оролцож байсан бол түүнээс хойш 11 дэх удаагийн өвлийн наадамдаа оролцох гэж байна.
  • “Мөнгөн өвөл” маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно
    2017 оны 1 сарын 20
    “Мөнгөн өвөл” арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Тус арга хэмжээг Биеийн тамир спортын газраас санаачилжээ.

    Спортын чиглэлээр ажилладаг байгууллагуудынхан гурван төрлөөр өрсөлдөнө. Тодруулбал гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнд уригдсан газрууд баг, тамирчидаа оролцуулах боломжтой юм байна.

    Уг арга хэмжээнд спортын алдартнууд ирэхээс гадна урлагийн олон арга хэмжээ болох гэнэ.

    Мөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох аж.
  • Японы кинонуудыг өнөөдөр үнэ төлбөргүй үзүүлнэ
    2017 оны 1 сарын 20
    Өнөөдөр Тэнгис кинотеатрт “Кара-агэ”, “Яндашгүй их далай” гэсэн хоёр киног үнэ төлбөргүй үзүүлнэ. Япон киноны өдрүүд өчигдрөөс эхэлсэн бөгөөд 20-ныг дуустал болох юм. Арав дахь удаагийн “Япон киноны өдрүүд”-ийг Японы Элчин сайдын яам, “Япон сан” хамтран зохион байгуулж байна.

    15:00 цагаас гарах “Кара-агэ” кинонд шарсан тахианы мухлаг олноор байх Ооита мужийн Үса хотын нэгэн хоолны газрыг ажиллуулдаг эв түнжин муутай гэр бүлийнхний тухай энэ кинонд өгүүлнэ. Кара-агэгийн ачаар хэрхэн энэ гэр бүл дахин эв нэгдэлтэй болж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж байгааг энэ киноноос үзэх боломжтой. Харин “Яндашгүй их далай” кинонд далайн эргийн төрөлх хотдоо өөрсдийн хүссэн амьдралыг бүтээхээр эрэлхийлж буй хоёр бүсгүйн нэгэн зуны сонирхолтой түүхийг өгүүлдэг. Тус кино 18:00 цагт үзэгчдийн хүртээл болох юм байна.

  • Таэквондогийн УАШТ эхэллээ
    2017 оны 1 сарын 20
    ​Таэквондогийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд хот хөдөөгийн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж байна.



    Энэ удаагийн УАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт явуулж Токио-2020 олимпд оролцох үндэсний шигшээ баг бүрдүүлэх юм.
  • “Сайн аав” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
    2017 оны 1 сарын 20
    “Про стар” филмсийн бүтээл ”Сайн аав” монголын уран сайхны кино энэ сарын 20-нд нээлтээ хийхээр товолжээ. Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж буй уг киноны санаачлагч Д.Амаржаргалын хүсэлтээр таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан ийнхүү бүтээсэн байна.

  • “Болор цом” наадмын бүртгэл өнөөдөр дуусна
    2017 оны 1 сарын 20
    МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгч тодруулдаг утга уянгын “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болохоор товлогдсон.

  • ”People’s Choice Awards-2017” улаан хивсний ёслолын зургууд
    2017 оны 1 сарын 19
    People’s Choice Awards нь 1975 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд олон нийтийн санал асуулга асуулгаар оны шилдгүүдээ шалгаруулдаг Америкийн шоу юм. Энэ жилийн шоунд алдартнууд хэрхэн хувцасласныг сонирхоцгооё.
  • Улаанбаатар Эмпати сургуулийн сурагчид Олон улсын олимпиадаас алт, хүрэл медаль хүртлээ
    2017 оны 1 сарын 19
    2017 оны 12-18-ны хооронд Казакстан улсын Алматы хотод зохиогдсон Жаутыковын нэрэмжит Олон улсын Математикийн 13-р олимпиадад Ulaanbaatar Empathy сургуулийн Математикийн багш Б.Ганбатын удирдсан сурагчид амжилттай оролцож 1, 3-р байр эзэлж алт, хүрэл медалийн эзэн болцгоолоо.

    Тус сургуулийн сурагч Сосорбарамын Цэнд-Аюуш алтан медалийн эзэн болж энэ нэр хүндтэй олимпиадаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол Баатарын Алтангэрэл хүрэл медаль хүртсэн байна.
  • Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөлөө
    2017 оны 1 сарын 19
    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны багийн 5 дахь удаагийн УАШТ Спортын төв ордноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 8-н баг оролцлоо. Монголын Жүдо Бөхийн Холбоо 2013 оноос эхлэн багийн төрлөөр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.



    Ингээд шагналт байранд шалгарсан баг, тамирчдыг танилцуулъя.



    МЕДАЛЬТ БАЙРАНД ШАЛГАРСАН ЭМЭГТЭЙ БАГ:



    1. Хан-Уул дүүрэг “Женко” +клуб


    -52кг П. Буянхишиг
    -52кг Б. Ойдовчимэд
    -57кг М. Ичинхорлоо
    -63кг Б. Мөнгөнчимэг
    -63кг Ц. Сүнжидмаа
    -70кг Б. Хулан
    -70кг Ж. Ариунтуул
    +70кг Ц. Наранжаргал
    Дасгалжуулагч Ш. Цэвэлмаа, Г. Саранзаяа



    2. Хил Хамгаалах Ерөнхий Газрын “Хилчин” спорт хороо


    -52кг Ч. Аззаяа
    -52кг Э. Гэрэлмаа
    -57кг А. Цолмон
    -63кг Б. Баасанжаргал
    -70кг Б. Хонгорзул
    +70кг Б. Мөнхтуяа
    +70кг Г. Сарангоо
    Дасгалжуулагч Д. Пүрэвсүрэн



    3. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо



    -52кг Г. Наранцэцэг
    -57кг А. Цолмон
    -57кг Б. Бүжидмаа
    -63кг Б. Ганхайч
    -70кг С. Адилцэцэг
    -70кг А. Оюунгэрэл
    +70кг Г. Гантогос
    Дасгалжуулагч П. Нямлхагва, Д. Батсайхан



    3. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа “Сүлд” спорт хороо


    -52кг М. Долгоржав
    -57кг О. Лхагвахүү
    -63кг Б. Долгорлхам
    -63кг С. Лхагвадулам
    -70кг Н. Нямтуяа
    +70кг О. Мөнхцэцэг
    +70кг Б. Золжаргал
    Дасгалжуулагч Ц. Шийрэв



    МЕДАЛЬТ БАЙРАНД ШАЛГАРСАН ЭРЭГТЭЙ БАГ:


    1. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа “Сүлд” спорт хороо


    -66кг Г. Хэрлэн
    -66кг Б. Мягмардорж
    -73кг Ц. Цогтбаатар
    -81кг О. Ууганбаатар
    -90кг Э. Мөнхжаргал
    +90кг Б. Серик
    +90кг Б. Тэмүүлэн
    +90кг А. Давааням
    Дасгалжуулагч Ц. Шийрэв



    2. Баянзүрх дүүрэг “Женко” клуб


    -66кг Ё. Басхүү
    -66кг М. Ганболд
    -73кг Б. Батцэцэг
    -81кг Г. Одбаяр
    -81кг Б. Гаажадамба
    -90кг О. Цэцэнцэнгэл
    +90кг Н. Түвшинбаяр
    +90кг Д. Сугаржаргал
    Дасгалжуулагч Г. Энхбаяр



    3. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо


    -66кг А. Батсуурь
    -66кг Д. Баярмагнай
    -73кг Э. Түмэннасан
    -81кг Д. Сандуйжав
    -90кг Г. Алтанбагана
    +90кг Ө. Дүүрэнбаяр
    +90кг Б. Лхагвадорж
    Дасгалжуулагч Д. Батсайхан



    3. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн “Хангарьд” спорт клуб


    -66кг Д. Алтансүх
    -66кг Н. Сэр-Од
    -73кг Г. Балсанлхүндэв
    -73кг Б. Батболд
    -81кг Н. Дагвасүрэн
    -90кг Ч. Баярмагнай
    +90кг Б. Мөнх-Эрдэнэ
    +90кг Т. Бат-Ирээдүй
    Дасгалжуулагч Ж. Нямдорж

  • Таеквондогийн УАШТ өнөөдөр эхэлнэ
    2017 оны 1 сарын 19
    Таеквондогийн УАШТ өнөөдөр эхэлнэ.
  • Манай сийлбэрчид Харбины “Мөсний үзэсгэлэн”-ээс дөрвөн медаль хүртэв
    2017 оны 1 сарын 18
    БНХАУ-ын Харбин хотноо зохиогддог Олон улсын “Мөсний үзэсгэлэн”-гийн мөсөн сийлбэрийн 31 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай сийлбэрчид амжилттай оролцож нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.



    Тэрээр тэд тав хоногийн дараа АНУ-ын Колорадод болох цасан сийлбэрчдийн наадмыг зорих гэж байна. Тэндээсээ Аляска руу явах бөгөөд ДАШТ-д оролцох гэнэ.

  • Н.Түвшинбаяр улсын аварга боллоо
    2017 оны 1 сарын 17
    Жүдо бөхийн УАШТ-ий медалийн эзэд тодорсоор байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн нэмэх 100 кг-ийн жингийн аварга бөх тодорлоо.
  • МУГТ С.Ням-Очир өнөөдөр зодог тайллаа
    2017 оны 1 сарын 17
    МУГТ Олимп,Дэлхийн хос Хүрэл медальтан Сайнжаргалын Ням-Очир тамирчины замналаа өндөрүүллээ.
  • Амьдралыг сонирхолтой болгох ”тэнэг” зүйлүүд
    2017 оны 1 сарын 17
    Амьдралыг сонирхолтой болгох ”тэнэг” зүйлүүд
    Ихэнх нь бидний дуртай зүйлс байгааз?

    • Супермаркетийн тэргэнцэрт суугаад давхих
    • Үүр цайтал унтахгүй байх
    • Машинаа бариад хамгийн дуртай газартаа очих /холын хол/
    • Бороооны үнэр…
    • Баярын дараа шилтэй задлаагүй дарс олон үлдэх
    • Бензиний үнэр…
    • Том буйдан дээрээ суугаад тамхилах. Хэн ч боль гэж хорихгүй байх
    • Хэнийг ч хараагүй байхад хамран дахь хатсан нусаа аваад чөлөөтэй амьсгалах
    • Жинхэнэ сахалтай өвлийн өвгөн
    • Цас гишгэхэд шахран дуугарах
    • Лифт танай давхарт байж байх
    • Дэлгүүрт шинэ касс ажиллаж эхлэхэд та эхний хүн нь болох
    • Унтаж байхад хэн нэгэн нь дулаан хөнжлөөр хучих
    • Зааланд дасгал хийсний дараа булчин зангирч өвдөх
    • Холоос хогийн сав онох…
    • Гэрлэн дохионд ногоон гэрлээр таарах
    • Авсан хувцсаа өмсөж үзэх
    • Сэрүүлэг дуугарахаас нэг цагийн өмнө сэрээд өшөө унтах цаг байна гэж мэдэх
    • Киноны жүжигчин болон аяыг хамгийн түрүүнд хэлэх
    • Хүнд өдрийн дараа өндөр өсгийтөө тайлах
    • Таны дараахан хүмүүсийн дугаарлалт эрс нэмэгдэх
    • Хүүхэд насныхаа үнэрийг мэдрэх
    • Онгоцонд дэргэдэх хоёр суудал чинь хоосон байж таарах
    • Машинаас буух үед дуртай дуу чинь яг дуусаж таарах
    • Эмэгтэй хүний гутлын өсгийн чимээ
    • Таалагдсан дуугаа дахин дахин сонсох
    • чамайг бага байхад жижигхэн байсан модоо дахин харах
    • Халуунд хамаг сахал үсээ хусуулах
    • Босс ажлаасаа эрт явах
    • Өндөгний хальс амархан хуулрах
    • Дараалан найтаах
    • Пүрэв гараг гэж бодож байтал баасан байж таарах
    • Онгоц газардах үед сэрэх
    • Одот тэнгэрийн дор унтах
    • Тээгэлсэн боловч унаагүй
    • Хүсэн хүлээж байсан sms ирэх
    • Аймшигтай зүүдний дараа сэрэх
    • Уулзах хүн чинь чамаас илүү хоцрох
    • Хорьж байгаа зүйлийг хөнжил доороо гэрэл тусган унших
    • Шөнө захиалсан пицца хурдан ирэх
    • Шумуул алах
    • Онгоц хөөрхийг харах
    • Өргөс авах
    • Хэрэм харах
    • Хямдралтай бараа авах
    • Майхан дээр бороо дуслах чимээ
    • Онгоцнооос буугаад сэнгэнтэл тамхи татах
    • Сайхан зүйлээ хийж дуусгах

    Р.Слава
  • Сонгодог хөгжмийн концерт болно
    2017 оны 1 сарын 17
    Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковийн дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Шехеразада” симфони чуулбарыг 2017.01.26-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
    Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болно.
    Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88010854, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.
    Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.
    Ludvig Van Beethoven (1770-1827) - Symphony #5 Бетховен - Симфония №5
  • 20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ
    2017 оны 1 сарын 17
    Загварын нэртэй сэтгүүл “Vogue” нэгдүгээр сарын дугаарынхаа нүүрэн дээр монголын сайхан бүсгүй Б.Ялгууны зургийг нийтэлсэн байна. 20 настай энэ бүсгүй италийн загварын Marco De Vincenzo ордны “pre-fall 2017”брэндий цуглуулгыг сурталчилсан байна.

    Өнөөдөр хамгийн алдартай брэндийн нэг болоод байгаа “Марко де Винченцо”-ийн бүтээгдхүүнийг Мадонна, Шерон Стоун, Леди Гага, Ким болон Кортни Кардашьян нарын зэрэг америкийн одууд хэрэглэж байгаа юм.
  • Жүдо бөхийн УАШТ өнөөдөр эхэлнэ
    2017 оны 1 сарын 16
    Жүдо бөхийн энэ оны УАШТ өнөөдөр Спортын төв ордоны ”А” танхимд эхлэх бөгөөд энэ сарын 18-ыг хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь, багийн 5 дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм.



    Тус тэмцээнийг IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар шүүх юм байна.



    Дашрамд дурдахад, Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка Монголд сургалт явуулах юм байна.
  • Боксын УАШТ-ий медалийн эзэд тодорлоо
    2017 оны 1 сарын 16
    Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ амжилттай явагдаж эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ-ий алтан медалийн эзэд тодорлоо. УАШТ-д Дорнод аймаг БТС -газрын дэргэдэх ”Талын Бүргэд” клубын эмэгтэй 4 тамирчин оролцсоноос 1 алт 3 мөнгөн медаль хүртэж багаараа 1 байрт оржээ.
  • Өсвөрийн футзалын улсын аваргууд тодорлоо
    2017 оны 1 сарын 15
    МХБХ-оос жил бүр уламжлал зохион байгуулдаг өсвөрийн футзалын улсын аваргууд өнөөдөр тодорлоо. Энэ сарын гуравнаас өнөөдрийг хүртэл үргэлжилсэн өсвөрийн УАШТ хөвгүүдийн 11, 13, охидын 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн зургаан насны ангилал дор зохион байгуулагдлаа.

    Энэхүү зургаан насны ангилал бүрт ”Арвис” клубын багууд медаль авсан нь онцлох үйл явдал боллоо. МХБХ-ны 2016 оны ”шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч” Л.Банзрагч тэргүүтэй ”Арвис” клубын дасгалжуулагчид энэхүү тэмцээнд багаа тун сайн удирдаж энэ амжилтад хүрлээ.

    Хөдөө орон нутгийн төлөөллүүдээс Төв аймгийн 11, Ховд аймгийн 13 хүртэлх хөвгүүдийн баг хүрэл медаль хүртлээ. Мөн охидын 11 хүртэлх насанд Архангай аймаг, 13 хүртэлх насанд Өвөрхангай аймгийн ”Титэм хужирт багийн охид мөнгөн медаль хүртлээ.
  • Өнөөдөр хаана, ямар тоглолт болох вэ
    2017 оны 1 сарын 15
    Олон улсын цанын спортын холбооныхон дэлхий нийтийн анхаарлыг өвлийн спортод хандуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2012 оноос “Бүх дэлхийн цасны өдөр” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулах болсон. Жил бүрийн нэгдүгээр сарын 18-нд тохиодог эл өдрийг өдгөө дэлхийн 38 орон тэмдэглэдэг бөгөөд зарим улс өвлийн спортын олон улсын өдөр хэмээн үзэж, хүүхэд багачууд, насанд хүрэгчдийн дунд өвлийн спортын тврлүүдээр тэмцээн зохиодог аж. Манай орны хувьд анх 2015 онд БНХАУ, Армен улсын хамт “Бүх дэлхийн цасны өдөр”-т нэгдэж, “Скай ресорт” цанын баазад гүйлтийн болон уулын цана, снөүбоардыг сурталчилсан сургалт явуулж, мэргэжлийн тамирчид, сонирхогчдыг ввлийн спортын найман төрлөөр өрсөлдүүлсэн. Тэгвэл энэ жилийн цасны өдрийг ирэх ням гаригт буюу 15-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэхээр болжээ.
179 180 181 182 183 184 185
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    10 цаг 23 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    13 цаг 26 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    13 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    13 цаг 57 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    14 цаг 37 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    15 цаг 0 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    15 цаг 22 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    15 цаг 36 мин
  • Мэдэгдэл
    16 цаг 7 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    16 цаг 21 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    16 цаг 33 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    16 цаг 49 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    17 цаг 1 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    17 цаг 35 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    18 цаг 1 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 26 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    18 цаг 46 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    19 цаг 23 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    19 цаг 33 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    19 цаг 34 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК