Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

191 192 193 194 195 196 197
  • Зохиолч Б.Шүүдэрцэцэг Сөүлийн уншигчидтайгаа уулзана
    2016 оны 10 сарын 23
    Зохиолч Б.Шүүдэрцэцэг өнөөдөр Сөүл дэх уншигчидтайгаа уулзалт өдөрлөг хийх гэж байна. Сөүл дэх түүний уулзалтыг БНСУ дахь Монгол оюутны холбоо Солонгос дахь Гадаад ажилчдыг дэмжих төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
  • “Хунт нуур” балет өнөөдөр тоглогдоно
    2016 оны 10 сарын 23
    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг энэ амралтын өдрөөр тоглох гэж байна. Балетыг 41 дэх жилдээ 144,145 дахь удаагаа ийнхүү тоглох аж.



    Алдарт зохоилч П.И.Чайковский энэхүү балетаа 1875 онд бичжээ. Улмаар гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглож байсан аж. Харин манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан билээ.



    П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн “Хунт нуур” балетаа бичсэн гэдэг. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх эл бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.



    Эл балетыг энэ сарын 24-ны 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.
  • Хамгийн эвгүй үнэртэй хүнсний бүтээгдэхүүнүүд юу вэ?
    2016 оны 10 сарын 23
    Дэлхийн эргэн тойрон амьдран суугаа долоон тэрбум хүн оршин байх үедээ олон төрлийн хоол хүнсийг бий болгожээ. Тэдгээрээс хамгийн эвгүй, муухай үнэртэй 24 хүнсийг тодотгон нэрлэе.
  • ”Хөх Уул” руу явсан хүн эргэж ирдэггүй
    2016 оны 10 сарын 22
    Монголын тал нутаг, хангай тайга нь нууцлаг түүх, сонин хачин үзэгдэлээр дүүрэн боловч Дэлхийд алдартай Бермудын гурвалжин шиг орж ирсэн бүхнээ сороод авчихдаг, шингээгээд гаргадаггүй газар бол Хөх уул юм. Дорнод Монголын Их талын умард хязгаар, Сибирийн ширэнгэ ойн захад, Монгол улсын Дорнод аймгийн Чулуунхороот /Эрээнцав/ сумын нутагт, сумын төвөөс баруун зүгт 70 км зайд орших Хөх уул нь нууцлаг түүхээр арвин их бөгөөд тус нутгийнханы айдас хүйдэст автуулдаг, ойртохоос айдаг газар нутаг юм. Эрээнцавын нутагт Бүс, Үүлэн хан, Баянхан, Хайлан, Хөх уул, Цагаан чулуут зэрэг эртний тахилгат уулс оршиж байдаг.
  • “Монгол адуу 2016” тэмцээн маргааш болно
    2016 оны 10 сарын 21
    “МОНГОЛ АДУУ 2016” тэмцээн маргааш болно
  • Кино наадмаас ”Элэг нэгтэн” МУСК эхний долоод шалгарчээ
    2016 оны 10 сарын 21
    Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын кино театруудаар нээлтээ хийсэн ”Элэг нэгтэн” уран сайхны кино дэлхийн 45 орны 503 киноноос эхний долоод шалгарчээ.

    ”ДОЗ плас” энтертаймантын энэхүү бүтээл нь Энэтхэг улсын Мумбай хотноо “NMIFF” олон улсын кино наадамд оролцож эхний шалгаруултад тунаж үлдэв.
  • Өсвөрийн ДАШТ-д нийт 18 шатарчин өрсөлдөнө
    2016 оны 10 сарын 20
    Гүрж улсын Батуми хотноо өсвөрийн шатарчдын 8, 10, 12 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улс нийт 18 шатарчин, 1 шүүгч, 6 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тодруулбал, эмэгтэйгээс 8 нас-1, 10 нас-2, 12 нас-3 тамирчин өрсөлдөх бол харин эрэгтэйгээс 8 нас-4, 10 нас-4,12 нас-4 тамирчин тус тус оюун ухаанаа сорих юм.


    Тэмцээн аравдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжлэх юм.



  • Монголын урлагийн арга хэмжээ москвад зохиогдлоо
    2016 оны 10 сарын 18
    Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй ”Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

    Энэ хүрээнд Москва хотын ”Лотте плаза”-дМонгол Улсын урлагийн мастеруудын концерт болон ”Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг 2016.10.10-ныөдөр зохион байгуулав. Баярын арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Б.Дэргэрмаа нээж, үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээМонгол-Оросын дипломат харилцаанд соёл хүмүүнлэгийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, соёлын хамтын ажиллагаа нь эрт дээр үеэс улс хоорондын харилцааны чухал хэлбэр байсаар ирсэн бөгөөд соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, үндэстэн хоорондын итгэлцэлд чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний соёлыг харилцан баяжуулж, хөгжүүлэхэд түлхэц болдог ач холбогдолтойг дурдаад, Монгол Улсын урлагийн мастеруудын концерт зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, мөн баярын арга хэмжээг дэмжиж ”Шилмэл загвар” төвийн захирал хатагтай Ч.Оюунцэцэг, дизайнер Б.Дулам нар уран бүтээлчдийнхээ хамтаар өөрсдийн зардлаар хүрэлцэн ирж оролцож байгаад гүн талархал илэрхийлэв. Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Соёлын дэд сайд А.В.Журавский оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Баярын концертод Монгол Улсын БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдоор ахлуулсан УДБЭТ-ын жүжигчид тэр дундаа төгөлдөр хуурч, МУГЖ Б.Солонго, МУГЖ дуучин Б.Сарантуяа зэрэг монголын нэр хүндтэй уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын их, дээд сургуулиудын реакторууд, соёл, шинжлэх ухаан, бизнес, улстөрийн хүрээнийхэн оролцсон нь онцгой ач холбогдолтой явдал болсныг Элчин сайд Б.Дэлгэрмаа онцлон тэмдэглэв.

  • АНУ-ын алдарт жазз дуучин Кенни Вашингтон Монголд ирлээ
    2016 оны 10 сарын 18
    “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний салхийг хагалахаар Монголд хүрэлцэн ирээд буй АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

    Тэрбээр Монголд анх удаагаа ирж байгаа бөгөөд манай улсын жазз хөгжмийн хөгжлийг тольдох, монголчуудад уран бүтээлээ толилуулах зорилготой байгаагаа танилцуулсан юм. Алдарт дуучны тоглолт энэ сарын 21 буюу ирэх баасан гарагт УДБЭТ-т болох бөгөөд урилгаар Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцох аж.

    АНУ-ын “Бэй ариа дахь жазз хөгжмийн суперман” гэгддэг жазз дуучин Кэнни Вашингтон Монголд тоглолтоо хийгээд зогсохгүй Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудад жазз хөгжмийн чиглэлээр багшлах юм байна. Түүний сургалт маргаашнаас эхэлж, гурван хоног үргэлжлэх бөгөөд “Жи Эм Юу Би” /GM UB/ төслийн хүрээнд жазз хөгжмийн чиглэлээр баклаврын ангид суралцагч оюутнуудыг хамруулах аж.

    “Жи Эм Юу Би” төслийн тухайд, Монголд жазз хөгжмийн академик сургалтыг шинээр бий болгох, мэргэжлийн хөгжимчдийг бэлтгэх зорилгоор анх Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер санаачилж, хоёр жилийн хугацаанд үргэлжлээд байгаа юм. Хөгжмийн бүжгийн коллежид тусгай анги нээж хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 30гаруй хөгжимчин төгссөн байна. Харин энэ жилээс эхлэн баклаврын зэргийн сургалт олгох анги хичээллэж эхэлжээ.

    Тус ангиас төгссөн хөгжимчдийг дэмжиж, ажлын байраар хангах, цаашлаад Монголын жазз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор Жаззлаб агентлаг байгуулагдсан. Тус агентлаг байгуулагдаад удаагүй ч 60 гаруй тоглолтыг дотооддоо амжилттай зохион байгуулаад байгаагийн нэг нь дэлхийн хэмжээний од, саксафон хөгжимчин Жэсси Дэвисийг Монголд авчирсан явдал юм.

    Харин энэ удаад Жаззлаб агентлагаас томоохон арга хэмжээг санаачилж “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээний хүрээнд дэлхийн нэр алдартай жазз хөгжмийн таван уран бүтээлчийг Монголдоо авчран тоглуулахаар болоод байгаа юм.

    Цуврал арга хэмжээний эхний зочин уран бүтээлч, АНУ-ын алдарт жазз дуучин Кэнни Вашингтоны тоглолтод зориулсан хэвлэлийн бага хуралд өнөөдөр Жаззлаб агентлагийн тэргүүн Т.Мандхай, “Жи Эм Юу Би” /GM UB/ төслийн үндэслэгч Мартин Зэнкер нар оролцсон юм.

    Мартин Зэнкер энэ үеэр “Мэргэжлийн жазз хөгжимчдийг Монголд бэлтгэх өргөн цар хүрээтэй төсөл цаашид үргэлжилнэ. Гэхдээ төгсөлт бол нэгээхэн хэсэг. Харин хөгжимчид маш их хичээл зүтгэл, чармайлттай, хөгжимд хайртай, өөрийгөө улам хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой” гэж тодотгосон бол Т.Мандхай “Жаззлаб Монголын болон олон улсын хэмжээний жазз хөгжимчдийг төлөөлөгч байгууллагын хувьд цаашид олон олон нэр алдартай хөгжимчид, дуучдыг урьж ирүүлнэ. Ингэснээр жазз хэмээх дэлхийн хэмжээний томоохон соёлыг монголчууддаа түгээж, жазз хөгжимд дурлагчдад алдартнуудыг нь ойртуулах, Монголын хөгжимчдөө дэлхийн урлагийн ертөнцөд амжилт гаргахад нь нөлөөлж чадах юм” гэлээ.
  • Э.Чинбаяр СТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ
    2016 оны 10 сарын 18
    МУГЖ, дуучин Д.Энхзулын хүү Дуучин Э.Чинбаяр энэ сарын 14-нд “Аз жаргалын цэцэг” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийсэн. Тэрээр тоглолтын үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.



    Дашрамд дурдахад тус тоглолтын продюссероор нэгэн үеийн уран бүтээлийн сайхан найзууд болох “B sound” продакшны захирал, дуучин Б.Болд ажиллажээ.
  • “Чингис хаан-Улаанбаатарын цом” өнөөдөр эхэлнэ
    2016 оны 10 сарын 18
    “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн Улаанбаатар хотод маргааш эхэлнэ. Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг долоон орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат, Азийн аварга З.Энхзориг нараас бусад бүх шилдгүүд өрсөлдөнө.

    “Чингис хаан-Улаанбаатарын цом” энэ сарын 23-нд өндөрлөж, аваргуудаа тодруулах аж.
  • “Алтан намар” хөгжмийн наадам 35дахь жилдээ болно
    2016 оны 10 сарын 17
    Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан намар” хөгжмийн наадам энэ жил 35дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

    Энэ жилийн наадамд том хэлбэрийн болон гоцлол цөөхүүлийн нийт 40 гаруй бүтээл бүртгүүлэв.

    Мөн БНХАУ, ӨМӨЗО, Халимаг, Буриадын хөгжмийн зохиолчид бүтээлүүдээрээ оролцож байна.

    Наадамд оролцох бүтээлүүдийг симфони найрал хөгжим, үндэсний найрал хөгжим, гоцлол цөөхүүл хөгжим гэсэн номинацуудаар шалгаруулна.

    Наадмын нээлт 2016 оны 10 сарын 27-д Улаанбаатар Чуулгад
    Гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалт 2016 оны 10 сарын 28-д ХБК-ын концертын А танхим
    Наадмын хаалт буюу том хэлбэрийн бүтээлийн шалгаруулалт 2016 оны 10 дугаар сар 29-д МУ-ын Филармони дээр зохион байгуулагдана.
    “Алтан намар 2016” хөгжмийн 35 дахь удаагийн наадмын ерөнхий найруулагчаар Г. Эрдэнэбаатар, наадмын комиссын даргаар МХөгЗХ-ны гүйцэтгэх захирал Д. Ганпүрэв нар ажиллаж байна.

    Дэлгэрэнгүй тойм:

    Наадмын нээлт

    Наадмын нээлтэнд ЗХЖШ-ын ҮЖҮНХ болон ХБК-ын үндэсний найрал хөгжмөөр наадмын нээлтийн фанфар хөгжимдснөөр уламжлал ёсоор СГЗ Д.Цэдэвийн шүлэг, төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Алтан намар” дуугаар 35 дахь удаагийн наадмыг ёслол төгөлдөр нээнэ.

    Энэ жил МХөгЗХ-ны гишүүн МУУГЗ, Төрийн шагналт Г. Бирваагийн мэндэлсний 100 жил, МУУГЗ, Төрийн шагналт Э. Чойдогийн мэндэлсний 90 жил, МУАЖ, Хөдөлмөрийн баатар Д. Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн тэгш ойнууд тохиож байгаа бөгөөд улс нийгмийн санхүү, эдийн засгийн хямралын үед тус ойн арга хэмжээнүүдийг нэгтгэн “Алтан намар - 2016” хөгжмийн наадмын хүрээнд хамруулж улс орон даяар өргөн тэмдэглэж байна.

    МХөгЗХ-ны нарийн бичгийн даргаар 17 жил тасралтгүй ажилласан, гурван удаагийн дайнд оролцож бүрээн дуугаар цэрэг армийг төвхнүүлж явсан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г. Бирваагийн 100 жилийн ойд зориулж, түүний ҮЖҮНХ-д бичсэн маршуудаас дээжлэн нээлтэнд хөгжимдөхөөс гадна МУУГЗ, хөгжмийн зохиолч Д. Баттөмөрийн Г.Бирваа гуайд зориулан бичсэн “Анхны бүрээч” дуу анх удаа Алтан намрын нээлтийн үйл ажиллагаан дээр эгшиглэнэ.

    Алтан намар хөгжмийн наадмын хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор хөгжмийн зохиолч Д. Ариунболдын “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгээр тус наадмын нээлт өндөрлөнө.

    Гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалт

    Наадмын гоцлол, цөөхүүл хөгжмийн шалгаруулалтыг 2016 оны 10 сарын 28-д Хөгжим Бүжгийн Коллежийн концертын А танхимд зохион байгуулах бөгөөд энэ төрөлд урд урдын жилүүдээс илүү сонирхол татахуйц олон сайхан уран бүтээлүүд оролцож байна. Жишээлбэл: та бидний мэдэх Халимагийн хөгжмийн зохиолч Аркадий Манджиев, Буриадын хөгжмийн зохиолч Баяр Дондоков нарын бүтээлүүдээс гадна Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд оролцоно. Энэ жилийн гоцлол, цөөхүүл хөгжмийн төрөл, оролцогчдоос хамааран сонирхолтой явагдах шинжтэй байна.

    Наадмын хаалт

    Наадмын хаалтыг 2016 оны 10 сарын 29-д Монгол улсын филармони дээр зохион байгуулна.

    Жил жилийн Алтан намар наадмын эрхэм хүндтэй байгууллагаар МУ-ын филармонийг албан ёсоор дурдаж байна.

    “Алтан намар-2016” хөгжмийн наадмын том хэлбэрийн бүтээлүүдийг тоглох, удирдах бүхий л гол ажил нь МУ-ын Филармони дээр явагдаж байгаа бөгөөд наадмын бэлтгэл сургуулилт нь 10 сарын 18-аас албан ёсоор эхэлнэ.

    Наадмын хаалтын үйл ажиллагааг албан ёсоор Улсын филармоний концертын танхимд зохион байгуулах бөгөөд том хэлбэрийн бүтээлүүдэд ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч Нарс, Өвөр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны дэд дарга болон Бриадын хөгжмийн зохиолч Баяр Дондоков нар Монгол угсаатны хөгжмийн зохиолчдыг төлөөлж оролцохоос гадна Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд энэ орой эгшиглэнэ.

    Наадмын хаалтын тоглолтын дараа “Алтан намар 2016” оны шилдэг хөгжмийн шагналыг гардуулах ёслол явагдана.

    Алтан намар наадмын шаргал хуудсыг сөхөх аваас .....

    Ардын жүжигчин, төрийн шагналт С. Гончигсумлаа, Н. Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г. Бирваа нарын санаачилгаар хөгжмийн урлагийн наадам 1982 онд анх зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед төрийн дэмжлэг оролцоо ч сайн байсан байна. Тус наадмыг сүлд дуутай болгох санаачилга 1983 онд гарсан бөгөөд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд наадмын сүлд дууны уралдаан зарласан. Уралдаанаас гурван дуу үлдсэнээс Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн хөгжим, Ш.Шажинбатын шүлэг “Намрын баяр”, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжим, Д.Цэдэвийн шүлэг “Алтан намар”, хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн “Намрын тухай дуу” шалгарсан байдаг. Энэ гурван дуунаас Н.Жанцанноровын “Алтан намар” тунаж үлдсэнээр “Алтан намар” хөгжмийн наадам өөрийн гэсэн сүлд дуутай болж 35 дахь жилдээ зохиогдож байна.

    Тус наадмын навчит билэгдлийг ардын зураач Л.Намхайцэрэн бүтээжээ.
  • “Чингис хаан - Улаанбаатарын цом” маргааш эхэлнэ
    2016 оны 10 сарын 17
    “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн Улаанбаатар хотод маргааш эхэлнэ. Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг долоон орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Түвшинбат, Азийн аварга З.Энхзориг нараас бусад бүх шилдгүүд өрсөлдөнө.


    “Чингис хаан-Улаанбаатарын цом” энэ сарын 23-нд өндөрлөж, аваргуудаа тодруулах аж.
  • Аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүллээ
    2016 оны 10 сарын 17
    Булган аймгийн Хангал сумын харьяат, Улсын заан С.Гүржав, түүний хүү улсын начин Г.Эрдэнэбат нарын нэрэмжит бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдрөөр Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.


  • Хүний амь аварсан баатарлаг нохдын түүхүүд
    2016 оны 10 сарын 16
    Хүний хамгийн үнэнч, сайн анд бол нохой гэдэг. Хүмүүс зүгээр ч тэгэж ярьдаггүй бололтой. Дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн үүлдрийн ноход зарим хүнээс ч илүү баатарлаг үйлс бүтээж эздийнхээ амь насыг аварсаар байна. Хүний амь аварсан ухаантай, баатарлаг нохдын түүхээс сонирхоцгооё.
  • Өнөөдөр улсын начин цолны хүндэтгэлийн барилдаантай
    2016 оны 10 сарын 15
    Монгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай.


  • “Харц хатан” жүжгийн нээлт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 15
    ”Харц хатан” дуулалт жүжгийн нээлт өнөөдөр УДЭТ-ын тайзнаа болно. УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Харц хатан” жүжгийг тоглохоор болсон байна.
  • “Үндэсний супер лиг” ирэх сарын 4-нд эхэлнэ
    2016 оны 10 сарын 15
    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулна. Зөвхөн эрэгтэй багийн дунд болох тус тэмцээнд 17 аймгийн баг оролцохоор бүртгүүлж, хоёр бүсэд хуваагдсан байна.
  • “Рио-2016” наадмыг шүүгчид эрхээ хасуулсаар байна
    2016 оны 10 сарын 15
    Олон улсын сонирхогчдын боксын холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 3-5-нд Швейцарьт болсон. Тус хурлаар олимпийн үеэр гарсан алдаа дутагдлыг хянаж, шалгаж дуусах хүртэл 36 шүүгчийн эрхийг тодорхойгүй хугацаагаар хаслаа.
  • “New season” 2017 тоглолт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 15
    Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт өнөөдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна. Тус тоглолтын удирдлагын баг Улсын Филармонид хэвлэлийн бага хурал хийлээ.
191 192 193 194 195 196 197
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 39 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    8 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    8 цаг 27 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    10 цаг 53 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    12 цаг 7 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    12 цаг 48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    13 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    13 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    14 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК