Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Филармонийн “Snow Melody” тоглолт тун удахгүй...

2016-12-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "SNOW MELODY" шинэ жилийн баярын концерт энэ жил  хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна. Тус тоглолтонд нийт 200 гаруй уран бүтээлч оролцдог ба Монголдоо хамгийн том шинэ жилийн баярын тоглолт аж.Тоглолтод Монгол улсын Филармонийн СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ, МОРИН ХУУРЫН ЧУУЛГА, БАЯНМОНГОЛ ЖАЗЗ НАЙРАЛ ХӨГЖИМ, улсын Филармонийн ГОЦЛОЛ ДУУЧИД, ӨВЛИЙН ӨВГӨН ЦАСАН ОХИД, БҮЖИГЧИД оролцож үзэгчдэд бэлэг барих нь ээ.Ингээд бид тоглолтын талаарх зарим зүйлийг Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүнээс тодрууллаа.

-Улсын филармони шинэ жилийн баярт зориулж "SNOW MELODY" тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Улсын филармонийн нийт уран бүтээлчид буюу гурван оркестер, гоцлол дуучид гээд бүгд шинэ жилийн баярт зориулсан Монголдоо хамгийн том гэж хэлж болохуйц шинэ жилийн концертыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтыг анх өнгөрсөн жил зохион байгуулж байсан. Тэрнээс өмнө манай оркестерууд  маань тус тусдаа шинэ жилийн тоглолт зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс энэ гурван оркестероо бүх гоцлол дуучид маань нийлээд нэг том тоглолт хийх ёстой юм байна гэж үзээд “Snow melody” гэх энэ тоглолтыг зохион байгуулсан маань үзэгчдэд нэлээд сайн хүрсэн. Тоглолтыг үзсэн үзэгчид сэтгэгдэл өндөр байгаагаа бидэнд илэрхийлж, талархал дэвшүүлсэн. Одоогоор уран бүтээлчид маань сургуулилтандаа ороод явж байна.

-Тоглолтын тухайд өнгөрсөн жилийнхээс юугаараа ялгаатай вэ?

-Энэ  жилийн тухайд гурван оркестр хамтарч оролцохдоо нэгдэж тоглосон номеруудыг түлхүү оруулж өгч байгаа. Гурван оркестр гэдэг маань 150, 160 хөгжимчин нэг дор тоглоно  шүү дээ. Энэ бол манайдаа хамгийн олон хөгжимчнийг нэр дор тоглуулж буй гэдгээрээ бас их онцлог. Тухайлбал Баянмонгол жазз хөгжмийн найруулагч Д.Мягмардоржийн найруулгаар “Шинэ жилийн дууны цоморлог”-ийг  гурван оркестр маань хамтарч тоглохоор  сургуулилт хийж байна. Энэ мэтчилэн массыг хамарсан маш том том бүтээлүүдийг хамтарч тоглохоор бэлдээд байгаа.

-Тоглолтын ерөнхий найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ? 

-Манай тоглолтын найруулагчаар Улсын Филармонийн ерөнхий найруулагч ТС, МУУГЗ  Сэвжидийн Сүхбаатар ажиллаж байна.

-Тоглолтод гаднаас ямар уран бүтээлчид оролцож, үзэгчидтэй мэндчилэх вэ?

-Энэ жилийн тоглолтод урилгаар АЖ Т.Зангад, МУГЖ поп хатагтай Б.Сарантуяа нар урилгаар оролцож, ая дуугаа өргөхөөр болсон.

-Нууц биш бол тоглолтод ямар ямар уран бүтээлүүд тоглогдох вэ?

-Тоглолтод манай филармонийн гоцлол дуучид бүгд ая дуугаа өргөнө. Т.Амина, С.Баттулга, Б.Наранбаатар, Л.Насанбуян, П.Өнөржаргал, Ц.Хулан гээд. Мөн Морин хуурын чуулга гэхэд “Хачтурян-Вальс маскарад”, Түмэнжаргал-Дурлалын вальс зэрэг  уран бүтээлүүд тоглоно. Гэх мэтчилэн үзэгчдийг уйдаахааргүй гадна дотны шинэ жилийн холбогдолтой бүтээлүүдийг энэ үдэш тайзнаа эгшиглүүлнэ. Симфони найрал  маань шинэ жилийн холбогдолтой дууны цоморлогийг сюит хэлбэрт оруулсан бүтээлүүд тоглохоор бэлдэж байна. “Баянмонгол” жаззынхан маань мөн л шинэ жил, цас, өвлийн холбогдолтой бүтээлүүдийг өөрсдийнхөө жанраар тоглохоор бэлдэж байгаа.

-Тоглолтын тасалбарыг хаагуур худалдаалж байгаа вэ, мөн үнийн хувьд ямар байгаа вэ?

-Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн касс болон tiket.mn, болон 1900-1617-р захиалж үнэгүй хүргүүлж авах боломжтой. Билетийн үнийн хувьд партер 30.000₮, бельэтаж 20.000₮ гэж байгаа.

-Оюутнууд хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн үү?

-Тиймээ. Оюутан залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд оюутнууд маань үнэмлэхтэйгээ ирээд  5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн Юнителийн хэрэглэгчид маань манай филармонийн кассаас тасалбараа авсан тохиолдолд 100 GG оноогоор 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд хоёр дахь жилдээ манай тоглолтыг дэмжиж Юнител компани хамтран ажиллаж байна. Хэрвээ манай тоглолтыг үзэж амжихгүй байвал тухайн өдөр Юнивишнийн IPTV-гийн 88 дугаар сувар, DDISH-ийн live 900-р сувгаар шууд  үзэх боломжтой. Мэдээж хэрэг энэ сувгууд маань төлбөртэй.

-Тоглолт хаана хэзээ болох вэ?

-"SNOW MELODY" тоглолт маань 2016 оны 12 дугаар сарын 23-нд 19:00 цагаас Соёлын төв өргөөнд  ганцхан удаа тоглогдоно.


Ярилцсанд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    58 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    1 цаг 15 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    1 цаг 38 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    1 цаг 49 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    2 цаг 46 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    3 цаг 53 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    4 цаг 15 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    5 цаг 37 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    6 цаг 7 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    6 цаг 14 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    6 цаг 24 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    6 цаг 29 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    7 цаг 24 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    7 цаг 51 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    7 цаг 59 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    8 цаг 22 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    8 цаг 26 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    8 цаг 39 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    8 цаг 44 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    8 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК