Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

204 205 206 207 208 209 210
  • Рио 2016: Д.Төмөрхүлэг шагналт 7-р байрт шалгарлаа
    2016 оны 8 сарын 08
    Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон манай тамирчин Д.Төмөрхүлэг дагах барилдаандаа Канадын бөх А.Бушардад ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.

    Манай бөхийг ялсан Италийн бөх Ф.Базил олимпийн аварга болжээ. Төмөрхүлэгтээ дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсч, олон олон ялалтуудаараа ард түмнээ баярлуулаарай гэж хүсье.
  • Бокс: Б.Түвшинбат эхний ялалтаа авлаа
    2016 оны 8 сарын 08
    БОКСЫН 69 КГ-Д ХҮЧ ҮЗЭЖ БУЙ МАНАЙ ТАМИРЧИН ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ТУЛААНАА АРГЕНТИНИЙ АЛБЕРТА ПАЛМЕТТА-ГИЙН ЭСРЭГ ХИЙН ЯЛЖ ШӨВГИЙН 16-Д ҮЛДЛЭЭ.

    ТЭРЭЭР 3 ҮЕИЙН ТУРШ ӨРСӨЛДӨГЧӨӨ ИЛҮҮРХСЭН БӨГӨӨД 3:0-Н ХАРЬЦААТАЙ ЯЛСНААР ШӨВГИЙН 16-Д АЛЖИР/ИРЛАНДЫН БОКСЧДЫН АЛЬ НЭГЭНТЭЙ ТУЛАХ БОЛЖ БАЙНА.
  • Олимп: Д.Төмөрхүлэг дагаж барилдана
    2016 оны 8 сарын 08
    Жүдо бөхийн 66 кг-ын С хэсгийн аваргын төлөө манай жүдоч ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөгчдөө хоёр вазари үнэлгээ алдаж, цэвэр ялагдлаа. Тэрээр Италийн бөх Фабио Басилед ялагджээ. Ийнхүү Д.Төмөрхүлэг торгуулийн тойрогт барилдахаар болжоо.
  • Рио 2016: Д.Төмөрхүлэг ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа
    2016 оны 8 сарын 08
    Жүдо бөхийн 66 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Д.Төмөрхүлэг Саудын Арабын жүдоч Хамад Сулейманыг цэвэр ялж, эхний ялалтаа авсан.


    Тэгвэл дараагийн учраа бөх болох Алжирын жүдоч Хоуд Зоурданийг мөн цэвэр ялж, шөвгийн наймд шалгарлаа.
  • Рио 2016: А.Цолмон ялагдал хүлээлээ
    2016 оны 8 сарын 08
    Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай улсаас оролцож буй ОУХМ А.Цолмон эхний тойрогт ялалт байгуулсан. Тэрээр АНУ-ын тамирчин Анжелика Делгадотой барилдан вазари үнэлгээгээр ялснаар анхны олимпийнхоо эхний ялалтаа авсан.


    Тэгвэл дараагийн учраа болох Японы алдарт бөх Мисато Накамуратай барилдан ялагдал хүлээлээ.
  • Олимп: Д.Төмөрхүлэг Саудын Арабын бөхийг цэвэр яллаа
    2016 оны 8 сарын 07
    Дөнгөж сая Жүдо бөхийн 66 кг-ын жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөгчөө цэвэр ялж, эхний ялалтаа авлаа.

    Тэрээр Саудын Арабын жүдоч Хамад Сулейманыг цэвэр яллаа. Түүний дараагийн учраа нь Алжирын жүдоч Хоуд Зоурдани.

  • Рио 2016: А.Цолмон олимпын анхны ялалтаа авлаа
    2016 оны 8 сарын 07
    Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай улсаас оролцож буй ОУХМ А.Цолмон эхний тойрогт ялалт байгууллаа. Тэрээр АНУ-ын тамирчин Анжелика Делгадотой барилдан вазари үнэлгээгээр ялснаар анхны олимпийнхоо эхний ялалтаа авч байна.

    Түүний дараагийн учраа нь Японы алдарт бөх Мисато Накамура юм.
  • О.Гүндэгмаа Ц.Мөнхзул нар финалд үлдэж чадсангүй
    2016 оны 8 сарын 07
    БУУЧИД ФИНАЛД ҮЛДЭЖ ЧАДСАНГҮЙ!

    БУУДЛАГЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 10 МЕТРИЙН ХИЙН ГАР БУУНЫ ДАСГАЛЫН УРЬДЧИЛСАН ШАТ ӨНДӨРЛӨЛӨӨ.

    НИЙТ 44 ТАМИРЧИД 40 СУМ ТАВЬСАН БӨГӨӨД ЭХНИЙ 8 БАЙР ФИНАЛЫН ЭРХТЭЙ БАЙСАН ЮМ.

    6 ДАХЬ ТҮҮХЭН ОЛИМПДОО ОРОЛЦОЖ БУЙ ОУХМ О.ГҮНДЭГМАА 379 ОНООТОЙ 20-Р БАЙР ЭЗЭЛСЭН БОЛ Ц.МӨНХЗУЛ 378 ОНООТОЙ 32-Р БАЙРАНД БИЧИГДСЭН.
  • Олон улсын моно жүжгийн фестиваль энэ сарын 15-19-нд болно
    2016 оны 8 сарын 07
    Монголын моно жүжгийн хөгжлийн төв “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оноос эхлэн “Ялагчдын цуваа- Улаанбаатар” олон улсын моно жүжгийн фестивалийг зохион байгуулж байгаа билээ. Уг фестиваль энэ сарын 15-19-нд УДЭТ болон Улсын хүүхэлдэйн театрт болох бөгөөд Польш, Армени, ОХУ,Англи болон Монголын жүжигчид шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд хүргэх юм.

    Монодрам буюу нэг хүний жүжиг хэмээх төрөл эртаий Грекээс эхлэн хөгжиж 1700-гаад оны сүүл үеэс Франц, Германд хүчээ аван ихэд дэлгэрсэн байдаг. 2014 онд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан олон улсын моно жүжгийн фестивалиас Гранпри шагналыг анх удаа эх орондоо авчирсан.
  • Олимп: Д.Отгондалай, Б.Түвшинбат нар 23.00 цагаас тулалдана
    2016 оны 8 сарын 07
    ”Рио-2016” эхлээд хоёр хонож байна. Өнөөдөр боксын хэсгийн барилдаанууд монголын цагаар 23.00 цагаас эхэлнэ. Тодруулбал, 60 кг жинд Д.Отгондалай 23.00-23.45 цагийн хооронд тулалдах бол 69 кг жинд Б.Түвшинбат 23.45 цагаас 08-ны 00.45 цагийн хооронд тулалдах аж.

  • Хүндийн өргөлтийн У.Чагнаадорж өнөөдөр 22.00 цагаас өрсөлдөнө
    2016 оны 8 сарын 07
    Хүндийг өргөлтийн 56 кг-ын жинд өрсөлдөх байсан ОХУ-ын тамирчин допингийн зөрчлийн улмаас хасагдсан тул манай тамирчин Ө.Чагнаадоржид Риог зорих эрх шилжсэнийг өчигдөр албан ёсоор мэдэгджээ.
  • Монгол миссүүд амжилт арвинтай байна
    2016 оны 8 сарын 07
    “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Б.Гүнзаяа Хятад улсын Засгийн газраас зохион байгуулагддаг “Miss Leisure World 2016” тэмцээнд амжилттай оролцож, “Miss exotic” буюу хамгийн чамин мисс шагнал хүртжээ. Тус тэмцээнд нийт 40 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна.

    Мөн дэлхийн хамгийн том “Fashion One” загварын агентлагт Монголын мисс Б.Баттогтох продюсер, хөтлөгчөөр ажиллах гэрээ хийжээ.




  • Фото: Олимпийн эхний өдөр
    2016 оны 8 сарын 07
    Рио: Олимпийн эхний өдөр
  • Олимп: А.Цолмон, Д.Төмөрхүлэг нар өнөөдөр 22.00 цагаас барилдана
    2016 оны 8 сарын 07
    Жүдо бөхийн хэсгийн барилдаанууд өнөөдөр монголын цагаар 22.00 цагаас эхэлнэ. Манай тамирчдаас эмэгтэй 52 кг-ийн жинд А.Цолмон, эрэгтэй 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг нар барилдах юм.

    Хэрвээ тэд финалд үлдэж чадвал 08-ний өдрийн шөний 03.00 цагаас буюу тэр шөнөдөө шигшээд өрсөлдөнө.
  • Рио 2016: Жүдо бөхийн 48 кг-н медалийн эзэд тодорлоо
    2016 оны 8 сарын 07
    Зуны олимпийн 31-р наадмын медалийн эзэд тодорсоор байна. Дөнгөж саяхан болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-н алтан медалийн эзнээр Аргентин улсын алдарт тамирчин Пауло Парето хүртсэн бол мөнгөн медалыг БНСУ-ын тамирчин Жон Бок Ён хүртсэн юм.

    Харин хүрэл медалын эзнээр Казакстан улсын нэрийн өмнөөс олимпийн наадамд оролцсон монгол тамирчин Г.Отгонцэцэг, Японы алдарт тамирчин Кондо Ами нар хүртлээ.

    Харин эрэгтэйчүүдийн 60 кг-н жинд алтан медалыг ОХУ, мөнгөн медалийг Казакстан, хүрэл медалийг Узбекстан, Японы жүдочид тус тус хүртлээ.

    Эх сурвалж: MNB
  • Рио 2016: О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар өнөөдөр буудна
    2016 оны 8 сарын 07
    Бразилын Рио-де-Жанейро хотноо эхэлсэн Зуны олимпийн 31-р наадмын Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд манай шилдэг тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар оролцоно. Монголын цагаар 21.00 цагаас эхлэх бөгөөд хэрвээ шигшээд шалгарч чадвал оройны 23.00 цагаас финалд өрсөлдөх аж.
  • “Даншиг наадам- Хүрээ цам” наадмын өнөөдрийн хөтөлбөр
    2016 оны 8 сарын 07
    08 дугаар сарын 07-ны өдөр, Ням гараг



    08:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт

    08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

    08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

    09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд

    09:00-12:00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

    10:00-13:00 Жороо морины уралдаан Хүй долоон худагт

    12:00- 14:00 Үндэсний сурын харвааны адаг өрөг Хүй долоон худагт, Сурын талбайд

    15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    17:00-17:20 Үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Хүй долоон худагт, Сурын талбайд

    17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    18:00-19:00 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Хүй долоон худагт

    19:00-19:30 Хүчит бөхийн барилдааны Наймын даваа Хүй долоон худагт, бөхийн талбайд

    19:30-20:00 Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрсөн бөхчүүдэд Даншигийн арслан, заан, начин цол үнэмлэх олгож, шагнал гардуулна. Хүй долоон худагт, цамын талбайд

    20:00-20:10 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд

    20:10-21:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт, цамын талбайд
  • Эхний өдөр жүдочид одгүй байлаа
    2016 оны 8 сарын 07
    Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Ц.Цогтбаатар Рио наадмын хамгийн эхний жүдогийн барилдааныг хийсэн. Тэрээр эхний өрсөлдөгч, Пан Америкийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Гветемалын тамирчин Хорхе Рамосыг, дараагийн өрсөлдөгч Финляндын бөх Юхо Рэйнваллыг тус тус цэвэр ялж, 3-р тойрогт үлдсэн юм. Ялбал хэсгийн аваргын төлөө тунаж үлдэн, цаашлаад медалийн төлөө барилдах эрхтэй болох чухал барилдаанаа ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч БНСУ-ын Ким Вон-Жинтэй хийж, ялагдлаа. Тэрбээр юүко үнэлгээгээр тэргүүлж явсан ч вазари алдан ялагдал хүлээв. Энэ жил 20 настай Ц.Цогтбаатар анхны олимпдоо оролцон, шөвгийн 16-д үлдсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
  • Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь-Улаанбаатарын цагаар
    2016 оны 8 сарын 06
    Бразилын нийслэл Рио-де Жанейро хотноо болох “Рио-2016” зуны олимпийн наадмын нээлт өнөөдөр өглөөний 08:00 цагт албан ёсоор эхэлсэн. Зуны олимпийн наадамд манай улсаас 49 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх юм. Тэгвэл Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар танилцуулж байна.
  • “Уул усны домог” тоглолтын хөтөлбөр
    2016 оны 8 сарын 05
    “УУЛ УСНЫ ДОМОГ” ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨР


    Хэзээ: 2016.08.06. 21:00
    Хаана: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай
    Эхлэл фанфар /Цогт тайж киноны хөгжмөөс/

    Монгол ардын уртын дуу “УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” УБ чуулгын уртын дуучин МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Б.Батболд.



    Р.Бат-Эрдэнийн хөгжим “АЙСУЙ ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН” Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал. Удирдаач: МУСТА Р.ГАнбат.



    “ДАРЬ ЭХ” Удирдсан багш: Норовсамбуу, туслах багш: Л.Энхцэцэг, Дэлгэрцэцэг, Батцэцэг, Сэлэнгэ.

    “ДАРЬ ЭХ” бүжиг /Д.Энхгэрэлийн дэглэлт/ УБЧ-ын бүжигчид.

    “ЧОНО” “Их Монгол” хамтлаг.
    “УС” Удирдсан багш: Норовсамбуу, туслах багш: Л.Энхцэцэг, Алтанхундага, Дэлгэрцэцэг, Сэлэнгэ.
    Тэмүүлэн “ГЭГЭЭ” УБЧ-ын гоцлол хөгжимчин МУСТА Н.Отгончимэг.
    “ТӨМӨР ХУУРЫН АЯЛГУУ” УБЧ-ын дуучин Д.Шижирмаа. /бүжигтэй/
    Ж.Мэнд-Амар, М.Бадам “ЖАВХЛАНТ СҮРЭГ” Гоцлол хөгжимчин МУСТА Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, УБЧ-ын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал. Удирдаач МУСТА Р.Ганбат.
    Д.Энхгэрэлийн дэглэлт “УЯЛДАХ УЧИР” УБЧ-ын бүжигчид, бит бокс Рэй.
    “МОГОЙ” Удирдсан багш: Энхцэцэг, Батцэцэг, Наранцэцэг, туслах багш: Түмэнжаргал, Л.Энхцэцэг, Алтанхундага, Буд, Дэлгэрцэцэг, Сэлэнгэ.
    “АЛТАЙН МАГТААЛ” УБЧ-ын “Их Монгол” хамтлаг
    О.Чинбатын найруулга Дархад ардын дуу “ҮДЭЛТ” УБЧ-ын уртын дуучин О.Анхчимэг.

    “ЦЭЦЭГС” найруулга тавилт: Б.Энхчимэг, Отгонцэцэг, Энхцэцэг, туслах багш: Эрдэнэцэцэг, Янжмаа, Чулуунцэцэг, Номин.
    О.Чинбат “ЦААТАН” гоцлол хөгжимчин МУСТА О.Чинбат, цохивор хөгжимчин Ганхөлөг, DJ Тулгаа.
    Д.Энхгэрэлийн дэглэлт “БӨРТЭ ЧОНО” УБЧ-ын бүжигчид, этник Зоригоо.
    “ТӨГСГӨЛ” 420 нугараач
204 205 206 207 208 209 210
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2 цаг 40 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2 цаг 43 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2 цаг 46 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    4 цаг 59 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 21 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    6 цаг 24 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    6 цаг 58 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 3 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 6 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 16 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    7 цаг 45 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    7 цаг 51 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    8 цаг 2 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 4 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    8 цаг 51 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    9 цаг 35 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    9 цаг 35 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 14 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    10 цаг 30 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК