Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

207 208 209 210 211 212 213
  • “Дижитал” ганц удаа “галзуурна”
    2016 оны 7 сарын 30
    1999 оноос хойш хип хоп урсгалаар уран бүтээл туурвиж, өөрсдийн орон зай, сонсогчидтой болсон “Дижитал” хамтлагийнхан өнөөдөр буюу энэ сарын 30-нд “Галзуу ганц” тоглолтоо хийнэ.
  • Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ болж байна
    2016 оны 7 сарын 30
    Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт ухаа” спорт цогцолборт болно. ДАШТ-ийг Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй сүмочид маань ирж сонирхохын зэрэгцээ тамирчдаа дэмжихихээр ирээд байгаа билээ. Ингээд тус тэмцээний хөтөлбөрийн танилцуулж байна.
  • Г.Ундармаа, Д.Хүрэлхүү нар “Х түц”-д нэгдэнэ
    2016 оны 7 сарын 29
    Зуны дэлгэр цаг шувтарч, намар цагийн их ажил, их хөдөлмөрийн үе эхэллээ. Энэ үеэр тэдний адил Х ТҮЦ продакшн ч шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Монголын Хошин Урлагийн хамгийн чансаатай уран бүтээлийг төрөн гаргадаг тус продакшнаас үзэгчид ч шинэ бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байдаг нь лавтай. Тэгвэл тэд нэгэн шинэ прожектоор ажиллаж үзэгч фенүүддээ бэлэг барихнээ.

    Тэр нь юу вэ гэвэл, МУГЖ Д.Хүрэлхүү, СТА жүжигчин Г.Ундармаа нар нэгдэж тоглох юм. Кино дэлгэцийн бүтээлээс тэднийг хардаг ч үзэгч түмэн хайртай уран бүтээлчидээ нилээдгүй хүлээсний эцэст Х ТҮЦ-н тоглолтоос дахин тайзнаа харахнээ. Энэ явдалд олон хүмүүс дуртай байгаа бөгөөд Д.Хүрэлхүүг хүсэн хүлээсэн үзэгчид, МУГЖ Одончимэг, Ундармаа нарыг нэгэн дороос харах гэсэн олон түмэн үзэгчидийн хүслийн хүлээс тайларч буй нь энэ юм.

    “ТҮЦ”-хэн ч тэдэнтэй хамтарч тоглох болсондоо туйлын баяртай байгаа гэнэ шүү. Ийнхүү СТӨ-ний тайзнаа “Х-Түц”-н намар цагийн нээлтийн тоглолтоор жүжигчин Онон, Одончимэг, Хүрэлхүү, Ундармаа, Бархүү нарын чадварлаг жүжигчид 8 сарын 18-аас нэгэн дор цугларахнээ.
  • ”Ган үзэг 2016”-ын оролцогчдын бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл авна
    2016 оны 7 сарын 29
    МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс ”Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Ган үзэг-2016” яруу найргийн наадам болох гэж байна. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ.

    Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцох боломжтой. Бүтээлийг УБТЗ-ын Соёлын ордны 110 тоотод энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авах бөгөөд наадам 8 сарын 1-ний 18.00 цагаас Соёлын ордонд болно.
  • Даншиг наадмын 256 хүчтэнийг даншгийн арслан Р.Пүрэвдагва магнайлна
    2016 оны 7 сарын 29
    Энэ жилийн Даншиг наадмын бөхчүүдийг даншгийн арслан Р.Пүрэвдагва магнайлна.

  • Танилц: Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ий ерөнхий хөтөлбөр
    2016 оны 7 сарын 29
    Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ энэ сарын 30, 31-нд Улаанбаатар хотноо “Буянт ухаа” спорт цогцолборт болно. ДАШТ-ийг Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй сүмочид маань ирж сонирхохын зэрэгцээ тамирчдаа дэмжихихээр ирээд байгаа билээ. Ингээд тус тэмцээний хөтөлбөрийн танилцуулж байна.

    09:00

    Спортын холбоодын уулзалт


    Блю скай зочид буудал


    Олон улсын Сүмо бөхийн холбооны төлөөлөгчид

    10:00


    IFS –ын захирлын зөвлөлийн уулзалт


    Блю скай зочид буудал


    Захирлуудын зөвлөл

    11:00


    IFS-ын конгресс


    Блю скай зочид буудал


    Конгрессын гишүүд

    11:00-15:00


    Сургалт


    Буянт-ухаа спортын ордон


    тамирчид

    13:00


    Дасгалжуулагчдийн уулзалт /Өсвөрийн болон ахлах /болон Сэргээшийн эсрэг хуралдаан


    Блю скай зочид буудал



    15:00


    Дасгалжуулагчийн уулзалт /Азийн аварга/


    Блю скай зочид буудал



    15:00


    Ерөнхий сайдад бараалхах


    Төрийн ордон



    16:00


    Зураг татуулах


    Төрийн ордны гадаа


    Бүх төлөөлөгчид
  • Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу маргааш болно
    2016 оны 7 сарын 29
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх юм. Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

    Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий Найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS телевиз шууд дамжуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ю.Цэдэнбал агсны нэрэмжит яруу найргийн наадам, уран бичлэгтийн уралдаан болно
    2016 оны 7 сарын 28
    Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
  • Р.Манлай Ази тивийн аварга болж, их мастерын болзол хангалаа
    2016 оны 7 сарын 28
    100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, тивийн аваргууд тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

    Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай ийнхүү их мастерын болзол хангалаа. 100 буудалт даамын тивийн аваргад манай тамирчид сүүлийн жилүүдэд ноёрхож байна. Энэ тэмцээнд Д.Эрдэнэбилэг таван удаа буюу 1999, 2001, 2003, 2010, 2014 онд түрүүлсэн юм. Мөн Г.Ганжаргал 2012, Д.Баттулга 2013, О.Түвшинболд 2015 онд, Р.Манлай 2016 онд Азийн аварга боллоо.

    Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүлж, М.Одгэрэл, Б.Нандинцэцэг нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

    Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг нийт 15 орны 200 орчим даамчид өрсөлдлөө.
  • Улсын начин Д.Анарт зориулж наадам хийнэ
    2016 оны 7 сарын 28
    Монгол Улсын начны тоо энэ жилийн наадмаар 18-аар нэмэгдсэн. Тэдний нэг нь Дорнод аймгийн харьяат Улсын начин Д.Анар юм. Түүний улсыг цолыг мялаан, нутгийнхан нь хүндэтгэлийн наадам хийхээр болжээ. Улсын начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам Дорнод аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 31-нд болно.
  • Олимпод зориулан шинэ марк гаргалаа
    2016 оны 7 сарын 28
    Монгол Шуудан ТӨХК-аас Рио 2016 наадамд зориулан гаргаж буй ”ЗУНЫ XXXI ОЛИМП” сэдэвт шуудангийн маркаа танилцуулж, МҮОХ-ны төв байранд албан ёсны нээлтээ хийлээ.
  • Амралтын өдрүүдэд “Sunset” шоу болно
    2016 оны 7 сарын 28
    “Sunset” шоу ирэх амралтын өдрүүдэд Монгол шилтгээнд болох гэж байна. Тус шоу 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ жил “Цэвэр агаарт, байгалийн сайханд, торгон элсэн дээр, фракцаараа, бөөндөө доргицгооё” гэсэн уриатай болох юм.

    Мэргэжлийн дижи нарын уран бүтээл, амьд хөгжмийн тоглолт, өвөрмөц бүжгийн талбайд залуусыг урьж байгаа юм. Мөн визуал гэрэлтүүлэг болон гэрлийн шоу, хамгийн том задгай талбайн кино театр, ”Crystal Clear” хөгжмийн дугаралтыг мэдрэх боломжтой юмх байна.


  • Даамын Азийн аваргууд өнөөдөр тодорно
    2016 оны 7 сарын 28
    100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, тивийн аваргууд тодорно. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим даамчид өрсөлдөж байгаа билээ.

    Эрэгтэйчүүдийг Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор тэргүүлж байгаа бол их мастер Д.Эрдэнэбилэг 13 оноогоор удаалж байна. Харин их мастер Д.Баттулга 10 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа бол 9 оноотой 11 даамчин хүрэл медалийн төлөө өрсөлдөх боложмтой болжээ.


    Тэмцээнийг тэргүүлж байгаа Р.Манлай гуравдугаар байрт бичигдэж байгаа Д.Баттулгатай тоглох юм. Хэрвээ Р.Манлай хожих юм бол тивийн аваргаар анх удаа тодорно.


    Харин Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин байгаагаас 13 нь манай тамирчид юм. М.Нандинцэцэг, Хятадын Жан Ю, М.Одгэрэл, М.Нямжаргал нарын дөрвөн даамчин адил 11 оноотой болсон байна.
  • Олимпоос алтан медаль хүртсэн тамирчныг 111 сая төгрөгөөр шагнана
    2016 оны 7 сарын 28
    Монголын жудо бөхийн холбоо ”Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор өчигдөр үдэн гаргалаа.
  • Олимпийн наадмын тасалбар 11-1425 ам доллар байна
    2016 оны 7 сарын 27
    “Рио-2016” олимпийн наадамд зориулан нийт 7.5 сая орчим тасалбар худалдаанд гарчээ. Бразилын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн багтаамж жижиг учир 2012 оны Лондонгийн олимпоос 200 мянган орчмоор цөөн тасалбар гаргасан байна. Тасалбарыг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн онлайнаар болон албан ёсны борлуулагчаар дамжуулан худалдаалжээ.

  • ”Ган үзэг 2016” яруу найргийн наадам болно
    2016 оны 7 сарын 27
    МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс зохион байгуулдаг ”Ган үзэг-2016” яруу найргийн наадам болно.
  • Дэлхийн миссүүд “Кhuvsgul beach party”-д оролцохоор ирнэ
    2016 оны 7 сарын 27
    2014 оны “Дэлхийн мисс”-үүд Монголд хүрэлцэн ирж, Хөвсгөл далайн эрэг дээр “Кhuvsgul beach party”-д оролцох болжээ. Хөвсгөл далайн эрэг дээр “Ancient ocean resort” жуулчны баазад энэ сарын 30-наас 8 дугаар сарын 3-нд Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой нэгэн онцгой арга хэмжээ болох гэж байна. ”Юнайтад Монголия”, ”Хаж гүрэм”, ”I Nomadic” компани хамтран зохион байгуулж байгаа уг шоунд “Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Лативын миссүүд хүрэлцэн ирж оролцох юм. Мөн таван өдөр 5 өөр өнгө аястай байх уг шоунд ”Алтан ураг”, ”Нисванис”, ”Rattabuzz”, ”Баярцэнгэл”, ”Lemons”, ”Colors”, ”Монголын жазз оркестр”, Циркийн үзүүлбэр, халуун галаар наадах үзүүлбэр, шилдэг DJ нар оролцох аж.


    Үүнээс гадна мастер тогооч нарын олон төрлийн онцгой хоол, усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний волейбол, морин аялал, цаа бугын аялал, цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аяллуудыг ч байгаа юм.


    24tsag.mn
  • Монголын тамирчдын салхийг М.Уранцэцэг хагална
    2016 оны 7 сарын 27
    Бразил улсын Рио Де Жанеро хотод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд ”Рио-16” зуны олимп болно. Манай улсаас “Рио-2016” олимпийн наадамд нийт 50 тамирчин оролцохоор эрхээ авсан билээ. Тодруулбал, Олимпийн наадамд 42 тамирчин, Паралимпийн наадамд нийт найман тамирчин өрсөлдөх юм.

    Наймдугаар сарын 6-нд буюу Олимпийн 31 дүгээр наадмын эхний өдөр уламжлал ёсоор жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг жингийн барилдаан болно. Тэгвэл монголын тамирчдын салхийг хагалж, МУГТ жүдо бөхийн 48 кг жингийн дэлхийн аварга М.Уранцэцэг барилдах юм байна.
  • Улаанбаатар хотод заавал үзэх хөшөө дурсгал
    2016 оны 7 сарын 27
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад “Эмнэг сургагч” баримал багтдаг. Энэхүү баримлыг 1948 онд уран барималч Н.Жамбаа бүтээжээ. Бүтээгч нь энэ бүтээлээр монгол хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулахыг зорьсон байна. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар энэ барималыг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. Баримлын гипс эх загвар нь Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байдаг бөгөөд баримлыг 1958 онд түүний шавь Л.Дашдэлэг зэс хөөмөл болгон цутгажээ. Суурь, баримлын нийт өндөр: 2.7 метр, баримлын өндөр: 1.7 метр, 1.9 метр, өргөн: 0.65 метр. Энэхүү баримал нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, Зүүн цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дунд байдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Даншиг наадмаар 256 бөх барилдана
    2016 оны 7 сарын 27
    “Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах, Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаан болно. Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан, Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
207 208 209 210 211 212 213
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    3 цаг 17 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    3 цаг 20 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    3 цаг 23 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    5 цаг 36 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 58 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    7 цаг 1 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    7 цаг 35 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 40 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 43 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 53 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    8 цаг 22 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    8 цаг 28 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    8 цаг 39 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 41 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    9 цаг 28 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    10 цаг 12 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    10 цаг 12 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 51 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    11 цаг 7 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК