-
2016 оны 4 сарын 19
Энэтхэг улсын уулархаг бүс нутагт олон улсын уулын дугуйн уралдаан болжээ. Уралдаанд нийт 11 орны 80 гаруй дугуйчин өрсөлдөж, ОУХМ Б.Мягмарсүрэн тэргүүлсэн байна.
Мөн спортын мастер Б.Баянжаргал гуравдугаар байрт оржээ. Дугуйчид зургаан өдрийн турш 628 км зам туулж, аваргаа тодруулсан аж. Хоёрдугаар байрт АНУ-ын дугуйчин шалгарчээ.
Манай дугуйчид ирэх сарын 4-5-нд Тайланд улсад болох Азийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд оролцох аж.
-
2016 оны 4 сарын 19
Монголын соёлын байгууллагуудаас анх удаа үлэг гүрвэлийн 3D үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард багтаан Тириннозавр батаар зэрэг зургаан үлэг гүрвэлийн олдворыг танилцуулахаар төлөвлөөд байгаа аж. Үзэсгэлэн “Үлэг гүрвэлийн төв музей”-д гарна.
Мөн 3D үзэсгэлэнг та ухаалаг гар утсандаа аппликейшин суулгаснаар музей руу орохдоо үзмэрийн талаарх тайлбар, үлэг гүрвэл хөдөлж, дуугарах зэрэг бодит мэдээллүүдийг авах боломжтой юм байна.
-
2016 оны 4 сарын 19
Пара-Таеквондогийн шигшээгийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.
-
2016 оны 4 сарын 18
бббб
-
2016 оны 4 сарын 18
Өнгөрсөн амралтын өдрүүдээр БНХАУ-ын нийслэл хотноо Бээжингийн Олон Улсын Кино Наадам эхэллээ. Наадмын нээлтийн улаан хивсний ёслолд Холливудын жүжигчин Натали Портман, Кристоф Вальтц, италийн найруулагч Жузеппе Торнаторе, ”Ахмад Америк - Иргэний Дайн” киноны найруулагчид болох Жо Руссо, Энтони Руссо нар болон мөн Чоу Юн Фат, Аарон Квок зэрэг хятадын кино одууд хүрэлцэн ирж оролцсон байна. 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү наадмын дээд шагнал болох Тиантан шагналд Испани, Канад, ОХУ, Польш, Дани болон Хятад зэрэг орны 15 бүтээл өрсөлдөж байгаа юм байна. Наадмын шүүгчдийн багийг Америкийн найруулагч, продюссер Бретт Ратнер тэргүүлж байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Германы найруулагч Флориан Хенкель фон Доннерсмарк, Боснийн найруулагч Данис Танович, Румыний найруулагч Корнелю Порумбоу, Японы найруулагч Ёожиро Такита, Хонконгийн найруулагч Тедди Чен болон Хятадын жүжигчин Шу Кин нар багтжээ. 6 дахь удаагийн Бээжингийн Олон Улсын Кино Фестиваль энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэн явагдана.
-
2016 оны 4 сарын 18
Монголын кино урлагт тэр дундаа аймшгийн кинонд нэгэн кино шинээр нэмэгдэж байгаа нь “Ядуугийн зовлон-2” юм. Тэрээр кино урлагийг тэргүүлэгч чадварлаг хамт олны хөдөлмөрөөр бүтэж буй тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гарагт бүх кино театруудаар гархад бэлэн болжээ.
Кино эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг уйдаахгүй дэлгэцийн өмнө барьж чадна гэдгээ кино багийнхан ам бардам хэлээд байгаа. “Ядуугийн зовлон-1” УСК одоогоос 18 жилийн өмнө үзэгч түмэнд хүрч өнөөдрийг хүртэл яригдсан сэдэв. Тэгвэл “Ядуугийн зовлон-2” ч мөн адил гарч эхлэхээсээ өмнө олны ярианы сэдэв болоод байгаа бөгөөд гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулах нь дамжиггүй биз.
-
2016 оны 4 сарын 18
“Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн Филиппин улсад зохиогдож байна. Тус тэмцээнээс Эрэгтэйчүүдийн 68кг-д П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Тэрээр Монголын таэквондогийн спортын түүхэн дэх олимпийн анхны эрх хүртэж буй юм.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа таэквондогийн төрлөөр ”Рио-2016” олимпийн наадамд оролцохоор боллоо.
Энэ түүхэн амжилтыг Монголын таэквондогийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын оюутны таэквондогийн холбооны ерөнхийлөгч Ж.Алдарбаяр өндрөөр үнэлж, 10 сая төгрөгөөр шагнахаар болжээ.
-
2016 оны 4 сарын 18
Жиү жицүгийн шилдгүүд даваа гарагт Абу Дабиг зорино
-
2016 оны 4 сарын 18
Жүдочид багаараа хоёрдугаар байрт орлоо
-
2016 оны 4 сарын 18
”Аватар” киноны дараагийн анги 2018 онд гарна
-
2016 оны 4 сарын 17
Энэ жил МУГЖ, поп дива, дуучин Б.Сарантуяагийн урлагт хөл тавьсны 30 жилийн ой тохиож байгаа болохоор эл хугацаанд хамт байж ирсэн үнэнч сонсогч фэнүүддээ зориулж олон бэлгүүдийг бэлджээ.
-
2016 оны 4 сарын 17
Таны гэрт аз жаргал авчрах 10 цэцэг
-
2016 оны 4 сарын 17
Улсын драмын эрдмийн театраас энэ сард тоглох жүжгийн хуваарийг танилцуулж байна. Энэ сард У.Шекспирийн “Гамлет”, “Ромео Жульетта” жүжгүүдийг тоглохоос гадна Г.Ибсений “Нора” жүжгийг тоглоно. Тодруулбал, энэ сарын 13, 16-д У.Шекспирийн ”Гамлет”, 17-д ”Ромео & Жульетта”, 12-д Г.Ибсений ”Нора”-г тус тус тоглохоор болжээ. Мөн УДЭТ-ын уран бүтээлчид Дархан, Орхон аймагт энэ 22-30-ны өдрүүдэд тоглох гэж байна.
Дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарь:
-
2016 оны 4 сарын 17
Эмэгтэй хүнд чи өөрөө мэд гэж хэлж болохгүй
-
2016 оны 4 сарын 17
Өнөөдөр ”Спартак” балетыг тоглоно
-
2016 оны 4 сарын 17
Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин С.Ням-Очир, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа нарын 18 тамирчин оролцож байна.
-
2016 оны 4 сарын 17
Дэлхийн улс орнууд маш хурдтайгаар хөгжиж, огцом өөрчлөгдөж байна. Жишээ нь гэхэд л Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хамгийн их хүн амтай хот болж, зүгээр л 20 жилийн дотор л цөлөөс гайхалтай хот болтлоо хөгжсөн байна. Ингээд дэлхийн зарим хотуудыг өнгөрсөн ба одоогийн өөрчлөлтийг танилцуулж байна.
-
2016 оны 4 сарын 16
Улсын драмын эрдмийн театраас энэ сард тоглох жүжгийн хуваарийг танилцуулж байна. Энэ сард У.Шекспирийн “Гамлет”, “Ромео Жульетта” жүжгүүдийг тоглохоос гадна Г.Ибсений “Нора” жүжгийг тоглоно. Тодруулбал, энэ сарын 13, 16-д У.Шекспирийн ”Гамлет”, 17-д ”Ромео & Жульетта”, 12-д Г.Ибсений ”Нора”-г тус тус тоглохоор болжээ. Мөн УДЭТ-ын уран бүтээлчид Дархан, Орхон аймагт энэ 22-30-ны өдрүүдэд тоглох гэж байна.
Дөрөвдүгээр сарын үзвэрийн хуваарь:
-
2016 оны 4 сарын 16
Хамгийн эрүүл аргаар тураах оройн зоог
-
2016 оны 4 сарын 16
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд/4.16-17/ А.Хачатурян ”Спартак” балетыг тоглоно.
А.Хачатурян ”Спартак” балетыг 2016 оны 04-р сарын -16,17-ны 17.00 цагаас тоглоно.
Уг балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх дэглэн найруулан тавж байжээ. А.Хачатурян уг “Спартак” балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд “Төрийн соёрхол” хүртэж байсан юм. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтад “Спартак” балетыг оруулж чадсан юм.
УДБЭТеатрын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар “Спартак” балетыг бүтээж, О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрүүдийг бүтээж байв.
“Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг балет юм. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг.
Тасалбарыг УДБЭТ-ын билетын касс, онлайн тасалбарыг https://www.ticket.mn/event/53/ худалдаалж байна.
Холбоо барих: 70110389, 99196609, 70110397, 99928138, 88044508, 99160475
Эх сурвалж: Mongolian State Academic Theatre of Opera and Balle