-
2016 оны 5 сарын 11
Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейд “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд олон нийтэд зориулсан лекц зохион байгуулах аж.
“Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулгыг доктор, профессор Д.Бумаа хийх бол доктор Н.Эрдэнэ-Очир “Ноён уулын дурсгал” сэдэвт лекц тавих юм. Энэхүү лекцтэй холбогдуулан “Хүннү ширмэл ширдэг” эвлүүлдэг тоглоомыг үзэгчдэд танилцуулах юм байна.
Мөн Олон улсын хүүхдийн утга зохиолын 6 удаагийн шагналт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд Монголын соёлын өвийн дурсгалт газруудаас жишээ болгон хүн чулуун хөшөө, хадны зургийн талаар ярина.
Энэ үеэр “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд АХА тэмцээн зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг үзэгчдийн дундаас сонгож, эхний гурван байрын эзнийг шалгаруулан, музейн бэлэг дурсгалын зүйлээс гардуулах аж.
-
2016 оны 5 сарын 10
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF )-ноос дэлхийн чансааг шинэчилжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар 2071 оноогоор 60 кг-ын жиндээ тэргүүлж байгаа бол эмэгтэй тамирчидаас гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жиндээ 3134 оноогоор, 57 кг-д Д.Сумъяа 2751 оноогоор тус тус тэргүүлж байна.
Тэрбээр гавьяат тамирчин Г.Болдбаатар хувьд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон “Их дуулга” тэмцээний өмнө тавдугаарт бичигдэж байсан ч дээрх тэмцээнд түрүүлж, 500 оноо авснаар ийнхүү тэргүүлэх болов.
-
2016 оны 5 сарын 10
МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм. Наадамд:
Дасти Баттон /АНУ/
Жосеф Майкл Гатти /АНУ/
Родриго Алмаралес /Куба Швед/
Лаша Хозашвили /Гүрж улс/
Наояа Эбэ /Япон улс/
Елена Лобсанова /ОХУ, Канад/
Аяа Канеко /Япон улс/ зэрэг олон улсын балетчид хүрэлцэн ирж оролцох аж. Түүнчлэн Монгол улсаас Д.Алтанхуяг, Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин зэрэг балечин оролцох нь ээ. Оролцогчид дэлхийн сонгодог урлагийн алдартай бүтээлийг Монголын тайзнаа тоглох юм байна.
Балетын наадам ирэх зургаадугаар сарын 4-нд 19.00 цагт “The Corporate Hotel and Convention centre”-т болно.
-
2016 оны 5 сарын 10
Дуучин Э. Ганболор ямар зорилгоор өрсөлдөгчдөө уриалав
-
2016 оны 5 сарын 09
”The Angry Birds Movie” киноны нээлт АНУ-ын Лос Анжелес хотын Виллаж театрт ням гаригт явагдсан байна. Финляндын Ровио компаний гар утсанд зориулан бүтээсэн видео тоглоомноос сэдэвлэсэн уг киног Финляндын Ровио Энтертейнмент, Америкийн Сони Пикчерс болон Коламбиа Пикчерс компаниуд хамтран бүтээсэн байна. Найруулагчаар нь Фергал Райли, Клей Кэйтис нар ажилласан уг бүтээл 80 сая ам.долларын өртгөөр бүтжээ. Киноны нээлтэнд гол дүрүүдэд дуу оруулсан жүжигчин Жэйсон Судейкис, Жош Гадд, Маяа Рудольф, Кийган Майкл Кей болон мөн Гвен Стефани, Блейк Шельтон, Мелани Браун зэрэг бусад алдартнууд хүрэлцэн ирж оролцсон байна.
-
2016 оны 5 сарын 09
Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг ”Гэгээн муза” наадам энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадам уламжлал ёсоороо улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж, шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжилсэн юм.
Тус наадам үзэгчид болон мэрэгжлийн уран бүтээлчдийн дунд хүлээлт үүсгэдэг томоохон наадам билээ. Энэ жилийн наадамд оролцогчдын хувьд хувцаслалт биеэ авч яваа байдал нүүр будалт имиж бүрдүүлэлт гээд бүхий л зүйлс нь тэнд цугласан үзэгчдийн нүдийг хужирлам үнэхээр гайхалтай харагдаж байсныг хэлэх нь зүйтэй биз ээ. Мөн наадмын зохион байгуулалт жил ирэх тусам чанаржиж байгаа тухай олон хүмүүс ам сайтай байлаа. Энэ жилийн ”Гэгээн муза” наадмыг УДЭТ-ын ”Ромео Жульетта” жүжиг өнгөлж шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн бол
”Хөгжимт жүжгийн төрөл”-д
Шилдэг тайзны зураачаар
-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгээр зураач Д.Ганболд
Шилдэг эрэгтэй гол дүр:
-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрээр жүжигчин П.Баярмагнай нар шалгарлаа
Шилдэг найруулагчаар
-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжгийн найруулагч Х.Далай
Түүнчлэн Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн зохиолчоор ҮДБЭЧ-ын “Оройн дээд” жүжгээр хөгжмийн зохиолч М.Бирваа шалгарав.
Хүүхдийн жүжгийн төрөлд
Шилдэг жүжгийн найруулагч
М.Ариунтуяа “Мял Богдын намтар” жүжгээр
Шилдэг тайзны зураач
О.Баярмагнай “Мөнхийн галт цэцэг” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр
Ц.Цэрэндорж “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр
Н.Очирпүрэв “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр
Д.Батмөнх “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр
“Нэг хүний жүжгийн төрөл”-д
Шилдэг жүжгийн зохиолч:
“Эр өндөг” жүжгээр П.Батхуяг
Шилдэг тайзны зураач:
“Эр өндөг” жүжгээр Б.Бат-Өлзий
Шилдэг эрэгтэй жүжигчин:
- “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр Баста Цыденов
Шилдэг эмэгтэй жүжигчин:
- “Хатагтай Капульетта” жүжгээр Г.Номуун
“Драмын жүжгийн төрөл”
Шилдэг эмэгтэй туслах дүр:
“Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр МУГЖ Ж. Оюундарь
Шилдэг эрэгтэй туслах дүр:
- “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ
Шилдэг эмэгтэй гол дүр:
- “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн
Шилдэг эрэгтэй гол дүр:
- “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр нар тус тус энэ жилийн Гэгээн муза-2016 наадмын шилдгээр тодорсон бол ”Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны нэрэмжит ”Шилдэг залуу уран бүтээлч”-ийн шагналыг Польш улсын жүжигчин Матеуш Новак нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдсөн ”Өмнө ба хойно” бүтээлээрээ хүртсэн юм.
Ийнхүү театр урлагийн шилдгийг шалгаруулах ”Гэгээн муза-2016” наадам 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан нэгэн гайхалтай үдэш болж өнгөрлөө. Ингээд уншигчиддаа тус наадмаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 09
МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм.
-
2016 оны 5 сарын 08
”Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл ”Туршилтын хосууд” уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Инээдмийн төрлөөр бүтээгдэж буй тус кинонд жүжигчин Р.Адъяа, Б.Хулан, СТА, жүжигчин Г.Золбоот, Ааяа, Ц.Дэлгэрсайхан нарын нэр хүндтэй олон уран бүтээлчид тогложээ.
-
2016 оны 5 сарын 08
Ухаалаг утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдийг хялар болгодог гэсэн дүгнэлтийг Өмнөд Солонгосын Чоннам их сургуулийн дэргэдэх клиникийн эмнэлгийн судлаачид гаргажээ.
-
2016 оны 5 сарын 08
8. Чихний дэлбээнд зориулсан ээмэг
Чихнийхээ гэдэснээс илүү дэлбээнд анхаарч зүүсэн ээмгүүд урьд өмнөхөөсөө илүү хүчтэй түрж орж ирж байна. Мөргүй, энгэр цээж ил гарсан даашинзаас авахуулаад энгийн хүрмэн дээр хүртэл зүүж болохуйц том ээмгүүдээс гадна жижигхэн цагаригнууд ч энэ жил чихийг чинь чимэх бололтой.
-
2016 оны 5 сарын 07
Нүхжилтээс салцгаая!
-
2016 оны 5 сарын 07
ххх
-
2016 оны 5 сарын 07
”Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл ”Туршилтын хосууд” уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Инээдмийн төрлөөр бүтээгдэж буй тус кинонд жүжигчин Р.Адъяа, Б.Хулан, СТА, жүжигчин Г.Золбоот, Ааяа, Ц.Дэлгэрсайхан нарын нэр хүндтэй олон уран бүтээлчид тогложээ.
Жүжигчин Р.Адъяа, Б.Хулан нар тус кинод туршилтаар хосууд болдог байна. Үзэгч та бүхэн тус киноноос залуусын ариун нандин, хайр дурлал тэдэнд тохиолдсон хөгжилтэй явдлуудыг харах болно.
Киноны Ерөнхий найруулагч Д.Отгонбаяр киноныхоо талаар ярихдаа ”Зохиол найруулгын хувьд шинэлэг өнгө аяс, шийдлийг харуулахаар ажилласан” гэжээ. Дашрамд дуулгахад, ”Оюунлаг” продакшн нь өмнө нь ”Хүүгүй ломбард”, ”Хуримын сюрприз” зэрэг кино уран бүтээлүүдийг хийж үзэгчдийг хүртээл болгож байсан юм. Харин энэ удаа инээд бэлэглэж, ухаарал хайрлах ”Туршилтын хосууд” киног хүргэх гэж байна.
Т.Энхэлээ
-
2016 оны 5 сарын 07
Драмьш урлагийн шилдгийг шалгаруулдаг хамгийн том уралдаан болох ’’Гэгээн Муза** наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа, улаан хивсний ёслсш энэ бямба гарагт 15.00 цагаас УЦЭТ-Т эхэлнэ. Драмьш урлагийн өнгө төрхийг тодорхойлдог энэхүү наадмыг та зорин очиж шилдгүүдийг хамтдаа тодруулахаас гадна хүндэлж, хайрладаг олон уран бүгээлчээ гог дороос харах боломжтой. Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд цөөнгүй шигочлэл өөрчлөлТ орсон талаар зохион байгуупагчид хэлж байсан юм. Тодруупбал, ”Шилдгийн шилдэг бүтээл”-д олгох гранпри шагналыг БСШУ-ын сайдын нэрэмжит шагнал болгосон. Мөн хүүхдийн жүжгийн төрөлд нэр ттглитто-лх! vnawTvxaйн бүтээлийг бугээсэн хамт олон, нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газартай хамтран харааны бэрхшээлтэй хүүхдэд зориупсан ^дио цомог болгон хэвлэн гаргах болсон юм. Үүнээс гадна энэ жшшйн наадамд Грек, Герман, Польш, ОХУ, Буриад улс болон ӨМӨЗО-ы уран бүгээлчид оролцож байгаагаараа онцдоггой.
-
2016 оны 5 сарын 07
ДБЭТ-ын тайзнаа “Нойрссон гүнж” ирэх нь
-
2016 оны 5 сарын 06
Монголын Үндэсний Кино Урлагийн ”Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг ирэх сарын 03-ны өдөр болох тов гарчээ.
-
2016 оны 5 сарын 06
Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа ”Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа маргааш буюу энэ сарын 7-ны өдөр болно.
-
2016 оны 5 сарын 05
Хорт хавдар манай орны хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж, түүний дотор элэгний хорт хавдар 40 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх эрхэм зорилтыг дэвшүүлж, “Элэг нэгт Монголчууд” сан байгуулан хандивын аян зохион байгуулж байна.
Тус сангийн санал санаачлагыг Улаанбаатар хот дахь урлаг, соёлын байгууллагууд дэмжин ажиллахаар болж төлөөлөн Улсын Драмын Эрдмийн Театрын захирал Ц.Цэрэнсамбуу, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын захирал Г.Цогоо, Монгол Улсын гавъяат дуучин Т.Ариунаа нар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай уулзаж энэ сарын 14-нд нэгэн зэрэг бүх нийтээрээ байгаа байгаа газартаа тоглолт зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар төрийн харъяалалтай монголын 40 орчим байгууллага үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 5200 орчим уранбүтээлчид ажилладаг байна. Тэд энэхүү хандивын тоглолтоороо 100 орчим сая төгрөгийн орлого олно гэж тооцоолжээ.
Ийнхүү урлагийнхны санаачилсан хандивын тоглолт нь “Хавдаргүй монгол” болох эрхэм зорилгод нийцэж байгаа учраас Эрүүл мэнд, спортын яам энэхүү сайн үйлсийн арга хэмжээг бүх талаар дэмжин ажиллахаар боллоо.
“Хавдаргүй Монгол” аян-ны хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах соёл урлагийн арга хэмжээний хуваарь
Хаана
Цаг
Тоглолын нэр
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд
15 цагт
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын
“Монголын их хатад” бүжгийн концерт
Улсын драмын эрдмийн театр
18 цаг
“Ромео Жульетта” жүжиг
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
15 цаг
“Үүлэн заяа” дуулалт жүжиг
17 цаг
Улсын филармони
15 цаг
“Бид нэг гэр бүл” концерт
Улсын хүүхэлдэйн театр
15 цаг
“Мял богд” хүүхдийн уран бүтээл
-
2016 оны 5 сарын 03
Ирэх амралтын өдрүүдэд ДБЭТ-ын тайзнаа “Нойрссон гүнж” ирэх нь
-
2016 оны 5 сарын 03
Метрополитан урлагийн музейн Хувцас загварын хүрээлэнд хандив өргөх зорилгоор жил бүр зохион явуулдаг “Met Gala” ёслолын арга хэмжээ болжээ. Энэхүү нь тус хүрээлэнгийн загварын үзэсгэлэнгийн нээлт болдог учиртай. Уг хандивын арга хэмжээ нь хамгийн нэр хүндтэйд тооцогддог бөгөөд 2013 онд нийт 9 сая доллар цуглуулсан байна. 1979 оноос хойш урлаг, соёлын одод цугларч, улаан хивсний ёслол зохиох болжээ.