Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

235 236 237 238 239 240 241
  • “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” тууль хайлна
    2016 оны 1 сарын 22
    Богд Хааны Ордон Музей дэх ”Хаан туульсийн өргөө”-нд өвлийн адаг сард жил бүр тууль хайлдаг уламжлалтай.
  • Дуучин С.Жавхлан Т.Баясгалан нарын шинэхэн уран бүтээл удахгүй олны хүртээл болно
    2016 оны 1 сарын 22
    МУГЖ С.Жавхлан Т.Баясгалан нар олон жилийн дараа дахин хамтран уран бүтээл хийж эхэлсэн талаарх мэдээлэл цахим сүлжээгээр тархав.
  • “MY VOICE” наадмын “Шилдэг 21 оролцогч”-ийн гала тоглолт маргааш болно
    2016 оны 1 сарын 21

    “MY VOICE” наадмын “Шилдэг 21 оролцогч”-ийн гала тоглолт 1-р сарын 22-нд болно
    Цогтдэлгэр Зэндмэнэ-Эрдэнэ
    Соёл урлаг
    2016-01-14 12:17:36

    “UBS” телевизийн эфирээр долоо хоног бүр үзэгчдийн хүртээл болж, дуунд дуртай Монголчуудын сонорыг дуу хөгжмөөр мялааж байгаа “My Voice” уралдаант шоуны шилдэг оролцогчид тодорсоор байна. Хөгжмийн зохиолчийн сэтгэл зүрхний хөг эгшигийг аялгуулан дуулсан олон зуун залуусаас үзэгчдийг дуу хоолойгоороо хөглөж, байлдан дагуулж, “Миний дуу хоолой” хэмээн бахархан гайхуулах тэр л шилдэг дуучин, үзэгчдийн хүсэн хүлээсэн цорын ганц онцгой дуу хоолой одоо тодрох цаг иржээ. Шүүгч “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбат, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нар энэ удаагийн наадмаас “Шилдэг 21 оролцогч”-ийг сонгон шалгаруулах бөгөөд энэ долоо хоногийн бямба, ням гарагийн гарагийн үдэш 4-р шатны шалгаруулалтын сүүлийн дугаараар дуулах ур чадвараараа өндрөөр үнэлэгдсэн дараагийн шилдэг оролцогчид тодорч, гала тоглолтонд өрсөлдөх эрхтэй болох юм. Харин шилдгүүдийн хамтарсан гала тоглолт, Гран-При шагналт дуучныг тодруулах ёслолын үйл ажиллагаа, оролцогчдын сүүлийн шалгаруулалт 2016 оны 1-р сарын 22-нд 19:00 цагт “UB PALACE”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох гэж байна. Энэхүү тоглолтонд таны дэмжиж байгаа шилдэг оролцогчид их урлагийн тайзнаас дахин давдагдашгүй дуу хоолойгоо эгшиглүүлж, сэтгэл хөдлөл, баяр бахархлаар дүүрэн үдшээр шилдэг амьд тоглолтоо үзэгч танд толилуулах болно. “MY VOICE” наадмын шилдэг 21 оролцогчийн гала тоглолтын тасалбарыг “UB PALACE”-ийн билетийн кассаар худалдаалж, “UB Лавлах” 1900-1617 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1951, 7014-0434 дураарын утастаас лавлаарай.
    Дашрамд, “MY VOICE” уралдаант шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр PEPSI брэнд, ивээн тэтгэгчээр YAMAHA брэнд TOTAL MUSIC, D LIGHTS, хэвлэлийн ивээн тэтгэгчээр СЭЛЭНГЭ ПРЕСС, ХӨХ МОНГОЛ ПРИНТИНГ ажиллаж байна. Наадамтай холбоотой цаг үеийн шинэ мэдээллүүд хийгээд оролцогчдын 4 үе шатны дуулалт, бичлэгүүдийг www.facebook.com/myvoiceofficial хуудаснаас үзэх боломжтой юм.
  • Дүрслэх урлагийнхан ”Транд арт 2016”-д хүч үзнэ
    2016 оны 1 сарын 20
    Дүрслэх урлагийнхан Транд арт 2016”-д хүч үзнэ
    Дүрслэх урлагийнханд ‘Транд арт” нэрээр танил болсон Монголын залуу зураачдын наймдугаар үзэсгэлэнгийн тов тодров. Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 24-нд гарах юм байна. Монгол, БНСУ-ын 60 уран бүтээлчийн бүтээлийг хамтатган гаргаж, туршлага солилцдог уламжлалтай эл уралдаант үзэсгэлэнд 35 хүртэлх насныхан уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн төрөлд бүтээлээ сойх боломжтой. Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрх нээн илрүүлэх зорилготой тус арга хэмжээг Монголын урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, БНСУ-ын Тэжон хот дахь Олон улсын соёл, урлагийн харилцааны төв хамтран зохион байгуулж ирсэн юм. Уламжлал ёсоор уралдааны гран при шагналын эзнийг БНСУ-д гурван сарын хугацаатай мэргэжилтэн солилцох хөтөлбөрт хамрагдах эрх, мөнгөн шагнал хүлээж буй аж. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн уралдааны тэргүүн байрын шагналт Ж.Анунаран мэргэжилтэн солилцох хөтөлбөрийн хүрээнд тус улсын Хьюндай уран зургийн галерейд гаргасан бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 25-нд “976” арт галерейд дэлгэх юм байна.

  • “Хувьсал” продакшн дөрөв дэх бүтээлээ толилуулна
    2016 оны 1 сарын 20
    Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны киног бүтээсэн “Хувьсал” продакшн дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Алтанд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног тун удахгүй үзэгчдэд толилуулхаар зэхэж байна.



    Киноны гол дүрд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг тогложээ. Киноны ажлыг Холливүүдын “Mongus pictures”, “Efilm” кино компанитай ”Golden treasure” нэртэйгээр хамтран хийж байгаа аж.
  • Цагаан дарь эх бүтээнэ
    2016 оны 1 сарын 19
    Хоёр нарны хооронд Цагаан дарь эх бүтээнэ

    Насны бурхан хэмээгддэг Цагаан дарь эхийг нэг өдрийн дотор бүтээж, засал хийдэг уламжлал бий. Өндөр гэгээн Г.Занабазарын тигээр бурхан бүтээхийн зэрэгцээ хаврын тэргүүн сарын шинийн 8-нд монголчуудынхаа буян заяаг тэгшлэн, биет бус соёлын өвийг сурталчлах зорилгоор Богд хааны ордон музейн хамт олон “Нэг өдрийн Цагаан дарь эх бүтээх үйл ажиллагаа”-г дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй.

    Өмнөх жилүүдэд бүтээсэн Цагаан дарь эхийн хөрөг болон тус музейн сан хөмрөгт хадгалагддаг олон янзын Цагаан дарь эхийг энэ өдөр үзэх боломжтой байдаг. Хоёрдугаар сарын 17-нд энэ арга хэмжээ болно. Бурхан бүтээхийг харж бүтэн өдрийн турш амжихгүй бол ядаж л бурхан бүтээх тиг ямар байдаг, монгол урчууд хэрхэн хөдөлмөрлөдгийг үзэх боломжтой.

    Энэ удаа урлаач Т.Жамъянсүрэн болон “Цаглашгүй гэрэлт пгүтээн” урлалын төвийн оюутнууд хамтран мухар тохойн чинээ буюу 30x40 см хэмжээтэй Цагаан дарь эхийг хоёр нарны хооронд бүтээх юм.


    Хоёр нарны хооронд Цагаан дарь эх бүтээнэ
  • Олон улсын театрын өдрөөр попера шоутай
    2016 оны 1 сарын 19
    Олон улсын театрын өдрөөр попера шоутай

    Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өвөрмөц, сонирхолтой тоглолтоор үзэгчдээ урин дуудахаар зэхжээ. Гуравдугаар сард Л.Минкусын “Дон Кихот” балет, Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дууриа үзэгчдийн хүртээл болгоно. Олон улсын эмэгтэйчүүдийн баяртай давхацсан эл үзвэрээс гадна тухайн сард үзэгчдэд хүрэх шинэ уран бүтээл нь попера шоу гэсэн. “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “Консонанс” хамтлагийнхан тус театрт ажилладгийг хүмүүс мэдэх байх. Тэгвэл авьяаслаг залуу дуучид болон попера урсгалаар дуулдаг бусад дуучдаа хамтатган Олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаагаа ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул дуулгав.
  • Жүжигчин Л.Дэмидбаатар эхнэртэйгээ хамтран тоглоно
    2016 оны 1 сарын 19
    Жүжигчин Л.Цэмидбаатар эхнэртэйгээ хамтран тоглоно

    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Л.Дэмидбаатар театрынхаа 85 жилийн ойг тохиолдуулан үзэгчдэдээ нэгэн содон бэлэг барихаар бэлтгэжээ. Тодруулбал, тэрбээр ”Оршихуй” нэртэй бие даасан тоглолтоо гэргий болох Улаанбаатар чуулгын гоцлол дуучин М.Анхтуяатай хамтран толилуулах гэж байгаа юм байна. Л.Дэмидбаатарын хувьд урлагт 27 жил зүтгэсэн хугацаандаа 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийнжүжигг тогложээ. Тоглолт энэ сарын 27-нд Драмын театрт болох юм байна.
  • ”Увертюра” хамтлагийн мөрөөдөл ”Надад үлдсэн найз” мюзикл
    2016 оны 1 сарын 19
    ”Увертюра” хамтлагийн мөрөөцөл ”Надад үлдсэн найз” мюзикл
    Монголын урлагт опера урлагийн өнгийг тодорхойлж, өерсдийн орон зайг бий болгосон ”Увертюра” хамтлагийнхан тун удахгүй сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байгаа билээ. Тэд өөрсдийн мөрөөдлийн чухал хэсэг болох ”Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгеөд тоглолтэнэ сарын 22,23,24-ний өдрүүдэд болох юм. Тус мюзиклийн хэвлэлийн хурал өчигдер “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.

  • Б.Амархүү, О.Ариунзул нар тоглолт хийнэ
    2016 оны 1 сарын 19
    Буриадын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү анхны бие даасан тоглолтоо ”Тэртээд хүрэх зам” нэртэйгээр хийж, түүний дараа төрсөн өдрөөрөе “Birthday VIP live concert” зохион байгуулж байсан.
  • Хамгийн хямдаар, хамгийн шилдэг киног үзэх боллоо
    2016 оны 1 сарын 19
    Хамгийн хямдаар, хамгийн шилдэг киног үзэх боллоо

    Холливуд болон гадаадын бүрэн хэмжээний киног интернэтээр дамжуулан үзүүлдэг АНУ-ын “Netflix” компанийн үйлчилгээ Монголын үзэгчдийн хүртээл болж байгаа тухай таатай мэдээг тус компанийн захирал Рид Хастингс АНУ-ын Лас Вегас хотод жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том технологийн шоу болох “CES 2016”-ийн үеэр зарлалаа. Netflix–ийн кино сангийн үйлчилгээг шинэ хэрэглэгч эхний сар үнэ төлбөргүй үзэх бөгөөд дараа сараас нь эхлээд сарын 7.99 доллар буюу 16 мянга орчим төгрөгийг төлөх юм. Ердийн HD-ээс гадна хамгийн сүүлийн үеийн 4К нягтралтай кинонуудыг Монголын хэрэглэгчид маань өөрсдийн ухаалаг утас, таблет, компьютер, смарт ТВ зэрэг бүхий л төхөөрөмж дээр үзэх боломжтой боллоо. Марко Поло, Breaking Bad, Найзууд гээд Монголчуудын дуртай цувралуудаас гадна Уолт Дисней, Сони Пикчерз, Уорнер Бразерс зэрэг дэлхийн хамгийн том кино студиудын бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж байна.
    Кино сангийн үйлчилгээтэй Юнивишн, Скаймедиа нарын хувьд нэг киног 1500-5000 төгрөгөөр үзүүлдэг. Харин Netfliх -ийг бүтэн сарын туршид 3-4 киноны үнээр дэлхийн олон зуун мянган шилдэг кино, телевизийн цувралууд, баримтат кино, хүүхэлдэйн киног 2 төхөөрөмж дээр нэгэн зэрэг (өөрөөр хэлбэл, хүүхэд тань хүүхэлдэйн цувралаа ipad -аараа үзэж байхад, та өөрийн дуртай киногоо зурагтаараа нөгөө өрөөндөө үзнэ гэсэн үг) үзэх боломжтой нь Монголчууд, кино сонирхогч хэрэглэгчдийн таашаалд ихэд нийцэж, дээрхи компаниудын дарамт, их мөнгө төлөлтийг хөнгөлсөн сайн үйл явдал боллоо гэж үзэж байна. Хэрэглэгчийн хувьд энэ нь зөвхөн алдарт Холливуд төдийгүй, бие даасан уран бүтээлчдийн сонирхолтой кинонуудыг эх хэл дээр нь мөн үзэх сайхан боломжийг нээж байна. Монголчууд минь гайхамшигт кино ертөнцөд тавтай морилно уу.
    Бас нэг онцлог нь сериал кинонуудын бүх анги нь нэгэн зэрэг цацагддагт оршино. Бусад кинонууд шиг долоо хоног өдрийн бодол, шөнийн зүүд болж хүлээх шаардлагагүй гэсэн үг. Тийм учраас өөрийн тааваар, өөрийн цаг завдаа тохируулан кинонуудаа үзэх боломжтой.
    Мөн кинонууд нь дэлхийн 4 хэл дээр хүлээн авч үзэх боломжтойгоороо давуу талтай юм. Юнивишн, Скаймедиа компанийг сонгон хэрэглэж буй хэрэглэгчид “кино сан” гэх хоцрогдсон зүйлээс салах цаг нь аль хэдийнээ болжээ. Мөн тухайн сайтын кинонуудыг ямар ч гацалтгүйгээр Full HD- ээр хүлээн авч үзнэ гэсэн үг юм.
    Скаймедиа болон Юнивишн компаниудын кино сангаас кино үзэхэд, кабель тасрах, гацах, дүрсний хувьд HD биш учир гаралтын хувьд муу гэх мэт шалтгаануудаас болж өөрийн үзэж буй кинонуудаа бүрэн гүйцэд үзэж чаддагүй. Хамгийн сонирхолтой нь дээрх шалтгаануудаас болоод киногоо үзэж чадаагүй байхад төлбөр нь үзсэнээр нэмэгдэж гардаг.
    Өнөөгийн ийм хямрал дагуулсан нийгэмд үйлчилгээний сарын хураамж төлнө дээрээс нь кино сан гэх зүйлд мөнгө нэмж төлж байснаас дээрх сайтын кинонуудыг сонгон хэрэглэснээр кино гайхамшигийг үзэх боломжтой юм.

  • ”Мастер тогооч” нар 20 сая төгрөгийн төлөө өрсөлдөж байна
    2016 оны 1 сарын 19
    Монголын хамгийн өндөр шагналын сантай ”Мастер тогооч” өрсөлдөөнт шоу нэвтрүүлгийг ”VTV” телевиз анх удаа амжилттай зохион байгуулж байгаа билээ.
  • Парис “Их дуулга” тэмцээнд манай тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно
    2016 оны 1 сарын 19
    Францын нийслэл Парис хотноо ирэх хоёрдугаар сарын 6-нд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн эхэлнэ.
  • Гавьяат тамирчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийжээ
    2016 оны 1 сарын 18
    Гавьяат тамирчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийжээ

    Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнгөрсөн амралтын өдөр ээлжит авиралтаа амжилттай дуусгажээ. Өөрөөр хэлбэл, гавьяат маань Өмнөд Америкийн ноён оргил болох Аконкагуа уулын оргилд гарч, эх орныхоо нэрийг дах,ин гаргалаа. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд эх орноосоо мордож байсан ийнхүү авиралтаа амжилттай дуусгасан юм. Түүний хувьд 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан Аконкагуад авирч байсныг уншигчид са;:аж байгаа байх. Тухайн үед хамгийн энгийн замыг сонгож авиралт хийсэн бол энэ удаад уулын хамгийн хүнд зам болох 1934 оны польшуудын замаар авирчээ. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ сарын 23-нд эх орондоо ирнэ.

  • Дуурийн театрынхан малчдад гараа сунгана
    2016 оны 1 сарын 18
    Дуурийн театрынхан малчдад гараа сунгана

    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон ирэх лхагва гарагт 19:00 цагт “Сонгодог гала тоглолт”-оороо үзэгчидтэйгээ уулзахаар болжээ. Сонирхолтой нь тэд тоглолтынхоо бүх орлогыг өвөлжилт хүндэрч, зудын ирмэгт малчдад олгохоор төлөвлөсөн байна. Учир нь, тус театрын уран бүтээлчид малчдаа дэмжих, нэг малыг ч болтугай эсэн мэнд онд оруулах сэтгэлийг тээж, ийнхүү “Монголын удаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран ээлжит тоглолтоо үзэгч олондоо аж. Ямарваа нэг байгалийн гамшиг, осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэхүү тоглолтыг үзэж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг Улсын дуурь бүжгийн эрдмийн теартын хамт олон уриалж байна.
  • “Мөнгөлөг шагшуурга” хоёр өдөр үргэлжилнэ
    2016 оны 1 сарын 18

    “Мөнгөлөг шагшуурга” хоёр өдөр үргэлжилнэ

    Хар ус нууранд хоёр жилд нэг удаа болдог “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг ирэх хоёрдугаар сарын 20-21- нд хийхээр болжээ. Байгаль дэлхий, амьтан, ургамлаа хайрлан хамгаалж, үндэсний ёс зан заншлаа сэргээн, өв- лийн аялал жуулчлал хөгжүүлэх зорил- гоор Ховд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг уг арга хэмжээг энэ удаа “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор явуулна. Мөсний баярт Ховд аймгийн 17 сум, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд тус бүр 30-аас доош- гүй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Баярын үеэр тэмээний уралдаан, бүх нийтийн гүйлт, олс татах тэмцээн болохоос гадна сайхан тэмээтэй хос шалгаруулна. Мөн аймгийнхаа шагай, тэшүүр, мөсний сурын аваргыг тодруу- лах юм. Энд очсон жуулчдад морин болон энгийн чарга, тэшүүр, морь, тэ- мээгээр үйлчлэх нь.
  • Футзалын өсвөрийн улсын аваргууд тодорлоо
    2016 оны 1 сарын 18
    Футзалын өсвөрийн УАШТ хоёр насны ангилалд нийт 59 багийн 700 гаруй тамирчдын дунд 12 хоног үргэлжлэн ийнхүү өнөөдөр тэмцээний медалийн эздээ тодрууллаа.
  • “Морин хуур-2015” наадам эхэллээ
    2016 оны 1 сарын 18
    Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байна. Наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болох бол хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болох ажээ.

    29 дэх жилдээ болж буй тус наадмын өнгөрсөн жилийн “Гран при” шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртсэн билээ.
  • ”Надад үлдсэн найз” мюзиклийн хэвлэлийн хурал өнөөдөр болно
    2016 оны 1 сарын 18
    Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон ”Увертюра” хамтлагийн залуучууд гурван өдрийн турш сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байгаа билээ.

    Тэд өөрсдийн мөрөөдлийн чухал хэсэг болох ”Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд болох юм.

    Тус мюзиклийн хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагаас ”Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно. Иймд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
  • ”Авьяаслаг Монголчууд” шоуны бүртгэл эхэлжээ
    2016 оны 1 сарын 17
    ”Авьяаслаг Монголчууд” шоуны шинэ оны бүртгэл эхэлжээ.
235 236 237 238 239 240 241
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    14 цаг 57 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 5 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 23 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    20 цаг 34 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 12 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК