-
2016 оны 1 сарын 12
”Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Сhannel 11” телевизийг байгуулж,өчигдөр нээлтээ хийсэн байна.
-
2016 оны 1 сарын 12
Болор цом наадмын тов гарчээ. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам ирэх сарын 2-нд зохиогдохоор болжээ.
-
2016 оны 1 сарын 11
наадмын шилд
-
2016 оны 1 сарын 11
Цахим ертөнцөд Австралийн гэрэл зурагчин Петер Чарлесвортийн авсан С.Зориг агсаны ховор гэрэл зургууд дэлгэгдэв.
-
2016 оны 1 сарын 11
ФОТО:”Алтан бөмбөрцөг 2016” улаан хивсний ёслол
-
2016 оны 1 сарын 11
Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болов. Тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчин эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд өрсөлджээ.
-
2016 оны 1 сарын 11
Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр 14.00 цагаас Спортын төв ордны ”А” зааланд болно.
-
2016 оны 1 сарын 10
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2015” наадам Монголын хүүхдийн ордонд болж шилдэгүүдээ тодруулаа.
-
2016 оны 1 сарын 09
Ультралайн аппаратны тусламжтайгаар нурууны суултыг мэсгүйгээр эмчлэх боломжийг Монголд нэвтрүүлсэн Япон-Монголын хамтарсан ”Улаанбаатар Мед” эмнэлэг нь дахин нэг шинэ тоног төхөөрөмжийг удахгүй танилцуулах гэж байна.
Тус аппарат нь хүний биеийн бүх хэсгийн зургийг тодосгогчтой болон тодосгогчгүйгээр богино хугацаанд шинжилдэг давуу талтай. Тодосгогчтой шинжилгээ хийгдсэнээр эдийн тодролыг ихэсгэж судасны өөрчлөлтүүд, үрэвсэл, уйланхай, хортой хоргүй хавдрыг ялган оношилдог юм байна. Японы Toshiba брэндийн Aquilion 64 загварын спираль аппарат нь /КТ/ 0.32 секундэд 64 зүслэг хийх хүчин чадалтай ба хүний биеийн 0.5-2 мм зай бүхий маш нарийн дүрслэлийг буулгаж эд хоорондын нягтын ялгааг нарийн тодорхойлж, 1 мм хэмжээтэй өөрчлөлтийг илрүүлж чадах орчин үеийн оношилгооны төхөөрөмж аж.
Спираль КТ-ийн давуу тал:
Өндөр мэдрэмж бүхий мэдрэгчүүдтэй учир цацрагийн маш бага тунгаар өндөр нягтралтай зураг авдаг
Ямарч өвдөлт зовиургүй, эдийг гэмтээхгүй нарийвчлал сайтай
Богино хугацаанд шинжилж хариу нь тэр дороо гардаг
Эмгэгүүдийг хооронд нь сайн ялгаж өгдөг. Жишээ нь хавдар,үрэвсэл, уйланхай гэх мэт
КТ хийснээр шаардлаггүй мэс засал, эдийн шинжилгээнээс зайлсхийх зэрэг ач холбогдолтой.
Шинжилгээний үргэлжлэх хугацаа богино ба цацрагт өртөх хугацааг богиносгосон. Ийм учраас өндөр настан, хүнд өвчтөн, хүүхдийг оношлоход онцгой ач холбогдолтой.
Ямарч хүнд хийх боломжтой
Хүний биеийн бүтцийн дүрслэлийг 3 тэнхлэгээр болон 3 хэмжээст дүрсэд шилжүүлснээр оношилгооны чадамжийг эрс сайжруулсан.
Гавал ясны 3D зураг Нурууны 3D зураг
Манай эмнэлэг нь Aquilion 64 аппарат болон рентген аппаратаа KPACS болон Apple компанийн MAC OS үйлдлийн системд суурилагдсан OSIRIX хэмээх мэргэжлийн дижитал зураг боловсруулах программтай холбож, оношлогоонд ашиглаж байна. Энэ программ нь зөвхөн эмч зураг уншихад зориулагдсан бөгөөд эмчид шаардлагатай бүх хэмжилтийн багаж, нэмэлт хэрэгсэл, өнгө болон нягтын зөрүүг шалгах, 3D,4D зураг үүсгэх функцүүдийг суулгаж өгсөн байдаг. Одоогоор OSIRIX программыг Америк болон Европын дүрс оношилгооны эмч нар оношилгоондоо өргөнөөр ашиглаж байна.
OSIRIX
Үүнээс гадна тус эмнэлэг нь бүтэн биеийн КТ шинжилгээг нэвтрүүлээд байгаа аж.
Үүнд:
1. Хүзүүний доод хэсгээс аарцгийн хөндийг дуустал зураг авах
Энэ аргаар зураг авах нь бүх эд эрхтнийг ижил цаг хугацаанд, 1 удаагийн тодосгогч хэрэглэж зураг авах ба хүний биеийн тархинаас бусад бүх эрхтнийг үнэлэх боломжтой. Ялангуяа хавдрын үсэрхийлэл сэжиглэсэн үед өндөр ач холбогдолтой шинжилгээ юм. Мөн 2 удаа хийгдэх шинжилгээг 1 удаа хийж байгаагаараа үйлчлүүлэгчид цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлттэй.
2. Хөлийн гүний вен болон уушигны артерийн зургийг хамтад нь авах
Хөлийн венийн тромбозийн үед хөлөнд ихээхэн өөрчлөлт илрэхээс гадна уушигны артерийн судсыг бөглөх хүндрэл өгдөг. Ийм учир хөлийн венийн судсыг шалгахаас гадна уушигны артерийн судсыг шалгах шаардлага гарч ирдэг. Энэ шинжилгээ нь 1 тодосгогч бодис хэрэглэн хөлийн өнгөц, гүний вен болон уушигны артерийг давхар шалгаж оношилгооны чадамжийг сайжруулсанаар хүндрэлээс сэргийлэх боломжийг олгож багаа юм. Мөн 2 салангид хийгдэх шинжилгээг 1 удаа хийснээрээ үйлчлүүлэгчид цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлттэй юм.
Та ямар тохиолдолд КТ /Компьютер томографи/ оношилгоо хийлгэх шаардлагатай вэ?
1. 40-өөс дээш насныхан (жилд 1 удаа)
2. 55-аас дээш насныхан (жилд 2 удаа)
3. Хорт зуршилтай хүн (архи, тамхи)
4. Зовиур илрэх (шалтгаангүй удаан хугацаагаар ханиалгах, хөлрөх, халуурах, ядарч бие сульдах, турж эцэх, суулгах, толгой өвдөх, янз бүрийн өнгөтэй цэр гарах, ууц нуруугаар өвдөх зэрэг)
5. Суурь өвчтэй хүмүүс (элэгний үрэвсэл, хатуурал, уушигны архаг үрэвсэл, сахарын эмгэг)
6. Эмчилгээнд үр дүн өгөхгүй, зовиур арилахгуй байгаа тохиолдолд (оношийг нарийн тогтоож, эмчилгээний тактикийг зөв сонгох зорилгоор)
7. Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
8 Бусад багажийн болон лабораторын шинжилгээнд гарсан эмгэгийн оношийг тодруулах зорилгоор тус оношилгоог хийдэг.
Т.Энхэлээ
-
2016 оны 1 сарын 09
Ясны шөл бэлтгэх, түүний ач тус
-
2016 оны 1 сарын 09
“Алтан-Өд” наадам маргааш болно
-
2016 оны 1 сарын 08
Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам маргааш болно.
-
2016 оны 1 сарын 08
”Оддын дайн: Хүч сэргэсэн нь
-
2016 оны 1 сарын 07
Монголын Бүх ард түмний спортын ХIV их наадмын нэгдсэн заавар, төсөв, лого эмблемний загвар зэргийг хэлэлцэн батлав.
-
2016 оны 1 сарын 07
Япон балетчин Монголд бүжиглэж байна
Дуурь бүжгийн эрдмийн театрт япон бүжигчин ажилладаг. Таван сарын өмнөөс ДБЭТ-ын балетын жүжигчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Мина Тамүра хамгийн сүүлд “Цөмөөхэй” балетад тоглосон байна.
Мина Монголын бүжигчдээс сурч мэдэхийн зэрэгцээ сонгодог бүтээлүүдэд бүжиглзх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн юм билээ. Түүнчлэн өнгөрсөн зун АНУ-ын бүжигчин Маделейн Бонн манай улсад долоо хоногийн хугацаатай бэлтгэл хийж, ДБЭТ- ын бүжигчдийн хөлний хөдөлгөөнийг сурсан гэдэг. Монголын сонгодог урлагийн театр нь дэлхийн гар талаас эхнийх нь суут хөгжмийн зохиолчдын бүтээлийг эх хувилбараар бүжигчин Мина Тамүра нь тоглодог учраас гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг татдаг хэмээн нэгэн балетчин ярьсан удаатай. Тэгвэл Мина болон Маделейн Бонн нар тэдний нэг бололтой. ДБЭТ байгуулагдаад 53 дахь жилдээ ажиллаж байгаа боловч монголчуудын ур чадвар, уран бүтээлийг өөр орны мэргэжил нэгтнүүд нь хэдийнэ хүлээн зөвшөөрдөг болсны нэг жишээ энэ юм.
-
2016 оны 1 сарын 07
Үндэсний урлагаа хальснаа амилуулсныг толилуулна
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ойн хүрээнд “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилъя” уриатай гэрэл зургийн уралдаан зарласан билээ. ҮДБЭЧ, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан урлагийн төв”- өөс хамтран зохион байгуулж буй, “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” сэдэвтэй ураядаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдоос 295 бүтээл ирүүлсэн байна. Үүнээс 25 гэрэл зурагчны 70 бүтээлийг шигшиж, энэ сарын 16-нд “Хүннү молл”-д үзэсгэлэн гаргах нь. Мөн үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээр цомог гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Түрүүлсэн зурагчныг 1.5 сая, дэд байрыг нэг сая, гуравдугаарт шалгарсан хоёр оролцогчийг 800 мянга, долоон тусгай байрт орсныг нь 100 мянган төгрөгөөр урамшуулах аж.
-
2016 оны 1 сарын 07
“Болор цом” ,“Алтан-Өд” наадмын тов гарлаа
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам энэ сарын 9-нд, “Болор цом” ирэх сарын 2-нд болох тов гарчээ. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсан өдөр буюу нийт зохиолч, яруу найрагчдын баярын өдөр болох гэж буй “Алтан өд” наадмын бүртгэл эхлээд удаагүй ч одоогоор 100 зохиолч бутээлээ сойгоод буй гэнэ. Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж ирсэн “Болор цом” наадам энэ жил Улаанбаатарт болох тухай бид мэдээлсэн. Энэ нь орчин үеийн уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчдын тэгш ой тохиож буйтай холбоотой гэнэ. Тухайлбал, энэ жилийн наадмыг их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110, Д.Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан зохион байгуулах бөгөөд эрхэм хүндтэй зохиолчдоо дурсан санаж, алдаршуулах гэнэ.
-
2016 оны 1 сарын 07
“Морин хуур-2015” наадам болно
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур- 2015” наадам энэ сарын 16-28- ны өдрүүдэд болох гэж байна. Харин уралдаанд оролцох уран бүтээлчдийг энэ сарын 15-ныг хүртэл Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байранд бүртгэж байна.
-
2016 оны 1 сарын 07
“Хүлгийн тоос” үзэсгэлэнг дэлгэлээ
Зураач Т.Ууганбаяр “Хүлгийн тоос” үзэсгэлэнгээ “Black rose” галерейддэдгэжээ. Энэ нь түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн бөгөөд энэ удаад зөвхөн морины тухай бүтээлүүдийг дэлгэсэн гэдгээрээ онцлог юм байна. Үзэсгэлэнд “Монгол морьд”, “Адуу янцгаах анир”, “Үүлэн зээрд” зэрэг 30 гаруй зураг бий.
Зураач Т.Ууганбаяр нь монгол зургийн аргаар зурдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгээ ч энэ чиглэлтэйгээ холбосон аж. “Хүлгийн тоос” үзэсгэлэд өмнө нь Солонгост гарсан бегөөд энэ үеэр Солонгосын Үндэсний уран зургийн галерейн захирал монгол зураачийг урамшуулж, “Соёлыг түгээгч” тэмдгээр шагнажээ.
-
2016 оны 1 сарын 07
Зэвсэгт хүчний тамирчид өвлийн спортоор өрсөлдөнө
Зэвсэгт хүчний тамирчидспортын өвлийн олон төрөлт тэмцээндээ бэлдэж эхэллээ. Тэмцээн энэ сарын 11 -17-нд болохоор тоытоод байгаа юм. Одоогоор Зэвсэгт хүчний Цанын баазад Зэвсэгг хүчний 20 гаруй ангийн 300 гаруй тамирчин бэлтгэлээ базааж байна. Гранат шидэлт, буудлага, цанын гүйлтийн терлөөр оролцох анги байгууллага, тамирчдыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа.