-
2015 оны 12 сарын 19
“Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
-
2015 оны 12 сарын 19
нх 1951 онд Английн иргэн Эрик Морлейгийн санаачлагаар манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг шалгаруулах нэгэн тэмцээн зохион байгуулагдсан нь одоогийн “Дэлхийн мисс” юм. Өндөр зохион байгуулалт, хатуу шалгуураар явагддаг энэхүү тэмцээнд Өмнөд Америк, Африк тивийн миссүүд хамгийн олон түрүүлсэн байдаг бол сүүлийн хоёр жил дараалан Ази бүсгүй дэлхийн миссээр тодорчээ.
-
2015 оны 12 сарын 18
Монголын урлагийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж рок поп урлагийн түүхэнд үнэлж барамгүй хувь нэмрээ оруулан яваа эрэгтэй шилдэг таван хамтлагийн нэгдэл өнгөрөгч 10 дугаар сард ”Мартагдашгүй” тоглолтоо хийж тэдний дуу хуураар дурсамж бүхэн нь хөглөгдөж ирсэн олон мянган залуусыг ёстой л нэг доргиож шуугиулаад авсан.
Харин энэхүү тоглолтыг үзэж амжаагүй олонч сонсогч фенүүд нь сэтгэл дундуур үлдсэн юм. Тэгвэл хамтлагийн залуус дахин нэгдэн эгнээндээ “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” гэсэн нэгэн үеийн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хамтлагуудын хамт ”Мартагдашгүй” тоглолтоо дахин тоглохоор болсон билээ. Тоглолт монголд анх удаа дэлхий стандартын дагуу нээлтээ хийж буй ”Castle” клубын нээлтэнд зориулагдаж байгаа юм.
Тоглолт энэ сарын 18-ны баасан гарагт буюу өнөөдөр ”Castle” клубд болно. ”Castle” клубын байршлыг сануулахад 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club. Өнөө орой ”Castle” клубын нээлтэнд ”Мартагдашгүй” тоглолтонд уулзацгаая.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99117476 утаснаас
-
2015 оны 12 сарын 17
олон сюрпризүүд байгааг улсын Филармонийн хамт олон онцолж байна.
-
2015 оны 12 сарын 17
”Оддын дайн” кино
-
2015 оны 12 сарын 17
Монголын шилдэг сэлэмчид халз тулалдана
-
2015 оны 12 сарын 17
”Ромео Жульетта”
-
2015 оны 12 сарын 17
Дэлхийн миссийн санал асуулга дуусахад хоёр хоног үлдэв
-
2015 оны 12 сарын 16
П.Баярцэнгэл багачуудыг баярлуулна
Д у у ч и н П.Баярцэнгэлийн ф э^н ү ү д и й н ихэнхийг өсвөр насныхан эзэлдэг. Тэрээр дууг нь даган д у у л ж , б а я с д а г б я ц х а н д ү ү н a р a a баярлуулахаар ш и й д ж э э . Зөвхөн XVVXTHUH дуунаас бүрдсэн шинэ цомог гаргахаар хоолойн бичлэгтээ орсон байна. Цомог ирэх сарын дундуур хэвлэлтзэс гарах юм. Харин П.Байрцэнгэл шинэ жилийн баяраар 100 хүүхэд баярлуулахаар болжээ. Тэрээр багачуудад гарын бзлэг гардуулахаас гадна хамтран дуулж бэлэг барих аж.
-
2015 оны 12 сарын 16
Монголын тухай кино хийжээ
Холливудын од, жүжигчин Жулиа Робертс Монголын тухай баримтат кино хийжээ. Тэрээр 1999 онд Монголдирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт малчны хотонд амьдарч байсан юм. Тэрээр бүтээлдээ 16 жилийн өмнөх дүрсийг ашигласан бөгөөд өнгөрсөн зун түүний туслахууд ирж нэмэлт зураг авсан байна. Кинонд монголчуудын нүүдэлчин амьдрал, мал маллах ухаан, өргөн уудам тал нутгийн тухай өгүүлсэн аж. Жүжигчин бүсгүй бүтээлээ энэ сарын сүүлчээр Америкт албан ёсоор нээх юм байна.
-
2015 оны 12 сарын 16
Дэлхийн оюутны аварга шалгаруула тэмцээн болно
Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ноос 2016 оны оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн хуваарийг гаргасан байна. Монгол Улсын оюутны баг тамирчид дараах тэмцээнд оролцоно. Тодруулбал, цанын орон зай баримжаалах төрлийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн /ДОАШТ/ ОХУ-д, боксын ДОАШТ-Тайланд, гольфийнх-Франц, шатрынх-АНЭУ, дугуйнх-Филиппин. чөлөөт бөхийнх-Турк, модон бөмбөгийнх- Тайваньд, бууцлага спортьюх-Польшид, байт харвааных-Монголд, самбо бөхийнх-Кипрт, хүндийн өргөлтийнх-Мексикг, 3x3 сагсан бөмбөгийн оюутны ДОАШТ-БНХАУ-ьш Шиаменд тус тус болно. Эдгээр 12 төрөлд Монголын оюутны баг тамирчид оролцохоор төлөвлөн бэштэлээ базаах юм.
-
2015 оны 12 сарын 16
Монголын дуурийн дуучид Гранпри шагналын төлөө өрсөлдөнө
Беларусийн нийслэл Минск хотноо олон улсын дуурийн гоцлол дуулаачийн уралдаан болж байгаа билээ. Энэ сарын 18-нд үргэлжлэх тус уралдаанд нийт 18 орны 280 гаруй уран бүтээлч өрсөлдсөнөөс шилдэг 10 дуулаач гуравдугаар шатанд тунаж үлдсэн байна. Эдгээрээс Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ДБЭТ-ью дуулаач Э.Анхбаяр, Х.Хүрэлбаагар нар шилдэг 9-т багтаж, Гранпри шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Тэд Минскийн дуурь бүжгийн шилдэг дуучидтай хамтран дуулах ёстой аж. Э.Анхбаяр Ж.Вердигийн “Травиата”, О.Хүрэлбаатар “Севилийн үсчин”-гийн хэсгээс дуулж өрсөлдөх аж.
-
2015 оны 12 сарын 16
Долоон хамтлагтай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхэд ”хоёрхон хоног үлдлээ”
-
2015 оны 12 сарын 15
Мисс Н.Ану топ 10-д багтлаа
-
2015 оны 12 сарын 14
ххх
-
2015 оны 12 сарын 14
”Мартагдашгүй” тоглолт 1500 хүнд нээлттэй болно
-
2015 оны 12 сарын 14
“Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъяанхоролыг Гавьяат багшийн цолонд тодорхойллоо
-
2015 оны 12 сарын 14
VTV үзэгчдийнхээ тоогоор 6-д жагслаа
-
2015 оны 12 сарын 14
Улаан хивсний ёслолоор эхлэх Диснейн баатруудын зул сарын баярт ирээрэй, хүүхдүүд ээ
-Диснейн баатрууд, зул сарын баяраа хүүхдүүдтэй хамт тэмдэглэхээр иржээ-
Хүүхэд бүрийн дуртай хүслийн шинэ жил эхэллээ. Бүтэн жил хүлээсэн хөөр баяр хаалгыг тань тогшлоо. Хаалгаа нээ, хүүхдүүд минь, УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР эхэлж байна.
Хүүхдүүдээ баярлуул, аав, ээж нар аа, “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоунд оролцохоор хүүхэд бүрийн үзэх дуртай киноны баатрууд ирсэн байна.
“Миккей болон түүний нөхөд”, “Frozen” , “ Тоглоомын түүх” , “Мангасуудын ертөнц”, “Минионууд” зэрэг Диснейн хүүхэлдэйн кинонуудын гол болон туслах дүрүүд бүгд хүрэлцэн ирснийг дуулгаж байна. Тэд хүүхэд бүхнийг “УЛААН ХИВС”-н дээр угтаж, хамтдаа зургаа татуулан,танилцаж , дотносох боломжийг олгох юм. Харин шоу тоглолт эхлэнгүүт киноны баатрууд маань адал явдлын ертөнцөөр хүүхдүүдийн хамтаар аялж, дуу бүжиг, илбэ, инээдэм, сюрпризээр дүүрэн гайхамшигт шинэ жилийг бэлэглэхээр олуулаа ирсэн байна шүү.
“УОЛТ ДИСНЕЙН баатрууд ЗУР САРЫН ШОУ тоглолтоо зүгээр ч нэг хийхийг хүсээгүй бөгөөд хүүхдүүдийн урьд өмнө үзэж байгаагүй дэвшилтэд технологи ашиглан жинхэнэ хүүхдийн шоу гэж юу болохыг харуулна” хэмээн жижигхэн Минионууд ам уралдан ярих юм билээ.
Харин Хүйтэн уулын мөсөн ойгоос ирсэн хөөрхөн Frozen “бяцхан охид гүнжүүдтэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх гэж буйдаа баяртай байна” гэсэн.
Тэгвэл уг зул сарын шоуг зохион байгуулагчид хэлэхдээ “Дисней Лэндийн тайзнаа хоёр жил дараалан тавигдаж байгаа зул сарын хүүхдийн шоуг LED дэлгэцүүдтэй хослуулж хийнэ. Яг ийм тоглолт өмнө нь Улаанбаатарт хийгдэж байгаагүй шүү” хэмээн уг шоу тоглолтод оролцох хүслийг минь улам их бадраасан юм.
Тэгвэл энэ гайхамшигт “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолт UB Palace-ын концертын их танхимд 12 дугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд 13.00 цагт буюу ердөө гуравхан удаа л тоглогдох юм. Иймээс хүүхдүүд минь амжиж ирэхгүй бол хүүхдийн, хүүхэлдэйн киноны баатруудтайгаа уулзаж амжихгүй нь байна шүү.
ЗУР САРЫН ШОУ тоглолтын тасалбарыг UB Palace-ын кассаар худалдаалж байгаа ба ирсэн хүүхэд бүр бэлэгтэй. Тоглолтын супер сюрпризийг задлахад , хүүхэд бүхний үзэх дуртай Диснейн “Snow Buddies” киноны гол баатар бяцхан Golden retriever нохойг хамгийн азтай үзэгчдээ бэлэн болгон өгөх гэнэ шүү.
Аав, ээжүүдэд дуулгах сонин
Ингээд УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоунд хүүхдүүдээ дагуулан ирэх аав, ээжүүдэд дуулгахад, уг тоглолтын ерөнхий найруулагчаар СТА жүжигчин, найруулагч С.Болормаа ажиллаж байгаа ба дууны найруулагч, гэрэлтүүлэгч, дэлгэцийн найруулагч дүрс жүжигчид бүгд мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.
Киноны баатрууд яг хүүхдийн тань дэргэд...
Тайз, заалны зохион байгуулалт: Тайзыг маш өвөрмөц шийдэлтэйгээр зургийг гаргаж, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тайзны төв хэсэг болон зүүн баруун хэсэгт нийт 3 том LED гэрэл байршуулж, киноны баатруудаа хүүхдүүдтэйгээ ойр байлгах үүднээс тайзнаас урагш 15 метрийн урттай нарийн тайз тавигдаж байгаа. Мөн бяцхан үзэгчиддээ харагдах өнцгийг тод болгох, тайзтай ойр байхыг бодолцож, UB palace-ын захын суудлуудыг хассан юм шүү.
Ангиараа улаан хивсний ёслолд оролцмоор байна уу
Гадна болон үүдний заалны зохион байгуулалт: Хүрэлцэн ирсэн хүүхэд бүхнийг хамгаалагчдаар хүрээлүүлсэн улаан хивсний ёслол угтан авна. Үзэгч хүүхдүүдээ улаан хивсний ёслолоор алхуулан тусгайлан зассан карказ 3D самбаруудын урд аав ээж, найз нөхөд, анги хамт олныхоо хамт зургаа авхуулах боломжийг олгож байна. Энэ бол Зул сарын баяр, шинэ жилийн баяраас гадна Диснейн улаан хивсний ёслол байх болно. Хүүхдүүдийг тоглолтоо үзэхээр ороход нь бэлгийг нь өгөх ба бэлгээ идэнгээ тоглолтоо үзэх боломжтой.
Хүүхдүүд та нар кинон дээр гардаг хамгаалагчдаар хүрээлүүлэх болно
Хамгаалалт, зохион байгуулалт: Тоглолтыг зохион байгуулж буй “Мишээл-Оюу Энтертайнмент” –ийнхан VIP хамгаалалтын компанитай хамтарч ажиллаж, хүүхдүүдийн аюудгүй байдлыг хангах үүднээс дотор зааланд 8 гадна зааланд 12 , нийт 20 хамгаалагчтайгаар ажиллаж байна. VIP хамгаалалтын газар нь Рок попын болон хошин шогийн тоглолтуудын хамгаалалт зохион байгуулалт дээр ажилладаг туршлагатай бөгөөд ““Мишээл-Оюу Энтертайнмент” –ийнхантай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа нь энэ юм.
“УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтоос хоцров оо
“УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтыг зохион байгуулж буй “Мишээл-Оюу Энтертайнмент” нь жил болгон бяцхан үзэгчиддээ зориулан олон сайхан тоглолт, уран бүтээлийг хүргэж байсан билээ. Өмнө нь “Сантагийн шидэт тасалбар”, “Шидэт шинэ жил”, “Бэлэгтэй зул сар” зэрэг сүлд модны наадмуудыг зохион байгуулж байсан ба олон жилийн туршлагатай. Энэ жилийн “ДИСНЕЙН ЗУЛ САР 2016” тоглолтын хувьд өмнөх жилүүдээс илүү өвөрмөц, шинэлэг, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна.
Ингээд аав, ээжүүд маань хайртай бяцхан хүүхдүүд, ханхүү гүнжүүдээ дагуулан Монголд анх удаа болох гэж буй “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтод заавал ирээрэй. Тоглолт болох газрын товыг дахин дуулгахад, UB Palace-ын концертын их танхимд 12 дугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд 13.00 цагт шүү.
-
2015 оны 12 сарын 14
“Ороолон” ирэх сард ил болно
“Зоорь”, “Хүүхэлдэй” аймшгийн кино бүтээсэн “Кино дамхаг” студийнхэн ээлжит уран бүтээлээ толилуулах нь. Тодруулбал, Б.Цогт-Эрдэнийн зохиол, Ө.Мөнгөнтулгын найруулсан “Ороолон” кино ирэх сард нээлтээ хийх гэнэ. Хэсэг залуус шинэ жилийн баяр тэмдэглэхээр нэгнийхээ ахын зуслангийн байшин руу нууцаар явж, айдас төрүүлэм олон үйл явдалтай учирч буйгаар кино эхэлдэг байна. Найруулагч Ө.Мөнгөнтулга “Зоорь” 3D технологиор хийсэн сэтгэхүйн, “Хүүхэлдэй” адал явдалт, сэтгэхүйн кино бол энэ удаагийнх айлгах, цочоох зүйл ихтэй” гэв. Кинонд жүжигчин Д.Бямбадогт, Б.Энх- түвшин, П.Солонго, Г.Баярхүү, Э.Пүрэвжар- гал, М.Батзориг, Ц.Эрдэнэцэцэг нар тогложээ.