АНУ-д зохион байгуулагддаг “Sundance” кино наадмын үеэр Баян-Өлгий аймгийн бүргэдчин охин Н.Айшолпаны тухай “The Eagle Huntress” кино нээлтээ хийсэн. Уг баримтат киног олон улсад гаргах эрхийг “Sony Pictures” худалдан авчээ.
Ингэснээр Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн анхны бүргэдчин охины амьдралыг харуулсан уг баримтат киног Австрали, Шинэ Зеланд, Латин Америк, Герман, түүнчлэн Ази, Скандинавын орнуудад гаргахаар болоод байна.
Мөн Н.Айшолпан охины тухай өгүүлсэн хүүхэлдэйн киног хийхээр болсон байна.