Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид "Төгсгөлгүй” танго балетыг энэ сарын 13,14-нд толилуулна. Тангог балеттай хослуулан дэглэсэн уг бүтээлийн гол дүрд тус театрын гоцдол бүжигчин А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин нар бүжиглэнэ.
Туслах дүрд Б.Баасансүрэн, У.Анужин, Б.Пүрэв-Очир нар тоглох аж. Өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал, хайр дурлалын тухай өгүүлдэг тус бүтээлийн хөгжмийг Х.Алтангэрэл бичсэн бөгөөд удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар ажиллана.