Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

247 248 249 250 251 252 253
  • Хүсэл мөрөөдөл хүнийг хөгөлдөг
    2015 оны 11 сарын 18
    Өмнийн цэнхэр говийн хүү, СТА дуучин Т.Батсайханыг дуунд дуртай Монголын ард түмэн андахгүй. Тэрээр дунд сургуулиа төгсөөд нутгийнхаа ХДТ-т ажиллаж байгаад СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж МУГЖ О.Ичинхорлоо багшийн гарын шавь болсноор дуулах эрдэмд шамдан сурсан юм. Нарийн цээл хоолойтой бор хүүг багш нь дуурийн ирээдүйтэй дуучин болгохын төлөө чармайн хичээллүүлж байсан ч Батсайхан цагийн аясыг даган нийтийн дуунд хөл тавьж багшийнхаа сэтгэлийг багагүй гонсойлгосон гэдэг. Дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран “Ханьсахын жаргал” дууг дуулсан нь амжилттай болж түүнийг Монголын ард түмний хайртай олны танил дуучин болох эхлэлийг нь тавьсан юм. Цээл хоолойтой Т.Батсайхан хэдийгээр нийтийн дуу руу ийнхүү уравсан ч сурч эзэмшсэн сонгодог чиглэлээрээ уран бүтээлээ туурвиж ард түмэндээ сонгодог тоглолт хийж багшийгаа баярлуулна даа гэсэн хүсэл мөрөөдлийг байнга зүрх сэтгэлдээ далдхан тээсээр, хувийн бэлтгэлээ ч орхигдуулалгүй иржээ.

    Тэрээр 5 жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагандаа:

    - Миний хувьд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч, сайхан уран бүтээлийг ард түмэндээ хүргэхийг зорьж яваа жирийн уран бүтээлч. Ари, опера гэж юу байдгийг биеэрээ мэдэрч амжилтанд хүрэхийг хүсдэг. Миний багш гавьяат жүжигчин О. Ичинхорлоо намайг сонгодогоор явуулах их сонирхолтой. Байнга л ”Зохиолын дуу дуулаад явах хүн биш юмсан” гэж хэлж сануулж байдаг. Ямар ч байсан дуурийн урлагт хөл тавина. Гэхдээ яг хэзээ гэдэг нь тодорхой бус байна... хэмээн ярьж байжээ.

    Хүсэл мөрөөдөлтэй, зорьсон зорилготой байхад хүн юуг ч бүтээн туурвиж болдогийн тод жишээг харуулахаар СТА дуучин Т.Батсайхан “Миний...Сонгодог” тоглолтоо хийх гэж байна. Зохиолын дуугаар олонд хэдийнээ танил болсон залуу уран бүтээлч ийнхүү 11 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, басхүү багшийнхаа итгэл найдварыг алдалгүй дэлхийн сонгодог уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэж байгаа нь үнэхээр бахдалтай.

    Хүсэл мөрөөдлөөр хөглөгдсөн “Миний...Сонгодог”-т тавтай морил.

  • “Солонгос-2015” аялан тоглолт болно
    2015 оны 11 сарын 17
    “Солонгос-2015” аялан тоглолт болно
    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 18-наас ирэх сарын 7-ныг хүртэл БНСУ-ын Сөүл, Тэжон, Пусан хотод аялан тоглолт хийх болсон талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус театрын симфони найрал хөгжмийн хамт олон энэ сарын 26-29-нд “Лучиа Ди Ламмермур” дуурь, ирэх сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тэжон хотноо тоглож, гоцлол дуучдын хамт энэ сарын 30-нд Пусан, ирэх сарын 4-нд Тэжон, 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концерт тоглох ажээ. Тоглолтын хөтөлбөрт Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийи бүтээлүүд, дууриудын хэсгээс багтжээ.
    ”Монголын Гала” концертод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцож байна.
    Аялан тоглолтынталаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул хэлэхдээ “Театрын гадаад хамтын ажиллагааг олон чиглэлд үр дүнтэй өргөжүүлэхээр зорьж, ажиллаж байна. 2013 оны аарваннэгдүгээр сард манай театр болон Тэжон хбтын дуурийн театрын хооронд гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өнгөрсөн онд “Чио чио сан” дуурийг Монгол, Солонгос хоёр улсад харилцан тоглосон. Энэ жил хоёр том ажил хийсэн. Энэ нь Монгол, Солонгосын дипломат харилцааны 25 жилийн ойд зориулж Солонгосын уран бүтээлчид Монголд, Монголын уран бүтээлчид Солонгост гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хоёр дахь хэсэг Солонгост УДБЭТ гэсэн үйл ажиллагаа өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. УДБЭТ-ын гоцлолдуучин Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар Солонгосын Тэжон хотод “Лучиа Ди Ламмермур” дуурьд дуулахаар бэлтгэлдээ ороод байна” гэсэн юм.
  • С.Одонтуяа: Аливаа улсын хөгжлийг байшин барьснаар нь хэмждэггүй
    2015 оны 11 сарын 17
    Монгол хүүхэд бүр айдсаас ангид, хүчирхийллээс хамгаалагдсан, хайрлагдсан тийм л нийгмийг томчууд бид бүтээх үүрэгтэй. Тэдний бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, бэлгийн бойжил, хөгжлийг бүрэн бүтэн байлгахын төлөө гар гараа барилцан зүтгэцгээе. Ийм эрх ашгийн төлөө эв эе, ойлголцол, хайр хамгаас илүү үгүйлэгдэж байна. Яг одоо.....
  • Үндэсний супер лигийн хугацаа дахин хойшилжээ
    2015 оны 11 сарын 17
    Үндэсний супер лигийн хугацаа дахин хойшилжээ

    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улирлын тоглолт энэ сарын 28-нд эхлэхээр болжээ. Супер лиг энэ сарын 21-ний бямба гаригт эхлэхээр тов гараад байсан ч ийнхүү долоо хоногоор хойшилсон байна. Супер лигийн легионер тоглогчдын сонголт, монгол тоглогчидтой байгуулах гэрээ хэлцэл цэгцэрч дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн удирдлагууд тавьжээ. Үндэсний супер лигийн тоглолтод өнгөрсөн улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон багбуюу 11 баг өрсөлдсөн. Харин энэ удаа найман баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
  • Монгол-БНСУ-ын тоглолт өнөөдөр болно
    2015 оны 11 сарын 15
    Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэлсэн.
  • Үндэсний супер лигийн тоглолт энэ сарын 28-ны өдөр эхэлнэ
    2015 оны 11 сарын 15
    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тоглолт энэ сарын 28-ны өдөр эхлэхээр болжээ.
  • Самбо бөхийн ДАШТ Марокко улсад болж байна
    2015 оны 11 сарын 14
    Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Марокко улсын Касабланкад эхлэх гэж байна. Африк тивд анх удаа зохион байгуулагдах тус тэмцээний өмнөх өдөр Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) 27-р конгресс Ле Литтораль зочид буудалд хуралдлаа. Хурлаар өмнөх конгрессоос хойш FIAS ямар ажил хийсэн тайлан сонсож, санхүү болон гишүүнчлэлийн талаар мэдээлэл сонсож, цаашид өөрийн спортыг дэлхий дахинд хэрхэн түгээх талаар хэлэлцлээ. Тус холбоонд Македон, Вьетнам, Тайвань, Перу улсууд бүрэн эрхэт гишүүнээр элсэж, мөн бичг баримтаа хараахан бүрүдүүлж амжаагүй өөр 21 улсыг дэд гишүүнээр батлав. Ийнхүү Олон улсын самбо бөхийн гэр бүл 88 бүрэн эрхэт гишүүнтэй болж байна. 2016 оны уралдаан тэмцээний хуваарийг ярилцсан бөгөөд тамирчдын олон улсын чансааг туршилтын журмаар гаргах болов. Түүнчлэн жил бүрийн 11-р сарын 16-нд ОХУ-д тэмдэглэж хэвшээд буй Самбо бөхийн өдрийг дэлхий нийтийнх болгох саналыг гаргалаа. Энэ удаагийн ДАШТ-д 82 орны тамирчид оролцохоор Мароккод ирээд байгаа бол 11 оронд тус тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлэх гэж байна. 2014 оны ДАШТ-ийг самбо бөхийн эх орон ОХУ-аас гадна Монгол, Беларусь гэсэн гуравхан улсад шууд дамжуулсан билээ. Өнөөдөр эрэгтэй 52 кг, 68 кг, 90 кг, эмэгтэй 48 кг, 60 кг, 72 кг, байлдааны самбын 57 кг, 74 кг, -100 кг-ийн жингийн барилдаан болж аваргуудаа тодруулна. Манай улсаас Г.Мөнхбат 52 кг-д, Х.Амартүвшин 74 кг-д тус тус өрсөлдөх юм.
  • “Нарны орон” тоглолтод урьж байна
    2015 оны 11 сарын 13
    Дорнод аймгийн Алтан гадас одонт “Хөгжимт жүжгийн театр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театруудын нэгдсэн “Нарны орон” тоглолт 11-р сарын 26, 27-нд Дорнод аймагт, 11 сарын 29-нд Улаанбаатар хотод, 12 сарын 01-нд Сүхбаатар аймагт тус тус тоглогдох гэж байгаа билээ. Энэхүү тоглолтонд тус театруудын шилдэг 90 гаруй уран бүтээлчид оролцох юм.
  • Мисс Ц.Аззаяа ”Miss international 2015” тэмцээнд амжилттай оролцжээ
    2015 оны 11 сарын 13
    Мисс Ц.Аззаяа ”Miss international 2015” тэмцээнд амжилттай оролцжээ
  • Монгол бахархлын өдөр П.Бүрэнтөгс арслан түрүүллээ
    2015 оны 11 сарын 13
    Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон.



    Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр нар шалгарсан юм.



    Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн ”Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байгаа билээ. Энэхүү тэмдэглэлт өдөрт зориулсан анхны барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт арслан П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр нар шалгарсан байжээ.

    Харин 2013 оны барилдаанд Ч.Санжаадамба заан дахин түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ө.Бат-Орших харцага, Х.Мөнхбаатар арслан нар их шөвөгт шалгарч байв. Өнгөрсөн жилийн ”Монгол бахархлын өдөр”-ийн хүчит бөхийн барилдаанд Ө.Бат-Орших харцага түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ц.Содномдорж харцага, Б.Гончигдамба гарьд нар шөвгөрч байжээ.

  • Ж.Нарантунгалаг аваргын бүсээ хамгаалах тулалдаан хийнэ
    2015 оны 11 сарын 12
    Монголын супер тулаанч Чингисийн цавчилт хочит Ж.Нарантунгалаг энэ сарын 21-нд Бээжин хотноо ”One Fighting Championship”-ийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийхээр болжээ.
  • Өнөөдөр Чингис нэртнүүдийн баярын өдөр
    2015 оны 11 сарын 12

    Ингээд “Чингис” нэрээр амьсгалж буй энэ өдөр Монголын олон Чингис нэртнүүдтэй та бүхнийг танилцуулж байна. Сонирхуулахад, дэлхий дээр монгол эрчүүдээс гадна Чингис хаантай ижил хромсомтой 16 мянган хүн аж төрөн амьдардаг байна. Судлаачид тэдний хромсомийг судалж үзэхэд бүгдээс нь яг ижил төрлийн гурван зүйл илэрсэн байна.
  • ”Төмөр нар” маргааш нээлтээ хийнэ
    2015 оны 11 сарын 12
    Өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна. 2012 онд эрх баригч АН-ын шийдвэрээр Тусгаар тогтнолын баярын өдрийг ”Монгол бахархлын өдөр” болгон зарласан юм. Түүнээс хойш монголчууд өвлийн эхэн сарыг Чингис хааны төрсөн өдөр хэмээн тунхаглаж тэмдэглэж байна.
  • Сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулна
    2015 оны 11 сарын 12
    МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН
    2015 оны шилдгүүдийг шалгаруулах журам
    ЗОРИЛГО:
    2015 онд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслэл сэтгүүлчийг тодруулж алдаршуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын, идэвх санаачлагыг өрнүүлэх, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор МСНЭ-ээс “Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдэг”-үүдийг шалгаруулах мэргэжлийн уралдааныг зарлаж байна.
    ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:
    “Монголын сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдэг”-үүдийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар дараах номинациар шалгаруулна. Үүнд:
    ОНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
    ГРАН ПРИ: Монгол Улсын 2015 оны “Шилдгийн шилдэг сэтгүүлч”-ээр
    нэг сэтгүүлчийг шалгаруулна.
    Оны шилдэг сэтгүүлч:
    2015 оны сонины шилдэг сэтгүүлч - 1
    2015 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч - 1
    2015 оны радиогийн шилдэг сэтгүүлч - 1
    2015 оны телевизийн шилдэг сэтгүүлч - 1
    2015 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч -1
    2015 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч - 1
    2015 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч – 1
    2015 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч - 1
    ОНЫ ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:
    ГРАН ПРИ: 2015 оны “Шилдгийн шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага”-ыг шалгаруулна.
    Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:
    2015 оны шилдэг сонин - 1
    2015 оны шилдэг сэтгүүл - 1
    2015 оны шилдэг радио, ФМ -1
    2015 оны шилдэг телевиз - 1
    2015 оны шилдэг мэдээллийн сайт - 1
    2015 оны орон нутгийн шилдэг телевиз - 1
    2015 оны орон нутгийн шилдэг сонин - 1
    НЭР ДЭВШҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
    2015 оны шилдэгт нэр дэвшиж буй сэтгүүлчийн бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
    Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хуралдааны тэмдэглэлийг ирүүлнэ.
    Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшинг голлон харгалзана.
    Нэг бүтээлийг нэг л номинацид нэр дэвшүүлнэ.
    Нэр дэвшсэн бүтээлийг тусгай комисс шалгаруулна.
    НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
    ЧД-ийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө “ОК” төвийн 5 давхарт 501 тоотод
    /Саарал 5 давхар “ОК” хаягтай/
    Утас: 11-330948, 9999-1706, 9984-1725, 9911-1851
    И-Мэйл: mseonline@yahoo.com
    НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:
    2015 оны 11-р сарын 9-наас 12-р сарын 04-ны хооронд хүлээн авна.
    Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний товыг жич зарлана.
    МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
  • Тэнгэрлэг үнэнч хайрын түүх өнөөдөр амилна
    2015 оны 11 сарын 12
    Тэнгэрлэг үнэнч хай­рын билгэ тэмдэг болон мөн­хөрсөн дурлалын түүх болох Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр УДЭТ 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ маргааш нээнэ.

    Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа Төрийн соёрхолт найруулагч Н.Наран­баатарын цоо шинэ дэг тавилтаар амилах гэж буй энэхүү жүжгийн нээлт сонгодог урлагт шимтэгсэд төдийгүй эмгэнэлт хайрын түүхийг мэддэг хүн бүрийн сонирхлыг татаж, хүлээлтийг аль хэдийнээ үүсгэсэн. Нээлтийн өдрийн үзвэрийн тасалбар дуусчээ.

    Монголд анх удаа 1966 онд “Ромео Жульетта” жүжиг С.Гэндэн найруулагчийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавигдаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов агсан, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан удаатай. Үүний дараагаар 30 жилийн дараа буюу 1996 онд найруулагч Ч.Найдандорж мөн Ч.Чимид гуайн орчуулгаар, яг зохиолын дагуу сонгодог хэлбэрээр нь тавьж гол дүрд жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар тоглож үзэгчдийн хүртээл болгосон.

    Тэгвэл энэ жил Х.Мэргэний орчуулгаар тавьж буйгаас гадна Уильям Шекспирийн зохиолыг бага зэрэг “эвдэж”, зөвхөн агуу хайрын түүхийг бус өнөөгийн нийгмийн гажуудал, хүмүүсийн зан байдал, шунал хүсэл, үнэт зүйлийн хэмжүүрийг харуулахыг зорьсон хэмээн уран бүтээлчид онцоллоо.

    Найруулагч Н.Наранбаатар ”Ромео, Жульетта хоёр бидний хүүхдүүд. Өсвөр насыг хүн бүхэн дайрч өнгөрдөг. Анхны харц, анхны дурлал, анхны үнсэлт, анхны хайр... Энэ бүхэнтэй өсвөр насны хүүхдүүд учирдаг. Тэд агуу их хайртай учрах юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг.

    Яг ийм үед нь эцэг эхийн анхаарал халамж, хандлага нь маш зөв байх ёстой. Тэднийг “хөлөөрөө толгой хийнэ үү үгүй юу хамаагүй” гээд хаячихвал их асуудалтай. Тэд амьдралын мөн чанарыг таньж мэдээгүй байгаа учраас алдаа гаргах их эрсдэлтэй. Төлөвшиж, ухаан бүрэн суугаагүй байдаг учраас хайр дурлалын төлөөх тэмүүлэл нь дүрэлзэж байдаг.

    Нөгөөтэйгүүр хүн ямар ч орчинд өссөн бай хоёр биедээ хайр сэтгэлтэй л бол гэр бүл болох ёстой. Гэтэл өнөөдөр угсаа харж гэрлэх, баян айлын хүүхэд баянтайгаа суух ёстой гэсэн мессеж явж байна. Нийгэмд баян хоосны ялгаа хайр дурлалыг хүртэл ялгаж байна шүү дээ. Ийм муухай гажуудал байж болохгүй. Ингэвэл амьдралын үнэ цэнэ үгүй болно.

    Хайр сэтгэл аливааг ялгаж үздэггүй биз дээ. Хүний таван мэдрэхүй, оюун сэтгэлгээ хэнийг таалмаар байна? Энэ чухал зүйлийг ялгаж байгаа цаг үед “Ромео, Жульетта” жүжиг ухаарал, хүмүүжил гээд маш олон ойлголт өгнө” хэмээн нийгэмд өгөх гэсэн санаагаа хуваалцсан юм.

    Дашрамд дуулгахад, жүжгийн нээлт маргааш 17.00 цагт УДЭТ-ын гадна талбайд эхэлнэ.
  • ​“Мөнх тэнгэрийн бичиг”-2015 үзэсгэлэн дэлгэгдэнэ
    2015 оны 11 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 13-нд буюу баасан гаригт нээлтээ хийнэ. Болох газар нь Улаанбаатар дахь Уран зургийн галлерей. Нээх үе нь 11.40 цаг. Дээрх үзэсгэлэнг “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооныхон Нийслэлийн Боловсролын газрынхантай хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл, орон нутгийн 60 багш бүтээлээ бэлдэж оролцож байгаагаараа онцлогтой.

    Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлж үлдээхэд багш нарын үүрэг их. Энэ ч утгаар нь “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд зориуд монгол хэл, бичгийн багш нарыг Нийслэлийн Боловсролын газрынхан сонгож оролцуулсан юм байна. Соёлын өвийг тээгч багш нар “Бичиг соёл” монгол уран бичлэгийн холбооны байранд нэгдсэн сургалтад хамрагдаж, монгол бичгийн тэг, заах аргаа хөгжүүлсэн бөгөөд эндээс сурсан зүйлсээ сурагч нарт түгээх даалгавартай. Нэг багшийн ард нэг анги, нэг ангийн ард нэг сургууль байгаа. Багш бүр сургуульдаа монгол бичгийн дугуйлан хичээллүүлж, өөрсдөө ч хичээнгүй бичгийн ур чадвараа хөгжүүлэх болов уу. Иймээс ч Нийслэлийн Боловсролын газар үзэсгэлэнд ач холбогдол өгч Багшийн хөгжлийн ордонд үзэсгэлэнд оролцогчдод бүтээлээ бэлдэх, хичээллэх өрөө гарган өгч, ажлаас нь цалинтай чөлөөлж өгсөн юм байна. Багш нар шалгалт шүүлэг, сургалт семинар, ангийн ажлынхаа хажуугаар хонож, өнжин үзэсгэлэндээ бэлдэцгээсэн юм байна. Тав хоног үргэлжлэх “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг уламжлал ёсоороо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлнэ.
  • Тэнгэрлэг үнэнч хайрын түүх маргааш амилна
    2015 оны 11 сарын 11
    “Ромео Жульетта” жүжиг
  • Дэлхийн миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй Н.Ануг дэмжицгээе
    2015 оны 11 сарын 11
    Дэлхийн миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй Н.Ануг дэмжицгээе
  • Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан болно
    2015 оны 11 сарын 11
    Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жил-Монгол бахархлын өдөрт зориулж улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан болно.
  • Маргаашийн арга хэмжээний хөтөлбөр
    2015 оны 11 сарын 11

    ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДӨР-МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ХӨТӨЛБӨР
    Administrator 2015-11-11 11:17:00

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр маргааш буюу 11 дүгээр сарын 12, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тохиох гэж байна. Уг өдрөөр дараах арга хэмжээнүүд болно.

    Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
    Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
    Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд
    Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.
    2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй.

247 248 249 250 251 252 253
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    1 цаг 7 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    1 цаг 14 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    4 цаг 0 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    8 цаг 6 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    8 цаг 38 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    9 цаг 4 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    10 цаг 25 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    11 цаг 18 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Өчигдөр 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК