-
2015 оны 10 сарын 29
Дуучин Хишигдалай “батгана” иджээ
-
2015 оны 10 сарын 29
“Монгол туургатан” бүжгийн наадамд манай улсын бүжигчид амжилттай оролцоод иржээ.
-
2015 оны 10 сарын 29
Дэлхий даяар 10-р сарын 31-нд тэмдэглэдэг Аймшгийн баяр буюу Халловины өдөр ойртож байна. Тэгвэл та найз нөхөд, ажлын хамт олонтойгоо энэ баярыг тэмдэглэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу.
MNG EVENT™-с тэргүүлэх брендүүдтэй хамтран зохион байгуулдаг ”DRACULA HALLOWEEN” энэ жил аравдугаар сарын 30-нд Монголдоо теxник дэвшил, багтаамжаараа тэргүүлэх ”CROCUS EVENT HALL”-д болно. ”ДРАКУЛА” шилтгээний тохижуулалтайгаар зохион байгуулахаар ”MNG EVENT” бэлтгэл ажилдаа оржээ.
Таксийн хувьд аравдугаар сарын 30-нд авсан тохиолдолд 1 такс 25.000 төгрөг бөгөөд урьдчилж авсан тохиолдолд ( 18 нас хүрсэн байх шаардлагатай ) 1 ширхэг таксыг 20.000 төгрөгөөр авах боломжтой юм. Урьдчилж зарж байгаа таксыг ”PROLIVE ENTERTAINMENT CENTRE”-ийн 3 салбараар борлуулж байгаа юм.
Залуусаа тэргүүлэх брэндүүдтэй хамтарсан хамгийн сүртэй болдог ”DRACULA HALLOWEEN”-н такс дуусах магадлал өндөр тул та урьдчилан аваарай. Хүний тоо хязгаартай тул та яараарай.
-
2015 оны 10 сарын 29
Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөж байгаагаас эдгээр өдрүүдэд хоёрдугаар тойргийн тоглолтууд болж байна. Тэмцээн хоёр тойрог болж, хамгийн өндөр оноотой дөрвөн баг хагас шигшээд үлдэж, цомын төлөө өрсөлдөх юм.
-
2015 оны 10 сарын 28
Уулзалтын зар тараасан цөөн ажилтнуудад нэгж өгсөн гэжээ
Түгээх
Share on facebook
Share on twitter
2015-10-28 12:50:13 - Шар
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр 18.00 цагт сонгогчидтойгоо уулзах аж. Харин “Энэ уулзалтад ирээд нэгж аваарай” гэх утгатай иргэдэд зориулсан, Л.Эрдэнэчимэг гишүүний зураг бүхий урилга сошиал сувгаар тарсан нь олон хүний дургүйцлийг хүргэв. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн энэ асуудалд тайлбар хийхдээ:
“Би сонгогчидтойгоо өнөөдөр уулзах нь үнэн. Гэхдээ нэгж тараахгүй. Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн гэсэн гэж манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” гэжээ.
-
2015 оны 10 сарын 28
Дэлхий даяар 10-р сарын 31-нд тэмдэглэдэг Аймшгийн баяр буюу Халловины өдөр ойртож байна. Тэгвэл та найз нөхөд, ажлын хамт олонтойгоо энэ баярыг тэмдэглэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу.
MNG EVENT™-с тэргүүлэх брендүүдтэй хамтран зохион байгуулдаг ”DRACULA HALLOWEEN”-ыг энэ жил аравдугаар сарын 30-нд Монголдоо теxник дэвшил, багтаамжаараа тэргүүлэх ”CROCUS EVENT HALL”-д ”ДРАКУЛА” шилтгээний тохижуулалтайгаар зохион байгуулахаар ”MNG EVENT” бэлтгэл ажилдаа оржээ.
Таксийн хувьд аравдугаар сарын 30-нд авсан тохиолдолд 1 такс 25.000 төгрөг бөгөөд урьдчилж авсан тохиолдолд ( 18 нас хүрсэн байх шаардлагатай ) 1 ширхэг таксыг 20.000 төгрөгөөр авах боломжтой юм. Урьдчилж зарж байгаа таксыг ”PROLIVE ENTERTAINMENT CENTRE”-ын 3 салбараар борлуулж байгаа болно.
Залуусаа тэргүүлэх брэндүүдтэй хамтарсан хамгийн сүртэй болдог ”DRACULA HALLOWEEN”-н такс дуусах магадлал өндөр тул та урьдчилан аваарай. Хүний тоо хязгаартай тул та яараарай.
-
2015 оны 10 сарын 27
Дэлхий даяар 10-р сарын 31-нд тэмдэглэдэг Аймшгийн баяр буюу Халловины өдөр ойртож байна. Хэртээ та найз нөхөд, ажлын хамт олонтойгоо энэ баярыг тэмдэглэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу. Улсын Их дэлгүүрийн 1 давхарт байрлах та бидний хэзээний танил болсон Германы алдарт “SIX” гоёл чимэглэлийн брэнд дэлгүүрт “Халловин” баярт таныг дүрийг төгс болгох гоёл чимэглэлүүд 9’900₮-аас 31’900₮-ийн үнэтэй шинээр ирснийг танд дуулгая.
-
2015 оны 10 сарын 26
Гансүхээ дахиад эргэлээ. Өөрийнх нь төлөө санаа тавьж, дэмжиж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлүүллээ.
-
2015 оны 10 сарын 26
Кино урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхийг нэмсэн залуу жүжигчин Б.Мишээлийг Никитоны ”Үүлэн үст” дууны клипэнд тоглосноор нь илүү их таних биз ээ.
Чадварлаг залуу жүжигчин маань дан ганц жүжиглээд зогсохгүй газрын теннисний улсын гурван удаагийн аварга гэнэ шүү. Тэрбээр 9 настайгаасаа эхлэн тус спортоор хичээллэж эхэлсэн аж. Саяхан хуримаа хийсэн Б.Мишээл удахгүй анхны үрийн зулайгаа үнэрлэнэ.
-
2015 оны 10 сарын 26
“Бодлын хулгайч” Азийн кино наадамд оролцож байна
-
2015 оны 10 сарын 26
Анхлан ”Universe best songs” наадмын шилдэг оролцогч болон урлагийн ертөнцөд хөл тавьж байсан эгдүүтэй бяцхан охин бол А.Хишигдалай билээ. Харин өдгөө тэрээр өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадсан чамгүй уран бүтээлч болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Түүний гаргасан уран бүтээл болгон нь сонсогчидоос өндөр үнэлгээ авдаг гэхэд болно.
Тэгвэл дуучин бүсгүй маань сүүлийн үед нилээдгүй завгүй байгаа бөгөөд тэрээр зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг бүтээж байгаа гэнэ. Мөн түүнээс гадна Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт зэрэг уран бүтээлчид хамтран тоглож байгаа гэнэ.
Тус мюзикл энэ сарын 29-ны өдөр 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох юм байна. Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон https://www.monda.mn/#host/6 сайтаас авах боломжтой юм байна.
-
2015 оны 10 сарын 25
Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжмүүд Токио хотноо эгшиглэв.
-
2015 оны 10 сарын 25
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг энэ амралтын өдрүүдэд тоглож байна.
-
2015 оны 10 сарын 25
”Абу Даби-2015” жүдо бөхийн залуучуудын ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
-
2015 оны 10 сарын 24
Хүүхдээ хэрхэн багаас нь номын хорхойтон болгох вэ?
-
2015 оны 10 сарын 24
Монгол аялгуу дэлхийн тайзнаа
Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн хүн бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ.
Тэрбээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, ”Монголын хөгжмийн 12 хөрөг” /Сонатын аллегро/, ”Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь” хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн байдаг.
Мөн ”Мандухай цэцэн хатан”, ”Мөнх тэнгэрийн хүчин дор”, ”Би чамд хайртай” киноны хөгжим, ”Тогосын цагаа овоо”, ”Аргалд явсан ээж минь”, ”Бурхан бумбын орон”, ”Хүний заяа” зэрэг 100 гаруй дууны аяыг зохиожээ. Түүний эдгээр хийсэн бүтээсэн бүхэн нь хэдийн бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэж чаджээ.
Тэгвэл эрхэм уран бүтээлчийн аялгуугаас бүрдсэн тоглолт энэ сарын 24-ны өдөр Токио хотод эгшиглэх гэнэ. Монгол Японы уран бүтээлчидийн хамтарсан энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”, Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ -аас 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм байна. Ийнхүү монгол өв соёл хөгжмийн уран яруу сайхныг дэлхийд таниулах энэхүү их үйлсэд өндөр амжилтыг хүсье
-
2015 оны 10 сарын 24
Хөхний сүү үрэвслийг дардаг
-
2015 оны 10 сарын 24
”Туйл ба туйл” үзэсгэлэн дэлгэгдэнэ
-
2015 оны 10 сарын 23
Зорилго:
Тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршино.
Шалгуур:
Төв, орон нутгийн театруудын тайзнаа тавигдсан жүжгийн бүтээлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэсэн, онолын үндэслэл сайтай бичигдсэн байна. Бичлэгийн тодорхой стандарт харгалзахгүй болно. Уралдаанд ирүүлсэн шүүмж бүтээлүүд мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй www.news.mn сайтад тавигдах бөгөөд уншигчдын санал дэмжлэгийг харгалзан үзэх болно.
Хамрах хүрээ:
Мэргэжлийн судлаачид, уран бүтээлчид, урлаг утга зохиолын чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантууд хамрагдана.
Хугацаа:
Уралдааныг 2015 оны аравдугаар сарын 21-нээс эхлэн зарлаж байна. Шалгаруулалтын дүнг 2015 оны арванхоёрдугаар сард УДЭТ-ийн “Алтан үе-ахмадын туршлага” эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулна. Шүүмжийн бүтээлийг арванхоёрдугаар сарын 1-ний дотор СУИС-ийн ТУС-ийн “Эрдмийн зөвлөл”-д болон natsagdoo@yahoo.com, tdus_1@yahoo.com цахим хаягаар ирүүлнэ үү.
Болзол:
Шүүмжийн бүтээл: I байр - 1 өргөмжлөл 1000000=00
II байр - 1 өргөмжлөл 500000=00
III байр - 1 өргөмжлөл 250000=00
Байр эзэлсэн болон шилдэг бүтээлүүдийг төвийн сонин, сэтгүүлд нийтлүүлэх бөгөөд олон нийтэд сурталчилна.
-
2015 оны 10 сарын 23
“Ламбугайн нулимс” тайзнаа амилна
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24- 25-нд 17:00 цагаас Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурииг тоглохоор төлөвлөжээ. Дуурийн гол дүр болох Лодонд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Цэрэнлхамд Соёлын тэргүүний ажилтан Щ.Наранчимэг, Эхэд М.Даариймаа, Намнанд Г.Шижирболд, Ноёнд С.Бат- Эрдэнэ, Хатанд Д.Хулан, I түвд гавьяат жүжигчин М.Болд, II түвд М.Даваадорж, ноёны агьд Б.Алтанхуяг, гуилгачинд Г.Саранчимэг нар тоглох аж. Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, туслах найруулагч Б.Цэрэндаваа нар ажиллаж байна.