-
2015 оны 10 сарын 12
Турк улсад
-
2015 оны 10 сарын 12
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарласан билээ.
Наадмын бүртгэлийн анкетийг 10 дугаар сарын 13-ны 12:00 цаг хүртэл авах бөгөөд хэвлэлийн хурал 10 дугаар сарын 13-ны 12:00 цагт Нийслэлийн Улаанбатаар Чуулгын байранд хийнэ.
-
2015 оны 10 сарын 12
Нээлтээ хийгээд удаагүй байгаа ”VTV” телевиз Монголдоо хамгийн том шагналын сантай “Мастер тогооч” хоолны шоуг зохион байгуулахаар болжээ. Тус шоунд хоол хийж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд ялагч нь 20 сая төгрөгийг бэлнээр нь авах юм. Нэвтрүүлгээр хүнс үйлдвэрлэгч дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, олон нийтэд таниулан сурталчилах зорилготой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
-
2015 оны 10 сарын 10
2014 онд Монгол Улс-БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд ”Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерейн зүгээсХятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор 2 жил тутамд харилцан айлчилж “уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргажбайхаар тохирсны үндсэн дээрБээжингийн Урлагийн академийн захирал Пан Диан холбогдох албаны хүмүүсийн хамт Монгол улсад 7 дугаар сард ирж БСШУЯ-ы СБЗГ-ын дарга Д.Гантөмөртэй, Монголын уран бүтээлчидтэй уулзаж, Монголын Уран зургийн галерейтай танилцаж, хамтран хээрийн судалбар зураг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд ”Тал нутгийн аялгуу” цуврал үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг эхлүүлж үзэсгэлэнд 2 улсын тухайн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээнийдүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцох болно.
2015 оны 10-р сарын 20-с 14 хоног БНХАУ-ын Бээжин хотын Хааны ордны Тиа миу галерейд,12-р сарын 1-с 14 хоног Монголын Уран зургийн галерейд 2 дахь удаагийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна. 2 орны Дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд ахиулах өндөр хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлагыг бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг том зах зээлд гаргаж түүгээрээ дамжуулан улсын эдийн засаг, соёлын салбарт эерэгээр нөлөөлөх болно.
Үзэсгэлэнд 2 орны өндөр дээд хэмжээний зочид оролцож соёлын салбараар дамжуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх хөрөнгө оруулагч нарт эерэг хандалгын бий болгох юм.
-
2015 оны 10 сарын 10
Энэ зуны турш ОХУ, Казакстан улсын нийт 18 хотод зохион байгуулагдсан дрифтийн “D.vision Continental League” тэмцээний 2015 оны хаалтын тэмцээн D.vision Монголия нэрээр аравдугаар сарын 11-ны өдөр болохоор товоо зарласан.
Олон улсын дрифтийн анхны тэмцээн Скай Резорт цаанын баазын төв талбайд болно. Монголын шилдэг дрифтчидтэй тулалдахаар Оросын тамирчид ирж яваа билээ.
ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн ирж байгаа юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал маргааш 10 цагт Скай Резорт болох юм.
Дашрамд дуулгахад, таx -15000 төгрөг харин машин 25000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна
-
2015 оны 10 сарын 09
Хүүхдэд зориулсан сургалтын төвүүдийн үзэсгэлэн болно
-
2015 оны 10 сарын 09
Дархан-Уул аймагт үргэлжилж байгаа “Рио-2016 олимп”-ийн наадмыг угтсан “Бага олимпоос Их олимп руу” уриатай “Дархан бага олимп-2015” наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
Уг бага олимп нь олон нийтийг биеийн тамир спортоор дамжуулж хөгжүүлэх, шилдэг тамирчдын залгамж халаа болсон өсвөр үеийн шинэ тамирчдыг төрүүлэх зорилгоор явагдаж байна. Наадмын тав дахь өдөр чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болж медалийн эзэд тодорлоо. Тэмцээнд гурван сумын 18 багаас тив, дэлхийн аварга, медальтнууд болон спортын мастер, улс аймгийн цолтой 90 гаруй бөх барилдсанаас 57 кг-ын жинд: Г.Ганхөлөг алт, Д.Уртнасан мөнгө, Н.Насанбуян, Ө.Бямбацогт нар хүрэл, 65 кг-д Т.Даваахуяг алт, Э.Тэмүүлэн мөнгө, Х.Батжаргал, Д.Батсайхан нар хүрэл, 74 кг-ын жинд: Ё.Бат-Дархан алт, Б.Цогт-Гэрэл мөнгө, Т.Сугар, Г.Ган-Очир нар хүрэл, 90 кг-ын жинд: Ч.Ганзориг алт, У.Оюунбаяр мөнгө, Б.Батсүмбэр, Л.Баттулга нар хүрэл, 125 кг-ын жинд: Б.Сүхбаатар алт, С.Ерөөлт мөнгө, С.Ганзориг, н.Очирбат нар хүрэл мядаль хүртлээ. Багийн дүнгээр тэргүүн байрыг Дархан сумын “Өргөө” баг эзлэж Хонгор сум, Дархан сумын наймдугаар баг удаах байр эзлэв.
-
2015 оны 10 сарын 09
Д.Оюунболд агсны дурсгалд зориулсан тэмцээн болно
-
2015 оны 10 сарын 09
МУУГЗ, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт 17 дахь жилдээ үзэгч, сонсогчдын хүртээл болох гэж байна. Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдахаар ийнхүү товоо зарлалаа. Хүний сэтгэлд баясал, гуниг, ухаарал авчрах дууны ертөнцөөр эрхэм таныг аялахыг урьж байна.
МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 17 дахь жилдээ уламжлал ёсоор үзэгч, сонсогчдын сонорыг мялааж, зүрхэнд эгшиглэх аялгуут дуу хуураар сэтгэлд хоногших дурсамж бүхнийг хөглөх гэж байна.
Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид, шинэ залуу хамтлаг, дуучдын хуран чуулах энэ удаагийн тоглолтонд,МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ, Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог,Ахмадын золбоо хамтлаг, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, ОХУ-ын дуучин Чингис Раднаев, Влада Комлева, ӨМӨЗО-ны дуучин Цэцэгмаа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэг, дуучин Э.Төрмандах, дуучин Б.Жавхлантөгс, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаатар, дуучин Ч. Цэлмүүн, А.Хишигдалай, Очгэрэл, “S4” хамтлаг, Universe Best Songs наадмын 2015 оны гранпри шагналт Б.Билгүүн болон “Хувьсал” продакшны бүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр тус тус оролцож, хөгжмийн зохиолчын сэтгэлээс ундрах хөг аялгуу, зүрхнээс зүрхэнд хүрэх эгшигээр үзэгч түмний сонор, мэлмийг баясгах болно. Түүнчлэн жил бүрийн “Миний дуунууд” тоглолтонд олон улсын төлөөлөл болсон уран бүтээлчид оролцдог билээ.
Энэ жилийн тоглолтонд, ӨМӨЗО-ноос дуучин Цэцэгмаа, ОХУ-ын Буриад улсаас нэрт дуучин Чингис Раднаев нар урилгаар оролцох юм. Дуучин Чингис Раднаевийн хувьд, хөгжмийн зохиолчтой хамтран туурвисан шинэхэн дуун бүтээл “Улаанбаатарын дагина” дуугаараа нийслэлчүүдэд бэлэг барих болсныг дуулгахад таатай байна.
Ийнхүү “Миний дуунууд-2015” тоглолтын өнгийг илтгэх уран бүтээлчид үзэгчиддээ анхлан хүргэх шинэ уран бүтээл, шилдэг үзүүлбэр бүхнээ дэлгэхээр эрхэм таныг хүдэтгэн урьж байна. “Миний дуунууд-2015” тоглолт 10-р сарын 22, 23, 24-ний өдрүүдэд “UB PALACE”-ийн концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 20 мянга, 30 мянга гэсэн үнийн сонголттойгоор худалдаанд гарах ажээ.
-
2015 оны 10 сарын 09
”Ромео Жульетта” 19 жилийн дараа үзэгчдийн хүртээл болно
-
2015 оны 10 сарын 09
”Бусан 2015” наадмын улаан хивсний ёслолын зургуудаас
-
2015 оны 10 сарын 09
”Single ladies 2” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
-
2015 оны 10 сарын 08
С.Одонтуяа “Одноогийн булан”-г нээн ажиллуулж байгаа гэнэ
-
2015 оны 10 сарын 08
2014 онд Монгол Улс-БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд ”Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерейн зүгээсХятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор 2 жил тутамд харилцан айлчилж “уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргажбайхаар тохирсны үндсэн дээрБээжингийн Урлагийн академийн захирал Пан Диан холбогдох албаны хүмүүсийн хамт Монгол улсад 7 дугаар сард ирж БСШУЯ-ы СБЗГ-ын дарга Д.Гантөмөртэй, Монголын уран бүтээлчидтэй уулзаж, Монголын Уран зургийн галерейтай танилцаж, хамтран хээрийн судалбар зураг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд ”Тал нутгийн аялгуу” цуврал үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг эхлүүлж үзэсгэлэнд 2 улсын тухайн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээнийдүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцох болно.
2015 оны 10-р сарын 20-с 14 хоног БНХАУ-ын Бээжин хотын Хааны ордны Тиа миу галерейд,12-р сарын 1-с 14 хоног Монголын Уран зургийн галерейд 2 дахь удаагийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна. 2 орны Дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд ахиулах өндөр хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлагыг бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг том зах зээлд гаргаж түүгээрээ дамжуулан улсын эдийн засаг, соёлын салбарт эерэгээр нөлөөлөх болно.
Үзэсгэлэнд 2 орны өндөр дээд хэмжээний зочид оролцож соёлын салбараар дамжуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх хөрөнгө оруулагч нарт эерэг хандалгын бий болгох юм.
Монголын Уран бүтээлчид Дэлхийн зах зээлд гарах чухал гарц болох үзэсгэлэн юм.
МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ
-
2015 оны 10 сарын 08
Эрүүл мэндийн газрын нэрийг барьж мөнгө залилахаас сэрэмжлүүлэв
-
2015 оны 10 сарын 08
1935 оны аравдугаар сарын 11-нд Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар хурлаас гаргасан Ерөнхий сайд П.Гэндэн, нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан, хоёрдугаар орлогч сайд Г.Дэмид, нарийн бичгийн дарга н.Өлзий-Очир нарын гарын үсэг бүхий тогтоолоор “Монгол кино” үйлдвэрийг анх байгуулсан түүхтэй. Түүнээс хойш жил бүрийн энэ өдрийг монгол кино урлаг үүссэн хэмээн тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл энэ онд
-
2015 оны 10 сарын 08
Дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн армийн спортын наадмаас Монголын баг тамирчид хоёр дахь алтан медалиа хүртлээ. Өнөөдөр гурван байрлалаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн урт бууны багийн дасгалд Монгол Улсын баг түрүүлэн, алтан медалийн эзэд болохын зэрэгцээ 1761 оноо авч, уг наадмын шинэ рекорд тогтоосон байна.
Багийн бүрэлдэхүүнд 2016 оны олимпийн эрх өвөртөлсөн Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа нар багтжээ.
-
2015 оны 10 сарын 08
”Монголын театрын түүх” номын нээлт болно
-
2015 оны 10 сарын 08
Бээжингийн Хориотой хотод Монгол, Хятадын зураачид үзэсгэлэнгээ гаргана
-
2015 оны 10 сарын 08
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өчигдөр Б.Түвшинбат эхний тойрогт Чехийн боксчин З.Чладектэй тулалдав.
Тэрээр 0:3 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авчээ. Дараагийн тойрогт Хятадын боксчин Лью Вейтэй тоглох юм байна.