-
2015 оны 10 сарын 23
Уран зураг гэдэг өөр нэгэн ертөнцийн илэрхийлэл сэтгэлийн торгон мэдрэмж байдаг. Тэгвэл тэр торгон мэдрэмжийг хөндсөн нэгэн уран бүтээл “Blue mon art” галерейд дэлгэгдсэн нь зураач А.Одхүү, П.Ганзориг нарын хамтарсан ”ТУЙЛ ба ТУЙЛ” юм. Тус үзэсгэлэн 2015 оны 10 сарын 23-31-ны хооронд Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх юм байна. Иймд уран зурагт дуртай хэн бүхнийг урьж байна.
-
2015 оны 10 сарын 21
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн гурван охин өнөөдөр зэрэг хуримлаж байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гурван охин нэг хүүтэй. Түүний охидыг Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг гэдэг. Харин хүүг нь Г.Төрхишиг гэдэг аж. Өнөөдөр Дашням, Балжиннямтай жилийн хамгийн сайн өдөр тохиож байгаа юм. Энэ өдөр олон хос хуримаа хийж гал голомтоо бадрааж байна. Тэдний нэг нь Р.Гончигдорж гишүүний гурван охин болж байгаа аж.
Гэхдээ Р.Гончигдорж гишүүний хувьд яг одоо чуулганы хуралдааныг даргалж байна. Чуулганаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ тэрбээр удахгүй охидынхоо хуриманд оролцохоор явах биз. Р.Гончигдорж гишүүний охидын хуриманд АН-ын нөлөө бүхий гишүүдээс эхлээд олон хүмүүс оролцож байгаа сураг байна.
-
2015 оны 10 сарын 20
МУСТА дуучин Н.Мөнгөншагайн дуулсан “ГАНГАРАА” дууг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Эрхэм уран бүтээлч маань энэхүү дууныхаа нэрээр нэрлэсэн ”Гангараа” нэртэй цомгийн баяр болоод ”Гангараа” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг өнгөрөгч 14-ны өдөр хийсэн билээ.
Тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа нилээдгүй эрэлттэй байгаа нь түүний үнэнч сонсогч фенүүд нь 21-ны өдрийг буюу ”Гангараа” тоглолтыг тэсэн ядан хүлээж буйн илрэл биз ээ. Эрхэм уран бүтээлчийн бас нэгэн үнэнч сонсогч нь Монгол улсын ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг гэнэ шүү.
Тэрээр цахим хуудсаараа дамжуулан өөрийн сонсох дуртай дуу болох ”Гангараа” дууг найзууддаа түгээж авъяаслаг уран бүтээлч МУСТА Н.Мөнгөншагайд амжилт хүссэн байна.
-
2015 оны 10 сарын 20
Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзикл 2015.10.29-ний 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
Залуусын өнөө цагийн амьдралын ээдрээ, хайр дурлал, амьдралын эхлэл түүнээс залуус ямар үлгэр авч өнөөгөө хэрхэн дүгнэж байгаа үйл явдлын өрнөлөөр нийслэл Улаанбаатар хотын түүх болон түүний нандин уламжлал, шинэ агуулга амьдралын хэв маягийг өгүүлдэг уг мюзиклд дуучин Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн болон Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар тоглох юм.
Мөн олны хэсэгт Улаанбаатар чуулгын бүжигчид бүжиглэх ба бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, хөгжмийн найруулгыг Д.Мөнхболд гүйцэтгэж, найруулагчаар ОХ-ны Буриад улсын Төрийн Шагналт Олег Юмов ажиллаж байна.
Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон https://www.monda.mn/#host/6 сайтаас авах боломжтой.
-
2015 оны 10 сарын 20
Аж ахуйн нэгжүүд хогийг мөнгө болгоно
-
2015 оны 10 сарын 20
“Туульс” үзэсгэлэнд түүний каллиграф болон баримлын шинэхэн бүтээлүүд нь дэлгэгдэх нь ээ.
Уран бүтээлч Ц.Тамирыг каллиграфт дурлуулсан хүн бол түүний аав аж. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа Монгол бичгийн багш ааваараа босоо бичиг заалгаж байжээ. 1997 онд “Ил товчоо” сониноос зарладаг уламжлалт уралдаанд анх удаа тусгай байр эзлэснээс хойш Ц.Тамир урамшин, өнөөг хүртэл каллиграфаар тасралтгүй хичээллэж дотоод, гадаадын уралдаан тэмцээн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсоор байгаа юм.
Дизайнер, зураач, уран бичээч Ц.Тамирын “Туульс” бие даасан үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болох нь ээ.
-
2015 оны 10 сарын 20
Катарын Доха хотноо энэ сарын 26-31-ний өдрүүдэд болох пара хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.
-
2015 оны 10 сарын 20
ӨМӨЗО-ы Манжуур хотноо хаш чулуугаар урласан Чингис хааны түүхийн музей нээгджээ.
-
2015 оны 10 сарын 19
TLG13 ТББ-ийн 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн ”Үндэсний цом-2015” ”А” зэрэглэлийн УАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Тэмцээн 21 аймгийг хамрах бөгөөд аймаг бүрийн шигшээ багууд цомын төлөө өрсөлдөх юм. Тэмцээн Спортын тев ордонд тав хоногийн турш үргэлжилнэ.
Өнөөдөр Архангай-Өвөрхангай, Сэлэнгэ-Төв, Дорноговь-Хөвсгөл, Баянхонгор-Өмнөговь, Ховд-Увс багууд хоорондоо тоглох хуваарьтай байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа 12.00 цагт боллоо.
Тэмцээний гол онцлог гэвэл тухайн аймгийн харьяат, олны танил алдартнууд багийнхаа бүрэлдэхүүнд багтсан бөгөө тухайн нутгийн ”Үндэсний супер лиг”-т тоглодог дөрвөн тоглогч, нутгийнхаа залуустайгаа нэгдэн, нэг багт болж өрсөлдөх юм.
-
2015 оны 10 сарын 19
Шинэ жилийн баяраар дэлхийн таван тивийн улсад нэгэн зэрэг тоглогддог “Цөмөөхэй” балет хоёр дахь жилдээ Монгол Улсад тоглогдох гэж байна.
-
2015 оны 10 сарын 18
Хятадын уран бүтээлчдийн бүтээсэн ”Хубилай хаан” 50 анги уран сайхны кино удахгүй “2-р суваг” телевизээр гарна. Харин энэ киноны оруулагчаар Д.Болдбаатар ажиллажээ. Тэрбээр “Энэ бүтээл нэг ангит киноны баримжаагаар үйл явдлын өрнөлийг хурц шийдсэн. Их Монгол Улсын байр сууринаас түүхэн үйл явдлыг харуулсан болохыг үзээд ойлгох байх. Би энэ бүтээлийг орчуулж байхдаа нэг бодлын сэтгэл огшиж, нөгөө талаар сэтгэлийн маш их тайтгарлыг олж амрах шиг болж байна” хэмээсэн нь үзэгчдийн сонирхлыг татах биз. Хятадууд “Чингис хаан” кино бүтээж, үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл болж чадсан. Харин Хятадын гадаад зах зээл дээр гаргаагүй хувилбар болох ”Хубилай хаан” олон ангит уран сайхны киног Монголын үзэгчид хүргэхээр онцлог. Нөгөөтэйгүүр энэ кино нь Хятадад гар
-
2015 оны 10 сарын 18
“Дэлхийн хамгийн их үзэгчтэй “Америкийн дараагийн топ модель” шоу нэвтрүүлэг ирэх оноос дахин эфирт цацагдахгүй” хэмээн тус шоуны санаачлагч, топ модель Тайра Бэнкс мэдэгдлээ. Тус шоу 22 улирлын турш үзэгчдэд хүрч, олон залуусын модель болох мөрөөдлийг биелүүлсэн зорилтот шоу нэвтрүүлэг юм. Дэлхийн 37 улсад цацагддаг тус шоу хаагдах болсон шалтгаан тодорхойгүй байна.
-
2015 оны 10 сарын 18
Энэ сарын 18 буюу маргааш Кэндогийн аварга шалгаруулах тэмцээн Япон Улсаас Монгол Улсад суух ЭСЯ-аас “Шинэ Монгол” сургуулийн биеийн тамирын зааланд зохион байгуулна.
Уг арга хэмжээг тус ЭСЯ болон Монголын Кэндогийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Японы Кэндогийн холбооноос дэмжлэг үзүүлж байгаа юм. Тэмцээнд оролцогчид хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй тамирчдын болон багийн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Монголд оршин суудаг япон тамирчид монгол тамирчидтай нөхөрсөг тулаан хийж, Японы Кэндогийн холбооны багш дасгалжуулагчид үзүүлэх тоглолт хийж сонирхуулна.
Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин JENESYS 2.0 хөтөлбөрийн шугамаар Япон улсад аялах эрхээр шагнуулах юм. Кэндо нь Японы уламжлалт тулааны урлагуудын нэг билээ.
-
2015 оны 10 сарын 18
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Парисын ”Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д Мөнхбатын Уранцэцэг түрүүллээ. Тэрбээр аваргын төлөө Бельгийн Чарлин ван Сниктэй барилдаж юүко үнэлгээгээр буулгаж авав.
М.Уранцэцэгийн хувьд аравдугаар сард Ташкентийн Гранпри, Парисын Их дуулга тэмцээнд дараалан түрүүлж дэлхийн чансааг тэргүүлэхээр болсон. Түүний хувьд Парисын ”Их дуулга”-д анхны түрүүгээ хүртэж, алт, мөнгө, хүрэл медалийн иж бүрэн цуглуулгатай болж байгаа нь энэ юм.
-
2015 оны 10 сарын 17
7 хоногийн хугацаанд 8 кг жин хасах хоолны дэглэм
-
2015 оны 10 сарын 17
Жүжигчин Г.Ундармаагийн “U film” кино компанийн ээлжит шинэ бүтээл энэ сарын 17-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан. Тэгвэл кино багийнхан энэхүү бүтээлээ үргэлжлүүлэн хоёрдугаар ангийг нь хийсэн байна. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн, ”Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Түүнчлэн зохиолч А.Миеэгомбо, найруулагч, продюсерээр нь жүжигчин Г.Ундармаа өөрөө ажиллажээ.
Киноны тухайд ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаа санаанд оромгүй зүйлсээр дүүрэн эхэлнэ. Гэнэн томоогүй ч гэнэтийн явдлаар бэлэг барих дуртай Гэрэлцэцэгийн ”аюултай” дурлал, сайхан бүсгүй Сарангуагийн ээлжит паянгуудаас гадна сайхан сэтгэл, гэнэн итгэмтгийгээсээ болж үргэлж асуудалд өртөж байдаг Ариунсанаа мөрөөдлийн ханхүүтэйгээ огтын санаандгүй таарч, үүнийгээ анзаарахгүй явааг энэ ангиас үзэх боломжтой. Гэвч явж явж тэдний энэ үйлийн үртэй учрал, огцом эргэлтүүд нэг л хүн дээр огтлолцож таардагнь “Бумтан” хочит Сэргэлэн байх нь тэр... Тэдний сэтгэлийг булаах дэгжин эр Сэргэлэнгийн нууц юу байсан бэ
-
2015 оны 10 сарын 16
Х.Баянмөнх аваргын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 224 бөхийн барилдаан ирэх сарын 07-нд Монгол бөхийн өргөөнд болно.
-
2015 оны 10 сарын 16
“Алтан намар 2015 ” хөгжмийн наадам энэ сарын 21-25-ны өдрүүдэд болно.
-
2015 оны 10 сарын 16
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн гурван охин өнөөдөр зэрэг хуримлаж байна. Р.Гончигдорж гурван охин нэг хүүтэй. Түүний охидыг Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг гэдэг. Харин нэг хүүг нь Г.Төрхишиг гэдэг аж.
-
2015 оны 10 сарын 16
“Miss international-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс А.Баярцэцэг АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд дүр бүтээж байгаа билээ. Холливудад эх орныхоо нэрийг гаргах хүсэлтэй тэрбээр ирэх сард Австрийн нийслэл Вена хотноо болох “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Хүрээлэн буй байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалахыг сурталчлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий уг тэмцээний нэгэн хэсэг болж, улс орноо сурталчлах боломж олдсонд мисс бүсгүй баяртай байгаа аж.