-
2015 оны 8 сарын 13
Уран бүтээлч Д,Үүрийнтуяагийн бүтээлийг Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Галерейгаас 3 жил тутамд зохион байгуулдаг Ази Номхон Далайн 8-р триенналийн нүүр хуудас дээр байршуулсан байна. Энэхүү өндөр зэрэглэлийн арга хэмжээнд оролцохоор шалгарсан 30 орны 80 уран бүтээлчийн нэрсийг саяхан олон нийтэд зарласан юм.
Монголын 4 уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин, Г.Гэрэлхүү, Д,Үүрийнтуяа нар эхний шалгарсан 15 уран бүтээлчдийн тоонд багтаж чадлаа. Тус арга хэмжээ 2015 оны 11-р сарын 21-ээс 2016 оны 4-р сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Монгол уран бүтээлчдийг оролцуулах асуудлаар Куйнслэндийн Орчин Үеийн Галерей 976 Арт Галерейтай хамтран ажиллаж байна.
-
2015 оны 8 сарын 13
Хүндийг өргөлтийн 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон билээ.
-
2015 оны 8 сарын 13
Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр цус харваж, өдгөө Улсын клиникийн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Өнөөдөр түүний уран бүтээлийн анд нөхөд, гэр бүлийнхэн хэвлэлтийн бага хурал хийн монголын ард түмнээс сэтгэлийн дэм хүслээ. Хэвлэлийн баг хуралд түүний төрсөн дүү Н.Лувсаншарав, Ардын жүжигчин Б.Зангад, “Хонх” хамтлагийн Н.Энхбаяр, Улсын филармонийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн нар оролцлоо.
Удирдаач Н.Бүтэнбаярын тархины мэс заслын эмчилгээнд 150 сая төгрөг хэрэгтэй аж. Тиймээс гэр бүл, найз нөхөд, мэргэжил нэгт нөхөд нь түүний эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр “Өнө мөнхийн эгшиглэн” хандивын аяныг эхлүүлжээ. Тэд элэг нэгт монгол түмнээ хандивын аянд нэгдэж, чин сэтгэлийн тус хайрлаж, “Өн мөнхийн эгшиглэн”-д хөг нэмэхийг хүслээ.
-
2015 оны 8 сарын 13
Казахстаны улсын Астана хотноо энэ сарын 25-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
-
2015 оны 8 сарын 13
ААВЫНХАА ХӨШӨӨГ СҮНДЭРЛҮҮЛЖЭЭ
Хүн ам ХШгаалал нййГМИНН хамгааллын сайд С.Эрдэнэ аавынхаа хешеөг Хандгайтад байрлах сагсан бөмбөгийн шинэ ордны өмне босгожээ. Аавынхаа дурсгалыг ингэж мөнхжүүлэх нь түүний эртний мөрөөдөл байсан гэнэ. Түүний аав Д.Содномзундуй нь Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг юм. Мөн сагсан бөмбөгийн спортыг үүсгэн байгуулагчдын нэг учраас дурсгалыг нь хүндэтгэн, ийн хөшөө болгон менхөлжээ.
-
2015 оны 8 сарын 12
УИХ-ын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэл нөхөр Жеффри Л.Фолттой хамтран 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай “Ногоон нүдэн лам” нэртэй роман бичсэн билээ.
-
2015 оны 8 сарын 12
Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж яваа цөөхөн эрэгтэй моделийн нэг Б.Билгүйтэй дахин дуулиан дэгдээлээ.
-
2015 оны 8 сарын 12
Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан ”Боржигин-2015” наадмын үндэсний бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат ”Шивээ овоо” ХК -ний бөх Монгол улсын арслан Дагвадоржийн Азжаргал долоо даван түрүүлжээ.
-
2015 оны 8 сарын 12
“Blue Moon” арт галлерей нь 2012 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулдагаараа онцлогтой юм. “Blue Moon” арт галлерей нь монголын уран бүтээлчид төдийгүй дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулдаг бөгөөд олон нийтэд зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Манай галерей нь орчин үеийн галерейн шаардлагад нийцэхүйц, тоног төхөөрөмж болон харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан бөгөөд өдөр бүр 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажиллаж байна.
-
2015 оны 8 сарын 12
Өнгөрөгч зураьдугаар сард Киргиз улсад зохион байгуулагдсан олон улсын урлагийн нэгдсэн үзэсгэлэнд манай улсаас Х.Содномцэрэн, Б.Баасансүрэн, Д.Булгантуяа, М.Ган-Очир, Б.Мөнхбаатар ба Б.Мягмарлхам гэсэн зургаан уран бүтээлч залуус оролцжээ. Үзэсгэлэнд Киргиз, Буриад болон Тажикстан, Якут улсын зураачид оролцсон байна.
-
2015 оны 8 сарын 12
Их Британийн алдарт “Globe” театрын уран бүтээлчид өнөөдөр Монголын тайзнаа “Гамлет” жүжгийг тоглох гэж байна. Уран бүтээлчид энэхүү жүжгийг Англи хэл дээр шинэчилсэн найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 19.00 цагаас тоглох юм.
-
2015 оны 8 сарын 12
Монголын туялзуур сэлэмний холбооноос есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох ”Ulaanbaatar 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийв.
-
2015 оны 8 сарын 12
”Дэлхийн цом”-ын тэмцээнээс ОУХМ Ц.Мөнхзул РИО-2016 олимпийн эрхээ авчээ.
-
2015 оны 8 сарын 11
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлтийн арга хэмжээ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн амралтын өдөр боллоо.
-
2015 оны 8 сарын 11
Маргааш Гамлет жүжгийг эх хэлнээ толилуулна
-
2015 оны 8 сарын 11
Хөвсгөл аймгийн “Утга зохиолын нэгдэл”, “Алунгоо хатан” олон улсын нийгэмлэгийн санаачилгаар Хөвсгөл аймгийн ЗДТГазар хамтран “Алунгоо хатан ижий-Эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадмыг хийхээр боллоо.
-
2015 оны 8 сарын 11
WBPF (World Bodybuilding & Physique Federation) тэмцээн энэ сарын 7-9-ны өдрүүдэд ХонгКонгт зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд оролцсон манай тамирчид амжилт дүүрэн ирлээ.
-
2015 оны 8 сарын 10
Монголын сагсан бөмбөгийн спортын ууган мастеруудын нэг, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, МҮОХ-ны гишүүн Д.Содномзундуйн хөшөө Хандгайт дахь ”Олимп” цогцолборт сүндэрлэлээ.
-
2015 оны 8 сарын 10
Уламжлалт зургийн аргаар орчин цагийн амьдралыг өгүүлдэг залуу уран бүтээлч Б.Номин АНУ-ын “The Pollock - Krasner Foundation” сангаас 20 мянган ам.долларын тэтгэлэг гардахаар боллоо.
-
2015 оны 8 сарын 10
1960 оны энэ өдөр алдарт жүжигчин, найруулагч, продюсер Антонио Бандерас болон Жош Донимгүэз нарын гэр бүлд мэндэлжээ. Антонио Бандерасыг бид”Philadelphia”, ”Interview with the Vampire”, ”The Mask of Zoro” зэрэг киноны дүрээр нь сайн мэднэ. Түүний эцэг цагдаа, харин ээж нь багш мэргэжилтэй байжээ. Антонио 14 настайдаа хөлөө хүндээр гэмтээснээс хойш мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдөлдөө цэг тавьж, жүжигчин болохоор хичээллэж эхэлжээ. Суралцаж байх үедээ өөрийн гэсэн жижиг театр байгуулж байсан. Улмаар Педро Алмодоварын цуврал кинонд алуурчны дүрээс карьеараа эхэлж, 1990 оноос Холливудад хөл тавьжээ. Ийн 1983-2015 оныг хүртэл 62 кинонд тоглож, таван хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Хамгийн сүүлд буюу энэ онд ”Sponge bob” кинонд далайн дээрэмчний дүрийг бүтээсэн байна.