Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлыг 256 хөгжимчний бүрэлдэхүүнтэй эгшиглүүлнэ

2015-9-07
0
ЖИРГЭХ

        Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Уран бүтээлийн хэлтсийн дарга Х.Энхбаттай уулзаж Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний талаар ярилцлаа.

 

 -Энэ 9 сард болох гэж байгаа Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар ярина уу.

-Их Монгол Улсын их хаад дотроос төрсөн өдөр нь тодорхой байдаг хаан нь Юан гүрний хаан Хубилай цэцэн байдаг юм. Хубилай хаан дэлхийн түүхнээ соёл иргэншлийн шинэ үеийг буюу сэргэн мандалтыг үүсгэн одоогийн бидний хэллэгээр даяршлыг жинхэнэ утгаар нь буй болгон аль ч орны ард иргэд Монголын эзэнт гүрний нутаг дээгүүр айх аюулгүй зорчин худалдаа арилжаа хийж шинэ шилдэг технологиуд харилцан нэвтрэлцэж шилдэг бүтээл, бүтээгдэхүүн гарч байсан нь яах аргагүй дэлхийн хөгжил байхаас өөр аргагүй тул монголчууд бид их дээдсээрээ бахархан хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг хэмээн санана. Гол нь бид хий хоосон зүйлээр онгирон сагсуурах бус нэгэнт цагаан дээр хараар бичигдсэн түүхийн үнэнийг буй чигээр нь олон түмэнд хүргэх, монгол түмний бахархлыг төрүүлж зөв үйлийг нь дэлгэрүүлж удам судраа дээдлэхэд ой тэмдэглэх гол зорилго орших ёстой болов уу хэмээн би сэтгэнэ. Учир нь Хубилай их хааныг хятадын гүрний хаан байсан, хамаг зүйлээ авч нүүсэн урвагч мэтээр ойлгох буруу ташаа ойлголт бас байсаар байгааг нуух юун. Хоёр их иргэншлийн зааг дээр Юан гүрнийг байгуулсан нь ердийн санамсаргүй хэрэг биш байсныг өнөөгийн манай эрдэмтэд дурдаад байгааг ухах хэрэгтэй юм билээ. Хубилай их хаан Монголын алтан ургийн хаан байснаас гадна дэлхийн соён гэгээрүүлэгч байсан гэдгийг хүн болгон ойлгоосой.  Харин манай засгийн газраас дэмжиж их хаанд хүндэтгэл үзүүлэн 800 жилийн ойг 9 сарын 15-23-ны хооронд тэмдэглэх гэж байгаа нь таатай, нөгөө талаараа бид зөвхөн нүүдэлчин ардын соёлтой улс гэж явцууралгүй Их Монгол Улсаас уламжлалтай төрийн их ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаатай, тэр нь ордны болон том өргөө харшийн дэг жаягтай байсныг сэргээж буй хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.

 

-Тэгэхээр 800 жилийн ойн үеэр тухайн үеийн ордны ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг сэргээн хийх нь гэж ойлгож болох уу?

-Болно оо. Гэхдээ яг Юан гүрний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг тэр чигээр нь буулгах биш Их Монгол Улсын үед үзүүлдэг байсан ёслол хүндэтгэлийг ерөнхийд нь баримтлан хийхээс гадна орчин цагийн найруулга, дэглэлтээр эртний болон орчин цагийн бүтээлүүдийг ашиглан төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг сэргээн шинэчилж манай чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, найруулагч Н.Болд нар тавих юм. Жишээ нь эзэн Чингис хаан, Өгөдэй хаан, Хубилай хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Юан гүрний үед байсан төрийн их найрлын уламжлалыг сэргээн Монгол Улсын ерөнхийлөгчийн 2005 онд гаргасан зарлигаар дахин байгуулан эгшиглүүлж буй Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлыг 256 хөгжимчний бүрэлдэхүүнтэй эгшиглүүлэх, шинэээр дэглэн тавигдсан ордны ёслол хүндэтгэлийн тахилга тайлгын бүжгийг бүжиглэх, 13-р зууны үеийн төрийн дуу хэмээх “Эртний сайхан” уртын дууг  дуулах зэрэг олон зүйлүүдийг оруулж байгаа.  Эдгээр бүтээлүүдийг тавих, сэргээх ажлыг хийхэд аргагүй ҮДБЭЧ гол суурь нь болж байгаа юм. 2012 оноос хойш манай чуулгын урын сангийн бодлого түүхэн сэдэв, монголын бахархлыг  бүтээхэд их чиглэж байгаа. Тодруулбал манай чуулгын захирал Г.Цоггэрэл зарим хүний танидагаар “Хувьсал”-ын Цогоо өөрөө санаачлан 2013 онд “Монголын их хатад” бүжгэн туульсыг бүтээсэн, одоо энэ онд “Монголын их хаад” бүжгэн жүжгийг бүтээх гэж байна. Чуулга маань 2013 онд “Салхины дууль” Хүннү гүрний сэдэвт концертыг, 2014 онд “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг бүтээсэн. Чуулгын 200 орчим уран бүтээлчид ажилчид л энэ том сэдэв, энэ том бүтээлийг хийж чадна гэдгийг чадварлаг продюсер, менежерийн хувьд олж харсан байна л даа.

 

-Хувьслын Цогоо чуулгад захирлаар ирснээр чуулгын өнгө, нүүр царай хэрхэн өөрчлөгдөв? Танай чуулга “Жалам хар”, “Халуун элгэн нутаг” бүтээлүүдийг шинэчлэн бүтээснээр олны таашаалыг хэр хүртэв?

-Чуулгын нүүр царай хэрхэн сайжирч өөрчлөгдөж байгааг үзэгч олон өдөр бүр үзэж мэдэрч байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга үзүүлж байна” гээд их олон тоглолт, уран бүтээл, видео клип, реклам телевизүүдээр явж байгааг үзэгчид өдөр бүр үзэж байгаа. Ийм хурдтай, гүйлгээ ухаантай, зоригтой, энгийн даргатай хамтран ажиллаж байгаадаа би болоод манай хамт олон үнэхээр баяртай байгаа. Та бүхэн манай чуулгын 2012 оноос хийсэн “Халуун элгэн нутаг”, “Жалам хар”, “Дугуй хээтэй наадам” зэрэг видео клипүүд, “Монголын их хатад”, “Оройн дээд” шинэ уран бүтээлүүд, “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал Рок поп оддын Их хуралдай”,“Монгол урлагийн гайхамшиг”, “Жаран дамжсан аялгуу”, “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтууд гээд бүтээлүүдийг үзээд чуулга зөвхөн өнгө, нүүр царайгаа зассан байна уу, уран бүтээлч хүний дотоод сэтгэлийн их хүч, урам зоригийг хөглөн дотоод чанараа ч мөн өөрчилсөн байна уу гэдгийг анзаарахад л таны асуултын хариулт тодорхой болох юм. Жүжигчин, найруулагч хүн болоод тэр үү, угаас сэргэлэн чанартай болоод тэр үү, уран бүтээлийг уран бүтээлчид, ажилчдын зүрх сэтгэлтэй нь шууд харилцан хөглөж хамтран бүтээгээд өөрөө менежментээ хийн олон түмэнд хүргэдэг онцлогтой. Урлагийн хүн ийм чадварлаг менежментийг давхар эзэмшин байгууллагыг амжилттай удирдана гэдэг ховор шүү. Чуулгын уран бүтээлчид, ажилчдыг өлсгөхгүй, зутраахгүй хэмээн хамгаалж хайрлаж байдаг чанарыг нь манай чуулгынхан хайрладаг. Уран бүтээл гэдэг сэтгэл зүрхнээс гардаг учиртай.

 

-Танай чуулгын ой энэ онд тохиож байгаа. Ямар сонин бэлэг барих вэ?

-Тийм ээ. Манай чуулгын 65 жилийн ой энэ оны 12 сарын 1-нд тохиож байгаа. Бид ойдоо зориулан ТС, МУГЖ Д.Сосорбарамын найруулгаар “Монголын их хаад” бүжгэн жүжгийг бүтээх юм. Ерөнхий бүжиг дэглээчээр ТС, МУУГЗ С.Сүхбаатар ажиллана. Мөн уран бүтээлийн гурван алба буюу ангиудын шилдэг уран бүтээлийн тоглолтуудыг өргөн барина. “Монголын их хатад” бүжгэн туульс, “Монголын сайхан орон” Үндэсний хөгжмийн их найрлын шилдэг бүтээлийн тоглолт, “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг үзэгч олонд цувралаар тоглож сонирхуулна. Бас ойдоо зориулсан шинэ уран бүтээл болох сэдэвчилсэн концертыг  өргөн барина. Энэ бүтээлийн найруулагчаар би ажиллах бөгөөд бас л өнөө Цогоо захирлын санаачилсан бүтээл юм. Нүүдэлчдийн соёлоос түлхүү ордны ёслол хүндэтгэлийг харуулан  монголын түүх соёлоор багахан аялах юм. Товчхондоо цаг тооны машинаар аялан багахан омогших гэсэн хэрэг. Энэ нь манай чуулгын өмнөх бүтээлүүдээс баахан өмнөө болж буй хэрэг ч үзэж гэмээ нь бидний судсаар гүйж буй монгол цусны дархлаа батжих магад юун. Ойдоо барих бэлгүүдийг маань  үзээрэй та бүхэн.

 

Монголын урлаг яруу тунгалаг байх болтугай. Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
    5 цаг 22 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
    5 цаг 29 мин
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
    8 цаг 15 мин
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
    12 цаг 22 мин
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
    12 цаг 53 мин
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
    13 цаг 19 мин
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    14 цаг 40 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    15 цаг 33 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    Уржигдар 20 цаг 05 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    Уржигдар 17 цаг 56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    2026-07-01
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2026-07-01
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2026-07-01
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2026-07-01
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2026-07-01
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2026-07-01
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2026-07-01
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2026-07-01
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК