Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1045 1046 1047 1048 1049 1050 1051
  • Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2017 оны 11 сарын 17
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.11.17) Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн мэдүүллээ.



    Аливаа улсын төв банкны бие даасан, хараат бус байдлыг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, индекс аргачлал болон манай улсын дотоодын эрдэмтэн судлаачдын үнэлгээгээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал нь “хангалтгүй” буюу 0-1 оноогоор тооцсноор 0.5-0.6 орчим хувьтай байна. Энэхүү хангалтгүй байдал инфляцийн өндөр хэлбэлзэл, гадаад валютын улсын нөөцийн хомсдол, Монголбанкны өөрийн хөрөнгийн алдагдал зэрэг макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Иймд Төв банкны бие даасан, тогтвортой байдал нь үнийн түвшний тогтвортой байдалтай удаан хугацаанд шууд хамааралтай байдаг талаар тогтоосон судалгааны ололтод тулгуурлан Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлснээр эдийн засагт үүсч буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх нь хуулийн төсөл боловсруулах шаардлага, зорилго болсон гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.



    Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төв бие даасан, хараат бус байдлын үзүүлэлтийг тооцсон индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх, мөнгөний бодлогыг боловсруулах, УИХ зөвхөн хуульд заасан “мөнгөний бодлогын зорилт”-ыг баталж, энэ дагуу Монголбанкнаас хэрэгжүүлдэг болох, Монголбанкны удирдлага буюу Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг албан тушаалд томилох шалгуур, чөлөөлөх үндэслэл журмыг нарийвчлан тогтоох, Монголбанкнаас баримтлах мөнгөний бодлогын зорилтын төслийг хэлэлцдэг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг “Мөнгөний бодлогын зөвлөл”, банкны хяналт шалгалтын шийдвэрийг гаргах “Банкны хяналт шалгалтын хороо”, Монголбанкны бусад үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргах “Удирдах зөвлөл” байгуулахаар тусгаж, төсвийн шинж чанартай санхүүжилт- хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, мөнгөний бодлогын зорилт үр нөлөөг алдагдуулдаг байдлыг арилгах зорилгоор Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой зааж, хязгаарлалтыг тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ж.Батзандан: Б.Хурц бол хүн айлгаад сурчихсан хүн, бодвол намайг айна гэж бодсон байх
    2017 оны 11 сарын 17
    Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн амь насанд заналхийлсэн талаар бид мэдээлсэн билээ.
  • Чуулган: АН-ын бүлэг завсарлага авлаа
    2017 оны 11 сарын 17
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Санаа зоволтгүй, төлчихнө” гэжээ
    2017 оны 11 сарын 17
    Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Эдгээр хүмүүсийн дотор нэлээд
  • Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсоно
    2017 оны 11 сарын 17
    УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсоно.
  • Жэнко гажуудал ба Хурцын төр
    2017 оны 11 сарын 17
    Энэ нийгэм, шинэ үе буруу харж уйлан, зөв харж инээн биднийг шоглож бн. Энэ бүх аргацаах гэсэн тэнэглэлээс чинь АН хожих ч ард түмэн бол тэсч үлдэхэд бэрх болно. Өнгөн дээрээ 2 хуваагдсан намын асуудал мэт ч үнэн хэрэгтээ бид Украйны яг араас хурдалж байна
  • Б.Хурц Ж.Батзанданг “Орон дотор чинь хүнээр хорлуулж алж чадна шүү” гэж сүрдүүлжээ
    2017 оны 11 сарын 16
    Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн амь насанд заналхийлжээ. Тэрбээр өнөөдөр 14 цагийн үе
  • НҮБ-ын Ажлын хэсэг манай улсад ирнэ
    2017 оны 11 сарын 16
    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа. НҮБ-аас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Ажлын хэсгээ ирүүлж байгаад сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
    2017 оны 11 сарын 16
    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
  • АН-ын бүлэг Б.Хурцын асуудлаар хуралдана
    2017 оны 11 сарын 16
    \УИХ дахь АН-ын бүлэг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСАУ-д Элчин сайдаар томилох асуудлаар
  • Жудаггүй Д.Хаянхярваад журмын нөхрөөс хэлэх үг
    2017 оны 11 сарын 16
    Би 1979 онд Д.Хаянхярваатай хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын дунд сургуульд хамт сурч байсан хүн. Тэр жилээ ангийн нөхөд аравдугаар ангиа төгсөн одоход анд нөхөр Д.Хаянхярваа минь гурван ч хичээлд муу дүн авсны учир анги улиран үлдэж билээ.
  • Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ
    2017 оны 11 сарын 16
    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэрээ дэвшиххээ албан ёсоор мэдэгдлээ.
  • Давхар татвараас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулахад анхаарна
    2017 оны 11 сарын 16
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц
  • Ж.Батзандан: О.Баасанхүү бол миний араас явсан хуульч нэртэй хулгайч
    2017 оны 11 сарын 16
    Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох санал улс
  • Б.Хурцын томилгоог хойшлууллаа
    2017 оны 11 сарын 16
    УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Монгол улсаас БНСУ-д суух бүрэн эрхэт элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурцын
  • Ц.Нямдорж: Б.Хурцын яриад байгаа Хойд Солонгосоос ирсэн гэх бичгийг хайлгасан
    2017 оны 11 сарын 16
    Чуулганы нэгдсэн хуралдаанаар БНСУ-д Элчин сайдаар суух Б.Хурцын томилгоог хэлэлцэж байна.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
    2017 оны 11 сарын 16
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар мөнгөний бодлого болон Элчин сайдын томилгоог хэлэлцэх юм байна.

  • Байнгын хороо Элчин сайдыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
    2017 оны 11 сарын 16
    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.15) хуралдаан 14 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал-ыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг томилолтын хугацаа нь дууссан тул эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилуулах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.



    Элчин сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж буй Б.Хурц нь төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгааг танилцуулгад дурдсан байна.

    Элчин сайдад нэр дэвшигч Батын Хурц нь 1969 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлага, эрх зүйн магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой. Төрийн албанд 17 жил, үүнээс дипломат албанд хоёр жил ажиллажээ.



    Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү, Т.Аюурсайхан, А.Ундраа, Я.Санжмятав, Н.Энхболд, О.Содбилэг нар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нараас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас АНУ, Япон, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг асуудлыг өмнө нь Улсын Их Хурлаар хэлэлцэн дэмжигдэж Ерөнхийлөгчийн зарлиг гарч, улмаар тухайн улс нь хариугаа ирүүлсэн байтал Элчин сайд нарыг томилогдсон улс оронд нь яагаад явуулахгүй 75-130 хоног хүлээлгэж байгааг тодруулахад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал өмнө нь томилогдсон таван Элчин сайдын асуудал удааширсан тал бий, асуудал эхнээсээ шийдэгдэж зарим Элчин сайд нар тухайн орондоо суухаар явж байгаа, одоо үлдээд байгаа гурван Элчин сайдын асуудал удахгүй шийдэгдэнэ гэсэн хариулт өгөв. Мөн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг хуулийн дагуу зохих түвшинд зөвшилцөж, шалгаж нягтлах асуудал журмын хийгдсэн. Нэр дэвшигч нь Монгол Улсаас Унгар, Турк улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байсан дипломат ажлын зохих дадлага туршлагыг нь энэ томилгоонд харгалзан үзсэн гэдгийг хэллээ.



    Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, А.Ундраа нар нэр дэвшигч нь хууль хүчний байгууллагад олон жил ажилласан төрийн ажлын туршлагатай албан хаагч. Харин одоо шинэ салбарт ажиллах гэж байгаа учраас дипломат ёс зүйг чанд сахиж ажиллах, хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг улам ахиулах, иргэддээ туслах, эрх ашгийг нь хамгаалахад анхаарахыг захилаа.

    Ингээд Батын Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүнээс Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр гаргасан саналын дагуу энэ ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов.

    Байнгын хорооны Ажлын хэсэг Томилгооны сонсгол явуулах хугацааг Улсын Их Хурлын удирдлагатай ярилцаж шийдэх бөгөөд Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө сонсголыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнээс бүрддэг.




    Дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас Дэл хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Иймээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарыг, АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналаа Байнгын хороонд ирүүлжээ. Харин Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа илэрхийлсэн юм.

    Ингээд Д.Оюунхорол гишүүний гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Л.Болд, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын таван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ
    2017 оны 11 сарын 15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

    Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Гашуунсухайтын боомтод ажиллаад ирсэн байна. Энэ оны долоодугаар сарын 10 хүртэл энэ боомтоор өдөрт нүүрс ачсан 1200-1500 хүнд даацын автомашин нэвтэрч байсан бол мөн өдрөөс хойш өдөрт 500-600 болж буурчээ.

    Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус бараа хилээр гаргадаг учир хяналт шалгалтаа чангатгах дээд газрын шийдвэрийн дагуу тоог багасгасан гэж БНХАУ-ын тал тайлбарладаг тухай Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэн хэлсэн байна.

    Үүнээс болж нүүрс ачсан автомашины 100 орчим км үргэлжилсэн дараалал үүсч, жолооч нар өнөөг хүртэл хэдэн сарын турш автомашиндаа амьдарч байгаа юм. Зарим жолооч шороон замаар тээвэр хийн бэлчээр сүйтгэж, архидалт дагасан гэмт хэрэг их гарч байгаа талаар орон нутгийн иргэд ч сайд нарт гомдол мэдүүлжээ.

    Энд нүүрсний тээвэр эрхэлдэг 97 аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, бусад даатгалд хамруулдаггүй байна.

    Гашуунсухайтын авто замаар тээвэр хийх стандарт 65 тонн. Цаашид Цагаан хадны боомт хүртэл энэ стандартыг баримтлах, энэ боомтоос Ганц модны боомт хүртэл даацын хэмжээг 100-110 тонн хүргэх нь зүйтэй гэсэн санал багагүй гарч байна. Ингэж нүүрс тээвэрлэвэл 500 автомашин хилээр нэвтэрсэн ч нүүрсний экспортын хэмжээ 40-50 хувь нэмэгдэхээр байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, А.Ундраа нар гадаадад сурсан төлбөрөө төл!!!
    2017 оны 11 сарын 15
    АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох
1045 1046 1047 1048 1049 1050 1051
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    12 цаг 45 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    13 цаг 20 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    13 цаг 29 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    13 цаг 31 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    13 цаг 54 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    14 цаг 10 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    14 цаг 32 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    15 цаг 42 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    16 цаг 1 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    16 цаг 33 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    16 цаг 57 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    17 цаг 8 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    17 цаг 12 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    17 цаг 43 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    17 цаг 47 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    18 цаг 3 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    18 цаг 38 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    20 цаг 3 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    20 цаг 43 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    21 цаг 3 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК