-
2016 оны 12 сарын 21
Монголын үндэсний цирк 12 сарын 24-нөөс олон улсын циркийн тоглолтыг зохион байгуулж байгаа. Энэхүү тоглолтонд зургаан цагаан бар, хоёр шар бар, хоёр цагаан арслан оролцохоор ирээд байгаа аж. Циркийн фэйсбүүк хуудсаар үзэгчдээс санал авч хамгийн олон санал авсан газарт ирэх амралтын өдрүүдээр араатан амьтдыг ямар ч тор хамгаалалтгүй алхуулах гэнэ.
Циркийн тоглолт хоёр өөр төрлийн хөтөлбөртэй бөгөөд тасалбарыг 19001950 үнэгүй хүргэнэ. Ticket.mn-ээр захиалах боломжтойгоос гадна циркийн билетийн касс өдөр бүр 10:00 - 20:00 цагийн хооронд Циркэд ажиллаж байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн өртөгтэй байх аж.
-
2016 оны 12 сарын 21
Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна.
Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 1,200,000 төгрөг болно) хэмжээгээр торгодог болохыг анхааруулж байна.
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газрын 328003, 99997193, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 70177000 утсаар мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 21
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар, тусшай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг газруудын судлагаанд тулгуурлан өнгөрсөн сард таван дүүргийн найман цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг дайчлан шалгалтын ажлыг явуулсан талаар дөнгөж сая цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Хууль бусаар, тусгай зөвшөөрөлөгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг шалгаж, харъяалах прокурорын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ бусад эд зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133-р зүйл хураан авах, нэгжлэг хийх журам, 134-р зүйл эд хөрөнгө битүүмжлэх заалтыг тус тус үндэслэн хураан авч, Эрүүгийн тусгай ангийн 243.1 дэхь хэсэгт заасан зүйл ангиар 16 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байна. Эрүүгийн хуулийн 234.1-д “хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчилах ял шийтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл автомат тоглоомын газар ажилуулдаг этгээдүүдийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзвэл дээрх төрлийн ял оногдуулах юм.
Одоогоор тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын газар ажилуулдаг зургаан газарт шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм байна.
-
2016 оны 12 сарын 21
тус шүүх хурал Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа оролцох хүсэлт тавьснаар шүүх хуралдаанд оролцуулсан байна. Мөн гэрчээр Давааням гэрчээр оролцож байна.
-
2016 оны 12 сарын 21
Сүүлийн үед хаа сайгүй шинэ жилийн баяр болж, осгож гэмтэх тохиодол багагүй гарч байна. Мөн үүнээс гадна МУБИС-ын физик тэнхимийн оюутан шинэ жилээ тэмдэглэж байгаад амиа алдсан хэрэг гарсан байна. Физик тэнхимийн нэг ангийн оюутанууд шинэ жилээ тэмдэглэж байгаад нэг оюутан байшин дээрээс үсэрч нас барсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
-
2016 оны 12 сарын 21
Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 1,200,000 төгрөг болно) хэмжээгээр торгодог болохыг анхааруулж байна.
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газрын 323780, 99997193, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 70177000 утсаар мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 21
Манай энхийг сахиулагчид энэ сарын 16-нд эх орондоо ирэх байсан ч Афганистанд саатжээ. Тодруулбал, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчид тусгай үүргийн нислэгээр ирж явсан ч БНХАУ-аас эргэн буцсан аж.
-
2016 оны 12 сарын 21
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц,Мөнх-Оргил Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад дахин айлчлахгүй” гэж хэлсэн талаар Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тэрбээр “Төр болон шашин тусдаа учир Засгийн газрын шугамаар Далай ламыг уриагүй болно” гэж хэлжээ.
Далай лам өнгөрсөн арваннэгдүгээр сард 18-23 өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо шашны айлчлал хийсэн билээ. Уг айчллыг Бээжин хүчтэй эсэргүүцсэн юм. Сайд “Хоёр улсын харилцаанд сэв суусанд харамсч байна” гэж хэлжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам Далай ламын айлчллаас болж хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн билээ.
-
2016 оны 12 сарын 21
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн талаар албаныхан мэдээлэл өгсөн.
-
2016 оны 12 сарын 21
“Монгол –Турк” сургуулийн сурагчид нэгнийхээ хүзүүг шилээр зүсэж, гэмтээжээ
-
2016 оны 12 сарын 21
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн яамнаас хамтран шинэ жилийн бэлгэнд дунджаар хэдий хэмжээний сахар агуулагдаж байгааг бодитоор үзүүлжээ.
Жүүс,
жигнэмэг,
гурван төрлийн чихэр,
шоколад зэрэг зургаан зүйлээс бүрдсэн бэлгэнд нийтдээ хэдий хэмжээний сахар орсон болохыг гаргасан байна.
Ингэхэд зөвхөн нэг уут бэлгэн дэх амттаны сахарын хэмжээ 412 грамм байна. Гэтэл насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ нь 25 грамм байдаг аж.
Чихэрлэг зүйл хэт их хэрэглэх нь шүдний өвчлөл үүсгэхээс гадна биед олон сөрөг үр дагавартай. Жишээлбэл, чихэр нь ходоодоор дамжин тун түргэн цусанд орж ходоодны багтаамжийг ихэсгээд цатгалан байдалтай болгодог. Үүнээс болж янз бүрийн амин дэм, уургийг багаар хүлээж авснаас шим тэжээлийн дутагдалд орж болдог байна.
Шинэ жилийн баяраар өвөө, эмээ, аав ээж, ах дүү гээд л бэлэг авах хүний тоо өсдөг. Тэгвэл тэр бүрд ихээхэн хэмжээний сахар агуулагдаж байгаа тул, чихэр амттаны хэрэглээг багасган эрүүл баярлахыг НЭМХ, ЭМЯ-наас уриалж байна.
-
2016 оны 12 сарын 21
Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа. Тэд энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн байдал болон хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус комиссыг аймгийн Засаг дарга Д.Батлут ахалдаг бөгөөд 27 хүний бүрэлдэхүүнтэй.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн цэсийн мал тооллогоор 120.2 орчим мянган толгой мал тоологдсон. Мөн 42.3 мянган төл хүлээн авсан. Энэ оны жилийн эцсийн тооллогоор аймгийн хэмжээнд дээрх үзүүлэлт 485 толгой малаар өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн сарын 15-аас эхлэн их хэмжээний хур тунадас орж, цочир хүйтэрсэн. Үүний улмаас хоёр сумын 23.5 толгой мал нэмэгдэл тэжээлд, 1.4 мянган толгой мал байран маллагаанд орсон байна.
Холбогдох байгууллагуудаас томилогдсон ажлын хэсгээс хийсэн дүгнэлтээр бэлчээрийн цасны дундаж зузаан 16.5 см, нягт нь 0.15 см.куб байжээ. Цасны зузаан хамгийн их хэсэг нь 23.2 см, хөр цасны зузаан 1-1.5 см байгааг тогтоосон талаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий ярьлаа. Одоо үүсээд буй нөхцөл байдлаас харахад манай аймгийн Баян-Өндөр суманд зудын байдал, Жаргалант суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна.
Өвлийг өнтэй давахын тулд малчид өөрсдийн нөөц бололцоогоор 8500 гаруй тонн хадлан бэлтгэсэн бөгөөд одоогоор үүнийхээ 30-40 хувийг хэрэглээд байна. Аймгийн Аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, 17 тонн тэжээл бэлтгэсэн бол Жаргалант сум 100 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн аж. Тэгвэл Баян-Өндөр сум Аюулгүйн нөөцдөө 120 тонн өвс, 28 тонн тэжээл бэлтгэжээ. Уг ажилд нийтдээ 76 сая гаруй төгрөгийг зарцуулсан юм.
Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас өгсөн мэдээллээр 12, 1-р сард хур тунадас ахуй орж, олон жилийн дунджаас илүү хүйтрэх гэнэ. Тиймээс Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хямд өртгөөр буюу бэлтгэсэн үнээр нь борлуулах чиглэлийг өглөө. Энэ нь өвсийг 4000, тэжээлийг 7500-14000 төгрөгөөр малчдад олгоно гэсэн үг юм. Мөн цасанд боогдсон зам давааг нээхэд ашигладаг “далпуу” төхөөрөмжийг бэлтгэхийг үүрэгдлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-иас “ажилласан масло” авч нөөцлөх хэрэгтэйг хэллээ. Үүнийг малын туурайг хамгаалахад ашиглах юм. Түүнээс гадна малчдад туслах хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийн талаарх мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад нь үүрэг болголоо.
-
2016 оны 12 сарын 21
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид маргааш 10.00 цагт болно.
Түүний шүүх хурал энэ сарын 14-нд болсон ч шүүгдэгчид, хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хойшилсон юм. хойшилсон юм.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэнэ.
С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд ”Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир ”маш нууц”-д хамаарч байна. Тиймээс хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан 55 хэвлэл мэдээллийн ажилтан хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэйгээр мэдээллэж ажиллах юм.
-
2016 оны 12 сарын 20
Энэ оны эхний 11 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйл “Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах” гэмт хэрэг 420 бүртгэгджээ.
-
2016 оны 12 сарын 20
Өнөөдөр (2016 оны 12 дугаар сарын 19) Анкара хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Андрей Карлов зэвсэгт халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсан таагүй мэдээг хүлээн авлаа.
Энэхүү жигшүүрт халдлагыг зэмлэн буруушааж байна. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан. Уг хэрэг явдлыг хамгийн өргөн хүрээнд бүхий л чиглэлээр шалгах бөгөөд хариуцагч нарыг Туркийн шударга ёсны шүүхээр цээрлүүлэх болно. Элчин сайд Карлов маш хүнд хэцүү цаг үед Турк Улсад амжилт гарган ажиллаж байсан. Хувийн зан чанар болоод мэргэжлийн ур чадвараараа төр засгийн өндөр хүндлэл хүлээсэн шилдэг дипломатч байсан. Түүнийг бид үргэлж дурсан санаж байх болно. Энэхүү халдлагаар Турк-Оросын найрамдалт харилцаанд толбо суулгахыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хүнд хэцүү үеийг туулж буй Оросын ард түмэн, Оросын төр засагт чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна. Тус халдлага нь терроризмын хамгийн жигшүүртэй бөгөөд харгис нүүр царайг дахин харууллаа. Турк Улс нь Орос Улстай төдийгүй өөрийн бүх түншүүдийн хамтаар терроризмтэй тэмцэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлах болно.
ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
-
2016 оны 12 сарын 20
“Хүн бүр сурах эрхтэй” төслийг анх 2015 онд “Цэцээ гүн” ротаракт клубын залуучууд санаачилж Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийг НИТХ-ын дарга Ц.Сандуй дэмжин ажиллаж, тоглолтын бүх орлогоо санхүүгийн боломжгүй, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 10 оюутанд сургалтын тэтгэлэг болгон өгч байхаар шийдвэрлэжээ. Энэ жил харааны болон ярианы бэрхшээлтэй 10 хүүхдэд НИТХ-ын дарга Ц.Сандуй тэтгэлэг гардуулсан байна.
Морин хуурын чуулга 11-р сарын 26-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо зохион байгуулж бүх орлогыг сурах хүсэл эрмэлзлэлтэй, оюуны өндөр чадвартай ч санхүүгийн боломж муутай хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусын сургалтын тэтгэлэг болгохоор шийдвэрлэсний дагуу ийн гардуулжээ. Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Монгол Улсын ирээдүй оюутан залуус Та бүхний гарт байна. Энэ их итгэлийг алдалгүй дааж явж сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжлийн төлөө зориулаарай” гэв.
-
2016 оны 12 сарын 20
”Цогт цагийн хүрдэн” Соёлын төвөөс санаачлан Их хөлгөн судар буюу “Ганжуур, Данжуур”-ыг кирилл бичигт буулгах ажлыг, зургаан жилийн өмнөөс хөрвүүлэх ажлаа эхлүүлсэн нь өдгөө дуусах шатандаа орсон байна. Тодруулбал манж, төвд, хятад, монгол хэл сайн эзэмшсэн лам хуврагууд болон МУИС-ийг хэл шинжлэлийн мэргэжлээр төгссөн судлаач нарын хамтын бүтээл энэ оны зургадугаар сард дуусна гэсэн ерөнхий төлөвлөгөө байсан ч өдгөө хөрвүүлгийн ажил 70 хувьдаа оржээ. “Ганжуур, Данжуур”-ын хөрвүүлэг нь нийлээд 340 орчим боть болох учиртай аж.
Энэхүү их хөлгөн судрыг хятад, япон, монгол, төвд хэл дээр орчуулсан байдаг ч өөрсдийнхөө хэлээр бүрэн эхээр нь буулгасан нь зөвхөн Төвд, Монгол хоёр. Манай улсын хувьд хоёр дахь удаагаа өөрийн хэлээр буулгаж байгаа нь энэ бөгөөд XVI зуунд Лигдэн хааны зарлигаар “Ганжуур”-ыг бүрэн эхээр нь орчуулсан байдаг. Энэ удаад “Цогт цагийн хүрдэн” соёлын төв 400 жилийн дараа дахин хөрвүүлэхдээ босоо монгол бичиг, кирилл бичиг хоёроор буулгаж буй нь өөрийнхөө хэрэглэдэг хос бичгээр буулгасан дэлхийд ганц оронд тооцогдож байна.
-
2016 оны 12 сарын 20
Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь Монгол Улсын хувьд анхны Чөлөөт худалдааны хэлэлцээр билээ. Энэ оны зургадугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсон тус хэлэлцээрийн хүрээнд хоёр орны худалдааг нэмэгдүүлэх боломжийг судлах зорилгоор Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны судалгааны баг манай улсад өнгөрсөн аравдугаар сараас эхлэн ажиллажээ.
Тодруулбал, Японы тал Монголын ноос, ноолуурын салбар, арванхоёрдугаар сард чацаргана, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт судалгаа хийсэн байна. Энэ ажлын дүнг танилцуулах уулзалтыг ирэх оны хоёрдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, манай хувийн хэвшлийнхэнд танилцуулахаар төлөвлөж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Манай хоёр орон үйлдвэрлэл болон технологийн тал дээр хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм байна.
Ингэснээр цаашид манай хоёр орон үйлдвэрлэл болон технологийн тал дээр хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм байна.
Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй уг судалгаа нь Монгол Улсаас Япон Улсад экспортлох бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлөхүйц хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлох зорилготой аж. Судалгааны баг Монгол Улсын гол нэрийн бүтээгдэхүүн дундаас Японд экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүдийг сонгож, түүхий эдийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээс чанарын хяналт, тээвэрлэлт, зах зээлд шинээр гаргах хүртэлх шатлал тус бүрийг судалжээ.
-
2016 оны 12 сарын 20
Өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас Ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтох, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцлоо.
Хэвлэлийн бага хуралд оролцогчид, өвөлжилтийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2016 оны 12, 2017 оны 01 дүгээр сарын цаг агаарын төлөв байдал, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн шинэ жилийн баяраар олон хоног амрах тул иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулав.
DSC_8215
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн.
Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл гарсан.
DSC_8239
Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16148 малчин өрхөд 6.6 сая толгой мал өвөлжинө.
Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангасан.
Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.
DSC_8259
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс бага насны хүүхэд, малчдад дархлаа сайжруулах, биеийн эсэргүүцэл дэмжих амин дэм, илчлэг, тэжээллэг хоол хүнс олгох, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулац сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг ирүүлсээр байна.
Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар тогтоолоор 1.1 тэрбум төгрөгийг 12 аймагт (Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий), мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар тогтоолоор 21 аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгож, урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах, өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор олон улсын байгууллагаас дэмжлэг, туслалцаа хүссэн.
-
2016 оны 12 сарын 20
Улаанбаатар хотод өнөө өглөөнөөс эхлэн орсон цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан цэвэрлэж байна. Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж ажилуулж байгаа юм.
Явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжийн хувьд өнөөдрөөс эхлэн ажиллуулж байгаа бөгөөд шинэ цасанд ажлын бүтээмж өндөр, илүү үр дүнтэй болох нь харагдаж байлаа. Мөн зам шүүрддэг 11 ширхэг машин замын нуухны цасыг цэвэрлэж байна. Түүнчлэн хуваарьт замуудын хальтиргаа гулгааг арилгахаар бодис тээвэрлэсэн Камаз машин долоон ширхэг, Зил 130 машин хоёр ширхэг, портер машин хоёр ширхэг тус тус гараад байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.