Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” компани гурван жил ашигтай ажиллажээ

2015-4-27
0
ЖИРГЭХ

-Тавантолгойн ордын Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр асар их-

Монголчуудыг тэжээх хоёр толгойн нэг бол яах ар­гагүй Та­вантолгойн нүүрсний орд. 2010 онд Цанхийн зүүн уурхай, 2013 онд Баруун цанхийн уурхайг нээснээр энэ ордыг ашиг­лах ажил эхэлсэн түүхтэй. 2014 оны арванхоёрдугаар са­рын 31-ний өдрийн байдлаар Зүүн цанхийн уурхайд долоон сая тонн нүүрс олборлож, 26 сая куб.м хөрс хуулаад байгаа. Ха­рин Баруун цанхиас нь 6.2 сая тонн нүүрс олборлож, 20.5 сая куб.м хөрс хуулалтын ажил хийгджээ. Төр солигдох бүрт захирал, ТУЗ-ийн гишүүд нь өөрчлөгддөг, муу бүхний тү­рүүнд л энэ ордыг шүүмжилж, өө эрдэг ч Тавантолгойн ордын хувь заяа Монгол Улсын эдийн за­сагт яах аргагүй жин дарсаар ир­сэн. 


Сонгуулийн амлалтаа биелүү­лэхийн тулд эрх баригч нам орд газраа барьцаалан зээл авч, халамж хэлбэрээр түгээсэн гашуун түүх ч энэ орд­той цуг яригддаг. Сайд дарга, хүргэ­чүүл­тэйгээ нийлэн мөнгө угаах тал­бар болгохыг санаархсан жишээ ч саяхных. Тавантолгойн ордыг тө­рийн өндөрлөгт суугаа эрх мэ­дэл­тэн, албан тушаалтнууд бүгд л шуналын нүдээр хардаг. Ашиглах аргагүй дугуй, сэлбэг хэрэгсэл шах­сан, аудитын шал­галтад бү­дэр­сэн зэргээр “үндэсний” гэх тодотголтой энэ компанийг тө­рөл бүрээр л хэм­лэж ирлээ, тэд. Тэгсэн атлаа ордын хувь заяагаар тоглох олон ч муйхар шийдвэрийг гаргаж иржээ, энэ хугацаанд. Гэсэн ч энэ орд өнөөдрийг хүртэл ямар нэг алдагдалгүй, эрх баригчдын тавьсан өр төлөөсийг бүрэн төлж дуусгахын тулд бүх хүчин чадлаараа ажиллаж чадаж бай­гаа. 

Эрдэнэс Тавантолгойгоос иргэн бүрийн авах хувьцааны үлгэрийг олон жил бид ярилаа. Олон ч жил улстөрчдийн ярианы сэдэв боллоо. Харин цаашид хэрхэх вэ. Энэ хэвээр явах уу, эс бө­гөөс өөрчлөлт шинэчлэлт хийх үү гэдгээ ярих цаг нь одоо болчихлоо. Тиймээс ирэх мягмар гарагт “Эрдэнэс Та­ван­­толгой” компанийн хувь ний­­лүүлэгчдийн хурал зарлагд­жээ. Ордын хувь заяа хэрхэх, цаа­шид ямар ашигтай ажиллах вэ гээд энэ үеэр олон ч асуудал хөн­дөгдөх нь тодорхой байна. Тиймээс тус компани өнгөрсөн ху­га­цаанд ямар ашигтай ажил­ласан бэ гэдгээ хувь ний­лүүлэгчиддээ тайлагнах зо­рил­гоор  2015 оны эхний ули­рал хүртэл ямар замаар урагшилж, хэрхэн ашигтай ажил­ласан, ал­дагдал байсан бол юунаас бол­сон бэ гэдгээ нэг бүрчлэн тус­гасан тайланг бэлт­гэсэн бай­на. Тайлангийн мэ­дээнд бид­ний мэдэхгүй, сон­соо­гүй олон ч зүйлийг нэг бүрчлэн дурьд­сан учраас уншигчиддаа мэ­дээлэл болгох үүд­нээс онц­лох хэсгүүдийг нь энэхүү нийт­лэл­­дээ дурьдахыг чухал­чиллаа. Мэ­­дээж тус компанийн эхний яригдах асуудал нь ордын нөөц.


Баруун цанхийн уурхайд монгол уурхайчид түншлэлээр ажилладаг 


 

“Норвест” компанийн Олон Улсын ЖОРК ангилалд дүй­цүүл­сэн нөөцийн урьдчилсан тоо­цоол­лоор Таван толгой орд нь 300 метр хүртэл гүнд 7.4 тэрбум кокс­жих болон эрчим хүчний нүүрс­ний нийт геологийн нөөц­тэй байх боломжтой аж. Орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оор­цог, Онч-Хараат болон Ухаа худаг гэсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд үүнээс Цанхийн нүүрсний талбай нь коксжих нүүрс агуулсан хамгийн том хэсэг юм байна. Зүүн цанхийн уурхайд “TTJVCO” ХХК гэрээт борлуулагчаар ажилладаг юм байна. Харин Баруун цанхийн уурхайд монгол уурхайчид түнш­лэлийн хүрээнд үйл ажиллагаа явуул­даг ажээ. Зүүн цанхийн уур­хайн Хятадуудад төлөх өр үнд­сэндээ энэ оны төгсгөл гэ­хэд дууссан тохиолдолд тус хэ­сэгт ч монголчууд өөрсдөө ажил­лах боломж бүрдэж бай­гаа юм.

 

Тиймээс 240 сая ам.дол­ла­рын өрийг төлж дуусах асуу­дал л үлдэж байна. Эрдэнэс Та­ван­толгойн ихэнх хувь нь тө­рийн мэдэлд. Тэр ч утгаараа тө­рийн үүрэг оролцоо энэ ор­дод хэтэрхий их. Гэвч хувийн хэвшлийн компаниудаас нэг их дутаад байхааргүй ажиллаж чадаж байгааг энэ тайлангаас харж болох нь. Хажууханд хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ре­сурс”-т төрийн оролцоо шир­хэг ч байхгүй. Тэгсэн ат­лаа тус компани тэрбум га­руй төг­рөгийн өртэй гэсэн мэдээ­лэл бий. Харин Эрдэнэс Таван­тол­гойн орд Чалькод 240 сая ам.дол­ларын өртэй л гэсэн тоон мэдээлэл байна. Чалькод тавь­сан тэр их өрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Та­ван­толгой” компани дангаараа үүрч гарлаа. Тэгсэн атлаа л татвараа асуудалгүй төлж, арилжааны банкуудад тавьсан өр төлбөрийг нь асуудалгүй төлж ирсэн гавьяаг шүүмжлэх нэ­гэн байхгүй гэдэгт итгэж бай­на.

 

Нүүрс экспортлогч компаниудын тэргүүнд нь явсаар...

 

 

Тайлангийн хоёрдугаар хэ­сэгт Тавантолгойн нүүрсний орд өмнөд хөршийн коксжих нүүрс­ний зах зээлийн хэдэн ху­вийг хангадаг, мөн дотоодын хэ­рэгцээний хэдэн хувийг дангаараа бүрдүүлж байна вэ гэсэн тоон мэдээллийг тусгажээ. Дэлхийн нүүрсний зах зээл дээр Монгол Улс одоогийн байдлаар тун “жижигхэн” тоглогч. Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй, далайд гарцгүй гэдгээс үүдэж тээвэрлэлтийн зардал их учраас Хятад улс биднийг сонгохгүй байх боломж бий. Хамгийн хям­даар тэд Австралийн нүүрсээр эр­чим хүчний хэрэглээгээ хан­гах бүрэн боломжтой.

 

Гэвч “Эрдэнэс Тавантолгой”-н кокс­жих нүүрсний чанар хамгийн сайн нь гэж үнэлэгдсэн учраас Хя­тадын коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг тус компани хариуцаж ирлээ. Тээвэрлэлтийн зардал хямд, далайн боомтоор тээвэрлэлт хийх боломжтой гэдэг утгаараа Австрали БНХАУ-ын хамгийн том түнш­лэгч. Харин дараагийнх нь Мон­гол Улс. Өнгөрөгч онд тус улсын коксжих нүүрсний хэ­рэг­лээ 17 хувиар буурч 62.4 сая тоннд хүрсэн ч бид 24 ху­вийг нь ний­лүүлж амжилтаа хад­галж үлдэж чаджээ. “Эрдэнэс Таван­толгой”-н 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортолж Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байсан бол 2014 онд зах зээл дэх байр сууриа нэ­мэгдүүлж Монгол Улсын экс­портын 34 хувь, БНХАУ-ын импортын есөн хувийг дангаар хангаж байлаа. Монгол Улс дахь нүүрсний хэрэглээний 34 хувийг тэд дангаараа эзэлж чаджээ. 

 

Өнгөр­сөн онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, нүүрсний ком­па­ниуд үйлд­вэрлэлээ зогсоож байхад “Эр­дэнэс-ТаванТолгой” ХК ком­пани борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж нүүрс экспортлогч компаниудыг тэргүүлж байсан удаатай.  Зүүн цанхийн уурхай тэр чигээрээ Чалькод тавьсан Ардын намын өрийг төлөхөөр ажиллаж байгааг уншигч авхай та мэдэж байгаа биз. Бидэнд наалдах зүйл тун ховор байдаг. 

 

 

Ха­рин Баруун Цанхийн уурхайг ашиг­лалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн бор­луулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төг­рөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нүүрс борлуулж, 400.7 тэрбум төг­рөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна. Тус компани энэ оны эхний гурван сарын байдлаар 1.4  сая тонн нүүрс олборлож, 1.8 сая тонн нүүрс экпортлоод бай­гааг энэхүү тайланд тус­гажээ. 

Эхний улирлын мэдээл­лээр Монгол Улсын нүүрсний экс­портын 56 хувийг дангаараа эзэлсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Өнгөрсөн онд 5.8 сая тонн нүүрс экспортолж Монгол Ул­сад 200-аад сая ам.долларын бор­­­луулалтын орлого оруул­сан бол энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөв­лөн ажил­­лаж байгаа гэнэ. Эскпор­тын хэмжээгээ дэлхийн зээлд түүхий нүүрсийн үнэ унасан үед ч алдалгүй сүүлийн гурван жилд тогтмол амжилтаа хад­галж, ашигт ажиллагаа нь буураагүй гэсэн үзүүлэлт бай­гаа юм. Ашигт ажиллагаа нь 2013, 2014, 2015 онуудад тогт­мол өсөлттэй явж ирснийг та доорхи хүснэгтээс харах бо­ломж­той юм.

 

Төрийн өмчит компанийн ихэн­х нь өрөнд баригдаж, авсан зээлээ төлж чадахгүйд хүр­сэн жишээ олон бий. Харин тус компанийн хувьд арай өөр менежментээр ажиллаж ир­сэн. Хэдийгээр хөршийнхөө өрийг төлөх гэж чармайж яваа ч Баруун цанхийг зөв явуулж чад­санаар татвараа цаг хуга­цаанд нь төлж, нийгмийн ха­риуц­лагаа ухамсарлаж ирсэн нь сайшаалтай хэрэг юм. Тат­варын Ерөнхий газ­раас саяхан шил­дэг татвар тө­лөгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруу­ла­­­хад эх­ний 10-т “Эр­дэнэс Таван­тол­гой” багтаж, шилдэг татвар тө­­лөгчөөр шалгарч байлаа. Жаг­саалтын эхэнд “Эрдэнэт” үйлдвэр хоёр их наяд 93 тэрбум 481 сая 103 мянга 812 төгрөгийн татвар төлж тэргүүлсэн байдаг.  


Мөн “Оюу Толгой” ХХК 493.5 тэрбум, “АПУ” ХХК 442.4 тэрбум төгрөг татварт төвлөрүүлсэн байдаг. Жагсаалтын дөрөв, тав, зургаадугаар байруудыг “Энержи Ресурс”, “Монголын Алт МАК”, “Тавантолгой”, “Эр­дэнэс Тавантолгой” зэ­рэг компаниуд эзэлсэн дүн мэ­дээ гарчээ. Дандаа хувийн хэвш­лийн компаниудтай эн зэрэгцэн өрсөлдөж байр эзэлс­нийг нь зориуд онцолмоор бай­гаа юм. Монгол Улсад тат­вар төлөлтөөрөө жил бүр тэргүүл­дэг компаниудыг Засгийн газраас нэрлэж “ТОП-100” аж ахуйн нэгжийг нэрлэхэд мөн л 29-т багтсан амжилтаар тэд хувь нийлүүлэгчиддээ бэлэг ба­рих нь. Төрийн оролцоо энэ орд дээр бага байсан бол үүнээс ч илүү амжилттай ажиллаж ча­дах байлаа. Улсын төсөвт өн­гөрсөн оны байдлаар найман нэр төрлийн татвар хураамж төлж, 58 тэрбум төгрөг төлсөн нь энэ ордын хамгийн том амжилт боллоо. 

 

 

Нэг ч хүний амь эрсдээгүй нь аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасных

 

Уул уурхайн компанийн нэн тэргүүний зорилго бол аюулгүй ажиллагаа. Үйл ажиллагаа нь чамлалтай байлаа ч аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан бэ гэдгээс уул уурхайн компанийн нэр хүнд ихээхэн шалтгаалдаг. Олон улсын жишиг ч ийм бай­даг. Захын жишээ нь Оюутолгой. “Рио Тинто” энэ ордыг ашиг­лаж эхлэхдээ л аюулгүй ажил­лагааг анхаарч, тэнд асар их мөн­гө зарлагадсан. Манайд өмнө нь байгаагүй аюулгүй ажиллагааны үйл ажиллагааг хийсэн. Тэгвэл Тавантолгойн орд ч аюулгүй ажиллагааг өнөөд­рийг хүртэл бүр дээд зэр­гээр хангаж ажилласан бай­гаа юм. 

 

 

Энэ ордыг ашиглаж эхэлс­нээс хойш нэг ч удаа осол аваа­рын мэдээлэл гараагүй нь олон улсын жишигт нийцсэн аюулгүй ажиллагааг мөрдлөг болгож чадсаны үр дүн. Энэ бол хамгийн сайхан мэдээ. Хөдөлмөрийн аюул­гүй ажиллагааг хангаж, ха­риуц­лагатай, аюулгүй үйлд­вэрлэл явуулахыг тус компани үйл ажиллагааныхаа эрхэм зо­­рилго болгосон бөгөөд эдүгээ 932 дахь өдрөө ямар нэг осол гэмтэлгүй ажилласан та­­лаар тайланд тусгажээ. Хө­дөл­­мөрийн аюулгүй байдал, заа­вар­чилгааны сургалтыг уур­хайн орчинд тогтмол явуулж сур­галтад нийт 1.117 хү­нийг хам­руулсан амжилтаар өнгөр­сөн таван жилийг үджээ. 


Ордын 20 хувь нь Монголын ард түмний өмч

 

 

“Эрдэнэс Тавантолгой” ком­панийн хувьцаа нь УИХ-ын тогтоолын дагуу Төрийн мэ­дэлд 51 хувь байдаг. Харин 20 ху­вийг нь иргэн, 20 хувийг нь аж ахуйн нэгж, үлдсэн хэсгийг нь хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалдаг. ҮЦТТТХТ ХХК-ийн бүртгэлээр 91 хувь нь төрийн эзэмшил, 6.5 хувь нь иргэдийн эзэмшилд байгаа юм. Тэгэхээр тавантолгойн орд бол төрийн эзэмшлээс гадна Мон­голын ард түмний өмч. Энэ ордын хувь заяа хэрхэх вэ гэдгийг олон хүн сонирхох нь зүйн хэрэг. 

 

 

Хувь эзэмшиж буй иргэн бүхний хувьд энэ компани ашигтай ажиллах л чухал. Харин үйл ажиллагааг нь харлуулах, ашиг харсан үйл ажиллагаа явуулах асуудал хэрхэвч байж болохгүй юм. Тиймээс ордын олборлож, экспортолсон нүүрсний хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, ашиг­тай ажиллаж байх нь эн­дээс хувьцаа эзэмшдэг ир­гэн бүхний чин хүсэл билээ. 

 

Энэ ордод улстөржилт хэрэг­гүй. Зөвхөн ашигтай, зөв менеж­мен­тээр ажиллах л чухал. Хувь нийлүүлэгчид ч энэ та­лаас нь анхаарлаа хандуулж, мэр­гэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хэрхэн зөв менежментээр явуулах вэ гэд­гээс шалтгаалж бидэнд ирэх ашиг ч нэмэгдэж, эдийн засагт энэ орд том хөшүүрэг болох учир­тай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Sodnom.B (27.123.214.122)
    tavan tolgoi erdenes TT do Ard tvmniiheere vldeh estoi Enerji.d ugch bolohgvi heden bayachuud sharhaa nuhuud hytadad zaraad duusgana ! ! ! !
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (202.179.12.6)
    Ashigtai ajillaj bgaa kompanyg yah geed gafaadiihand uguh geed bga yum be songguuliin munguu gargaj abah gej bgaa yum
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin (112.72.11.111)
    odor shongui olon mashinnaar ix zooson or bagasdagui ter xaashaa orson bn
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Zochin (122.201.31.172)
    Ungursun khugatsaand TV-geer garsan setgyylchdiin yariltslagiig yzej irlee. Setgyylchid n sedviikhee kkhyreedn oilgoltgyi bolokhoor asuukh asuultaa ch medekhgyi yum. Kharin De Facto-giin Jargalsaikhan arai deer yumaa. Ynekheer zakh zeeliin talaarkhi oilgolt n nuguu setgyylchdees arai l deer yumaa.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • zochin (202.70.34.114)
    erdenes tavan tolgoi ashigtai ajilaj baiga kampan
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Асуулт (206.75.247.226)
    250 сая долларын өрөө төлөөгүй компанийг ашигтай ажилласан гэх үү? Дэнзэнд 17 тэрбум төгрөг өгч байгаа компанийг авилгагүй компани гэх үү? Агуулахдаа 5 тэрбумын хэрэггүй дугуй шахуулж байсан компанийг сайн менежменттэй гэх үү?
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
    • иргэн
      Өрийг Тавантолгой компани тавиагүй. энэ өрийг энэ компани өөртөө зарцуулаагүй. бусдын тавьсан өрийн олсон орлогоороо төлж байгаа л компани юм. Чингэс бондоор ямар ч байсан бүтээн байгуулалт хийсэн Чалкод тавьсан өрөөр сонгуулийн сурталчилгаа хийсэн. Иргэд хувьцааны ногдол ашиг авч чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь сонгуульд ялахын тулд тавьсан энэ өрнөөс болж байгаа юм байна.
      2015 оны 04 сарын 27
    • Зочин
      Yu ch medehgui zuer zuragt harj net uhaj suudag niigemd ymr ch ach tusgui ajilgui hun l iim um bichne shuu,bolomj garwal hajuud n ochood 7 honoog hamt bgd uzerei ,tend yag yu boljin ,Mongold ymr ch ashiggui gereenees gadna Mongoloi aldsan cham metiin humuusin haylaga haih bolomj bz ,uuh usgui gishgeh gazargui bolson tsagtaaa ter Denzen gee ,5 terbumin dugui gd buwtnaad yawj bhiig chn harnaa
      2015 оны 04 сарын 27
  • Зочин (49.0.162.69)
    humuus neeh sonin sonin yum yrih yumaa oorsdoo uhii ch geh shig hurzeereee uhah gej bgan bh da tegeed bas gadadiinhan ashig olood bna gehiin ter ih horongo oruulj baij yuch awahgui bh estoi yum uu haashaa yum
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.255)
    dotoodiin kamponi bolon yponchuudad ogoohod yun ni bolihoo baichaaad bgan mongolchuud iim balair bhku yu neg negnee dandaa holnoos ni tataj baidag neg ch gesen ongotei oodtei ywuul mongol ulsad l hergetei bh
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.41.144)
    demjij bna hurdan mega tosluudiig hodolgood ali ugaasaa otgonjargald itegj bna
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.132.14)
    edniid ogohoor yagaad bgan hunii nohoi ideheer ooriin nohoi id gedeg bhaa tegeed ch huwitsaa ezemshigchid ni bug dl mongol kamponiud bna bsndag
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.11.192.106)
    ASHIGTAI AJILASAN UM BOL 10 TUGRUGNII NOOGDOL ASHIG YADAJ UGUUCH!!!
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (202.131.249.122)
    Энержил авах гэж муулаад байгаа болохоос биш явж байгаа компани шүү дээ
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Hi (103.26.192.146)
    Mongoliin undesnii TV-eer zahialgat nevtruuleg yavj buid haramsch bna
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.51)
    Erdenes Tavan Tolgoi garch irseneer mongoliin nuursnii uniig 3 dahin unagasan gavyatai,ju ch hiigeegui tomilgoonii darga nar bukh ajild honotsiin setgeleer handsan sh dee
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • ttolgoi (103.26.192.146)
    mongol hun ajiluulj chadaad bgaa yumiig hujaad ugch yah ni be Ene nii ard avilga heel hahuuli bgaa ni todorhoi .Hevlel medeeleleer ETT muulsan zuil garch bgaa ni dandaa zahialgat yum shuu
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    1 цаг 45 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    1 цаг 53 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    2 цаг 24 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    3 цаг 32 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    3 цаг 34 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 23 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    4 цаг 44 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    5 цаг 38 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    6 цаг 36 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    6 цаг 53 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    6 цаг 58 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    7 цаг 17 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    8 цаг 6 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    8 цаг 18 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    8 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    8 цаг 35 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    8 цаг 50 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК