
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархаад буй Эбола вирусийн дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг хохироосон дэгдэлт болжээ. Наймдугаар сарын 16-ны байдлаар 2,325 хүн нас барж, 4,945 тохиолдол батлагдсан байна. Ингэснээр 2018–2020 оны дэгдэлтийн 2,299 хүний нас баралтын үзүүлэлтийг давжээ.
Энэ удаагийн дэгдэлтийг Бундибугёо вирусийн ховор омог үүсгэж байгаа бөгөөд одоогоор уг омгийн эсрэг батлагдсан вакцин, эмчилгээ байхгүй байна. Өвчний нас баралтын түвшин зургаадугаар сарын эхэн үеийн 20 хувиас 46 хувь хүртэл өссөн нь өвчнийг оройтож илрүүлж, эмчилгээ эхлүүлж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эбола өвчний дэгдэлт тавдугаар сард албан ёсоор зарлагдсан ч вирус үүнээс хэдэн сарын өмнө тархаж эхэлсэн байж болзошгүй. Ялангуяа тус улсын зүүн хэсгийн Итури муж хамгийн ихээр өртөөд байгаа бөгөөд дэд бүтэц муу, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй нь өвчнийг хянах, халдвар авсан хүмүүст хүрэхэд хүндрэл учруулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ дэгдэлт урьд өмнөхөөс хамгийн хурдтай тархаж буй Эбола дэгдэлт болж байгааг анхааруулсан.
Хэрэв тархалтыг яаралтай зогсоож чадахгүй бол 2014–2016 онд Баруун Африкт гарсан, дэлхий даяар 11 мянга гаруй хүний аминд хүрсэн дэгдэлтийн хэмжээнд хүрч болзошгүй байна.
Л.Баяр



















































