Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наадаж дууслаа, одоо ажлаа хийцгээе

2015-7-16
0
ЖИРГЭХ

        Бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байж Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадлаа. Иргэдийн олонх нь хөдөө агаар салхинд гарч хорхог, боодгоо хийцгээн уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэцгээв. Энэ жилийн наадам урьд урьдынхаас илүү олон хоног үргэлжилж, амьдрал бараг л зогсохоо шахлаа. Хуулийн шинэ заалтын ачаар тав хоног амарсан хүмүүс өнөөдрөөс ажилдаа эргэн орж байгаа ч ирэх долоо хоног хүртэл назгайрах нь тодорхой. УИХ-ын гишүүдээс эхлээд их хотын иргэдийн тэн хагас нь ээлжийн амралтаа авч хөдөө зугаалж явах хооронд юу, юугүй өвөл хаяанд ирж мэдэх нь. Энэ зуны хувьд манай орны газар нутгийн дийлэнх нь гантай зутруухан зусч байгаа. Тэр хэрээр мал тарга тэвээрэг авч чадалгүй өнгөрсөн өвлийнхөө үс ноостой намартай золгож байна. Ахмад, буурлуудын  хэлж буйгаар алдарт бичин жилийн зуд ч ирэх өвөл болж магадгүй гэх. Тэгэхээр хаа, хаанаа өвөлдөө бэлтгэх нь бидний өмнө тулгамдсан асуудал болоод байна.

 

Энэ бүхэн нь бидэнд өвөлдөө сайн бэлтгэхийг сануулж буй. Ялангуяа, намар цагт наадам тэмдэглэж айраг эргүүлэхийн оронд хадлан тариагаа арвихан хураах хэрэгтэй гэж байгааг анхааруулж байгаа юм.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг, сумдын засаг дарга нарт хандан наймдугаар сарын 1-ээс хойш наадам тэмдэглэхгүй байхыг сануулж хэлсэн.  Аймгуудын баяр ирэх сарын 1-ны өдөр гэхэд жигдрэхээр байгаа ч улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал ид өрнөнө.

 

Хямарсан эдийн засгийг сайжруулах үүрэгтэй Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хугацаа бага үлдсэн тул одооноос эхлээд эрчимтэй ажиллах хэрэгтэй болж байна. Ирэх өвөл, эдийн засгийн хямрал хоёрыг аль болох хохирол багатай туулах аргыг тэд энэ цагт л бодож олох хэрэгтэй. Гацаад буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөхөд одоо л бэлэн болох ёстой. Засгийн газрыг тараана гэж буй нөхдүүдэд ажил үйлсээрээ хариу бариад сууж байх хэрэгтэй билээ. Өнгөрсөн хугацаанд хангалттай хэрэлдэж, талцлаа. Одоо хийж эхэлье.

 

Нөгөөтэйгүүр манай улс зуны гурван сарын хугацаандаа бүтээн байгуулалтын ажлыг хийдэг онцлогтой. Улирлын онцлогоос шалтгаалж зуны цагт замаа тавьж, барилгаа барьж тохижилт, засвараа хийдэг. Бусад цагт нь зүгээр л амардаг. Тэгэхээр энэ хугацаандаа амрах бус илүү их ажилладаг баймаар.

 

Ээлжит бус чуулган ирэх сарын 3-ны өдөр хуралдаж хавар хэлэлцэж дуусгаагүй асуудлуудаа хэлэлцэнэ. Тэр дундаа Засгийн газрыг огцруулах асуудлыг З.Энхболдын захиалгаар АН-ын бүлэг оруулж ирнэ. Гэхдээ Засгийн газрыг огцруулах асуудлыг намын бүлэг биш Ерөнхий сайд өөрө шийднэ гэж хуулинд заасан. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын бүлгүүд  уг асуудлаар зөвшилцөөд шийдвэрлэчих. Үүний дараа би эрхийнхээ дагуу байр, сууриа илэрхийлнэ гэж байсан. Тиймээс намын бүлгүүд шийдэх асуудлуудаа цэгцэлж, ойлголтуудаа нэг мөр болгох хэрэгтэй. Тэгэж байж санаа амар урдах ажлуудаа хийнэ биз.



Наадмын дараа намар. Энэ үг намар болсон гэхээс илүүтэй жавар тачигнасан өвлийн бэлтгэлд ханцуй шамлан орохыг сануулдаг. Найр наадмын сарууд шувтарч өвөлтэй золгоход нийслэлчүүд тэр аяараа сая ухаан орсон гэлтэй улиг болсон утаа тэргүүтэй асуудлуудаа санадаг нь гэм биш зан болж. Түүний оронд шинээр ашиглалтад оруулхх гэж Амгалан дулааны цахилгаан станц, ажлыг яаравчилбал. Өвлийн хахир хатуу улирлаас өмнө утаанаас эхлээд үр тариагаа хурааж, хадлан тариалангаа бэлтгэх гээд хийх олон асуудал байна эрхэм дарга нар минь. Сайхан наадлаа, одоо ажилдаа ханцуй шамлан орцгооё.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • зочин (203.194.114.203)
    болоогүй ш дээ жаахан амарий даа энэ 2 намын хэрүүлд бүүр ядарч гүйцжээ НААДАМ-ын дараагаар ахиад САЙД-уудыг огцруулах хэрүүл эхлэнэ шүү Намар болтол жаахан амарцгаая Тэгэж байтал энэ 2 намуудын ХЭРҮҮЛ намжих байлгүй дээ ,Тэгэж байтал сонгуулийн жил болно Ахиад л хэрүүл эхлэнэ, Ахиад л өнөө ядаргаа эхлэнэ дээ
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • эмгэнэл (202.131.244.188)
    Өглөөний 4 хүртэл баар ажиллана Өрсөж мөнгө эрүүл мэнд амьдрал чинь дуусна Элэг чинь цирроз болж Эх чинь чавганц болохын цагт Бат Үүл тэргүүтэн юу хийж байсныг ойлгоно
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.78.21)
    өглөө 4 хүртэл баар ажилдаг болсон. гоё гоё
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.78.21)
    хуц. юун ажил .
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • irged (122.201.22.13)
    Naadaj duuslaa . ajlaa hii . Alban tushaal bulaaldsan, zasgaar togloson heruulee boli . bidend hetsuu bna
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • о (202.131.244.188)
    Монголын алдаа бол Элбэгдорж тэргүүтэй АНамын золиг хуухайнууд
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • ккк (202.131.244.188)
    Наад утгагүй хийрхсэн наадам биш мөнгө үрсэн цагаа зогсоогооч өмхий хуушуураа болиоч Хөгжиж дэвжихээ бодооч хар архиа болиоч хадлан өвсөө аваач ганц амьжиргаа чинь уул уухай биш мал мах гэдгийг ойлгооч
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.28.86)
    Монголд болж бүтэхгүй байгаа юм ганц л байна төр засаг!!! Бусдаар бол монголчуудын овсгоотой хэсэг нь юм хийх гэж оролдоод л байна.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.78.23)
    ажлаа хийхээрээ эх орон ард түмний өмч хөрөнгийг идэж уугаад хүүдээ тендер өгөөд цэцэг навч ногоон уутаар хуураад бонд гэж дэнзэндээд байх юм байна шүү дээ.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • н (122.201.24.4)
    Номын сан зарна 95705545 , Хуучины олон ховор ном сэтгүүл романууд зарна,
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    14 цаг 47 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 13 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    16 цаг 20 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    17 цаг 8 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    17 цаг 41 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    17 цаг 49 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    18 цаг 31 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    19 цаг 13 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    20 цаг 6 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    20 цаг 52 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    21 цаг 1 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    21 цаг 6 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    21 цаг 42 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    21 цаг 53 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    22 цаг 0 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    22 цаг 0 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    22 цаг 8 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    22 цаг 20 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    22 цаг 34 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    23 цаг 1 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК